Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/133

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа , улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгч Г. нарыг  оролцуулан  тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар  ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч ******* овогт ын д холбогдох, эрүүгийн 1736000890075 дугаартай 178/2017/0137/Э/  индекстэй хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний   өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.            

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, оны 01 дүгээр сарын 04-ний өдөр *******-******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, яс үндэс урианхай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******-******* аймгийн *******ын 3-р багт оршин суух байнгын хаягтай, одоо ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, барилгын мужааны ажилтай, аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, сард 500000 төгрөгийн өрхийн орлоготой, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх ******* дугаарын регистртэй ******* овогт ын / Монхоо хочтой/ 

Холбогдсон хэргийн талаар  /Яллах дүгнэлтээр /

Шүүгдэгч Г. нь 2017 оны 08 дугаар сарын 04-ны өдөр ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “ Тохой" гэх нэртэй газарт Д.*******төрийн гээгдэл эд хөрөнгө болох ”CAMSUNG GALAХУ J7” маркийн гар утсыг завшсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Г. нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтдээ:   “Миний бие хохирлыг бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү?” гэх хүсэлт / хх-64-р хуудас/, хохирогч Д.*******төрийн “хохирлыг бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү?” гэх хүсэлт / хх-63-р хуудас/ болон   2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5/19 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол  зэргийг ирүүлсэн байх тул  хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г. нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “ Тохой" гэх нэртэй газарт Д.*******төрийн өмчлөлийн  “CAMSUNG GALAХУ J7”маркийн гар утсыг  бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж  завшсаны улмаас 585000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш  хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь  хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар  хянан хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож  байна. Үүнд:

            Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/

             Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / ******* аймгийн  сумын багийн  Улаан богочийн 10-01 тоотод оршин суух / дугаарын регистртэй, овогт ийн *******төрийн  өгсөн... Би ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “ " гэх нэртэй газар 2017 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 15 цагийн үөд баригдаж байгаа үхрийн ферм дээр мод хөрөөдүүлж аваад буцаад гэртээ ирэхэд миний халаасанд байсан “CAMSUNG GALAХУ J7 ”маркийн гар утас алга болсон байсан. Тэгээд би утасруугаа залгахад эрэгтэй хүн авахаар нь хэн бэ? гэхэд Монхоо байна гэж хэлээд тасалсан. Үүнээс хойш миний утас дахиж холбогдоогүй..."Би тухайн утсыг 585000 төгрөгөөр худалдаж авсан...Намайг үхрийн ферм дээр  очиж мод хөрөөдүүлж  авахад миний утсыг тухайн газар байсан Монхоо гэх залуу авсан гэж Жоок гэдэг залуу надад хэлсэн... Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоож надад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү?... гэх мэдүүлэг /хх-ийн 07-08, 09-10 дугаар хуудас/

              Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.ын өгсөн...Би ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “ ” гэх нэртэй газар үхрийн ферм барьсан.  2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн үед баригдаж байгаа үхрийн ферм дээр Д.*******төр гэх хүн ирж мод хөрөөдүүлж аваад явсан. Тэгтэл хамт ажиллаж байсан Монхоо гэх залуу “CAMSUNG GALAХУ J7” маркийн гар утас надад үзүүлээд таны утас мөн үү олж авлаа гэхээр нь миний утас биш гэж хэлсэн...'’ Одоо миний санаж байгаагаар боронзон шар өнгийн гэртээ байсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/

              Эд зүйл үнэлсэн тухай...”CAMSUNG GALAХУ J7” маркийн гар утас 585000 төгрөг ... гэх  тайлан /хх-ийн 15 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд  Г.гийн яллагдагчаар өгсөн... Би ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “ ” гэх нэртэй газар үхрийн ферм барих барилгын ажил хийсэн. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ажлаа хийгээд байж байтал баригдаж байгаа фермийн барилгын хойд буланд утас дуугараад байхаар нь очоод хартал газар дээр боронзон шар өнгийн гэртээ “CAMSUNG GALAХУ J7” маркийн гар утас байхаар нь аваад хамт явж ажиллаж байсан гэх ахаас таны утас мөн үү гэж асуутал миний утас биш гэхээр нь авчихсан. Тэгээд ажлаа тараад гэртээ очтол тухайн утас дуугарахаар нь авч ярихад урдаас хэн бэ? гэхээр нь би сандраад Монхоо байна гэж хэлтэл утсаа авъя гэхээр нь миний ажлын газар хол байна гээд гэж хэлээд утсаа таслаад тухайн гар утсыг унтраагаад сим картыг нь хаячихсан. Тэгээд тухайн утсанд өөрийн 80307630 дугаарыг хийгээд 7 хоног орчим барьж байгаад гэнэт миний дугаарыг олоод намайг олоод ирж магадгүй гэж бодоод тухайн утсыг унтраачихсан. Өөрөө барих гээд буцааж өгөөгүй..."Манай эхнэр Цогзолмаа ******* суманд цэцэрлэгт багш ажилтай. 2017 оны 09 сарын эхээр би ******* суманд эхнэр дээрээ очоод утсаа гэртээ үлдээгээд хөдөө явсаны дараа миний 80307630 дугаарын утас руу *******төр гэх хүн залгаж манай эхнэртэй яриад танай нөхрөөс утсаа авмаар байна. Холбогдуулж өгөөч гэж хэлсэн байсан. Тэгээд би олж авсан утасны эзэн залгаж байгаа юм байна гэж бодоод эхнэртээ дугаар андуурсан юм байлгүй гэж хэлээд дахиж Д.*******төр гэх хүнтэй холбогдоогүй... Тухайн үед *******төрийн “CAMSUNG GALAХУ J7” маркийн гар утас *******-******* аймагт  миний  хувцас дотор байсан. Намайг анх цагдаа дээр дуудахад би эхнэртээ гар утас олж авсан талаараа хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл/ 31-33-р хуудас/

Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 34-39 дүгээр хуудас/

Эд зүйлс үнэлсэн тухай... ТСL  маркийн 32 инчийн зурагт 1 ширхэг 350000 төгрөгөөр үнэлсэн тайлан/ хх-ийн 41-рт/

 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар.. ******* овогт ын нь урьд ял шийтгэлгүй..  гэх баримт/ хх-ийн 45-рт/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г. мэдүүлэхдээ: “ ” гэх газар үхрийн ферм байдаг. Тэнд ажиллаж байтал утас дуугараад байсан. Очоод үзтэл боронзон шар өнгийн утас байсан. Тэр утсыг  аваад хамт ажиллаж байсан хүнээс таны утас мөн үү гэтэл биш гэсэн. Тэгээд тэр утсыг аваад явсан. Гэрт очоод байж байтал нөгөө утас дуугарахааар нь автал хэн бэ? гэсэн. Би Монхоо байна гэтэл нөгөө хүн утсаа авъя гэсэн. Тэгэхээр нь би манай ажил хол байгаа гэж хэлээд утсаа унтраасан. Тэрнээс хойш дахиж асуугаагүй. Би тэр утсыг өөрөө баръя гэж бодсон. Гэм буруугаа ойлгож гэмшиж байна  ... гэх мэдүүлэг.

Хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үзлээ.

Шүүгдэгч Г. нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “ Тохой" гэх нэртэй газарт Д.*******төрийн өмчлөлийн “CAMSUNG GALAХУ J7” маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө  болохыг мэдсээр байж завшиж хохирогчид 585000 төгрөг буюу бага  хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт үйлдэлд ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар “ бага хэмжээний хохирол “ гэдгийг 300 нэгжтэй тэнцэх  хэмжээний  хохирлыг хэлэх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцэнэ гэж заасан байх тул 300000 төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирлыг бага хэмжээний хохирол  байхаар хуульд заажээ.

Шүүгдэгч Г. нь хохирогч Д.*******төрд 585000 төгрөний хохирол учруулсан байх тул бага хэмжээнээс дээш  хохирол учруулсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Г.г гээгдэл эд хөрөнгийг  бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж бага  хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэргийн 45 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г. нь“CAMSUNG GALAХУ J7” маркийн гар утсыг буцаан өгсөн  болох нь  эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх-33-р хуудас /зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.г 450 нэгж буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.г 450000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн 1736000890075 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид учирсан хохирол төлөгдсөн зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч Г.гийн эзэмшлийн “ТСL” маркийн 32 инчийн зурагт битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ын г гээгдэл эд хөрөнгийг  бусдын өмчлөлд байгааг  мэдсээр байж завшиж   бага  хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ын г 450 нэгж буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга /   төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ын гаар 450000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд  хэсэгчилэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Г. нь 450000  төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.

5.Эрүүгийн 1736000890075 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид учирсан  хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.гийн эзэмшлийн “ТСL”  маркийн 32 инчийн зурагт битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 сарын 06-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол “- ыг хэвээр үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Г.д  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдолоо,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                     Т.ЦЭЦЭГМАА