Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2024/03179

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: ******** тоотод оршин суух Б******* овогт Д*******гийн Д******* /рд:*******/-ий нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: ********** тоотод оршин суух О*******ууд овогт Б*******гийн Н******* /рд:*******/-д холбогдох,

          Өв залгамжлагчаар тогтоолгох, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, орон сууц гаргуулах тухай үндсэн, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Д*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О*******, хариуцагч Б.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов. 

        ТОДОРХОЙЛОХ нь:

          1.           Нэхэмжлэгч Д.Д******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Д.Д*******, өмгөөлөгч Б.О******* нар нь сөрөг нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөрийн эмэг эх Олхонууд овогт Жийн Аийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгож, хариуцагч Б.Н*******тэй байгуулсан 2021 оны 11-р сарын 08-ны өдрийн “Өмчлөгч өөрт оногдох хэсгийг бэлэглэх гэрээ”-г Иргэний хуулийн 59-р зүйлд заасан хуурч мэхэлж хийсэн хэлцэл болохыг тогтоолгож, хүчингүй болгуулж ******** тоот хаягт байршил бүхий орон сууцыг гаргуулан нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхийг даалгуулах

Нэхэмжлэлийн утга: Миний эцэг Хгийн А нь эцэг эхийн хамт ******** тоот 30 м/кв орон сууцанд хамт амьдарч байсан байдаг. Миний өвөг эцэг Тавхайн Х нь 2007 онд нас барж, 2012 оны 04-р сарын 25-ны өдөр эцэг А маань нас барсан юм. Ингээд эмээ Жийн А нь дээрх орон сууц болон Ш** Ш*** ХХК-ийн хувьцаа зэргийг өвлөн цор ганц өмчлөгч болсон байдаг.

Ээж маань миний эцэг Аийн бы ажил явдалд оролцож, 2012-2014 оны хооронд эмээтэй холбоогүй явж байгаад 2014 оноос хойш холбогдож эмээг байнга эргэж, тойрч явсан юм.

2013 онд эмээ маань уг орон сууцаа худалдаад, ********* тоот орон сууцыг мөнгө нэмж худалдан аваад, өөрийн дүүгийн хүүхэд болох Б.Н*******г хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн байдаг. Чухам яаж, яагаад Б.Н*******г оруулсныг тодруулахад эмээ настай болоод асаргаанд ороход Б.Н*******г асарч туслуулах гэж оруулсан байх гэж эмээгийн дүү Б.М хэлсэн. Гэхдээ эмээг маань Б.Н******* нь асарч хандаагүй сүүлийн жилүүдэд ээж бид байнга очиж, зарим үед би хамт амьдардаг байсан. Эмээ маань гал голомтоо ганц ач хүүдээ өгнө гэж хэлж байсан.

Эмээ маань 2020 оны 10-р сарын 12-нд нас барсан юм. Ээж бид бы ажлын ихэнх зардлыг гаргаж, мөн ах дүүсийн өргөл зэрэг ороод бид бы ажил явдлыг өнгөрөөсөн.

Үүний дараа 2021 оны 11-р сарын 08-ны өдөр Б. Н******* эгч надад өв хөрөнгөөс өөрт оногдох хэсгийг бэлэглэх гэрээ хийе, эмээгийн мах цусны тасархай, гал голомтын ганц хүн нь болохоор чамд оногдох хувийг өгнө гээд “Өмчлөгч өөрт оногдох хэсгийг бэлэглэх гэрээ”-г өмчлөх хувь хэмжээг 50, 50 хувиар хариуцагч Н******* эгчтэй хийсэн.

Бид орон сууцыг борлуулж гэрээгээр тохирсон өөрсдийн хувиа авах талаар 2021 онд хамтдаа шийдсэн боловч Н******* эгч байрыг зарах сонирхолгүй удаад байсан тул 2023 оны 11-р сард REMAX-тай үл хөдлөхийн зуучаар зуучлуулан зарахаар тохиролцож гэрээ байгуулсан. 2023 оны 11 сард уг байр 185,0 сая төгрөгөөр зарагдах болоход Н******* эгч 195,0 сая төгрөгөөр л зарна гэж зах зээлийн үнээс хэт өндрөөр хэлж уг байрыг зарагдах боломжгүй болгосон ба байрны зарагдах үнээс чамд 50 сая төгрөг л өгвөл өгнө, бүр өгөхгүй байсан нь ч миний эрх гэж Н******* эгч хэлсэн нь гэрээгээр хүлээсэн 50 хувийн өмчлөлийн хувь хэмжээг зөрчсөн асуудал болсон. Мөн Б.Н******* нь уг байрыг зарах эрх нь зөвхөн надад байгаа гээд байгаа гэсэн юм яриад байр зарагдах асуудлыг зогсоосон.

Миний бие нь эцэг болон эмэг эхийн өмчилж, эзэмшин ирсэн энэхүү орон сууцыг бүхэлд нь өвлөн авах эрхтэй цор ганц хүү, ач хүү нь болохоор ****** тоот орон сууцны хууль ёсны өв залгамжлагч учир уг орон сууцыг авах хууль зүйн үндэслэл байгаа болно.

Иймд өөрийн эмээ Жийн Аийн хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгож, хариуцагч Б.Н*******тэй байгуулсан 2021 оны 11-р сарын 08-ны өдрийн “Өмчлөгч өөрт оногдох хэсгийг бэлэглэх гэрээ”-г хуурч мэхэлж хийсэн хэлцэл болохыг тогтоолгож, хүчингүй болгуулж, хариуцагчаас ******* тоот хаягт байршил бүхий орон сууцыг гаргуулан нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхийг даалгуулан шийдвэрлэж өгнө үү.

1а. Д.Д*******ий нэхэмжлэлтэй Б.Н*******д холбогдох иргэний хэргийн хариуцагч Н*******гийн гаргасан сөрөг нэхэмжлэлд доорх хариу тайлбар гаргаж байна. Үүнд:

1.            Б.Н******* нь нэхэмжлэгч Д.Д*******ийг талийгаач X.Аийн төрсөн хүү биш гэжээ. Гэтэл Д.Д*******ийг талийгаач X.Аийн төрсөн хүү болохыг гэрчлэх нагац, авга нар нь амьд байгаа, тэд гэрчлэх болно.

2.            Б.Н******* нь Д.Д*******ий эмээг нас барахын өмнө энэ талаар ямар нэг маргаан гаргаж байгаагүй.

3.            Б.Н******* өөрөө Д*******ийг X.Аийн хүү гэдгийг мэддэг, хүлээн зөвшөөрсөн учир 2021 оны 11-р сарын 08-ны гэрээг өмчлөх хувь хэмжээг 50,50 хувиар хийсэн байдаг.

Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

1б. Өв залгамжлагч болохыг тогтоо*******о, бэлэглэлийн гэрээг хуурч хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл, орон сууцыг шилжүүлэн өгөхийг даалгах шаардлага гаргасан бөгөөд дэмжинэ. Хариуцагчийн тайлбар дээр ажил явдал дээр ихэнх зардлыг гаргаагүй гэдэг. Би тэр үед 2 сая төгрөгийг төлсөн ба энэ талаар баримтыг өгсөн юм. Зохигчдын хийсэн гэрээний дагуу 50 саяыг өгнө гэдэг нь гэрээгээ зөрчөөд байна. Би хариуцагчийн хэлсэн шиг бид илүү мөнгө авах талаар санал гаргаагүй. Хариуцагчтай ярилцаад ойлголцохгүй байсан тул нэхэмжлэл гаргасан юм. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Орон сууцыг 100 хувь авна гэснийг зөвшөөрөхгүй. Нотлох баримтгүй гэж байна. Гэрчээр асуулгаж болох байх гэж бодсон юм. Аийн хүү гэдгийг зөвшөөрөөд бэлэглэлийн гэрээг хийсэн гэж ойлгож байгаа юм. Эмээ нь компанийн хувьцаагаа зараад мөнгийг нь өгсөн байдаг. Энэ талаар хариуцагчийн тайлбар дээр байдаг юм. Нэхэмжлэлийг Д******* өөрөө гаргасан. 2020.10.10-нд А байрандаа ганцаараа амьдарч байсан юм. Нас барсны дараанаас эхлээд хариуцагч очиж амьдарсан юм. 2020.10.30 гэхэд нүүгээд орчихсон байсан юм. Орон сууцтай холбоотойгоор өвлөх эрхийн хүсэлт гаргах гэсэн боловч овоглоогүй байсан тул нотариатч зөвлөснөөр хариуцагч уруу эхлээд шилжүүлсэн юм. Эмээ нь өөрийнхөө орон сууцыг ачдаа л үлдээнэ гэж ярьдаг байсан юм. Орон сууцыг авахад хариуцагч хамааралгүй бөгөөд нэхэмжлэгчийн аав, эмээ, өвөөгийн хөрөнгө тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй юм. Эмээ нь өнгөрөөд 49 хоног дуустал нь нэхэмжлэгч тэр байранд байсан ба өмнө нь бас цуг байсан юм.

1в. Нэхэмжлэгчийн эцэг А нь өөрийн эцэг эхийн хамт орон сууцанд амьдарч байсан. Өвөг эцэг болон эцэг нас барсан. Улмаар эмээ А орон сууцыг өвлөж авсан. Ээж маань эцгийн бы ажилд оролцоод 2014 оноос байнга харилцаатай байсан. Дараа нь орон сууцаа зараад мөнгө нэмж шинэ байр авсан. Ингэхдээ өөрийн дүүгийн хүүхэд Н*******г хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн. Учрыг Н******* асарна гэсэн боловч асраагүй. Эмээ маань орон сууцаа надад өгнө гэдэг байсан юм. Улмаар хариуцагч нь өмчлөгч өөрт ногдох хэсгийг бэлэглэх гэрээ байгуулсан. Орон сууцыг зарж ногдох хувиа авахаар ярьсан боловч хариуцагч зарах сонирхолгүй байсан тул зуучлагчтай гэрээ байгуулсан. Гэтэл хэт өндрөөр зарна гэсэн. Сүүлдээ надад 50 саяыг л өгнө гэсэн. Ингээд хариуцагч нь орон сууцыг зарах эрх зөвхөн надад л байгаа гэдэг болсон. Би орон сууцыг өвлөх эрхтэй хүн юм. Би хууль ёсны өв залгамжлагч юм. Иймд гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож орон сууцыг шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү. Учир нь өмлөгч тул. Энэ асуудлыг анхнаас нь будилаантуулсан асуудал нь нотариатч байна. Өвлөх эрхийн асуудлыг будилуулсан байна. Хуулийн 520.1-д өвлөх эрхийн талаар зохицуулсан байдаг. Хариуцагч нь 520.1-д заасан этгээд биш байгаа юм. Нас барагчийн төрсөн дүүгийн охин байгаад байгаа юм. Харин нэхэмжлэгч нь ач хүү нь болж байгаа юм. Иймд нэхэмжлэгч нь өвлөгч мөн юм. Гэтэл нотариат дээр өвлөгч талаар хэлэхэд овог биш гэсэн утгаар өв залгамжлагч гэж үзэхгүй гэсэн байдаг. Иймд нөгөө өмчлөгчийг өв залгамжлагчаар тогтоосон байдаг. Ингээд маргаангүй бол 50 хувийг бэлэглэчих гэдэг. Ингээд энэ асуудал болоод өв нээгээд дараа нь бэлэглэлийн гэрээ хийгдсэн. Үүний дагуу нэхэмжлэгч нь 50 хувийн өмчлөгч болсон. Улмаар орон сууцаа зараад мөнгөө хувааж авахаар олон удаа ярьсан байдаг. Гэтэл хариуцагч нь 50 саяыг л өгнө, би хууль ёсны өмчлөгч гэсэн байдаг. Үүнийг авахгүй бол шүүхээр шийдүүлнэ гэсэн байдаг. Нотариатчийн үйлдэлтэй холбоотой баримт хэрэгт байхгүй. Иймд нотариатчийг оролцуулахгүйгээр өнөөдөр хэргийг шийдэх нь учир дутагдалтай байна. Хариуцагч нь Аийн өв залгамжлагч биш юм. Иймд нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар хамтран хариуцагчаар татуулах хүсэлтэй байна гэв.

2.         Хариуцагч Б.Н******* нь шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2024.04.03-ны өдөр нэхэмжлэгч Д.Д*******ий Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан бөгөөд өөрийн тайлбарыг бичгээр хүргүүлж байна.

Жийн А нь миний ээжийн төрсөн эгч юм. Цаашид Ж.А ээжийгээ нагац эгч гэж бичнэ. Нагац эгчийгээ багаасаа ээжээ, нөхөр Т.Хг ааваа гэж дуудаж өссөн. 10 настай байхаасаа эхлэн нагац эгч Ж.Аийн гэрт амралтын өдөр, зуны улиралд байдаг байсан. Нагац эгч маань ганц хүүтэй. Охин хүүхэдтэй болохыг их хүсдэг байсан ч болж чадаагүй гэж надад ярьдаг байсан. Түүний нөхөр Тавхайн Х нь 2007 оны 03-р сарын 20-ны өдөр УГТЭ-д өвчний улмаас, ганц хүү Хгийн А нь 2012 оны 04-р сарын 25-ны өдөр гэртээ өвчний улмаас нас барсан.

Миний нагац эгч Ж.А, бид хоёр 2013 оны 10-р сарын 17-ны өдөр Н ХХК-с ********* тоотын 72,67 м.кв, 3 өрөө орон сууцыг шинээр баригдсан орон сууц үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхдээ захиалагчийн зүгээс 6, компанийн зүгээс 4 бичиг баримтыг хамтдаа бүрдүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий газарт өгөн // дугаарт бүртгэж хоёр хүний өмчөөр бүртгэгдэн гэрчилгээ олгогдсон. Энэ бол миний нагац эгчийн хүсэл байсан. 1987 онд намайг төрөхөд эмэг эх Түмэнгийн Даш, ээж Жийн Б*******, бид 3 тэдний хажуу өрөөнд хамт амьдарч, намайг нялх байхаас усанд оруулж, хооллож, өөрийн охин шигээ хайрлаж өсгөсөн. Намайг өөрийн төрсөн охиноо гэж үздэг, боддог, хайрладаг, надад өөрийн байраа ирээдүйд өгнө гэсэн бодол, хүсэл байсан учраас байрны хамтран өмчлөгч болгосон гэж би үзэж байна. Үүнийг бид хүндэтгэн үзэх ёстой гэж бодож байна.

Би нөхөр Э.Т, охин Т.Агийн хамт тус байранд Ж.А эгчтэйгээ 4-үүлээ амьдардаг байсан. Би Д.Д*******, Д.Д******* нарыг сайн ч таньдаггүй байсан. 2013, 2017 онд тус бүр нэг удаа уулзаж байсан. Намайг 10 настай байхад Д.Д******* төрж байсан. Манай гэрт огт ирдэггүй, ямар ч холбоогүй байдаг байсан. Нагац эгч, хүргэн ах, ах маань ч уулздаггүй байсан.

Нагац эгч 2018 оны 03-р сарын 07-ны өдөр Л.Мжавт өөрийн Ш ХХК-аа 10 саяар худалдсан. Тэрээр 5 сая төгрөгийг Д.Д*******д машин авахад нь өгч байсан.

Д.Д******* ганц сар хүрэхгүй хугацаанд хамт амьдарсан. Түүнийг хэт орой унтдаг, ТВ их үздэг, өглөө эрт босож усанд орж чимээ гаргаад амраадаггүй гээд нагац эгч хамт амьдрахаа больсон. Д.Д*******ий ээж Д.Д******* хаяа маханд Баянзүрх худалдааны төв рүү явж өгдөг байсан. Үүнийгээ асарсан гэж ярьж болохгүй гэж үзэж байна.

2020 оны 10-р сарын 10-ны өдөр Ж.А эгч маань нас барсан. Бы ажил явдлыг би голлон зохион байгуулсан. Нэхэмжлэгч Д.Д*******ий бичсэн шиг бы ихэнх зардлыг ээжтэйгээ гаргасан зүйл байхгүй. Түүний ээж Д.Д******* 500.0 төгрөг л өгсөн. 2020 оны 10-р сарын 11-ны өдөр надтай миний нагац эгч Ж.М, түүний охин С.Г, Д.Д******* эгч нар хамт очиж “У б” ХХК-д захиалга өгөн *******-р хороонд байрлах “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн”-д модтой үйлчилгээг сонгон бэлнээр 3,5 сая төгрөгийн урьдчилгаа төлбөрийг тэр өдөр төлсөн. 2020 оны 10-р сарын 14-ний өдөр үлдэгдэл 3,2 сая төгрөгийг “У б” ХХК-ийн тоот дансанд шилжүүлсэн болно. Бы цайллага хийсэн рестораныг Д.Д******* эгч олсон. Түүний өмнө үйлчлүүлж байсан газар байсан. Д.Д******* эгчийн Хаан банкны тоот дансанд 320.0 төгрөг бы цайллагын захиалга өгүүлэхээр 2020 оны 10-р сарын 13-ны өдөр шилжүүлсэн. 2020 оны 10-р сарын 15-ны Бы цайллага 20 хүний тооцоо тоот дансанд. Энэ бүгдийг Д.Д******* мэдэж байгаа мөртөө худал зүйл нэхэмжлэх дээр бичсэн гэж би үзэж байна.

Нагац эгчийг нас барснаас нэг жилийн дараа төрсөн дүү нь болох Ж.М, Ж.Б******* нар өөрсдийн өвлөхөөс татгалзсан. Би Д.Д*******ийг ахын маань хүүхэд гэж итгээд энэ байрны тал хувийг өгөхөөр шийдсэн. Ингээд 2021 оны 10 сарын 25-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатч Г.Хгаар “Өвлөх эрхийн гэрчилгээ” хийлгэхээр очиход Д.Д*******ий нэр дээр хийх боломжгүй. Д.Д******* нь Ж.Аийн хүү Х.Аоор овоглогддоггүй, Х.А, Д.Д******* нар гэрлэлтээ батлуулж байгаагүй, ач хүү нь мөн гэсэн нотолгоо байхгүй учир “Өвлөх эрхийн гэрчилгээ”-г бичихээс татгалзсан. Харин бидэнд Б.Н*******гийн нэр дээр “Өвлөх эрхийн гэрчилгээ”-г бичих бүрэн боломжтой. Шинэ үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ гарсны дараа дүү Д.Д*******д “Өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээ”-ээр нэмж болно гэж зөвлөсөн. Үүний үндсэн дээр 0301 тоот бүртгэлийн дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ”-г миний нэр дээр хийж өгсөн. Би үүнийг 2021 оны 10-р сарын 27-ны өдөр Нийслэлийн улсын бүртгэлийн газарт өгөн // дугаарт бүртгэн миний нэр дээрх нэг иргэний өмчийн гэрчилгээ олгогдсон.

2021 оны 11-р сарын 08-ны өдөр № тоот дугаартай “Өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээ”-г бэлэг хүлээн авагч: ****** тоот хаягт оршин суух Д.Д*******тэй харилцан тохиролцож энэхүү гэрээг Нийслэлийн тойргийн нотариатч Г.Хгаар баталгаажуулан хийлгүүлсэн. Ингээд Б.Н*******, Д.Д******* нарын хоёр иргэний өмч // дугаартай гэрчилгээ 2021 оны 11-р сарын 11-ны өдөр олгогдсон.

Энэ цагаас хойш байнга байраа зармаар байна гэж намайг шахаж ирсэн. Би бага насны 2 хүүхэдтэйгээ нөхрийн хамт ам бүл 4-үүлээ энэ байрандаа одоог хүртэл амьдарч байна. Байраа зараад мөнгөө хувааж аваад дахиад байр авах гэхээр нэмэх мөнгө дутаж байсан тул хэдэн жил хүлээж бай гэж байхад миний хүсэлтийг хүлээн авахгүй байнга байраа заръя гэж ятгаж байсан.

Д.Д*******, Д.Д******* нар байр оронгүй болцон яахаа алдсан хүмүүс биш. Оддын хотхоны байрнаас гадна 2 ч байр байгаа, би охиндоо л байраа өгнө гэж нагац эгч маань нэг бус удаа надад хэлж байсан. Би боломжтой болмогцоо зарна гэж хэлээд байхад Д.Д******* эгч ойлгодоггүй. Д.Д******* бид 2-ын өмч тул бид 2 ярилцаад шийдэж болох байтал дандаа дүүгийн урдуур орж ирж надтай ярьдаг байсан. Надад энэ нь огт таалагддаггүй, би өртэй юм шиг сэтгэл санааны дарамттай санагддаг. 2022 онд байранд засвар хийхэд нэг удаа ч ирж тусалж байгаагүй. Нагац эгчийг минь өнгөрснөөс хойш байр заръя л гээд байдаг болохоос нэг удаа ч эгч, дүүгийн аятайхан харилцаагаар надтай харилцаагүй

Энэ ятгалгаас нь болоод 3 ч удаа байраа зарах гэж зар өгч оролдсон боловч зарагдаагүй. Д.Д******* эгчийн санал болгосноор 2023 оны 10-р сарын 28-нд эгчийн дотнын найз болох Remax үл хөдлөхийн зууч Х.Цтэй гэрээ хийн байраа заруулахаар болсон.Remax өөрийн шаардлагаар гэр сайн цэвэрлэж, ил зүйлүүдийг хурааж зураг авдаг. Дүү Д.Д*******д хэлсэн боловч ирээгүй. Би ганцаараа гэрээ цэвэрлэж, эмхэлж зураг авхуулахад бэлдсэн. Зууч Х.Ц хийсэн гэрээгээ тамгалж авчирч өгнө гэж хэлсэн мөртөө надад өгөөгүй. Viber-аар над руу явуулж байсныг хавсаргав. Мөн хүмүүс байр үзэхээр ирэхэд зууч Х.Ц, нэг бол би үзүүлж байсан. Д.Д******* ирж байр үзүүлээгүй. Байр заръя, мөнгөө хувааж авъя гээд байдаг хүн сэтгэл гарган зүтгээгүй. 1-р эмнэлэгт ажилладаг сувилагч эмэгтэй манай байрыг сонирхон худалдан авах гэрээгээ 12 сарын 20-доор хийе гэж байсан.

Манай байгууллагаас 18 хүнийг 2023 оны 12-р сарын 22-30-ны хооронд БНХАУ-ын Хайнан аралд амруулахаар явуулахад миний нэр багтсан юм. Үүнийгээ Д.Д******* эгчид “Би Хайнан явах боллоо. Байр авах хүнтэй гэрээгээ хийчхээд яваад ирье. 30-нд ирнэ. Тэгээд байраа хайгаад нүүсээр байтал 1 сарын дунд болох байх” гэж хэлэхэд хурдан байраа суллаж өг гэж надад хэлсэн. Энэ яриа, хандлага надад огт таалагдаагүй. Харин Remax үл хөдлөхийн зууч Х.Ц эгчид хэлэхэд “Сайн яваад ирээрэй. Эгч нь зохицуулна” гэж хэлсэн. 185 саяар зараад зуучийн ажлын хөлс төлөөд 2 хүндээ хуваахад 87 сая төгрөг надад оногдох байсан. Би 87 сая дээр мөнгө нэмээд байр авах бодолтой байсан боловч миний мөнгө хүрэхгүй байсан. Би 50 сая төгрөг өгье гэж Д.Д*******д хэлсэн. Тэд хүлээж аваагүй учир тэгвэл дараа нь заръя гэж хойшлуулахыг хүссэн боловч тэд намайг хууран мэхэлж чи байранд нэрээ оруулсан гэж гүжирдэж намайг гомдоож миний саналыг хүлээн аваагүй.

Хуурч мэхлэх байсан бол байрныхаа талыг Д.Д*******д бэлэглэж өгөх байсан уу? Хүн гэдэг ёс зүйтэй байх хэрэгтэй. Хүний гаргаж буй сэтгэлийг ойлгох ухаантай байх ёстой гэж үзэж байна. Удаа дараа хууран мэхэлсэн гэж хэлдэг, бүр шүүхэд хүртэл нэхэмжлэл гаргасан байгаад сэтгэл санааны гомдолтой байна.

2013 оноос хойш би энэ байрны хууль ёсны өмчлөгч юм. Энэ нь Улсын бүртгэлийн гэрчилгээ, Өвлөх эрхийн гэрчилгээ гэх мэт албан ёсны баримтуудаар хууль ёсны өмчлөгч нь би мөн гэдэг нь тогтоогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2а. Нэг. 2021 оны 11-р сарын 08-ны өдрийн № тоот бүртгэлийн дугаартай “Өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус тооцуулах тухай Хоёр.********** тоот байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай

Нэхэмжлэлийн утга:

Миний бие 2013 оны 10-р сарын 17-ны өдрөөс эрхийн улсын бүртгэлийн // дугаартай, ********** тоотын 72,67 м.кв, 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн юм. Энэ цагаас хойш өнөөдрийг хүртэл би энэ байрандаа амьдарсаар байгаа /Хавсралт 4, 11/.

Миний нагац эгч Ж.А нь 2020 оны 10-р сарын 10-ны өдөр нас барсан бөгөөд 2021 оны 10 сарын 25-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатч Г.Х 0301 тоот бүртгэлийн дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ”-г миний нэр дээр о*******, 2021 оны 10-р сарын 27-ны өдөр Нийслэлийн улсын бүртгэлийн газарт өгөн // дугаарт бүртгэн миний 100 хувийн өмч болсон.

Би Х.А ахын хүүхэд гэж албан ёсоор нотлогдоогүй Д.Д*******д итгэн 2021 оны 11-р сарын 08-ны өдөр “Өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээ”-г харилцан тохиролцож энэхүү гэрээг Нийслэлийн тойргийн нотариатч Г.Хгаар баталгаажуулан хийлгүүлсэн. Ингээд Б.Н*******, Д.Д******* нарын хоёр иргэний өмч // дугаартай гэрчилгээ 2021 оны 11-р сарын 11-ний өдөр олгогдсон. Би дүүгээ гэж бодон байрныхаа тал хувийг итгэн өгч байхад Д.Д******* нь энэ байранд зуун хувь өөрийн болгох гэж шунаж, намайг байраа зар гэж удаа дараа шаардан шахаж, миний өмчлөлийн хувь руу шунаж байгаа нь хууль бус, ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна.

Миний бие 2013 оноос одоог хүртэл энэ байрны хууль ёсны өмчлөгч байтал 2024 оны 03-р сарын 12-ны өдөр дүү Д.Д******* Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь надад миний өмч хөрөнгөд шунасан,  сайхан сэтгэлийг минь ойлгохгүй хууран мэхэлсэн болгож байгаад туйлын гомдолтой байгаа тул энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Д.Д******* нь миний нагац эгч болох Ж.Аийн хууль ёсны өв залгамжлагч биш, энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй.

Иймд 2021 оны 11-р сарын 08-ны өдрийн № тоот бүртгэлийн дугаартай “Өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус тооцож, ****** тоот байрны өмчлөгч нь Б.Н******* мөн болохыг тогтоож өгнө үү.

2б. Би тайлбараа шүүхэд гаргасан байдаг. Энэ байранд миний нэрийг яагаад оруулсныг ойлгохгүй байна гэдэг. Би төрсөн цагаасаа хойш цуг байдаг байсан юм. Маш ойр өссөн юм. Д******* бол харин ээж Д*******тэйгээ тусдаа байдаг байсан. Улмаар 2014 оноос хойш л холбогдож эхэлсэн. Миний овог нэр шилжиж очоогүй боловч намайг охиноо гэдэг байсан тул 2018 онд шинэ байр авахдаа миний нэрийг оруулсан юм. Намайг асарч халамжлаагүй гэж байна. Би сүүлийн 2 жил л цуг байж чадаагүй бөгөөд өмнө нь дандаа цуг байдаг байсан. Учир нь би 2 хүүхэд гаргасан байсан тул тусдаа байсан юм. Энийг нэхэмжлэгч тал мэдэж байгаа юм. Би ахынхаа төрсөн хүүхэд гэдэг баримт харалгүй 50 хувийг өгсөн байхад одоо байрыг бүтнээр авна гэж байгаад гомдолтой байгаа юм. Нэхэмжлэгч тал нь хангалтгүй баримт гаргасан. Би ихэнх баримтыг гаргасан. Баримт цуглуулах ажлыг би хийсэн. Нэхэмжлэл гаргасан бол баримтаа өгөх ёстой байсан. Итгэсний дагуу байрныхаа 50 хувийг өгсөн. Ах эгчээ л бодсон юм. Би одоо 3 хүүхэдтэйгээ энэ байранд амьдарч байгаа юм. Хэрэв зарсан бол яаж 87 сая төгрөгөөр би байр авах вэ гэдгээ л хэлсэн. Өгөх болоод би бэлэглэлийн гэрээ байгуулсан. Талийгаачийн газрыг л гэхэд 8 саяар авч байсан. Би эгчийгээ сайхан газарт нутаглуулах ёстой гээд газар авсан юм. Би боломжит баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Сөргөөр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан. Учир нь би бэлэглэлийн гэрээгээр орон сууцны 50 хувийг өгч байхад одоо бүгдийг нь авна гэж байна. Анхнаасаа би байрны өмчлөгч нь байсан юм. Миний өмчид шунаж байна. 2013 оноос хойш миний өмч байсан юм. Нагац эгч маань намайг охиноо гэж үзсэн тул миний нэрийг оруулсан юм. Би багадаа харж байсан. Нэг удаа Д******* эгчтэй уулзаж байсан тул дүүдээ итгээд орон сууцны 50 хувийг өгсөн нь хангалттай юм. Гэтэл миний өмчид халдахыг зөвшөөрөхгүй тул сөрөг нэхэмжлэл гаргасан. Би нас барснаас нь хойш тэгээд л буцаад нүүгээд ирсэн юм. 2018, 2019 онд дараалж хүүхэд гаргаад тусдаа амьдардаг болсон бөгөөд эргэж тойрдог байсан юм. Манай ахыг амьд байхад эцэг тогтоох шинжилгээ хийлгээгүй, тэтгэлэг гаргуулахаар ярьж байгаагүй нь эргэлзээ төрүүлж байна. Яагаад тэр 3 хүнийг амьд байхад яриагүй юм бэ гэв.

3.         Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:

3а. Нэхэмжлэгчээс: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 07764 дүгээр захирамж /хх46-47/, бэлэглэлийн гэрээний хуулбар /хх81/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх82/, нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх83/, нотариатчийн хүсэлтийн хуулбар 4 ширхэг /хх84, 85, 86, 87/, амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх115-127/, Хаан банк дахь Д.Д*******гийн дансны хуулга /хх130/, төрөл садангийн лавлагаа /хх128, 129/

3б. Хариуцагчаас: Төрөл садангийн лавлагаа /хх61/, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх62/, нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар 2 ширхэг /хх63, 64/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 3 ширхэг /хх65, 70, 74/, бурхан болоочийг  оршоох захиалгын хуудасны хуулбар /хх66/, кассын орлогын ордерын хуулбар /хх67/, өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх68/, төрөл садангийн лавлагаа болон нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх69/, бэлэглэлийн гэрээний хуулбар /хх71-72/, зохигчдын иргэний үнэмлэхийн хуулбар /хх73/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх89-90/

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2.  Нэхэмжлэгч Д.Д******* нь өвлөгчөөр тогтоох, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, ****** тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

3.     Хариуцагч Б.Н******* нь нэхэмжлэлийн эс зөвшөөрөн маргаж, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, орон сууцны 100 хувийн өмчлөгчөөр тогтоох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан

4.            Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд дуусах шатанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хамтран хариуцагчаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийг татаж, нотариатын үйлдлийг хүчингүй болгох шаардлага гаргана гэж тайлбарласан.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэг дуусах шатанд энэ төрлийн хүсэлт гаргах боломжгүй. Мөн хамтран хариуцагч татах болон нэмж шаардлага гаргавал бичгээр гаргах бөгөөд холбогдох бүрдүүлбэр хангасан, улсын тэмдэгтийн хураамж төлсөн байх учиртай.

Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хэлэлцүүлэг эхлэх болон дуусах шатанд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа эсэх талаар удаа дараа тодруулсан боловч хамтран хариуцагчийн талаар хүсэлт гаргаагүй.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хамтран хариуцагч татах эрхгүй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь энэ талаар хүсэлт гаргаагүй тул энэ асуудлыг шүүх хянан шийдвэрлэхгүй.

5.            Ж.А, хариуцагч Б.Н******* нар нь ***** тоот хаягт байрлах, 72.67 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бүртгэгдсэн байна. /хх65/

Орон сууцны хамтран өмчлөгч Ж.А нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нас барсан болох нь Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсээс 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр олгосон нас барсны бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх69/

Улмаар хариуцагч Б.Н*******д 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дээрх орон сууцыг өвлөх эрхийн гэрчилгээ олгогджээ. /хх68/

Энэхүү өвлөх эрхийн гэрчилгээний дагуу хариуцагч Б.Н******* нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр уг орон сууцны дан ганц өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /хх70/

Үүний дараа зохигчид 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, хариуцагч нь орон сууцны тал хувийг нэхэмжлэгчид бэлэглэсэн. /хх71/

Энэхүү бэлэглэлийн гэрээний дагуу орон сууц нь хариуцагч Б.Н*******, нэхэмжлэгч Д.Д******* нарын өмчлөлд бүртгэгдсэн. /хх74/

Ж.А нь нас барах хүртлээ тухайн орон сууцанд ганцаараа амьдарч байсан бөгөөд нас барснаас хойш хариуцагч нь уг орон сууцанд амьдарч байгаа гэж хэн аль нь тайлбарласан.

Ж.А агсан нь ганц хүүтэй байсан бөгөөд хүү Х.А болон нөхөр Т.Х нар нь нас барсан болох нь Нийслэлийн болон Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлээс олгосон болон дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх64, 63/

Эдгээр үйл баримтын талаар зохигч хэн аль нь маргаагүй.

6.            Нэхэмжлэгч нь орон сууцны өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар нотариатчид хандсан боловч эцгийн нэр зөрсөн тул өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй гэж тайлбарлаж байна.

Улмаар талийгаач Х.А нь биологийн хувьд нэхэмжлэгчийн эцэг гэх тайлбараа баримтаар нотлогдоогүй. Хариуцагч нь Х.Аийг өөрийн нагац ах гэж тайлбарлах бөгөөд түүнийг нэхэмжлэгч Д.Д*******ий эцэг мөн эсэхийг мэдэхгүй, харин зөвхөн нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн хэлснээр итгэж бэлэглэлийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь эцэг тогтоолгож байгаагүй, тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй гэж тайлбарласан. Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгчийн хувьд Ж.А агсны эд хөрөнгөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д заасан өвлөгч гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн маргаж байгаа тохиолдолд эцэг болон ач хүү нь мөн эсэхийг гэрчийн мэдүүлгээр тогтоодоггүй болохыг дурдав.

7.            Хариуцагч нь нас барагч Ж.Аийн төрсөн 2 дүү нь өвөөс татгалзсан талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ үйл баримтыг үгүйсгэж маргаагүй. Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.2-т зааснаар хариуцагч нь өвлөгч болох боломжтой. Улмаар маргаж буй орон сууц нь 2 өмчлөгчтэй байгаад нэг өмчлөгч нас барж нөгөө өмчлөгч орон сууцыг эзэмшилдээ авсан байх тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар хариуцагч өвийг хүлээн авсан гэж үзнэ. Иймд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг буруутгах боломжгүй юм. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийг Ж.А агсны өвлөгчөөр тогтоох тухай шаардлага үндэслэлгүй.

8.            Зохигчдын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг орон сууцны дан ганц өмчлөгч буюу хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулж, хариуцагч нь өөрийн эд хөрөнгөний 50 хувийг бэлэглэсэн байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2, 58.3-т зааснаар ноцтой төөрөгдсөний улмаас хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.

Мөн хариуцагч нь өөрийн өмчөөс тал хувийг бэлэглэсэн байх тул Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэхгүй.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох шаардлага үндэслэлгүй.

9.            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь өв залгамжлах эрхтэй гэдэг нь тогтоогдоогүй, хариуцагч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бэлэглэсэн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй байх тул орон сууцыг шилжүүлэн өгөхийг даалгах үндэслэлгүй юм. Түүнчлэн хэрэв нэхэмжлэгч нь өвлөх эрхтэй гэдэг нь тогтоогдсон ч гэсэн орон сууц анхнаасаа 2 хүний өмчлөлд бүртгэлтэй байсан тул өвлөгдөх эд хөрөнгө нь маргаж буй орон сууцны тал хувьд хамаарна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өвлөх эрхтэй гэдгээр орон сууцны хамтран өмчлөгчийн өмчлөх эрхийг үгүйсгэх боломжгүй юм.

10.         Нэхэмжлэгч нь 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн.

Улмаар хариуцагч нь 3-ны өдөр нэхэмжлэлийг хувийг гардан авсан байна.

Нэхэмжлэгч нь бэлэглэлийн гэрээний зүйл буюу орон сууцнаас хариуцагчид ногдох хэсгийг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл хийсэн гэх үндэслэлд хамаарна.

Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д зааснаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй.

Улмаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэлтэй байх тул мөн хуулийн 280 дугаар зүйлийн 280.2-т зааснаар бэлэглэлийн зүйлийг буцаан о*******о.

Эдгээр үндэслэлээр хариуцагчийг маргаж буй орон сууцны дан ганц өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй.

11.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Сөрөг нэхэмжлэлийн хувьд үндсэн нэхэмжлэлийн нэхэмжлэгч нь хариуцагч гэж тооцогдоно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар илүү төлсөн хураамжийг буцаан о*******о.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага бо*******

 ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.2, 58 дугаар зүйлийн 58.2, 58.3, 59 дүгээр зүйлийн 59.1, 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1, 280.2-т зааснаар хариуцагч Б.Н*******д холбогдох өвлөгчөөр тогтоож, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч Д.Д*******ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, зохигчдын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, хариуцагч Б.Н*******г ****** тоот хаягт байрлах, 72.67 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 1,681,300 төгрөг, хариуцагчийн 1,540,900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Д*******өөс 1,215,900 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 325,000 төгрөг гаргуулж, тус тус хариуцагч Б.Н*******д олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ГАНБОЛД