| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2024/00099/И |
| Дугаар | 141/ШШ2024/00132 |
| Огноо | 2024-07-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 141/ШШ2024/00132
| 2024 оны 07 сарын 05 өдөр | Дугаар 141/ШШ2024/00132 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарыг оролцуулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяраар тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* баг хаягаар оршин суудаг ******* овогт ******* ******* ирүүлсэн, хариуцагч ******* аймгийн сумын баг хаягаар оршин суудаг овогт холбогдох Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулж, хүү , нарын хадгаламжийн дансны хамтран эзэмшигчийн эрхийг шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* миний бие 2009 онд *******тай танилцаж 2012 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 онд хүү , 2014 онд хүү нар төрсөн. Бид зам харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2017 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хоёр хүү миний асрамжид амьдарч өсөж торниж байна. Одоо бид тус тусын амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийн баталгааг цуцалж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдээ би өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжилнэ. Хүү Т Хас банкны 5000566201 тоот данс, хүү Хас банкны 5001292096 тоот хүүхдийн мөнгөн тэтгэмж хүлээн авах дансны хамтран эзэмших эрхийг миний нэр дээр шилжүүлэх хүсэлттэй байна... гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие эхнэр *******ын гаргасан гэр бүл цуцлах нэхэмжлэлтэй танилцлаа. ******* миний бие гэрлэлт цуцлуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаангүй. Харин хоёр хүү , нарын хадгаламжийг шилжүүлэхгүй. Учир нь миний бие ******* нь хоёр хүүгээ 18 насанд хүрэхэд өөрийн биеэр 2 хүүгийнхээ нэр дээр шилжүүлж өгөх хүсэлттэй байна ... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулж, хүү , нарын хадгаламжийн дансны хамтран эзэмшигчийн эрхийг шилжүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч *******, нэхэмжлэгч ******* нар нь 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтийн 6701000101 бүртгэлд бүртгүүлсэн эхнэр, нөхөр болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч *******ын Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийн талаар хариуцагч ******* маргахгүй хүлээн зөвшөөрч байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2017 оноос эхлэн 7 жилийн хугацаанд тусдаа амьдарч, түүнээс хойших хугацаанд эвлэрэх бүрэн бололцоо байсан хэдий ч эвлэрээгүй, цаашид эвлэрэн хэлэлцэж, хамтран амьдрах боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна. Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхэд авах бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ гэж, 14.3 дахь хэсэгт Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэж тус тус хуульчилсан боловч нэхэмжлэгч, хариуцагч нарын аль алинаас нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцэх санал гаргаагүй, хүсэхгүй байх бөгөөд шүүхээс тогтоож болохоор хуульд заасан хугацаанаас урт хугацаанд тусдаа амьдарсан хэдий ч эвлэрээгүй, хариуцагч нь өөр гэр бүлтэй болсон байх тул эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэг шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******, ******* нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж, 14.6 дахь хэсэгт Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээ тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж тус тус хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь өөрсдийн дундаас төрсөн хүү , нарыг эх *******ын асрамжид өгөх асуудлаар маргахгүй, харилцан зөвшөөрч байх бөгөөд хүүхдүүд нь асрамжийн талаар шүүхээс авсан саналд ээжийнхээ асрамжид үлдэх хүсэлтэйгээ болон шалтгааны талаар дурдсан учир хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шүүх шийдвэрлэх нь зүйтэй юм.
Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын дундаас төрсөн хүү , нар нь эх *******ын асрамжид байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон сургуулийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Иймд хүү , нарыг асран хамгаалах үүргийг нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн зөвшөөрөл, хүүхдүүдийн саналыг үндэслэн эх *******д хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт Эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Гэрлэгчид бие биеэ, эцэг эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг эхээ, төрөл садны хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус хуульчилснаас үзвэл хүүхэд хэний асрамжид байхаас үл хамааран эцэг, эх нь үр хүүхдээ тэжээх тэтгэх адил тэгш үүрэгтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тэтгэлэг тогтооно гэж, 40.1.2 дахь хэсэгт 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтооно. гэж тус тус хуульчилсан тул нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын дундаас төрсөн хүү , нарыг 11 хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******аас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй юм.
Харин хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд Засгийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих түвшний хэмжээг өөрчлөгдөх бүрд хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байх нь зүйтэй ба тэтгэлэг авагчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага уг ажлыг зохион байгуулах үүрэгтэй.
Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноос гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно гэж хуульчилсан ба нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын дундаас төрсөн хүү , нарыг эх *******ын асрамжид үлдээхээр шүүх шийдвэрлэж буй учир тэдний нэр дээр байдаг Хас банкны 5000566201, 2000129096 дугаартай хүүхдийн хадгаламжийн данснуудын хамтран эзэмшигчээр нэхэмжлэгч *******ыг тогтоож, захиран зарцуулах эрхийг олгох нь хүүхдийн эрх ашигт нийцнэ гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэж, 57.2 дахь хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулна. гэж, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт Тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж тус тус хуульчилсан тул нэхэмжлэгч *******ын шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 143,714.8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д 70,200 төгрөгийг олгож, 73,514.8 төгрөгийг улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар овогт /*******ыг/, ******* овогт ******* / нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар *******, ******* нарын дундаас төрсөн хүү овогт Лхагва-Эрдэнэ, овогт нарыг эх *******ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү , нарыг 11 нас хүртэл бүсийн амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл бүсийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, сар бүр эцэг *******аас тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Хас банкны 5000566201, 2000129096 дугаартай хүүхдийн хадгаламжийн данснуудын хамтран эзэмшигчээр *******ыг тогтоосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдүүдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарт тайлбарласугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг *******ад, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх *******д тус тус даалгасугай.
7. Хариуцагч нь хүүхдийн эрх ашгийг хохирч байна гэж үзвэл Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, Засгийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрд хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг тэтгэлэг авагчийн оршин суудаг газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 143,714.8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д 70,200 төгрөгийг олгож, 73,514.8 төгрөгийг улсын орлогод оруулсугай.
10. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэрийн хувийг Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Бүжинлхамд даалгасугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН