Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2024/01082

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2024/01082

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1974 онд төрсөн, ******* настай, Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1971 онд төрсөн, ******* настай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, тоотод оршин суух, овогт /РД:/-д холбогдох 11,948,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.*******, хариуцагч Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* хариуцагч Ч.т холбогдуулан 11,948,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Төгөл худалдааны төвд байрлах цүн чемодамны төрөлжсөн лангуун дээрээ ыг зарын дагуу худалдагчаар ажилд авсан. Ажилд авахдаа хоёулаа хоорондоо итгэлтэй найдвартай ажиллана гэж тохиролцсон. 2023 оны 09 сарын 02-ноос 2024 оны 06 сарын 13-ныг хүртэл 9 сар 13 хоногийн ажиллах хугацаандаа нийт 11,948,000 төгрөгийг дутааж ажилласан. Иймд энэ дутаасан мөнгийг маань гарсан зардлын хамт яаралтай гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч Ч. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч. миний бие нь 2023 оны 09 сарын 02-ны Төгөл худалдааны төвд байрладаг цүнх чемдомны төрөлжсөн лангуунд худалдагчаар орсон 2023 оны 09 сарын 02-нд тооллого хийгээд хүлээж авсан боловч 3 хоногийн дараа буюу 9-5-нд хуучин худалдагчаас их дутлаа арай л дутаад зөрөөд байна гэж хэлээд дахин өөрөө тоолсон боловч би хамт тоолж хамт сууж эхний үлдэгдлээ шахаж яг хэдэн төгрөгийн бараа хүлээж авсанаа хүлээж аваагүй. Би худалдагч хийх 9 сарын хугацаанд 11,948,000 төгрөг дутаагаагүй. Дутах ёс байхгүй. 2024 оны 06 дугаар сарын 13-нд тооллого хийж хүлээлгэж өгсөн 11,948,000 төгрөг дутсан гэсэн боловч би өөрөө хөтөлж байсан 2 дэвтэрээ шалгаж давхар цохиж үзье гэж хэлсэн боловч өгөөгүй. Би дээрх 11,948,00 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул миний хүсэлтийн дагуу үнэн зөвөөр шалгаж, нягталж шийдвэрлэж өгнө үү. гэжээ

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, С.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, дэвтрийн хуулбар /хх-4/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ч.т холбогдуулан дутаасан барааны үнэ 11,948,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Нэхэмжлэгч нь 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Төгөл худалдааны төвд байрлах цүнх чемоданы төрөлжсөн лангуун дээрээ ыг зарын дагуу худалдагчаар ажилд авсан.ажилд авахдаа хоёулаа хоорондоо итгэлтэй найдвартай ажиллана гэж тохиролцсон.202 оны 09 сарын 02-ноос 2024 оны 06 сарын 13-ныг хүртэл 9 сар 13 хоногийн ажиллах хугацаандаа нийт 11,948,000 төгрөгийг дутааж ажилласан.Иймд энэ дутаасан мөнгийг маань гарсан зардлын хамт гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.

4. Хариуцагч нь ...2023-09-02-нд Төгөл худалдааны төвд байрладаг цүнх чемоданы төрөлжсөн лангуунд худалдагчаар орсон.9 сарын 2-нд тооллого хийгээд хүлээж авсан боловч 3 хоногийн дараа буюу 9 сарын 5-нд хуучин худалдагчаас их дутлаа арай л их дутаад зөрөөд байна гэж хэлээд дахин өөрөө тоолсон, би яг хэдэн төгрөгний бараа гэсэн тодорхой зүйл хүлээж аваагүй. Худалдагч хийх 9 сарын хугацаанд 11,948,000 төгрөг дутаагаагүй,нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Дутсан бол 2.800.000-3.000.000 төгрөг л дутсан гэж бодож байгаа гэж мэтгэлцэж байна.

5. Талууд 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Төгөл худалдааны төвд байрлах цүнх чемоданы төрөлжсөн лангуун дээр хариуцагч тай сарын 6*******.000 төгрөгний цалин өгөхөөр тохиролцож худалдагчаар ажилд авсан байх бөгөөд энэ талаар маргахгүй байна.

6. Харин нэхэмжлэгч нь хариуцагчид анх ажилд ороход нь хэдэн төгрөгний бараа хүлээлгэж өгсөн,хэдэн төгрөгний бараа дутаасан болох нь тодорхойгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлож чадахгүй байна. Нэхэмжлэгчийн тооллого хийсэн гэх хавтаст хэрэгт авагдсан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хариуцагчтай харилцан тооцоо нийлж гарын үсэг зуруулаагүй баримт байх бөгөөд хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байна.

7. Иймд хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа 3 сая төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийн хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,218 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.аас 62,9******* төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.аас 3,000,000 төгрөг гаргуулан хариуцагч С.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,948,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,218 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.аас 62,9******* төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН