Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 808

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч Н.Уранбайгаль,

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Г-ийн Б-д холбогдох эрүүгийн 1703 0000 10074 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 00 дугаар сарын 00-ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х овогт Г-ийн Б,   

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн орой 20 цагийн орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн дүгээр хороо, маркийн 00-00 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин Г.Г-ын жолоодож явсан маркийн 00-00 УБ улсын дугаартай мотоциклийг мөргөж ослын улмаас Г.Г-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Г.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би урьд гэрчийн мэдүүлэгт бүхий эд зүйлийг үнэнээр нь мэдүүлсэн, миний хувьд одоо нэмж ярих зүйл байхгүй. Би буруугаа ойлгож хохирогчтой тохиролцож түүнд 1.000.000 төгрөг бэлнээр өгч гомдол саналгүй болсон.Иймд надад хөнгөн ял шийтгэл оноож, хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг. /хэргийн 68 дугаар хуудас/,

Хохирогч Г.Г-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 12-ны орой 20 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Ургах наран хороололын ойролцоо явж байтал гэнэт л өөдөөс эсрэг урсгалаас машин зүүн эргэж орж ирээд мөргөлдсөн, осол болохоос өмнө надад ямар ч самбаачлах хугацаа гараагүй, шууд ирээд л мөргөчихсөн. Ослын дараа ухаан алдсан нэг сэрсэн ослын дараа цагдаа ирсэн байсан, тэгээд ухаан алдсан. Гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Би эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал, мотоциклийн үнэлгээгээр гарсан зардал, ажлаа хийгээгүй өдрийн цалин зэргийг авчихвал гомдол саналгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 21-23 дугаар хуудас/,

Иргэний хариуцагч Г.Ба-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тоёото Чазер маркийн 0000 УБЧ улсын дугаартай автомашиныг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1.200.000 төгрөгөөр Г.Э гэж хүнээс худалдаж авсан, авахдаа нотариатаар худалдах худалдан авах гэрээ байгуулаад авсан. Тухайн үед улсын баяр наадам болоод, албан байгууллагуудын амралт эхлээд тухайн үед нэр шилжүүлээгүй, тэгээд сүүлд шилжүүлэхээ мартсан байсан. Уг автомашин нь миний өөрийн эзэмшлийн автомашин юм. Осол болохоос өмнө уг машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан. Дүү Г.Б бид хоёр ямар ч байсан тэр хүний хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг. /хэргийн 30-31 дүгээр хуудас/,

Гэрч Э.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Г.Б нь төрсөн ах Б-ын машинтай машины кабинд нь би, манай хүү М нар суугаад осол болох үед явж байсан. Тухайн үед буяны юманд явж байгаад хойшоо эргэх гэж байтал өөдөөс ирж байсан автомашин зам тавьж өгөөд зогссон. Тэгээд манай машин хойшоо эргэтэл зогсож байсан машины ардаас мотоцикл гарч ирээд л мөргөлдсөн. Тэгээд л осол болсон, би ослын талаар цагдаа, эмнэлэгт мэдэгдсэн. Удаагүй цагдаа, ардаас нь 103 ирсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн ¹10381 дүгнэлтэд “Г.Г-ын биед баруун дунд чөмөг ясны хугарал, эрүү ясны хугарал, уруул хамарт шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал, зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэжээ /хэргийн 41 дүгээр хуудас/,

Хөрөнгө Эстимэйт ХХК-ний авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /хэргийн 48-54 дүгээр хуудас/,

Техникийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ¹470 дүгнэлтэд “Тоёото Чазёр маркийн 00-00 УБЧ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Г.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөны дүрмийн 7,12 заалт “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хонда ХРВ 750 маркийн 00-00 УБ улсын дугаартай мотоциклийг жолоодон явсан Г.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2,1 заалт “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна”

а. тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх

b. Тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ мөн дүрмийн 2,7 заалт “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно”

c. Тээврийн хэрэгсэлээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэжээ /хэргийн 60 дугаар хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, бүдүүвч /хэргийн 6-7 дугаар хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 8-11 дүгээр хуудас/,

Бичиг баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 12 дугаар хуудас/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хэргийн 15-16 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 24-26 дугаар хуудас/,

Өвчний түүх /хэргийн 87-98 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 71 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 72 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн орой 20 цагийн орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зойрны урд замд Тоёота Чейзер маркийн 00-00 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин Г.Г-ын жолоодож явсан Honda HRV 750 маркийн 00-00 УБ улсын дугаартай мотоциклийг мөргөж ослын улмаас Г.Г-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Бэ-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Г.Б-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Б нь 1 сая төгрөг хохирогчид төлсөн болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж ирүүлсэн Хүрэн Б овогт Г.Б-ийн №1124906 жолооны үнэмлэхийг буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.