Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2024/03206

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, шүүгч Б.Ундраа, шүүгч Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******** тоот хаягт оршин суух Б******* овогт З*******ын Б******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ********* тоот хаягт оршин суух Б******* овогт М*******ын Г******* /рд:*******/-д холбогдох,

Гэм хорын хохиролд 1,694,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч М.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч З.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ‘'И* х** с*******” ХХК-ийн шуурхай бүлгийн жолооч-хамгаалагчаар ажиллаж байхдаа 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 02 цагийн орчимд ******** сүлжээ дэлгүүрт дуудлагаар очиж үүрэг гүйцэтгэх үедээ М.Г******* гэх залууд нүүр рүүгээ мөргүүлэн, цохиулж зодуулсны улмаас миний биед хөнгөн гэмтэл учирч Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж 2023 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “шүүгдэгч М.Г*******оос 60.000 /жаран мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч З.Б*******т олгосугай”, “хохирогч З.Б******* нь өөрт учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээд болох М.Г*******оос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй *******ээсүгэй”, гэж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ДШТ/267 дугаартай Магадлалын тодорхойлох хэсэгт “иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр *******ээж, шүүгдэгч М.Г*******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв”, гэж Магадлалын тогтоох хэсэгт “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ дугаар шийтгэх тогтоолыг хэвээр *******ээж, шүүгдэгч М.Г*******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай”, гэсэн шүүхийн тогтоол, магадлалаар М.Г*******ын буруутай үйлдэл тогтоогдсон тул М.Г*******ын намайг зодож, миний биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт шалгагдаж байхдаа надаас гарсан өмгөөлөгчийн ажлын хөлсний төлбөрт 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, хугарч эмтэрсэн шүдээ эмчид. үзүүлсэн үзлэгийн болон, шүдээ эмчлүүлсэн төлбөрт 60.000 /жаран мянга/ төгрөг, хавтаст хэргийн материалаас өөрийн зардлаар хуулбарлаж авахад гарсан төлбөрт нийт 104.000 /нэг зуун дөрвөн мянга/ төгрөг, шүүхийн тогтоол, магадлалыг хуулбарлаж нотариатаар гэрчлүүлсэн төлбөрт 30.000 /гучин мянга/ төгрөг, нийт 1,694,000 /нэг сая зургаан зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч М.Г*******оос гаргуулан өгнө үү гэжээ.

2.         Хариуцагч М.Г******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Иргэн М.Ганцог би 2023 оны 03-р сарын 19-ны өдөр 02 цагийн орчимд З.Б******* бид 2-ын хооронд маргаан болж миний бие хөнгөн гэмтэл учруулсан нь Шүүх шинжилгээний шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон. Миний хувьд ч түүнд зодуулж хөнгөн гэмтэл учирснаар эрүүл мэндээрээ хохирсон. Харилцан бие биедээ гэмтэл учруулсан. Нэхэмжлэгчийн 60,000 төгрөгийн нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийг хохирол нэхэмжлэх баримт байхгүй болохыг тогтоолд дурдсан. Гэтэл З.Б******* нь ямар ч үндэслэлгүй хуурамчаар баримт бүрдүүлсэн байна гэж үзэж байна. Хариуцагч би нэхэмжлэгчийн гаргасан өмгөөлөгчийн хөлс төлбөр 1,500,000 төгрөг мөн үндэслэлгүй. 104,000 төгрөг болон нийт 1,694,000 төгрөгийг хуурамч үндэслэлгүй зүйлээр нэхэмжлэл гаргаж байна гэж үзэж байна. Миний хувьд ч мөн адил З.Б*******т зодуулсны улмаас эрүүл мэндээрээ хохирсон, эмчилгээ хийлгэсэн.

Иймд миний бие түүнээс бас эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч үндэслэлгүй, нэхэмжлэл гаргасан байгаа тул нэхэмжлэлийн шаардлага хангагдаагүй байгаа тул хэрэгсэхгүй болгох хариу тайлбарыг гаргаж байна.

2а. Нэхэмжлэгчийн хүсэлтийг татгалзахгүй. Иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй.

Нэхэмжлэлээс эмчилгээний 60,000 төгрөгийг зөвшөөрнө. Бусдыг зөвшөөр*******гүй. Анхан шатны шүүх хурлаар хохирол шаардах баримтгүй гэсэн. Гэтэл хуурамч баримт бүрдүүлсэн гэж үзэж байна. Өмгөөлөгчийн хөлс 1,5 сая, 104,000 зэрэг нийт 1,634,000 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж байна. Баримт тухайн үед байхгүй байсан тул хуурамч гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг дээр Б******* өмгөөлөгчтэй байсан. Би ажилгүй байгаа тул хөрөнгийг эх үүсвэргүй болсон тул төл******* боломжгүй гэв.

3.         Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1422 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх5-22/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн 267 дугаар магадлалын хуулбар /хх23-30/, үзлэгийн картын хуулбар /хх31-32/, бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар /хх33/, бэлэн мөнгөний орлогын баримт /хх34/, Төрийн банкны орлогын мэдүүлэг /хх35/

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 1,604,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас *******эх 90,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.         Нэхэмжлэгч З.Б******* нь гэм хор учруулсны хохиролд нийт 1,694,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

3.         Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд байгаагүй баримт, надад бас хохирол учирсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөр*******гүй гэж маргасан. Харин хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд 60,000 төгрөг төл*******ийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас *******эх хэсгийг эс зөвшөөрч маргасан.

4.         Нэхэмжлэгч нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай, хариуцагч нь иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 100.8-д зааснаар нэхэмжлэгч болон иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй. /хх54/

5.         Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор хариуцагчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. /хх5-22/

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн дугаар магадлалаар дээрх дугаар шийтгэх тогтоолыг хэвээр *******ээж шийдвэрлэжээ. /хх23-30/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй.

Иймд хариуцагчийг нэхэмжлэгчид гэм хор учруулсан гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй.

6.         Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нь зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмн******* байдалд сэргээх, эсхүл мөнгөөр төл******* үүрэгтэй.

7.         Нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэг шалгагдаж байхад өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг төлсөн болох нь дээрх шийтгэх тогтоол, магадлал, Төрийн банкны орлогын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. /хх35/

Мөн эрүүгийн хэргээс нотлох баримт хуулбарлан авахад 90,000 төгрөг болон 14,000 төгрөг, нийт 104,000 төгрөг төлсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримт, бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбараар тогтоогдож байна. /хх33, 34/

Эдгээр баримтууд нь эх хувь, прокурорын байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарагдсан байх тул хариуцагчийн хуурамч баримт гэх тайлбар үндэслэлгүй.

Иймд баримтаар тогтоогдсон хохирол болох нийт 1,604,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

8.         Нэхэмжлэгч нь шүдний эмчилгээнд 50,000 төгрөг болон 10,000 төгрөг, нийт 60,000 төгрөг төлсөн болох нь “И” эмнэлгийн үзлэгийн карт, төлбөрийн баримтаар тогтоогдсон. /хх31/

Гэвч дээрх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-д энэ хэргийн хариуцагч М.Г*******оос 60,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З.Б*******т олгож шийдвэрлэсэн байна. Цаашлаад эмнэлгийн баримт нь шийтгэх тогтоол гарахаас өмн******* цаг хугацаанд үйлдэгдсэн байх тул энэхүү хохирлын асуудлыг шүүх нэгэнт шийдвэрлэсэн гэж үзнэ.

Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын үйлчилгээний хөлс 30,000 төгрөг төлсөн гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрийн тайлбараа шаардлага хангасан баримтаар нотлох үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 90,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9.         Хариуцагч нь зохигчид харилцан бие биедээ хохирол учруулсан гэж маргаж байх боловч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Түүнчлэн дээрх шийтгэх тогтоолоор энэ хэргийн нэхэмжлэгчийг гэм буруугүй гэж дүгнэн цагаатгасан тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

10.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төл******* мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төл******* бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар хураамж төл*******өөс чөлөөл******* нэхэмжлэлд хураасан хураамжийг буцаан олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч М.Г*******оос 1,604,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З.Б*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас *******эх 90,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,254 төгрөгийг улсын орлогод хэвээр *******ээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 42,254 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 42,254 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ       Д.ГАНБОЛД

       ШҮҮГЧИД   Б.УНДРАА    Б.ЦОЛМОНГЭРЭЛ