Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 141/ШШ2024/00136

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 141/ШШ2024/00136

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяраар тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сумын ******* баг хаягаар оршин суудаг ******* ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Миний бие 1985 онд ******* аймгийн ******* сумын 8 жилийн сургуулийг төгсөж улмаар 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Сэлэнгэ аймгийн Цагаан толгой дахь ХАА-н ТМС-д суралцаж 1988 оны 07 дугаар сарын 01-нд төгссөн. 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд мал маллаж байсан. Иймд 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд, 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын ******* ХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.. гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд, 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын ******* ХК-нд малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ******* овогт ******* нь 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд, 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын ******* ХК-нд малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:

-******* ******* овогт ******* ******* дугаарын регистртэй иргэний үнэмлэхийн хуулбар,

-******* аймгийн Архивын тасгийн 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/666 дугаартай: ...******* нь 1988-1991 онд ******* сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд ******* бригадын гишүүдийн хөдөлмөр тооцсон 70-р дансанд *******т тусгагдсан хөлсийг жагсаавал:

1988 онд 854,18 төг, 10-12 сар хуу№3,

1989 онд 3001,47 төг, 1-12 сар, хуу№72,

1990 онд 1841,73 төг, 1-7, 10 сар хуу№...

Жич:1991 оны баримтад холбогдох баримт олдохгүй байна... гэсэн архивын лавлагааны хуулбар,

-******* т Сэлэнгэ аймгийн Цагаан толгой дахь ХАА-н ТМДС-иас 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 216928 дугаартай: ...******* аймгийн ******* сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 68 тоот тушаалаар Нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад ажилчнаар томилон ажиллуулав, Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн даргын 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 114 дүгээр тушаалаар ХАА-н нэгдэл хувьчлагдах болсонтой холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлөв... гэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-0904000295 дугаартай ******* ******* овогт ******* // нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 8 жил 3 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав гэсэн баталгаажилтын хуудасны хуулбар,

-******* сумын ******* ХК нь 1991 оны 12 дугаар сарын 13-нд 79235 регистрийн дугаартайгаар улсын бүртгэлд бүртгэгдэж, 1996 оны 04 дүгээр сарын 15-нд ******* ХХК болон шинэчлэн бүртгүүлсэн болно... гэсэн хуулийн этгээдийн лавлагааны хуулбар,

-******* нь 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдөр БНМАУ-ын хүн амын регистрийн дугаарын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: ...Ажилладаг байгууллага-Дэлгэрэх-Амьдрал нэгдэл, эрхэлдэг ажил-хоньчин оршдог сум *******.. гэсэн бичилт бүхий ХААТР 1 маягтын хуулбар,

-1995 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэрлэснийг бүртгэх анкетын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: ...Гэрлэсэн 1995 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ...нөхөр ******* , ...ажилладаг байгууллага-ХАА-н компани, эрхэлдэг ажил- малчин... гэсэн бичилт бүхий ХААТР 15 маягтын хуулбар,

-******* нь 1986 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хаягийн хуудасны бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: ...Хаана ямар ажилтай- ******* аймгийн ******* сумын ******* бригадад малчин... гэсэн бичилт бүхий ХААТР 7 маягтын хуулбар, төрсний бүртгэлийн болон гэрлэсний лавлагаа,

-Гэрч : ...******* нь ******* сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн ******* багт үхэр мал маллаж байгаад дараа нь бог мал маллаж байсан. ******* нь 1988 онд ТМС төгсөж ирээд мал дээр гарсан. Манай хоёр гэр ******* багийн Шир гэх газар айл саахалт нутаглаж байсан. Бид хамтдаа завод байхад үхэр маллаж байсан. Манай сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэл татан буугдаж ******* ХКомпани болох үед ******* нь мал маллаж байсан. Харин би ийг хэдэн оны хэдэн сар хүртэл ******* компанид ажиллаж байсан талаар он сар өдрийг сайн мэдэхгүй байна. Ямартаа ч нь Сэлэнгийн ТМС төгсөөд шууд сумандаа ирж ажиллаж амьдарсан гэдгийг сайн мэднэ... гэсэн мэдүүлэг,

-Гэрч : ...******* нь 1985-1988 оны хугацаанд Сэлэнгийн техник мэргэжлийн сургуульд трактор комбайнчнаар суралцаж төгссөн. Сургуулиа төгссөний дараа хүмүүсийг сангийн аж ахуйд хуваарилагдсан байсан хэдий ******* нь ар гэрийн гачигдлаар сумандаа хуваарилагдсан юм. *******ын аав, ээж хоёр эрт нас барсан учраас дүү нарыг нь харж хандах хүнгүй байсан учир дүү нарын хамт Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд ажиллаж эхэлсэн юм. ******* нь эцэг эхээсээ долуулаа, 4 эмэгтэй, 3 эрэгтэй, айлын хамгийн том хүүхэд юм. Тиймээс дүү нарыгаа асраж хамгаалах үүрэг түүнд ноогдсон юм. ******* нь 1988 онд ТСМ төгсөж ирснээс хойш тасралтгүй сум орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа. Манай сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэл нь 1991 онд ******* компани болсон юм. Тэгэхэд нь бас ******* нь малчнаар ажиллаж байсан ... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгч ******* ******* овогт ******* нь 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд, 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын ******* ХК-нд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч *******аас ирүүлсэн Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* овогт ******* нь 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд, 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын ******* ХК-нд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН