Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2024/01053

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2024/01053

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* тоотод байрлах ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* гарам булгийн ******* тоотод оршин суух ******* овогт /РД:/-д холбогдох Орон сууц хөлслүүлэх гэрээ цуцалсныг тогтоолгох, гэрээний төлбөр гаргуулах, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК Ж.т холбогдуулан: Манай компани нь Орхон аймаг Баян-Өндөр сум, ******* баг 7-р хорооллын зарим орон сууцнуудыг иргэдэд хөлслүүлэх, худалдах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Ж. нь манай компанитай 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Орон сууц хөлслүүлэх гэрээ байгуулж Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* багт байрлах 7 дугаар хороолол 2-р байрны тоот 2 өрөө орон сууцанд нэг сарын 650 000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцож, төлбөрийг сар бүрийн 20-ны өдөр төлөхөөр болсон. Мөн гэрээний 1.8-д зааснаар ус, дулаан, цахилгаан ашигласны /хэрэглээний зардал/ төлбөрийг сар бүрийн 10-ны дотор хөлслүүлэгчид төлөхөөр тохиролцсон. Гэтэл орон сууц хөлслөгч Ж. нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж ус, дулаан, цахилгаан ашигласны төлбөрөө 2024 оны 03 дугаар сараас хойш, орон сууц хөлсөлний төлбөрөө 2024 оны 01 дүгээр сараас өдийг хүртэл төлөлгүй хугацаа хэтрүүлсэн. Хөлслөгчөөс төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдэл явуулсан ч төлбөрөө төлөхгүй байсаар өдийг хүрч байна. Орон сууц хөлслүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн Хөлслөгчийн эрх, үүргийн 2-д ...үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлвэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг хоног тутамд хөлслүүлэгч талд төлнө гэж зааснаар орон сууцны төлөөгүй төлбөрөөс алдангийг тооцож байна. Ж.ийн төлөлгүй хугацаа хэтэрсэн ус, дулаан, цахилгаан /хэрэглээний/ ашигласны төлбөр болон орон сууц хөлсөлсний төлбөр, алдангийн тооцоог дэлгэрэнгүй бодов. Үүнд: Ус, дулаан, Орон сууцны төлбөрийг нийт огноо цахилгааны хөлс төлбөр төлөлгүй хоногийн төлбөр хугацаа хэтэрсэн алданги /0.5%/ алданги нийт хоног /2024.05.20/ 2024 оны 01 650 000 төгрөг 120 хоног 3250 төгрөг 390 төгрөг, 2024 оны 02 сар 650 000 төгрөг 89 хоног 3250 төгрөг 289 250 төгрөг ,2024 оны 03 сар 115 987 төгрөг 650 000 төгрөг 60 хоног 3250 төгрөг 195 000 төгрөг, 2024 оны 04 сар 113 171 төгрөг 650 000 төгрөг 29 хоног 3250 төгрөг 94 250 төгрөг 2024 оны 05 сар 650 000 төгрөг, нийт 229 158 төгрөг 3 250 000 төгрөг 298 хоног 968 500 төгрөг /Алдангийг орон сууцны төлбөр болох 650 000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөс үүргээ гүйцэтгээгүй хоног тутам гэрээнд заасны дагуу 0.5 хувиар алданги тооцсон. Ус, дулаан, цахилгааны /хэрэглээний/ төлбөрт алданги тооцоогүй болно. Иймд орон сууц хөлслүүлэх гэрээний төлбөрт 3 250 000 төгрөг, алданги 968 500 төгрөг, ус, дулаан, цахилгаан ашигласны 229 158 төгрөг, нийт 4 447 658 төгрөгийг гаргуулж, тус гэрээ цуцласныг тогтоож, компанийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг 7-р хороолол 02 дугаар байрны тоот хаягт байрлах 45 м.кв 2 өрөө орон сууцыг Ж.ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгөхийг хүсье гэжээ

2. Хариуцагч Ж. шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, 7 хороолол 2-0 тоот орон сууцны гэрчилгээ /хх-5/, Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт /хх-6-7/, орон сууц хөлслүүлэх гэрээ /хх-8/, өргөдөл /хх-9/, өмгөөлөгчийн мэдэгдэл /хх-10-11/, шуудангийн тэмдэглэл /хх-12/, төлбөрийн нэхэмжлэх /хх-13-14/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-1*******8/, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас төлбөр төлсөн баримт /хх-32-33/-ыг өсгөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ж.ид холбогдуулан Орон сууц хөлслүүлэх гэрээ цуцалсныг тогтоолгох, гэрээний төлбөр гаргуулах, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ...орон сууц хөлслөгч Ж. нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж ус, дулаан, цахилгаан ашигласны төлбөрөө 2024 оны 03 дугаар сараас хойш, орон сууц хөлсөлний төлбөрөө 2024 оны 01 дүгээр сараас өдийг хүртэл төлөлгүй хугацаа хэтрүүлсэн. Хөлслөгчөөс төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдэл явуулсан ч төлбөрөө төлөхгүй байсаар өдийг хүрч байна. Иймд орон сууц хөлслүүлэх гэрээний төлбөрт 3 250 000 төгрөг, алданги 968 500 төгрөг, ус, дулаан, цахилгаан ашигласны 229 158 төгрөг, нийт 4 447 658 төгрөгийг гаргуулж, тус гэрээ цуцласныг тогтоож, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг 7-р хороолол 02 дугаар байрны тоот хаягт байрлах 45 м.кв 2 өрөө орон сууцыг Ж.ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгөхийг хүсье. гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.

4. Хариуцагч Ж. нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-тай 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Орон сууц хөлслүүлэх гэрээ байгуулж Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* багт байрлах 7 дугаар хороолол 2-р байрны тоот 2 өрөө орон сууцыг нэг сарын 650 000 төгрөгөөр хөлслөх, төлбөрийг сар бүрийн 20-ны өдөр төлөх,мөн ус, дулаан, цахилгаан ашигласны /хэрэглээний зардал/ төлбөрийг сар бүрийн 10-ны дотор хөлслүүлэгчид төлөхөөр тохиролцжээ.Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар орон суц хөлслөх гэрээ байгуулагдсан байна.

5. Гэтэл хариуцагч Ж. нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж ус, дулаан, цахилгаан ашигласны төлбөрөө 2024 оны 03 дугаар сараас хойш, орон сууц хөлсөлний төлбөрөө 2024 оны 01 дүгээр сараас өдийг хүртэл төлөлгүй хугацаа хэтрүүлсэн. Хөлслөгчөөс төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдэл явуулсан ч төлбөрөө төлөөгүй болох нь батлагдаж байна.

6. Талуудын хооронд байгуулсан Орон сууц хөлслүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн 2-д ...үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлвэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг хоног тутамд хөлслүүлэгч талд төлнө гэж зааснаар орон сууцны төлөөгүй төлбөрөөс алдангийг тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй байна.

7. Ус, дулаан, Орон сууцны төлбөрийг 2024 оны 01 сард 650 000 төгрөг 120 хоног 3250 төгрөг 390 төгрөг, 2024 оны 02 сар 650 000 төгрөг 89 хоног 3250 төгрөг 289 250 төгрөг ,2024 оны 03 сар 115 987 төгрөг 650 000 төгрөг 60 хоног 3250 төгрөг 195 000 төгрөг, 2024 оны 04 сар 113 171 төгрөг 650 000 төгрөг 29 хоног 3250 төгрөг 94 250 төгрөг 2024 оны 05 сар 650 000 төгрөг, нийт 229 158 төгрөг 3 250 000 төгрөг 298 хоног 968 500 төгрөгийн алданги тооцсон, Ус, дулаан, цахилгааны төлбөрт алданги тооцоогүй болно гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.

8.Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-д ...хөлслөгч гурван сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж,хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж орон сууц хөлслүүлэх гэрээний төлбөрт 3 250 000 төгрөг, алданги 968 500 төгрөг, ус, дулаан, цахилгаан ашигласны 229 158 төгрөг, нийт 4 447 658 төгрөгийг гаргуулж, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг 7-р хороолол 02 дугаар байрны тоот хаягт байрлах 45 м.кв 2 өрөө орон сууцыг Ж.ийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх үндэстэй байна.

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага 4,447,658 төгрөгийг хариуцагч Ж. нь ******* ******* ХХК-д төлсөн болох нь 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн кассын орлогын ордероор нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж шийдвэрлэв.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,152 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.ээс 183,456 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1,302.4,288 дугаар зүйлийн 288.2.3,295 дугаар зүйлийн 295.1-д заасныг баримтлан , Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг 7-р хороолол 02 дугаар байрны тоот хаягт байрлах 45 м.кв 2 өрөө орон сууцыг Ж.ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн эзэмшил, өмчлөлд шилжүүлсүгэй.

2.Хариуцагч нь орон сууцны хөлс болох 4,447,658 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,152 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.ээс 183,456 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН