Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 142/ШШ2024/00809

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Б.Хишигдаваа, Б.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ***********-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: **************-д холбогдох

 

50,210,111 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч ****, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч ****** /цахимаар/, иргэдийн төлөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга Н.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ********** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ********** Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан. ******* нь ********* сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар захирамж гаргаж *******г тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас сахилгын шийтгэл ногдуулан халах шийдвэр гаргасан.

 

Иргэн ********** нь дээрх 2018 оны Б/05 дугаар захирамжийг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу ******** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0348 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн танхимын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 291 дүгээр тогтоолоор ********* Засаг даргын 2018 оны Б/05 дугаар захирамжийг хүчингүй болгож, ********г тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон тухай шийдвэр гарсан байна. 1.Иргэн ********** Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн танхимын 2019 оны 221/МА2019/0348 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2019 оны 291 дүгээр тогтоолын дагуу************ сумын Засаг даргын Тамгын газраас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 9,808,078 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 193,377 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 1,161,845 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 974,235 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,145,261 төгрөг, нийт 13 282 796 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгосон байна. /Жич: Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу олгосон төлбөр/

 

Иргэн *********** нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжлэн шүүхэд хандсаны дагуу аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 155/ШШ2021/00433 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн байна.

 

аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 155/ШШ2021/00433 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Хөрөнгө хуваарилах тухай А/46 дугаар тушаалаар 36,

927,315 төгрөгийг ************ ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон байна. /Жич:Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу олгосон төлбөр/

 

************ын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 50,210,111 төгрөгийг /төлбөр төлөх дансны дугаар төрийн банк, ****** буруутай албан тушаалтан оос гаргуулж өгнө үү.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: аймгийн ёс зүйн хорооны 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 03 гэх дүгнэлтийн 1-р заалтаар ********** сумын Засаг даргын тамгын газрын дарга ******** нь албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөнийг дүгнэсэн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэх ёс зүйн хорооны дүгнэлт, хоёрдугаарт ******** аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 48 гэх тогтоол байгаа, сахилгын шийтгэл ногдуулах тухай санал хүргүүлэх тухай тогтоолын 1-р заалтад ********* сумын Засаг даргын тамгын газрын дарга ******н нь төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5-р заалтыг зөрчсөнийг шалган тогтоож сахилгын шийтгэл ногдуулах талаар дүгнэснийг үндэслэлтэй гэж үзсэн, хоёрдугаарт Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл хүлээлгэж, хариу мэдэгдэхийг ***** сумын Засаг дарга *******од даалгасугай гэх 48 дугаартай тогтоол гарсан байдаг. Эдгээр ёс зүйн хорооны дүгнэлт болон тогтоолыг үндэслээд ******* сумын Засаг дарга 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ********* гэх захирамж гаргаж *****д сахилгын шийтгэл ногдуулсан. Нэгдүгээрт заалтаараа тус аймгийн ийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаартай тогтоол, ёс зүйн хорооны 03 гэх дүгнэлтийг тус тус үндэслэж *******г төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Уг сахилгын шийтгэлийг эс зөвшөөрч ******** нь Захиргааны хэргийн шүүхэд хандсан. аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14*****************дахин Давж заалдах шатны шүүхэд хандсанаар Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0348 гэх магадлал гарсан. ******** сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б05 гэх захирамжийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож ********сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд эргүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн, үүнийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 291 гэх тогтоолоор албажуулсан байдаг. Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрийг үндэслэж ********* сумын Засаг даргын тамгын газраас 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдөр 9,800,808.78 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 1,160,845 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,145,260 төгрөг буюу нийт 13,282,797 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон нийгмийн даатгалын шимтгэлийг Засаг даргын тамгын газраас олгосон байгаа. Үүнийг үндэслэж ********** сумын Засаг даргын тамгын газрын 2022 оны санхүүгийн аудитын тайлангаар Орлогын данстай холбоотой асуудлаар хувь хүнээс авах авлагын үлдэгдэлтэй, уг авлага нь буруутай шийдвэр гаргаж албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөнтэй холбоотой бөгөөд одоо хүртэл авлага барагдуулах ажиллагаа хийгээгүй байна, Төсвийн тухай хуулийн 16.5.5-т заасантай нийцэхгүй байна гэх аудитын дүгнэлт гарсан байгаа. Хоёрдугаарт ******* сумын Засаг дарга ****ыг 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ****** даргын ********* гэх захирамжаар ****** сумын Засаг дарга гэх албан тушаалаас чөлөөлж, *********ыг 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхэлж томилсон байгаа. ********* гэх засаг дарга нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ***** гэх захирамжаар ****** буцаан ажилд нь томилсон байдаг. Захиргааны хэргийн шүүхийн магадлал гарсан өдрөөс эгүүлэн ажилд томилогдох хүртэл хугацааны цалин хөлсийг дахин нэхэмжилж Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Тухайн шүүхээс ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэж нийт 36,943,771 төгрөгийг олгох нь зүйтэй, биелүүлээд бичлэг хийхийг үүрэг болгосон шийдвэр гарсан. *******аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 433 гэх шийдвэрийг үндэслээд Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 46 гэх хөрөнгө хуваарилах тушаалын дагуу иргэн ******д 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 36,927,315 төгрөгийг олгосон. Гуравдугаарт 2021 оны 11 дүгээр сарын 4-ны өдрийн ******* дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 260 дугаартай шүүхийн тогтоол гарсан, үүгээр Эрүүгийн хуульд заасан гэм буруутайд тооцогдож 1 жилийн хугацаагаар хорих ял болон нийтийн албанд 5 жилийн хугацаагаар ажиллуулахгүй байх шийтгэх тогтоол гарсан. Уг тогтоолыг үндэслээд 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ********** сумын Засаг даргын Б05 гэх захирамжаар Засаг даргын тамгын газрын албан тушаалаас чөлөөлсөн тушаал гарсан. ***********өөс иргэн ******ын шийдвэрийн улмаас гарсан төрд учирсан хохирол болох 50,210,111 төгрөгийг нэхэмжилж байна. *********** төрийн албанаас халсантай холбоотой гарсан шүүхийн шийдвэрийн улмаас олгосон төлбөрийг нэхэмжилж байгаа, энэ нь шүүхийн шийдвэрүүд дээр үндэслэж, баримт нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Тийм учраас учирсан хохирлыг нөхөн төл гэх мэдэгдлийг хүргэж улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж оролцож байна, шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ****** гэх хүн ********* сумын Засаг дарга хийж байхдаа тамгын газрын дарга хийж байсан *********** ажлаас халсан, үүнийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаж давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан. Дээд шүүхийн тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн. Өөрөөр хэлбэл хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр маань давж заалдах шатны шүүхийн магадлал, тогтоол юм, үүний дагуу *******г хууль бусаар ажлаас халсан гэдгийг тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг олгосон. Хоёрдугаарт 36,900,000 төгрөг нь ямар учиртай байсан бэ гэхээр ********** ажилд нь томилох ёстой байсан боловч томилохгүй эс үйлдэхүй гаргаад иргэний шүүхэд ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Ийм хоорондоо уялдаа холбоотой шүүхийн шийдвэрүүд юм. Гэтэл хариуцагч нарын зүгээс Захиргааны шүүх болон Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт ач холбогдол өгч тайлбарлаад байна. Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг дахин ярьж нотлох шаардлагагүй гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаар үзнэ үү гэж хүсэж байна. *******ын үйлдэл нь гэм буруугийн илтэд санаатай үйлдэл байна гэдгийг нотолж үзсэн учраас одоо тайлбарлах нь илүүц юм, энэ нь нотлох баримтуудаар тогтоогдсон байгаа. *******ийн хувьд ажил албан тушаалаа хийж чадахгүй, бүтэхгүй хүн байсан гэж хэлж байна, шүүхийн шийдвэр гараагүй байхад хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэх зарчим байгаа. Шүүхийн шийдвэр гараагүй байхад ******** хууль бусаар ажлаас халсан нь буруу байсан, энэ нь Захиргааны хэргийн шүүхээр тогтоогдсон. Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг биелүүлсэн гэж ярьдаг, **********ийн хувьд ёс зүйн зөрчил гаргасан, гэхдээ томилох эрх бүхий этгээдэд хуульд заасан арга хэмжээ ав гэж чиглэл өгсөн, гэхдээ заавал хал гээгүй. Халсан байгаа нь төрийн албаны салбар зөвлөлийн өгсөн чиглэлтэй нийцэхгүй байгаа юм. Санаатай үйлдлийн улмаас төрд хохирол учирсан, иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж төрийг хохиролгүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар гаргах тухай ийн нэхэмжлэлтэй 50.210.000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагчаас олгосон итгэмжлэлийн дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба нэхэмжлэлийг гардаж аваад дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Үүнд:

Нэг. Нэхэмжлэгч нь 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг товлон хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагч талын хүсэлтээр нэхэмжлэлийг буцаасан билээ. Уг хэрэгт нэхэмжлэгч нь нийт 36,927,315 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байсан атлаа одоо 50,210,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Гэтэл хариуцагчийн хувьд хуульд зааснаар сахилгын зөрчил битгий хэл олон удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтныг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаж байсан нь хожим нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон. Тодруулбал, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа нэг биш, олон удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь зөв байсан нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээлгэх хүсэлт гаргах хангалттай үндэслэл бий болсон байхад *****ыг өөрийн албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа ********* сумын Засаг даргаар томилогдсон ******* нь эрхээ хэрэгжүүлээгүйд хариуцагч ******* буруугүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хоёр. Хариуцагч нь********** сумын Засаг даргын албан үүргийг гүйцэтгэж байхдаа тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан ***** ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан ба уг шийдвэрийг ийн шийдвэрийн дагуу чөлөөлсөн. Хэрэв болон түүний салбар байгууллага нь хариуцлага тооцох асуудлаар чиглэл өгөөгүй байсан бол ***** чөлөөлөхгүй байсан юм. Иймээс уг шийдвэрийг буруу гэж үзэж байгаа бол өөрсдөө уг төлбөрийг хариуцах учиртай. Түүнээс хариуцагч ******* нь дангаараа дур мэдэн уг шийдвэрийг гаргаагүй болно. Ийм ч учраас аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хянаад 2019.05.14-ний өдрийн 15 дугаартай шийдвэрт аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2018.10.15-ны 48 дугаартай тогтоолыг дурьдсан байдаг.

Гурав. ****** ажлаас чөлөөлсөн 2018 оны ******* дугаартай захирамжийг аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хянаад 2019.05.14-ний өдрийн 15 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хянаад хүчингүй болгож шийдвэрлэсэн ч, уг магдалалаар цалин хөлсийг тооцож, гаргуулахаар шийдвэрлээгүй. Харин хариуцагчийг үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, ажлаас чөлөөлөгдсөний дараа ******* нь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байдаг. Ийнхүү уг нэхэмжлэлийн хариуцагчаар оролцсон *********** сумын Засаг дарга ********** эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа асуудлаар мэтгэлцэхийн оронд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа агуулга бүхий тайлбар гаргаж, тэр ч бүү хэл олон удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн этгээд болох **********2020.12.17-ны өдрийн Б/18 дугаартай захирамжийг гаргаж, улмаар төсвийн шууд захирагчийн эрхийг олгосон шийдвэр гаргасан байдаг. Ийнхүү уг иргэний хэргийг аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс *********ыг оролцуулахгүйгээр 2021.04.14-ний өдрийн 433 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн дийлэнх хэсэг болон 36,504,646 төгрөгийг гаргахаар шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрт хариуцагч ******* сумын Засаг дарга******* нь давж заалдах гомдол гаргалгүй орхисон төдийгүй, ******** гэмт хэрэг буруутгагдаж байгааг ч огт дурьдахгүйгээр шийдвэрлүүлсэнд ********* буруугүй болно. Уг иргэний хэрэгт нэхэмжлэгчээр оролцсон ******** болон хариуцагчаар оролцсон ******* нар нь нэг намын гишүүд, дэмжигчид гэгдэх бөгөөд тэдний бие биедээ давуу байдал олгосон асуудалд ******* буруугүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Дөрөв. ******* нь ажлаас халагдах хэмжээний сахилгын зөрчил гаргаснаас гадна олон удаагийн үйлдлээр өөртөө болон хадам дүүдээ хууль бусаар давуу байдал олгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл албан байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийнх 2 дахь хэсэгт заасан "нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хахууль өгөхийг шаардсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл хийсэн байдаг. Тодруулбал ********нь ажлаас чөлөөлөгдөх нь битгий хэл дээрх авлига, албан тушаалын 2 зүйл хэсэгт заасан гэмт хэрэгтээ нийт 3 жилийн хугацаатай хорих ял, нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилээр хасах ялаар шийтгэгдсэн байдаг юм. Гэтэл сахилгын зөрчил гаргах нь битгий гэмт хэрэг үйлдээд хорих ял эдлэхээр шийтгэгдсэн хүнд үндслэлгүйгээр цалин хөлс олгохоор шийдвэр гаргасан шүүгч нар /зарим нь гэмт хэрэг үйлдэж ял эдэлсэн/, уг шийдвэрийг гаргахад оролцож буй ****** сумын Засаг дарга *******нарын буруутай үйлдлийг шалган тогтоох хэрэгтэй. Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг ажлаас чөлөөлсөн нь буруу гэж хожим нь батлагдсаар байхад эдгээр албан тушаалтнууд ******д давуу байдал олгох зорилгоор хийсэн санаатай үйлдэлд ********* буруугүй тул хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Тав. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдаад буй...үндэслэлгүй халагдсан гэх *********ийн олон удаагийн хууль бус үйлдлийг бүгдийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 /эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах/, 22.4 дүгээр зүйлийн 4 /нийтийн албан тушаалтан хахууль авах/ гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болохыг ******* дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.04-ний өдрийн 260 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн. Уг шийтгэх тогтоолын 7 дахь заалтаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 1,888,532 төгрөгийг гаргуулж ****** сумын засаг даргын тамгын газарт олгосугай" гэж заасан бөгөөд ********* нь 2 төрлийн гэмт хэргийг олон удаагийн үйлдлээр үйлдсэн төдийгүй, төрд хохирол учруулсан болохыг тогтоосон. Уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч **********, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргасныг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2022.01.12-ны өдөр хянаж, улмаар 07 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Гэтэл эрүүгийн хэрэгт буруутай болох нь шат шатны шүүхээр шийдвэрлэгдэж дууссан байхад нэхэмжлэгчийн хохирсон гэж нэхэмжлэлд дурьдаад буй Хууль зүй дотоод хэргийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгө хуваарилах тухай" А/46 дугаартай тушаалаар 36.927.315 төгрөгийг ********** олгохоор шийдвэрлээд байгаа нь ******* огт хамааралгүй байна.

Зургаа. Нэхэмжлэлийн шаардлага дурьдаж буй 50,210,000 төгрөг хэрхэн юунаас бүрдээд байгааг хариуцагч огт ойлгохгүй байна. анх нэхэмжлэл гаргахдаа 36.927.315 төгрөг гаргуулна гэж байснаа одоо 50,210,000 төгрөг гэж нэхэмжилсэн байна. Энэ талаараа нэхэмжлэлийн шаардлагадаа дурьдсан атлаа нэхэмжлэлийн үндэслэлдээ заагаагүй байна. Зүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг нэхэмжлэл хангаж байх учиртай. Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т "нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт"-ыг нэхэмжлэлд тусгах тухай заасан. Гэтэл нэхэмжлэгч нь 50,210,000 төгрөгийг хэрхэн юуны үндсэн дээр гаргаж нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Үүнээс болж хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийн талаар мэтгэлцэх боломжгүй болж байна. Үүнийгээ тодруулбал тухайн үед нь тайлбар өгөх болно. Иймээс ийн *********д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс: 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 0348 дугаартай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тогтоол, аймаг дахь Засаг даргын тамгын газрын мэдэгдэл, аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 431 дугаартай шийдвэр зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хариуцагчаас: аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 11 дүгээр сарын 30-ны өдөр үүсгэсэн захиргааны хэргээс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ******дугаартай Засаг даргын захирамж, ***********ийн ёс зүйн хорооны дүгнэлт, Х********г сумын төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, бэлтгэл ажлыг хангуулах шалгалтын дүнгийн хурлаас хийсэн тэмдэглэл, ********ийн ажлын байрны тодорхойлолт, Улсын дээд шүүхэд гаргасан гомдол, Улсын дээд шүүхийн тогтоол, шинээр идэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах тухай хүсэлт, аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн захирамж, 4 дүгээр сарын 15-ны өдрийн Улсын дээд шүүхийн тогтоол, Эрүүгийн хэргийн хавтаст хэргээс Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын нийт шүүгч нарын тогтоол, Иргэний хэргийн хавтаст хэргээс гүйлгээний баримт, аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичиг, хурлын тэмдэглэл, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст ажиллагаа явагдсан ********* гэх дугаартай эрүүгийн хэргээс гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, аймаг дахь Прокурорын газарт 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гаргасан өргөдөл, түдгэлзүүлэх арга хэмжээ авах хүсэлтийг хангасан Прокурорын тогтоол, аймаг дахь нийт шүүгч нараас татгалзсан тухай татгалзал, 16 дугаартай шүүгч нарын зөвлөгөөний тогтоол, Улсын дээд шүүхийн эрүүгийн танхимын 68 дугаартай тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ********** нь хариуцагч *******од холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 50,210,111 төгрөг гаргуулахыг шаардаж байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч ************сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ***** дугаар захирамж гаргаж ******г тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас сахилгын шийтгэл ногдуулан халах шийдвэр гаргасан. Дээрх захирамжийг ******* эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Захиргааны хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 50,210,111 төгрөг олгосон нь хариуцагчийн буруутай ажллагааны улмаас төрд учирсан хохирол учраас дээрх хохирлыг гаргуулна гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа хариуцагчийн хувьд хуульд зааснаар сахилгын зөрчил битгий хэл олон удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтныг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаж байсан нь хожим нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон. Тодруулбал,ажил үүргээ гүйцэтгэж байхдаа нэг биш, олон удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь зөв байсан нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээлгэх хүсэлт гаргах хангалттай үндэслэл бий болсон байхад **ыг өөрийн албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа ********* сумын Засаг даргаар томилогдсон ******** нь эрхээ хэрэгжүүлээгүйд хариуцагч ******* буруугүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.

 

************ сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн **** дугаар захирамжаар аймгийн *******-ийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны 48 дугаар тогтоол, Ёс зүйн хорооны 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэл ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх, албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгахыг хориглох,...төрийн албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга ********д төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

******* нь Захиргааны хэргийн шүүхэд хандаж ******** сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, **********сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан нөхөн олговрыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 00015 дугаартай шийдвэрээр төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.4-д заасныг баримтлан *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0348 дугаартай Магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, ******** сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар захирамжийг хүчингүй болгож **********сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоожээ. аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ******** дугаартай захирамжаар хуулиар тогтоосон бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон сумын Засаг дарга *******ыг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ажлаас нь чөлөөлж,*******ыг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр сумын Засаг даргаар томилжээ.

 

Ийнхүү Н*********сумын Засаг дарга ********ын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ****** дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоогдсон байна.

 

Түүнчлэн аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 155/ШШ2021/00433 дугаартай шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ********** сумын Засаг даргаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 36,504,646 төгрөг, 2018 оны аудитын балансын урамшуулал 439,125 төгрөг нийт 36,943,771 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид **********д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,567,121 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. / х.16-23/

 

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй,дотоод хэргийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Хөрөнгө хуваарилах тухай *****6 дугаар тушаалаар 36,927,315 төгрөгийг *******д ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон байна. ****** ажлаас халагдсаны дараа түүний оронд хэн нэгнийг ажилд аваагүй, энэ талаар Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд өөр хүнийг томилсон захирамж, тушаал ямар нэгэн нотлох баримт байхгүй, Тамгын газрын ажилтан *********ийн ажлыг хавсруулан гүйцэтгүүлж байсан ба нэхэмжлэгч,гуравдагч этгээд үүнийг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

 

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Иргэнийг эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ, 50 дугаар зүйлийн 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж,төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж,нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхтэй гэж тус тус зохицуулсан байна.

 

******* сумын Засаг дарга 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ********дугаар захирамждаа Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 5.3.1, 5.4.3, 5.3.5, 5.5.1 дэх заалт, ийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн Ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам-ын 5.1 дэх хэсгийг давхар үндэслэсэн байна.*********ийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолоор ******* Төрийн захиргааны албан хагчийн ёс зүйн дүрэм-ийн 5.3.1, 5.4.3, 5.3.5, 5.5.1-д заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн болохыг шалган тогтоож,сахилгын шийтгэл хүлээлгэх талаар дүгнэснийг үндэслэлтэй гэж үзсэн байх ба ******** нь төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахьж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ хэрэгжүүлээгүй тул Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл хүлээлгэж эргэж хариу мэдэгдэхийг *******сумын Засаг дарга /*********/-д даалгажээ./ хх.79-98-р хуудас /

Түүнчлэн ******* дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021-11-04-ний өдрийн 260 дугаартай шийтгэх тогтоолоор ********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож нийт 3 жилийн хорих ял, нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилээр хасах ялаар шийтгүүлсэн болох нь батлагдаж байна. Түүнчлэн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхтэй гэж тус тус зохицуулсан байна.

 

Эдгээр баримтуудаар хариуцагчийн шууд санаатай буюу болгоомжгүй үйлдлээр Төрд гэм хор учирсан болох нь тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч *********ийн хариуцагч ------оос 50,210,111 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ********** нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА

 

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ