Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2024/01050

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2024/01050

******* *******

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* ******* Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1976 онд төрсөн, ******* настай ******* *******, Баян-Өндөр сум, ******* баг, ******* тоотод оршин суух байрлах ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* *******, Баян-Өндөр сум, Оюут багт байрлах ******* ******* /РД:/-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин болох 14,066,873 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Ж.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ. Миний бие овогтой ******* нь ******* ******* төвд 2018 оны 03 дугаар сард дотуур байр ашиглалтанд ороход ажилд орсон юм. 2020 оны 01 сараас дотуур байрны жижүүр, 2022 оны 02 сараас дотуур байрны багшаар томилогдон ажилласан. Би 1984-1994 онд Ерөнхий боловсролын сургуулийн 10-р анги, 2001-2005 онд МУИС-ийг Бизнесийн удирлага мэргэжлээр Бакалавр, 2008-2009 онд ШУТИС-ийг менежментийн Магистр, 2019 онд Хөдөлмөр Нийгэм Хамгааллын Яамны мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын Багшлах эрхийн сургалтанд хамрагдаж багшлах эрх авсан. Намайг -ийн захирлын үүрэг гүйцэтгэгч нь 2023 оны 05 сарын 04-ний өдөр Б/50 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн бөгөөд Улсын Дээд шатны шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 02 сарын 15-ны өдрийн 00032 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэж ажилд маань эгүүлэн тогтоосон юм. Ажилгүй байсан хугацааны цалинг 2023 оны 05 сарын 04-ний өдрөөс 2023 оны 10 сарын 18-ний өдрийг хүртэлх 115 хоногийн хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5.994.938 төгрөгийг ******* ******* төвөөс гаргуулахаар шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 43 2.7-д заасны дагуу нэхэмжлэгчид олгох 5.994.938 төгрөгнөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамж төлснийг баталгаажуулахыг ******* ******* төвийн даалгасан байдаг. Монгол Улсын дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2024 оны 02сарын 15-ны өдрийн 00032 дугаартай тогтоолыг 2024 оны 03 сарын 19-ны өдөр гардан авч, 2024 оны 04 сарын 04-ний өдрөөс эхлэн ажилдаа ороод ажиллаж байна. Би энэ хугацаанд сэтгэл санаа болон эдийн засгийн хувьд маш их хохирсон бөгөөд тухайн үед би цалингийн зээл, ипотекийн зээлээ төлж чадахгүй байдалд орж байсан болно. Ам бүл 5-лаа, /нөхөр, охин, хүргэн, зээ хүүгийн хамт/ амьдардаг. Би дотуур байрны багш албан тушаалд ажиллаж байгаад ажлаас халагдах үеийн цалин 2023.05.04-ний өдрөөс 2023.10.18-ны өдрийг хүртэл 766*******1 төгрөгөөр тооцож ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилсэн боловч 2023.07.01-ний өдрөөс хойш одоог хүртэл 1.213.000 төгрөг болж нэмэгдсэн байна. Хэрвээ намайг ажлаас халаагүй байсан бол миний цалин нэмэгдсэнээр бодогдох байсан юм. Гэвч намайг үндэслэлгүйгээр ажлаас халж би шүүхэд ажилгүй байсан хугацааны цалинг бодуулахад НДШ-д бичигдсэнээр сүүлийн 3 сарын дундажаар бодож 3.284.184 төгрөгөөр тооцож 5.994.938 төгрөгийг ******* ******* төвөөс гаргуулахаар эцэслэн шийдвэрлэсэн. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 сарын 21-ний өдрийн 241 дугаартай тогтоолоор төрийн албаны зарим албан тушаалын цалингын хэмжээ,- доод хэмжээг эцэслэн тогтоож, миний хийж байсан мэргэжил боловсрол сургалтын байгууллагын дотуур байрны багш ТҮМБ-2-д хамаарагддаг бөгөөд сарын цалин 1.213.000 төгрөг болж нэмэгдээд 2023.07.01-ний өдрөөс эхлэн 1.213.000 төгрөгний цалин авдаг болсон. Би 2023.07.01-ний өдрөөс 2023.10.18-ний өдөр хүртэл 3 сар 17 хоног буюу 77 хоногийн зөрүү 1.623.102 төгрөгийг нэмэхжилнэ. Мөн 2023.10.19-ний өдрөөс 2024.03.31-ний өдрийг хүртэлх 5 сар 11 хоног буюу 161 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 12.443.770. 1.623.102:21 хоног=77.290x161 хоног= 12.443.770 төгрөгийг тус нэхэмжилж байна. Тус төгрөгнөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамж төлснийг баталгаажуулахыг ******* ******* ийн даалгаж өгнө үү. гэжээ

2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

3. Нэхэмжлэгчээс нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-6/, цалингийн тодорхойлолт /хх-7/, Монгол улсын засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 240 дугаартай тогтоол, хавсралт /хх-8-9/, Монгол улсын засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 241 дугаартай тогтоол, хавсралт /хх10-11/, ******* ******* сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2023/01332 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-12-22/, ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 207/МА2023/00099 дугаартай магадлал /хх-23-10/, Улсын дээд шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 001/ХТ2024/00032 дугаартай тогтоолын хуулбар /хх-33-40/, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Ж.******* нь ******* ******* ид холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 14,066,873 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3.Нэхэмжлэгч Ж.******* нь ******* ******* төвд 2018 оны 03 дугаар сард дотуур байр ашиглалтанд ороход ажилд орж,2020 оны 01 сараас дотуур байрны жижүүр, 2022 оны 02 сараас дотуур байрны багшаар томилогдон ажиллаж байгаад -ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2023 оны 05 сарын 04-ний өдрийн Б/50 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. Дээрх шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар ******* ******* сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 18-ны өдрийн 142/ШШ2023/01332 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Ж.*******г Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1,158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан ******* ******* сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны ажил,албан тушаалд эгүүлэн тогтоож,ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,994,938.5 төгрөгийг хариуцагч ******* ******* сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулж нэхэмжлэгч Ж.Лхасүрэнд олгохоор шийдвэрлэжээ. Улсын Дээд шатны шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 02 сарын 15-ны өдрийн 00032 дугаартай тогтоолоор ******* ******* сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 18-ны өдрийн 142/ШШ2023/01332 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээснээр хэргийг эцэслэн шийдвэрлэж 2023 оны 05 сарын 04-ний өдрөөс 2023 оны 10 сарын 18-ний өдрийг хүртэлх 115 хоног ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5.994.938 төгрөгийг ******* ******* төвөөс гаргуулахаар шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч нь Монгол Улсын дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2024 оны 02сарын 15-ны өдрийн 00032 дугаартай тогтоолыг 2024 оны 03 сарын 19-ны өдөр гардан авч, 2024 оны 04 сарын 04-ний өдрөөс ажилдаа орсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

5. Нэхэмжлэгч нь ...шүүхээс ажилгүй байсан хугацааны цалинг НДШ-д бичигдсэнээр сүүлийн 3 сарын дундажаар бодож 3.284.184 төгрөгөөр тооцож 5.994.938 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар эцэслэн шийдвэрлэсэн. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 сарын 21-ний өдрийн 241 дугаартай тогтоолоор төрийн албаны зарим албан тушаалын цалингын хэмжээ,- доод хэмжээг эцэслэн тогтоож, миний хийж байсан мэргэжил боловсрол сургалтын байгууллагын дотуур байрны багш ТҮМБ-2-д хамаарагддаг бөгөөд сарын цалин 1.213.000 төгрөг болж нэмэгдээд 2023.07.01-ний өдрөөс эхлэн 1.213.000 төгрөгний цалин авдаг болсон. Би 2023.07.01-ний өдрөөс 2023.10.18-ний өдөр хүртэл 3 сар 17 хоног буюу 77 хоногийн зөрүү 1.623.102 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн 2023.10.19-ний өдрөөс 2024.03.31-ний өдрийг хүртэлх 5 сар 11 хоног буюу 161 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 12.443.770. 1.623.102:21 хоног=77.290x161 хоног= 12.443.770 төгрөгийг, нэхэмжилж байна,үүнээс нийгмийн даатгал, эрүүл мэндийн болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамж төлснийг баталгаажуулахыг ******* ******* ийн даалгаж өгнө үү. гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлаж байна.

6.Хариуцагч нь ... нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тооцсон 1 хоногт ногдох цалин хөлс буюу 77.290 төгрөгийг дээрх хугацааны ажлын 111 хоногоор тооцоход 8.579.190 төгрөг байхаар байна.2023 оны 7 сарын 1-нээс 2023 оны 10 сарын 18-ны хоорондох цалингийн зөрүү 1,623,102 төгрөг,нийт 10,202,292 төгрөг болно гэж тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй байна. Иймд хариуцагчийн гаргасан тооцооллын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Ж.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,284 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* оос 178,187 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******д олгохоор шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* оос ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10,202,292 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,240,785 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт олгох 10,202,292 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал,бусад шимтгэлүүдийг суутган холбогдох байгууллагад шилжүүлэн,нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамж төлснийг баталгаажуулахыг хариуцагч ******* ******* ийн үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Ж.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,284 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* оос 178,187 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН