Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 157/ШШ2024/00165

 

       2024         09         05                                         157/ШШ2024/00165

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Х аймгийн Б сумын 2 дугаар баг, 44 дүгээр байрны 00 тоотод оршин суух, Б овогт Г.Цийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 1 дүгээр баг, 41 дүгээр байрны 00 тоотод оршин суух, Н овогт Б.Зд холбогдох 4,950,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 157/ЗТ2024/00015 дугаартай “Хэрэг шилжүүлэх тухай” зөвлөгөөний тогтоолоор хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Г.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажилчдын цалин тавих гэсэн юм, хүүтэй ч хамаагүй 5,000,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай зээлээч гэхээр нь 4,950,000  төгрөг дансаар нь 10 хувийн хүүтэй шилжүүлсэн юм. Хэлсэн ёсоор 15 хоног нь болоод мөнгөө нэхсэн. Тэгэхэд түр хүлээж бай гээд өгөөгүй юм. 3 сарын дараа найзаа хүү нь гээд 1,500,000 төгрөгийг миний дансанд хийсэн. Б нь өнөөг хүртэл мөнгөний боломжгүй байна гэсээр намайг хохироосоор байна. Иймд Бгаас 4,950,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. ” гэжээ.

 

Хариуцагч Б 2023 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Г.Цээс 5,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Үүнээс үндсэн мөнгөний хүү болох 1,500,000 төгрөгийг хүү болгож өгсөн. Одоо үлдсэн мөнгө болох 4,950,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Үлдэгдэл мөнгийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны дотор төлж барагдуулна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч Бд холбогдуулан 4,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...4,950,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Үлдэгдэл мөнгийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны дотор төлж барагдуулна...” гэх хариу тайлбар гаргасан ба түүний тайлбар нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Бгийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,950,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Г.Цээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 94,150 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 47,075 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 47,075 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Цт олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Цийн  нэхэмжлэлтэй хариуцагч Бд холбогдох 4,950,000 (дөрвөн сая есөн зуун тавин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Цийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 47,075 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 47,075 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Цт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ