Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/137

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа, улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгч Г.*******огтох шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр, хохирогч Ж.******* нарыг  оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч  ******* овогт *******ийн *******огтоход холбогдох, эрүүгийн 1736000000069 дугаартай 178/2017/0140/Э/  индекстэй хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний  өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, оны 10 дугаар сарын 01-ний өдөр ******* аймгийн *******  суманд төрсөн. настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд  боловсролтой, биеийн тамирын  багш  мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн  хамт ******* аймгийн *******  сумын ******* багийн 08-01 тоотод оршин суух  аминдаа Тоёото ист  маркийн машин нэг, хувийн 2 өрөө орон сууц-1 нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого  330000 төгрөг, ял шийтгэлгүй,  ******* дугаарын регистртэй ******* овогт *******ийн *******огтох

Холбогдсон хэргийн талаар  /Яллах дүгнэлтээр /

Шүүгдэгч Г.*******огтох нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ******* аймгийн ******* сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт Ж.*******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.*******огтох нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтдээ: “Миний бие  2017 оны 09 сарын 26-ны өдөр бэр эгч Ж.*******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдаж байгаа. Прокурорын сонсгосон ялыг хүлээн хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү?” гэх хүсэлт / хх-62-р хуудас/, 2017 оны 11 дугаар сарын 10-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр” ирүүлсэн байх тул  хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.*******огтох нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ******* аймгийн ******* сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт Ж.*******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар  хянан хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож  байна. Үүнд:

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ү.*******ийн өгсөн...2017 оны 09 сарын 26-ны өдөр миний машиныг манай том залуу Г.Баттулга “машинаа өгч байгаа ч би Цагаан морь захад хүн хүргэж өгчихөөд ирье “гэхээр нь би өгөөд явуулсан.  Машин авч яваад ирэлгүй  2 цаг орчим болсон. Тухайн үед миний хүү Г.*******огтохын хүүхэд нь халуураад яаралтай машины хэрэг гараад хүү Г.Баттулга руу залгасан чинь гар утас нь холбогдохгүй байсан. Машин дотор миний гар утас байсан болохоор утас руугаа залгасан чинь дуудангуут таслаад байсан. Тэгсэн чинь Г.*******огтох гэрээс гарч яваад Ж.*******гийн гэрийн гадаа очиж ахаасаа машин авч ирж эмнэлэг явсан. Машин авахдаа Ж.*******тэй маргалдсан юм шиг байсан. Би тухайн үед гэртээ байсан, зодсоныг нь хараагүй. Миний  хүү Г.Баттулга одоо хөдөө ******* сумын Зэгэст гэх газар мал маллаж байгаа. Ж.*******тэй хамт  амьдрахгүй байгаа. Хааяа уулздаг л юм шиг байсан.   Ж.******* манайд  ирдэггүй юмаа... гэх мэдүүлэг /хх-ийн 07-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / ******* аймгийн ******* сумын багийн 1 дүгээр 24 айлын 1-08 тоотод оршин суух, дугаарын регисртэй /  овогт гийн *******гийн ...2017 оны 09 сарын 16-ны өглөө манай нөхөр хөдөө явах гэж байна уулзъя гээд байрны гадна ирчихээд дуудахаар нь гараад нөхөртэйгээ уулзаад байж байтал манай нөхрийн дүү Г.*******огтох ирээд жолооч талын хаалгыг татаж онгойлгоод нөхрийг буу гэж татаж буулгачихаад машин дотор орж ирж суучихаад надруу нулимж бузар булай янхан авгай минь буу гэсэн. Тэгэхээр нь буух гэж байтал хурдан буугаач гээд миний араас хэд хэдэн удаа гараараа хүчтэй чанга цохисон. Тэгээд машин асаагаад явчихсан. Тэрнээс  хойш миний нуруу өвдөөд эргэж босоход хөндүүрлээд байхаар нь цагдаагийн байгууллагад өргөдөл өгөх болсон. Одоо нуруугаар өвдөж байгаа. Хэвтэж байгаад  2 тийшээ эргэхээр  өвдөөд маш их зовиуртай байна. Шүүх эмчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 10, -32-рт/

******* аймгийн шүүхийн шинижлгээний албаны 2017 оны 10 сарын 10-ны өдрийн 507 дугаартай.... 

Ж.*******гийн биед гэмтэл учирсан байна.  

Ж.*******гийн  биед умайн хатуурал, бүсэлхийн нугалам хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл  тогтоогдлоо.

Ж.*******гийн  биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой

Ж.*******гийн  биед учирсан гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 ... гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу удаан  хугацаагаар сарниулсан /түр /гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна.

             Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар  алдалтанд удаан хугацаагаар  нөлөөлөхгүй… гэх дүгнэлт /хх-ийн  16  дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчааар татах тогтоол /хх-ийн 34-35-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  Г.*******огтохын яллагдагчаар өгсөн...” 2017 оны 09 сарын 26-ны өдөр 10 цаг 30 минутын үед ах болох Г.Баттулгаас аавын машин авах санаатай залгасан. Тэгтэл ах утсаа аваагүй. Дахиад  3-4 удаа залгасан утсаа огт аваагүй. Дахиад  залгатал ахын утас холбогдохоо больсон. Тэгэхээр нь би ааваас таны утас хаана байгаа юм бэ? гэж асуухад аав миний утас машин дотор байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь аавын утас руу залгахад  аавын утсыг аваагүй. Би 24 айлын гадаа очсон. Тэгтэл манай бэргэн аавын машин дотор суусан аавын утсыг барьж байгаад тасалсан. Тэгэхээр нь  би машинаас буу гээд татсан боловч  буугаагүй. Би нөгөө талаар нь очоод ахыгаа татаж буулгаад машин дотор орж суугаад бэргэнийгээ буу гэж хэлсэн. Тэгээд манай бэргэн буугаад машин тойрч ирээд над руу хагархай тоосгоны булан шидсэн. Тэгэхээр нь би гараараа хаагаад “авгай минь чи яаж байна” гээд машинаас буусан. Тэгтэл ах намайг буцааж суулгаад “чи яв” гэж хэлсэн. Би тэгээд машин асаагаад яваад өгсөн...гэх мэдүүлэг/ хх-ийн 37-38-рт/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******огтохын өгсөн...2017 оны 09 сарын 26-ны өглөө ахынхаа утас руу залгаад ярих гэтэл  утсаа авахгүй болохоор нь аав таны утас хаана байгаа юм бэ? гэхэд машин дотор байгаа гэсэн. Аавын утас руу залгахад авахгүй байсан. Тэгээд аавын машиныг ахаас  авах гээд очтол  машин дотор бэр эгч Ж.******* сууж байсан. Та энд юу хийж байгаа юм бэ?,  хүүхэд халуураад байна машин хэрэгтэй байна гээд  ахыг машинаас буулгачихаад   нөгөө талын хаалгаар нь очоод Ж.*******г татаад буулгасан. Би бэр эгчтэй ам муруйгаад уур уцаараа барилгүй бэр эгчээ цохьсон. Түүндээ гэмшиж байна. Би машинд байхад нь түлхсэн гэтэл машинаас буугаад над руу чулуу шидсэн. Би нуруу руу нь нэг л удаа цохьсон. Одоо уучлалт гуйж байна, миний буруу намайг уучлаарай... гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.*******гийн өгсөн... 2017оны 09 сарын 26-нд нөхөр хөдөө явах гэж байна уулзъя гэсэн. Манай нөхөр хадам аавын машинтай ирсэн. Машинд нь сууж байтал дүү Г.*******огтох ирээд уурлаад элдвээр хэлээд  буу гэхээр нь жирэмсэн учир хурдан бууж чадаагүй. Г..*******огтох надаас уучлалт гуйгаагүй. Ах нь ч гэсэн надтай яриагүй. Би утсаар яриад удахгүй төрөх гэж байна гэхэд надад ямар хамаатай юм бэ? дүүгээс гомдолгүй гээд уучлалт гуй гээд шаардаад байгаа. Чи миний дүүг хэрэгт оруулсан гээд уурлаад надтай харьцахгүй шахам байгаа. Надад маш их гомдолтой байна. Г.*******огтох надтай огт яриагүй. Нөхөр бид хоёр 2008 онд гэр бүл болоод 2009 онд охинтой болж байсан. 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Би гар утсыг таслаагүй нөхөр өөрөө таслаад байсан. Өнгөрсөн цагаан сараар Г.*******огтох намайг хэл амаар их доромжилсон, өс хонзон байхгүй. Би жирэмсэн учир янз бүрийн эмчилгээ хийж болохгүй төрсөний дараа  эрчимт эмчилгээнд орно. Нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү?  гэж хүсч байна. Миний шинжилгээний хариунууд бас муу гараад байгаа. Ойролцоогоор эмчилгээнд 200000 төгрөгийн зардал гарсан байгаа. Төрсөний дараа эмчилгээнд явна. Би их гомдолтой байна. Гэхдээ хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй… гэх мэдүүлэг,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-45-рт/

 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар.. Төвд  овогт *******ийн *******огтох нь урьд ял шийтгэлгүй гэх баримт/ хх-ийн 57-рт/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үзлээ.

Шүүгдэгч Г.*******огтохын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ******* аймгийн ******* сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт хохирогч  Ж.*******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Мөн шүүгдэгч Г.*******огтох гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд шүүгдэгч Г.*******огтохыг хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол  учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.*******огтох нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэргийн 57 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.*******огтох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн прокурорын сонсгосон 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******огтохыг 450 нэгж буюу 450000 төгрөгний торгох ялаар шийтгэж,  шүүгдэгч  ******* овогт *******ийн *******огтохоор 450000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд  хэсэгчилэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Г.*******огтох нь 450000  төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав.

Эрүүгийн 1736000460076 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 Хохирогч Ж.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтдээ:  Миний бие жирэмсэн төрөх дөхсөн байгаа тул  нурууны зураг авахуулах боломжгүй байна. Төрсөний дараа нурууны зураг авахуулж цаашид эмчилгээ хийлгэх эсэхийг  шийдвэрлэх шаардлагатай байгаа тул хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү... гэх хүсэлтийг гаргасныг шүүх  хүлээн авах нь зүйтэй гэж үзнэ. 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.******* нь  цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдав.

 Шүүгдэгч ******* овогт *******ийн *******огтохын эзэмшлийн 40 инчийн зурагт битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 сарын 01-ний өдрийн 5/40 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” - ыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******огтохыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******огтохыг 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******огтохоор 450000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд  хэсэгчилэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Г.*******огтох нь 450000  төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай

5. Эрүүгийн 1736000460076 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж.******* нь  цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******огтохын эзэмшлийн 40 инчийн зурагт битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 сарын 01-ний өдрийн 5/40 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” - ыг хэвээр үлдээсүгэй.

 7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Г.*******огтоход  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдлоо,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

                             

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                     Т.ЦЭЦЭГМАА