Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2017/ШЦТ/116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч С.******* нарыг  оролцуулан  тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар  ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч  ******* овогт *******гийн *******д  холбогдох, эрүүгийн 1736000740046 дугаартай 178/2017/0122/Э/  индекстэй хэргийг 2017 оны 10 дугаар сарын 09 - ний   өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.          

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: 1990 оны 09 сарын 08-ны өдөр ******* аймгийн  ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, ард захчин, дээд  боловсролтой, санхүүчийн  мэргэжилтэй, ам бүл - 3, эхнэр, хүүхдийн  хамт амьдрах, аминдаа хөрөнгөгүй, сарын өрхийн орлого  500000 төгрөг,  ******* аймгийн  ******* сумын  ******* багийн 3 дугаар 60 айлын орон сууцны 04 тоотод оршин суух,  ******* дугаарын регистртэй ******* овогт *******гийн *******.

Холбогдсон хэргийн талаар  / Яллах дүгнэлтээр /

Шүүгдэгч С.******* нь ******* аймгийн ******* сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт  2017 оны 09 сарын 08-ны өдөр иргэн Ө.*******тэй маргалдаж , түүний толгойн тус газар нь гараараа цохиж эрүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч С.******* нь   үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч энэ талаараа ******* аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр  хүсэлт гаргасан нь хэргийн 50 дугаар  хуудас дахь “  Миний бие  2017 оны 09 сарын 08-ны өдөр иргэн Ө.*******тэй маргалдаж, цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан, хохирлоо  төлж барагдуулсан. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү?... гэх хүсэлт, болон  хэргийн 49 дүгээр хуудас дахь хохирогч Ө.*******ийн “ Миний бие 2017 оны 09 сарын 08- ны өдөр С.*******гээр зодуулж, хөнгөн гэмтэл авсан. Одоо С.******* бид хоёрын хооронд ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлтээр  тогтоогдож байх тул  хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.******* нь ******* аймгийн ******* сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт  2017 оны 09 сарын 08-ны өдөр иргэн Ө.*******тэй маргалдаж , түүний толгойн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь  хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар  хянан хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож  байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / ******* хот дүүргийн 17-р хороо 4-р хороолол 67-р барны 01 тоотод оршин суух/ дугаарын регисртэй, овогт н *******ийн  өгсөн...2017 оны 09 сарын 08-ны өдөр 23 цагийн үед хамт ажилладаг инженер дүү болох П.Бямбадорж бид 2 кровн баар орох гэтэл үүдэн дээр нь хар саравчтай малгайтай , хар цамцтай залуу 2 хужаа барр руу орохгүй шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь бид 2 хужаа бишээ монгол хүмүүс байна. Наашаа хүрээд ир гээд надтай хамт явж байсан залууг татаад нарлаг дэлгүүр рүү явсан. Би цаашаагаа баар луу орчихоод буцаад гараад ирсэн чинь манай дүүгийн иргэний үнэмлэхийг үзээд зогсож байсан. Тэгэхэээр нь би очоод та согтуу байна бид нар баар хаахаас өмнө ганц пиво уучихаад харилаа гэж хэлтэл та нар шиг өвөрмонголчууд монголд чөлөөтэй явахгүй шүү гэж хэлсэн. Гэтэл нэг биеийн тамирын улаан цамцтай залуу ирээд хужаа минь ийшээ очоод ярилцаадъя гэж хэлээд Өрлөг дэлгүүр кровн баар 2-ын дунд байдаг заагруу чирсэн. Тэгэхээр нь би хужаа бишээ монгол байна гэсэн чинь чи тэгвэл өмхий өвөр монгол байна гэж хэлээд баруун гараараа миний хамар руу нэг удаа цохисон. Тэгсэн миний хамраас цус гарахаар нь би хамраа бариад кровн баар руу зугтааж ороод текнээс нь  00-ын цаас аваад цусаа арчаад өөрийнхөө утсаар цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирээд тухайн хүмүүсийг аваад явсан. Тухайн үед намайг чи хужаа байна гэж хэлэхээр нь би монгол байна гэсэн чинь чи тэгвэл өвөр монгол байна гэж хэлээд миний хамар луу баруун гараараа нэг удаа цохисон. Намайг цохисон залууг С.******* гэдэг залуу байсан. Би урьд өмнө нь таньдаггүй байсан. Би хамраа янзлуулчихвал надад гомдол санал гээд байх зүйл алга... гэх мэдүүлэг/ хэргийн 4,7-8 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.гийн  өгсөн...С.*******г багадаа бол таньдаг байсан. 2010 оноос хойш илүү дотно найзалдаг болсон. С.******* нь найз нөхдийн дунд нэр хүндтэй шударга, урлаг спортоор хичээллэдэг   залуу байгаа юм. ... гэх мэдүүлэг / хэргийн 10 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.ын  өгсөн...Би С.*******гийн найз Бид 2013 оноос хойш найзалж байгаа. С.******* найз нөхдийн дунд нэр хүндтэй даруухан зан ааштай хүн байгаа юм. Мөн урлаг спортоор хичээллэдэг... гэх мэдүүлэг/ хэргийн 11 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч С.*******гийн  хэргээ хүлээн мэдүүлсэн. Би тухайн өдөр буюу 2017 оны 09 сарын 08-ны өдөр миний  төрсөн өдөр болоод найзуудтайгаа Кровн баар ороод байж байтал манай найз Чингарьдтай маргалдахаар нь би очиж салгаж явуулсан. 2 залуутай хужаа монгол гэж хэлээд аргалдаад байсан. Тэгэхээр нь би очоод манай найзтай  маргалдсан ахыг  “  болиоч” гэж хэлээд Ө.******* гэдэг залууг нэг удаа шанаадсан. Тэгээд манай найзууд намайг таксинд суулгаад би гэртээ харьсан. Би Ө.*******ийн хохирлыг барагдуулсан. Одоо бид 2-ын дунд ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй.... гэх мэдүүлэг

******* аймгийн  шүүхийн шинжилгээний  албаны 2017 оны 09 сарны 12-ны өдрийн  461 дугаартай ...  Ө.*******ийн  биед гэмтэл учирсан байна

Ө.*******ийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн  үйлчлэлээр цохигдож мөргөлдөх унахад үүссэн байх боломжтой

Ө.*******ийн биед үүссэн дэрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д.. гэмтэл түүнээс үүссэн эд эрхтэний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Ө.*******ийн биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн гэмтлүүд байх боломжтой.

Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй гэх дүгнэлт/ хэргийн 14 дүгээр хуудас/

С.*******гийн эзэмшлийн цагаан өнгийн “macbook” маркийн нөөтбүүкийг Прокурорын 2017 оны 10 сарын 04-ний өдрийн 5/25 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”- оор битүүмжилсэн тухай тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 44-46-рт/ зэрэг болно.

 

Хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан  хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь  хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хэрэг хянан шийдвэрлэхэд  хамааралтай,  ач холбогдолтой гэж үзлээ.

 Шүүгдэгч С.*******гийн  2017 оны 09 арын 08-ны өдөр хохирогч Ө.*******тэй маргалдаж улмаар түүний толгой хэсэгрүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  үйлдэлд ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар   зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Иймд шүүгдэгч С.*******г хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан   гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч С.*******д   эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.*******  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хэргийн 21 дүгээр  хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”- аар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.*******  нь хохирогчид  учирсан хохирлыг төлсөн нь хэргийн 49 дүгээр хуудас дахь  хохирогч Ө.*******ийн  гаргасан ... Миний бие 2017 оны 09 сарын 08 - ны өдөр С.*******гээр зодуулж, хөнгөн гэмтэл авсан. Одоо С.******* бид хоёрын хооронд ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй “ гэх  хүсэлтээр  тогтоогдож байна.

Шүүгдэгч С.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон 550 нэгж буюу 550000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******г 550 нэгж буюу 550000 /  таван  зуун тавин мянга /   төгрөгөөр торгох ял шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  С.*******гээр 550000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

            Эрүүгийн 1736000740046 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид учирсан  хохирол төлөгдсөн болохыг дурдаж, шүүгдэгч С.*******гийн эзэмшлийн цагаан өнгийн “macbook маркийн нөөтбүүк битүүмжилсэн прокурорын 2017 оны 10 сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******г 550 нэгж буюу 550000 / таван зуун тавин мянга /   төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  ******* овогт *******гийн *******гээр 550000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд  хэсэгчилэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 550000  төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.

5. Эрүүгийн 1736000740046 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид учирсан  хохирол төлөгдсөн болохыг дурдаж, шүүгдэгч С.*******гийн эзэмшлийн цагаан өнгийн “macbook маркийн нөөтбүүк битүүмжилсэн прокурорын 2017 оны 10 сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч С.*******д  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                     Т.ЦЭЦЭГМАА