| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2024/00109/И |
| Дугаар | 141/ШШ2024/00137 |
| Огноо | 2024-07-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 141/ШШ2024/00137
| 2024 оны 07 сарын 05 өдөр | Дугаар 141/ШШ2024/00137 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяраар тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сумын ******* баг хаягаар оршин суудаг ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...******* миний бие ******* аймгийн ******* сумын ******* багт мал малладаг. Ам бүл 3, 52 настай. 1993 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ******* сумын ******* хувьцаат компанид конторын жижүүрээр ажиллаж байсныг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна.... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь 1993 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн ******* сумын ******* хувьцаат компанид конторын жижүүрээр ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нь 1993 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн ******* сумын ******* хувьцаат компанид конторын жижүүрээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:
-******* овогт ******* ******* ******* дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн хуулбар,
-******* аймгийн Архивын тасгийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/1249 дугаартай: ...******* нь 1994 онд ******* сумын ******* ХХК-нд конторын жижүүрээр ажилд орсон тухайгаа тодруулахыг хүссэн боловч дээрх компанийн 1994 оны баримт архивт шилжигдэн ирээгүй байна... гэсэн архивын тодорхойлолт,
-******* аймгийн ******* хувьцаат компанийн захирлын 1995 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21 дугаартай : ...Компанийн конторын жижүүрийн орон тоог цомхотгож овогтой *******ыг 5 дугаар сарын 01-ний өдрөөс конторын жижүүрээс чөлөөлсүгэй... гэсэн тушаалын хуулбар,
-******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 008 дугаартай: ...******* сумын ******* ХК 79197 регистрийн дугаартайгаар 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдөр бүртгэгдэж, 1995 онд татан буугдсан байна... гэсэн хуулийн этгээдийн лавлагаа,
-******* ******* 1585193 дугаартай нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
-0917000435 дугаартай ******* овогт ******* ******* /*******/ нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 6 жилээр нөхөн тооцсон болохыг баталгаажуулав гэсэн баталгаажилтын хуудасны хуулбар,
-******* *******т ******* аймгийн ******* хувьцаат компаниас 1995 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нээж олгосон: ...Конторын дежурээр томилов.1993.12.20-ноос. ******* компанийн ерөнхий захирлын 1994.01.15-ны өдрийн 02 дугаартай тушаалаар, Нийгмийн даатгалын хуулийн заалт ёсоор НДШ-ийн дэвтэр үйлчлэх тул хөдөлмөрийн дэвтрийг хаав... гэсэн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-******* ******* нь 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдөр БНМАУ-ын хүн амын регистрийн дугаарын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: ...Ажилладаг байгууллага-10 жил дунд сургууль, эрхэлдэг ажил-сурагч оршдог сум Булнай... гэсэн бичилт бүхий ХААТР 1 маягтын хуулбар,
-1999 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэрлэснийг бүртгэх анкетын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: ...Гэрлэсэн 1998 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ...нөхөр ******* *******, ... эрхэлдэг ажил- малчин... гэсэн бичилт бүхий ХААТР 15 маягтын хуулбар,
-******* ******* нь 1988 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хаягийн хуудасны бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: ...Хаана ямар ажилтай-******* аймаг, ******* сумын 10-н жилийн сургуульд сурагч... гэсэн бичилт бүхий ХААТР 7 маягтын хуулбар, төрсний бүртгэлийн болон гэрлэсний лавлагаа,
-Гэрч : ...******* нь ******* хувьцаат компанид конторын жижүүрээр 1 жил ажилласан юм. Тэр үед ******* хувьцаат компанийн захирлаар гэдэг хүн байсан. ******* компани нь газар тариалангийн үйл ажиллагаа явуулж байсан. *******ыг ажиллаж байх хугацаанд би ******* компанид тракторын жолооч хийж байсан. ******* нь 1993-1994 оны хугацаанд ажиллаж байгаад орон тооны цомхотголоор 1995 онд ажлаас гараад хувийн мал ахуй эрхэлж эхэлсэн бөгөөд одоо хүртэл мал маллаж амьдарч байна. ******* аав гуай манай компанид жижүүр хийж байсан бөгөөд аавыгаа тэтгэвэрт гарах үед манай компанид жижүүрээр орж 1 жил ажилласан. Жижүүр нь ер нь бол манаач сахиулын үүрэг гүйцэтгэж байсан... гэсэн мэдүүлэг,
-Гэрч : ...Э.******* аав нь Тэжээлийн аж ахуйн конторт жижүүрээр олон жил ажиллаж байсан хүн юм. Тэжээлийн аж ахуй нь хувьчлагдаж ******* хувьцаат компани болсон юм. Тэр үед гуай хүү ******* нь 1993 оноос ******* хувьцаат компани болсны дараа жижүүрээр ажилд орсон. ******* нь гуайн доороос 3 дахь хүүхэд доороо 2 эмэгтэй дүү, дээрээ 2 ахтай, 2 эгчтэй, дандаа эмэгтэйчүүд 3 хүүтэй айл байсан. ******* нь ******* компаниас гараад мал дээр гарсан юм. гуай ******* компани байгуулагдахаас өмнө Тэжээлийн аж ахуй байхаас эхлэн олон жил ажилласан. Тэр үед Тэжээлийн аж ахуйн контороос цалингаа авах гээд орох үед гуай конторт сууж байдаг байсан. ******* хувьцаат компани захирлаар гэдэг хүн байсан. Тэрнээс өмнө Тэжээлийн аж ахуй байхад , зэрэг хүмүүс даргаар ажиллаж байсан ба тэр үеэс эхлэн би ажилласан юм... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгч ******* овогт ******* *******ыг 1993 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн ******* сумын ******* хувьцаат компанид конторын жижүүрээр ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч *******аас ирүүлсэн Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* *******ыг 1993 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн ******* сумын ******* хувьцаат компанид конторын жижүүрээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН