Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2024/01052

 

 

 

 

 

*******24 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ*******24/01052

Орхон аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1-р хороо, ******* гудамж-28, ******* цогцолборт байрлах, ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 17-р баг ******* ******* гудамж ******* тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* /РД:ИЭ99112*******1/-д холбогдох 758,781 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******24 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, *******24 оны 06 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

******* ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. нь ******* ББСБ-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч ************** оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессэж зээл авч, хугацаанд нь төлж барагдуулж байсан. Б. нь уг гэрээний үндсэн дээр *******22 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 480,000 төгрөгийг сарын 2,6 хувийн хүүтэйгээр авч, *******22 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төлж барагдуулахаар байсан боловч төлөөгүй. Зээлдүүлэг нь зээлийг төлж барагдуулах талаар удаа дараа шаардаж, мэдэгдэх хуудас илгээсэн боловч зээлийг төлж барагдуулах талаар арга хэмжээ аваагүй болно. Б.ийн зээлийн гэрээний үүрэг *******24 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 480,000 төгрөг, зээлийн хүү 234,5******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,261 төгрөг, нийт 758,781 төгрөг байна. ******* ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Б.ээс гэрээний үүрэгт нийт 758,781 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Батмагнай овогтой нь ******* ББСБ-ийн мессэж зээл үйлчилгээнээс зээл авсан нь үнэн бөгөөд үндсэн зээл 480,000, зээлийн хүү 234,5*******, нэмэгдүүлсэн хүү 44,261 нийт 758,781 төгрөг хэмээн заасан дүнг төлөхийг зөвшөөрч байна. Зээлийг төлөхдөө миний бие нь 2 хувааж төлөхийг хүсч байна. Ингэж хувааж төлөхдөө үндсэн зээл 480,000 эхлээд төлж, үлдсэн хүү болох 278,781 төгрөгийг 1 сарын хугацаанд хувааж төлөхийг хүсэж байна. гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.т холбогдуулан 758,781 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн 758,781 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,761 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс 11,381 төгрөг, төрийн сангаас 11,381 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 758,781 төгрөгийг хариуцагч Б. нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,761 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс 11,381 төгрөг, төрийн сангаас 11,381 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН