Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/686

 

 

 

 

 

 

2022              6              30                                         2022/ДШМ/686

 

 

  Б.О, Х.Н, А.Г,

  Ч.Х, Т.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхбат,

шүүгдэгч Т.Т, Ч.Х,

шүүгдэгч Т.Т, Ч.Х нарын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн, Т.Баярцэцэг,

шүүгдэгч Х.Н, түүний өмгөөлөгч Л.Чинбат,

шүүгдэгч А.Г-ийн өмгөөлөгч С.Болорчулуун,

шүүгдэгч Ч.Х, түүний өмгөөлөгч Ж.Давааням,

хохирогч “К п” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.Ган-Эрдэнэ,

хохирогч О.У,

хохирогч Н.Г-ийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/595 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Г-ийн өмгөөлөгч С.Болорчулуун, шүүгдэгч Х.Н-гийнөмгөөлөгч Л.Чинбат, шүүгдэгч Ч.Х-ынөмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ж.Давааням, шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг, Г.Нямсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.О, Х.Н, А.Г, Т.Т, Ч.Х нарт холбогдох эрүүгийн 1906040062011 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ......... овгийн Б-ны О, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ........................ төрсөн, .. настай, эрэгтэй, ......................, ......................, “.............” группд ..................... ажилтай, ам бүл .., .................. хамт .................. дүүргийн .. дүгээр хороо, ....................................... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ............... дүүргийн .. дугаар хороо, .. дугаар гудамжны ...... тоотод түр оршин суух, /РД: ................................/;

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 10А дугаартай шийтгэх тогтоолоор 4 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилж шийдвэрлэсэн,

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 445 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2. .................... овгийн Ч-ийн Х, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр .......................... төрсөн, .. настай, эрэгтэй, ...................... боловсролтой, ......................, “.......................” ХХК-д ...................... ажилтай, ам бүл .., ........................ хамт ................ дүүргийн .. дугаар хороо, ............................... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................................/;

3. ................... овгийн Т-ийн Т, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр ..................... төрсөн, .. настай, эрэгтэй, ............ боловсролтой, ............... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., .................... нарын хамт ............. дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны .......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .................../;

4. ............ овгийн А-гийн Г, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ..................... төрсөн, .. настай, эрэгтэй, .................. боловсролтой, мэргэжилгүй, “.................” ХК-ийн ............. ажилтай, ам бүл .., ................... хамт ............... аймгийн ............. сумын .. дүгээр баг, ................., ............... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .............. дүүргийн .. дугаар хороо, “............... тоотод түр оршин суух, /РД: ................./,

Нийслэлийн шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 04-ний 17 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг мөн хугацаагаар тэнссэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 286 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт тус тус зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан гэх,

Сэлэнгэ аймаг дах Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,

5. ....... овгийн Х-гийн Н, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр .............. аймгийн ............ суманд төрсөн, .. настай, эрэгтэй, ................ боловсролтой, ....................... мэргэжилтэй, “....” .............. ажилтай, ам бүл .., ......... дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр хороолол, ............. тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн .. дүгээр хороо, ............ тоотод түр оршин суух, /РД: ........................../,

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 180 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 107 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Б.О, Т.Т, Ч.Х нар нь бүлэглэн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож:

“Автомаркет МГЛӨ” ХХК-аас 66-04 УНЯ улсын дугаартай “Тоёота кровн мажеста” загварын тээврийн хэрэгслийг 52.000.000 төгрөгөөр худалдан авч, урьдчилгаа 10.400.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл мөнгийг төлөхдөө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн 5 тоотод үйл ажиллагаа явуулах “К п ББСБ” ХХК-д зээлийн барьцаанд тавиулж, уг зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй байхдаа 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “К п ББСБ” ХХК-ийн эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний 24 тоотод байрлах “Автотээврийн үндэсний төв”-өөс Б.О-ын нэр дээр уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулан өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, “К п ББСБ” ХХК-д 41.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

“Автомаркет МГЛӨ” ХХК-аас 49-73 УБК улсын дугаартай “Тоёота Виллпаяр” загварын тээврийн хэрэгслийг 42.000.000 төгрөгөөр худалдан авч, урьдчилгаа 9.600.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл мөнгийг төлөхдөө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн 5 тоотод үйл ажиллагаа явуулах “К п ББСБ” ХХК-д зээлийн барьцаанд тавиулж, уг зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй байхдаа 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “К п ББСБ” ХХК-ийн эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан Б.О-ын нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулахаар өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авахаар бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний 24 тоотод байрлах “Автотээврийн үндэсний төв”-д хүргүүлж, “К п ББСБ” ХХК-д 32.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Автотээврийн үндэсний төв”-ийн орчимд “К п ББСБ” ХХК-д 41.600.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан 66-04 УНЯ улсын дугаартай “Тоёота кровн мажеста” загварын тээврийн хэрэгслийн зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй байхдаа тус тээврийн хэрэгслийг Б.О-ын өмчлөлийнх гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар Н.Г-ийг төөрөгдөлд оруулж, түүнд тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, иргэн Н.Г-т 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.О, Т.Тнар бүлэглэн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож:

2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Нью Имплант” шүдний эмнэлэгт үйлчлүүлж байсан А.У-д “Зарын дагуу явж байна, ББСБ-ын барьцаанд байгаа тээврийн хэрэгслийг эхнэртээ худалдан авч өгөх гэж байгаа юм, урьдчилгаанд 1.500.000 төгрөгийг бэлнээр төлөөд үлдэгдэл мөнгийг таны төлөх ёстой “Омни Капитал ББСБ” ХХК-д тавьсан зээлийн сар бүрийн төлөлтийг төлөх нөхцөлтөйгээр худалдаж авъя” гэж хуурч, улмаар мөн өдөр 17 цаг 19 минутанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатьн газарт тойргийн нотариатч Б.Э-аар баталгаажуулсан “Т.Тнь О.У-гоос 8.320.000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй зээлэв” гэсэн зээлийн гэрээгээр халхавчлан хуурч, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр О.У-д урьдчилгаанд 1.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн, итгэл төрүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн О.У-г төөрөгдөлд оруулан залилж, мөн өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, “Цагдаа Амгалан” хотхоны гадаа байрлуулсан ZЕ21182788 арлын дугаартай, 40-81 УБУ улсын дугаартай, “Хонда Инсайт” загварын тээврийн хэрэгслийг залилан авч, иргэн О.У-д 8.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.О, Х.Н, А.Г нар Г.Н-тэй бүлэглэн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож:

Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Хоногийн 200.000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр тээврийн хэрэгслийн чинь түрээслэнэ” гэж хуурч, түрээсийн төлбөрт 600.000 төгрөг төлж итгэл төрүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Л.Б-ийг төөрөгдөлд оруулж, 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тэмүүлэл автомотив” засварын газраас 00-58 УНХ улсын дугаартай “Тоёота Ланд Крузейр 100” загварын тээврийн хэрэгслийг залилан авч, иргэн Л.Б-д 25.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Л.Б-ээс залилан авсан 00-58 УНХ улсын дугаартай “Тоёота Ланд Крузейр 100” загварын тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 07-14 УБВ, арлын дугаарыг JТЗНТ05J2Ү0113959 болгон хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багын нутагт үйл ажиллагаа явуулах “Дархан Монбет” авто засварын газарт 00-58 УНХ улсын дугаартай, Т111ТJА008001642 арлын дугаартай, “Тоёота Ланд Крузейр 100” загварын тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн 07-14 УБВ улсын дугаартай, JТЗНТ05J2Ү0113959 арлын дугаартай тээврийн хэрэгсэл гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар Б.Г-ийг төөрөгдөлд оруулж, түүнд тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, 11.000.000 хохирол учруулсан,

2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Л.Ч-той “Хоногийн 350.000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр тээврийн хэрэгслийн чинь хоёр хоног түрээслэнэ” гэж автомашин түрээслүүлэх гэрээг байгуулж, гэрээгээр халхавчлан хуурч, түрээсийн төлбөрт 1.400.000 төгрөгийг төлж итгэл төрүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Л.Ч-ийг төөрөгдөлд оруулж, 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 83 дугаар байрны В1 давхрын авто зогсоолоос 11-55 УБО улсын дугаартай, “Тоёота Ланд Крузейр 200” загварын тээврийн хэрэгслийг залилан авч, иргэн Л.Ч-т 141.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 11-55 УБО улсын дугаартай “Тоёота Ланд Крузейр 200” загварын тээврийн хэрэгслийн 02737740 дугаартай гэрчилгээг тус тээврийн хэрэгслийн өмчлөгч Б-ны О болгон “02645028” дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт 11-55 УБО улсын дугаартай “Тоёота Ланд Крузейр 200” загварын тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Д.О-г төөрөгдөлд оруулж, тухайн тээврийн хэрэгслийг барьцаалж, “өндөр хүү төлөхөөр амлаж” 50.000.000 төгрөгийг зээлэхээр тохирч, улмаар ОХУ-ын мөнгөн дэвсгэрт 1.130.000 рублийг Д.О-гаас залилан авч, түүнд 50.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.О нь Г.Н-тэй бүлэглэн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож:

2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу гудамжны “Өег тулга” ХХК-ийн 204 тоот өрөөнд үйл ажиллагаа явуулах “Новел лизинг” ХХК-ийн байранд тус ХХК-ийн захирал Б.Б-тай “Хоногийн 69.000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр тээврийн хэрэгслийг чинь 7 хоног түрээслэнэ” гэж автомашин түрээслүүлэх гэрээг байгуулж, гэрээгээр халхавчлан хуурч, түрээсийн төлбөрт 300.000 төгрөгийг төлж, итгэл төрүүлж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Б-ыг төөрөгдөлд оруулж, 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 55-01 УНМ улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийг залилан авч, иргэн Б.Б-д 12.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Б.Б-аас залилан авсан 55-01 УНМ улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 92-77 УНО болгон хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан бусдад худалдаалах ашиг олох зорилгоор фейсбүүк хаягаар интернет орчинд “хямд зарна” гэсэн зар байршуулж, улмаар 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр зарын дагуу холбогдсон иргэн А.Т-т 55-01 УНМ улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн 92-77 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар А.Т-ыг төөрөгдөлд оруулж, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах “Нисдэг машин” үйлчилгээний төвийн орчимд түүнд тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, иргэн А.Т-т 8.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.О, А.Г нар бүлэглэн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож:

2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 64 дүгээр байрны гадна иргэн Г.Д-тэй “Хоногийн 50.000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр тээврийн хэрэгслийг чинь 5 хоног түрээслэнэ” гэж хуурч, түрээсийн төлбөрт 450.000 төгрөгийг төлж итгэл төрүүлж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Г.Д-ийг төөрөгдөлд оруулж, мөн өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 64 дүгээр байрны гадна 62-80 УБТ улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийг залилан авч, иргэн Г.Д-д 12.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Г.Д-өөс залилан авсан 62-80 УБТ улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 39-53 УБЦ болгон тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт байрлах “Голомт” банкны орчимд 62-80 УБТ улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн 39-53 УБЦ улсын дугаартай, тээврийн хэрэгсэл гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар Ж.Ж-ыг төөрөгдөлд оруулж, түүнд тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.О нь “Залилах" гэмт хэрэгт холбогдож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдэж байх үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлах, мөн өөрийн үйлдсэн бусад гэмт хэргээ нуун далдлах, эрүүгийн хариуцлагаас зугтаах зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Монгол Улсын хилээр гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын 381 дүгээр тэмдэгт орчмоор ОХУ руу гарахаар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Т.Т, Ч.Х, А.Г, Х.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Н, А.Г нарын Л.Б, М.Г, Л.Ч, шүүгдэгч А.Г-ийн хохирогч Г.Д-ийг залилсан гэх үйлдлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газраас А.Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.О-ыг  бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд, Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Т.Т, Ч.Х, Х.Н нарыг бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, А.Г-ийг бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Ч.Х-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, А.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Х.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Т.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Г-т Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Б.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 9 жилийн хугацаагаар, мөн А.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.О-т оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, Т.Тт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Ч.Х, А.Г, Х.Н нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Голомт банкинд 1.028.751,50 төгрөгийг ОХУ-ын 23.450 рублиэр солиулсан кассын орлогын ордер, GB1655, 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Голомт банкинд 3.837.835 төгрөгийг АНУ-ын 1.385 ам.долларыг рублээр солиулсан кассын орлогын ордер, GВ16418, 03-10 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн №02694006 дугаартай гэрчилгээ, 40-81 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн №02531481 дугаартай гэрчилгээ, 11-55 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн №02645028 дугаартай гэрчилгээ, 62-80 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн №02433792 дугаартай гэрчилгээ, 92-77 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн №02724850 дугаартай гэрчилгээ зэргийг зохих байгууллагад шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Б.О нь Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан даавуун өмсгөл, савхин хос бээлий зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 01 дугаартай тогтоолоор “К п ББСБ” ХХК-ийн эзэмшлийн 49-37 УБК улсын дугаартай “Тоёота велпайр”, 66-04 УНЯ улсын дугаартай “Тоёота кровн мажеста” загварын тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, “К п ББСБ” ХХК-д шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-аас 10.000.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Г-т, 4.451.759 төгрөг гаргуулан хохирогч О.У-д, 11.000.000 төгрөг гаргуулан хохирогч М.Г-д, 1.053.899 төгрөг гаргуулан хохирогч Д.Б-д, 50.000.000 төгрөг гаргуулан хохирогч Д.О-д, 8.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Т-т, 4.185.897 төгрөг гаргуулан хохирогч М.Ж-д олгуулж, шүүгдэгч Т.Т-аас 10.000.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Г-т, 4.451.759 төгрөг гаргуулан хохирогч О.У-д олгуулж, шүүгдэгч Ч.Х-аас7.000.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Г-т олгуулж, шүүгдэгч А.Г-өөс 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч М.Ж-д олгуулж, шүүгдэгч Х.Н бусдад төлөх төлбөргүй, Ч.Х, Т.Т, А.Г нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ын урьд цагдан хоригдсон 635 хоног, шүүгдэгч Х.Н-гийн цагдан хоригдсон 2 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.О, Т.Т, Ч.Х, Х.Н, А.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс тус тус цагдан хорьж, Б.О, Ч.Х, Т.Т, Х.Н, А.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.О давж заалдах гомдолдоо: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Миний бие өөрт холбогдох хэрэгт гэм буруу дээрээ маргасан зүйлгүй болно. Миний хувьд өөрт холбогдох хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт буюу амьдралын эх үүсвэр болгон хүндрүүлэн зүйлчилсэнд, мөн хамтран гэмт хэрэг үйлдсэн Н, Н, Г нарт холбогдох хэргүүд болон бусдад төлөх хохиролгүй хэмээн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Эдгээр хүмүүс нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогддог ба гэрчлэх хүмүүс байгаа ба 10-р хх 30-36 талд мэдүүлсэн мэдүүлэгт байдаг. Мөн хохирогч Б-ийн00-58 улсын дугаартай “Ланд 100” машины хэргийн материалд авагдсан мэдүүлгүүд зөрдөг. Г мэдүүлэхдээ О унаж явсан машинаа засварт өгчихлөө гэж хэлсэн гэж мэдүүлдэг бол Н, Г нар нь унаж явсан машинаа зарсаныг мэдсэн гэж мэдүүлдэг. Энэ хүмүүстэй би хамт явж байж нэгэнд нь зарчихлаа, нөгөөд нь засварт өгчихлөө гэж ярих боломжгүй юм. Хавтаст хэргийн 10-149 дүгээр хуудсанд гэрч Г мэдүүлэхдээ О, Н, Н, Г бид 5-лаа наргиж цэнгэхээр Дархан ороод буцсан. Сэлэнгэ аймаг  яваагүй гэж мэдүүлдэг. Сэлэнгэ аймаг орсоныг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилийн цэргийн ахлах дэслэгч Анхбаяр гэх Г-ийн найз болон хохирогч Б-ийн гаргаж өгсөн “Жи пи эс” заалт зургаар нотлогдож байна.

Иргэний хариуцагч М нь мэдүүлэгтээ “....О манай засварын газар ирж “Ланд 100” машины аралын дугаарыг нь тасдаж өгсөн...” гэж мэдүүлдэг.  Миний хувьд энэ хүнтэй 1 удаа уулзсан Сансарын Ундрам плазагийн урд худалдах, худалдан авах гэрээ хийдэг өдөр. Тухайн үед Н, Н, Г, Г нар нь надтай цуг явж байсан. Хамт явж байгааг Машбат нь харсан. Хохирогч Б-ийн“Ланд 100” машиныг Дарханд хохирогч Г-д зараад, маргааш нь буюу 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн Оношилгооны төвийн хажууд байрлах “Хаан” банкны АТМ-ээс Нийн “Хаан” банкны данснаас Г-т 500.000 төгрөг, мөн Н-д Баянгол дүүргийн Бичилийн “Хаан” банкны АТМ-ээс Нийн данснаас 1.000.000 төгрөг авч өгсөн. Тухайн цаг минутад Н-н дансанд 990.000 төгрөгийн орлого орсон. /10-р хх 20 дугаар хуудсанд Н-н дансны хуулга, 9-р хх 203 дугаар хуудсанд Г-ийн дансны хуулга/, Тухайн цаг хугацаанд Нийн данснаас 500.000 төгрөг зарлагдаж Г-ийн дансанд 500.000 төгрөгийн орлого ордог. Мөн Н-ийн данснаас 300.000 төгрөг зарлагдаж бэлнээр Г-т өгсөн.

12-р хх 66-67 хуудсанд гэрч С мэдүүлэхдээ 2011 оноос 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл валютын ченж хийж байсан. 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Г-өөс 1 рубль 43 төгрөгөөр бодож 50.000 рубль  2.150.000 төгрөг шилжүүлсэн нь нотлогддог. Н-н хувьд вальют солиулсан зүйл нотлогдохгүй байгаач дансанд нь 1.800.000 төгрөг орсон байдаг. Хавтаст хэргийн 10-20 дугаар хуудсанд Дархан-Уул аймагт ажиллаж амьдардаг Н гэх засварын газар ажиллуулдаг хүн буюу Н-гийн таньдаг хүн бид 5-г Сэлэнгэ аймгаас ирсэнийг гэрчлэнэ.

11-р хх 38 дугаар хуудсанд иргэн Х-той 2020 оны 2 дугаар сарын 19-нд “Ланд 200” машины Андууд худалдааны төвийн наториатад хийсэн итгэмжлэл хийсэн гэрээ байгаа. Тухайн хүнтэй гэрээ хийхэд Н хамт уулзсан, Г, Н нар машинд хүлээж байсан. Энэ хүмүүсийг хамт байсаныг иргэн Х, С, Х буюу Б гэрчилэнэ. Мөн “Ланд 100” машины аралын дугаарыг солиулахад Н бид 2 очсон, аралыг солиулсан хүн гэрчлэнэ. 4-р хх 78 дугаар хуудсанд Н мэдүүлэгт Г, О бид 3 “Ланд 200” машины бичиг баримт бичгийг хийлгэх гэж Одбаяртай уулзсан гэж мэдүүлдэг. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт Г хамт яваагүй гэж мэдүүлсэн.

9-р хх 8-240 дүгээр хуудсанд Нийн “Худалдаа хөгжлийн” банкны ам.долларын дансанд 10.088.20 ам.доллартай ОХУ руу явсан. Энэ мөнгийг Н-ээс гаргуулж хохирлыг хуваалгаж хохирол тооцуулах,

10-р хх 203 дугаар хуудсанд  Иргэний хариуцагч О мэдүүлэгтээ “Н 2 залуутай хамт ирж мөнгө өгсөн” гэж мэдүүлдэг. 11-р хх 124 хуудсанд Г мэдүүлэгтээ “Дархан-Уул аймаг ороод буцсан” гэж мэдүүлдэг. Үүнийг “Ланд 100”-ийн Жи пи эс болон Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилийн цэргийн ахлах дэслэгч Анхбаяр гэрчлэнэ.

Г мэдүүлэгтээ “намайг утасгүй байсан, Н-ийн утаснаас ярьдаг байсан гэж мэдүүлдэг. Тухайн үед миний нэр дээр ашигладаг байсан 96114341, 98114347 гэсэн дугаарууд байсан. Н 88191415, Г 80001719 гэсэн дугаараас холбогддог байсан. 6-р хх 51-53 дугаар хуудсанд Гийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “Хөвсгөл аймагт хураагдсан хохирогч Ж-ын мөнгөөр авсан валютыг” өөрийнх нь гэж мэдүүлсэн байдаг. 

6-р хх 41 дүгээр хуудсанд хохирогч Дөлгөөний мэдүүлэгт “О нь 1 эрэгтэй, 1 эмэгтэй хүнтэй “Витз” машинтай ирсэн” гэж мэдүүлдэг. Тэр өдөр Г бид 2 Хөвсгөл аймгаас гарсан байдаг.

6-р хх 54-56 дугаар хуудсанд Нийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “Н, Г нар нь хохирогч О-г зааж өгсөн. Мөн мөнгө авсан, хилээр гаргаж өгөх гэж байсан” гэж мэдүүлдэг.

6-р хх 127-129 дүгээр хуудсанд гэрч Т-ын мэдүүлэгт “Г хотоос ярьж байгаад Хөвсгөл аймагт ирсэн, мөн хилээр гаргаж өгч мөнгө авахаар тохирсон, Д, Г, О нартай явж газар зүйн байрлал зааж өгсөн” гэж мэдүүлдэг. Мөн хилийн бүсээс О-ыг очиж авсан гэдэг.

6-р хх 195 дугаар хуудсанд Т-ын зөрчлөөр шийтгүүлсэн шийтгэлийн хуудас, 6-р хх 133-138 дугаар хуудсанд гар утаснаас авсан гэрэл зурагнууд, 6-р хх 146 хуудсанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоосон нөхцөл байдал, 6-р хх 80 дугаар хуудсанд 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр мөрдөгчийн санал бичигдэхдээ 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гэж оны зөрүү гарч, буруу бичигдсэн нөхцөл байдал байна.

Хавтаст хэрэг болон гэрч, хохирогчийн нарын мэдүүлгээр нотлогдож байхад мөн гэрчээр асуух хүмүүс байсаар байтал хэргийг хэтэрхий нэг талын барьж шүүхийн шийдвэр гарсанд гомдолтой байна. Хэргийн холбогдох хүмүүсээс хохирлыг хуулийн дагуу хуваан хохирогч нарын хохирол төлбөрийг барагдуулах хүсэлтэй байгаа тул дахин мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэжээ.  

Шүүгдэгч Т.Тдавж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, санал нийлэхгүй байна.

Т.Т миний бие хийсэн хэрэгтээ гүнээ гэмшиж, гэм буруу дээрээ маргахгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгч, бусдад учруулсан хохирол 14.500.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Миний бие анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан гэм буруу дээр маргаагүй, бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байгааг минь хүлээн авч тус хуульд заасны дагуу надад оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Г.Нямсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүургийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дугээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/595 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд үнэлэлт дүгнэлт хийлгуйгээр дан ганц шүүгдэгч Б.О нь тухайн гэмт хэргуүдийг үйлдсэн гэж үзэн бух хохирлыг шүүгдэгч Б.О-аас гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх гухэй хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүулэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хуний эрх, хууль ёсны ащиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж заасан байдаг.

Хохирогч Д.Б-ийн ззэмшпийн 00-58 УНХ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер 100”, хохирогч Л.Ч-ийн эзэмшлийн 11-55 УБО улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер 200” загварын автомашиныг залилан авсан үйлдэлд шүүгдэгч Х.Н, А.Г, Г.Н нар нь оролцоотой болох талаар:

Хохирогч Д.Б-ийн 06-58 УНХ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер 100” загварын автомашиныг 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр түрээслэж авсан бөгөөд "Түрээсийн төлбөр болох хоногийн 200.000 төгрөгийг барьцааны 500.000 төгрөг, нийт 700.000 төгрөгийг Г.Н-ийн эзэмшлийн Хаан банкны 5023089668 тоот данснаас 5131160232 тоот дансанд шилжүүлсэн бөгөөд  маргааш нь 2 хоног сунгая, гэж хэлээд 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр автомашиныг хүлээлгэн өгсөн. Хохирогч нь Г.Н-ийн Хаан банкны 5023089668 тоот дансанд 5131160232 тоот данснаас 100.000 төгрөгийг машин түрээс, барьцаа үлдэгдэл утгатай шилжүүлсэн дансны хуулга,

хохирогч Д.Б-ийн“...2020 оны 2 дугаар сард байхаа нэг эмэгтэй хүн над руу залгаад “Батжанцан гэх хүнээс дугаарыг чинь авсан юм. Машин түрээслэх үү” гэхээр нь түрээслэнэ гэсэн. Тэгээд ирж үзэхээр болоод 1-2 хоногийн дараа Б.О нь 3 залуутай хамт ирсэн. Тухайн залуучуудын нэрийг нь мэдэхгүй, одоо харвал танихгүй байх. Тэгээд гурвуулаа ирж миний “Ланд-100” загварын машиныг үзчихээд явсан. Маргааш нь Б.О нь Н гэх эмэгтэйн хамт ирээд миний “Ланд-100” загварын 00-58 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2 хоногийн хугацаатай 200.000 төгрөгөөр түрээслэж авч яваад 2 хоногийн дараа машиныг маань гражид авчирч өгсөн байсан. Тэгэхэд Б.О, Н гэх эмэгтэйн хамт ирсэн санагдаж байна. ... Яг надтай харилцаж байсан хүн нь Б.О юм. Нөгөө залуучууд нь надтай юу ч яриагүй. Анх машин ирж үзэхдээ Б.О хамт явсан залуустаа “Механик юм байна шдээ, барьж чадах уу” гэж хоорондоо ярьж байсан, бусдаар харилцсан зүйл байхгүй. Ямарч байсан анх надтай ярьсан хүн Н байх, тэгээд эхний түрээслэж авахад Б.О-тай хамт ирж машин аваад, хамт ирж машин буцааж өгсөн. Машины төлбөр тооцоог Н хийсэн. Над руу эхлээд эмэгтэй хүн ярьж байсан. Машиныг ирж үзэхэд, Оаас гадна хоёр эрэгтэй хүн ирж үзсэн. Тэгээд “механик машин байна бид нар унаж чадахгүй юм байна” гэж хэлээд явсан..." гэх мэдүүлэг,

гэрч Б.Г-ийн “...2020 оны 2 дугаар сарын дундуур шиг санагдаж байна. ...Тэр хүн ирэхдээ нэг эмэгтэй, хоёр залуутай дөрвүүлээ “Ланд 100” загварын хар өнгийн автомашинтай ирсэн. Оаас “Ланд 100” загварын автомашинаа зарах талаар асуухад зарж болно. 13.000.000 төгрөгөөр зарна гэж унаж явсан машинаа хэлсэн. Би тухайн үедээ надад тийм их мөнгө байхгүй, байгаа нь 11.000.000 төгрөг байна гэж хэлсэн. Тэгэхэд О би Сэлэнгэ явчихаад ирнэ, тэр үед надтай уулзаарай гээд явсан. ... Авто тээврийн газраас О, түүний эхнэр гэх нэг эмэгтэй засварын газар руугаа очсон. Тэгээд мөнгийг нь М ахад хадгалуулсан 8.000.000 төгрөг бэлнээр авч, түүнд өгсөн. Үлдсэн 3.000.000 төгрөгийг Мягмарсүрэн ахаас зээлээд хамт явж байсан эмэгтэйн данс руу нь шилжүүлсэн. Нийтдээ От 11.000.000 тегрөг өгсөн. ... О нь ямарч байсан нэг эмэгтэй, хоёр залуутай явж байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Ж.М-ийн “...Тухайн өдөр Б.Г-д машин зарж байгаа хүн гэж мэдээд 3.000.000 төгрөгийг Н гэдэг хүний данс руу шилжүүлсэн ” гэх мэдүүлэг,

яллагдагчаар өгсөн Б.О-ын “...Н, Н, А.Г нар нь надтай бүлэглэж “Ланд 100, Ланд 200, Хөвсгөл явдаг Приус 30, Ново лизингээс авсан Приус 30” зэргийг хамтдаа авч, зарч борлуулсан юм. Тухайн үед энэ гурван хүний амьдралаар тоглоод яахав гэж бодож байсан. Нандицэцэгтэй би гэр бүлээс гадуур харилцаатай байсан...” гэх мэдүүлэг,

яллагдагчаар өгсөн Б.О-ын “...Н, Г, Н нартай нийлэн 4 үйлдэл байдаг дөрвүүлээ түрээсийн машиных        “Ланд 100”-ийн бичиг баримтыг Н цахим хаягаар олж авсан, мөн хохирогч Болд-Эрдэнэтэй утсаар холбогдож хаягийг нь заалгаж хамт очиж авсан. Мөн данснаасаа түрээсийн төлбөр шилжүүлсэн байгаа. Н “Ланд 100”-г хамт очиж авсан. Г, Н, Маралмаа нар нь таксинд хүлээж байсан. “Ланд 100”-ийн мөнгөнөөс Нд 1.000.000 төгрөг, Гт 1.000.000 төгрөг өгсөн. “Ланд 100”-ийн бичиг баримт худалдан авахад Н, Г, Н, Маралаа нар хамт явсан. ... Н бид 2 “Ланд 100”-ийн арлын дугаарыг солиулсан...” гэх мэдүүлэг,

мөн хохирогч Б.Г нь 8.000.000 төгрөгийг бэлнээр 2020 оны 2 дугаар сарын 17-нд От хүлээлгэн өгсөн бөгөөд 2020 оны 2 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 02 цаг 52 минутад Г.Н-ийн 5023089608 тоот Хаан банкны дансанд 2.480.000 төгрөг, 02 цаг 53 минутад 1.920.000 төгрөг, 2.469.000 төгрөгийг хийсэн байгаа ба мөн өдрийн 17 цаг 04 минутад А.Г-ийн эзэмшлийн 5688145391 тоот дансанд 500.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогыг АТМ-ээр хийсэн зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Д.О-гийн “...2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Б.О гэх залуу нэг эмэгтэй хүнтэй хамт ОХУ-ын “Алтанбулаг” боомт дээр манай ажил дээр ирсэн. ... Хамт явж байсан эмэгтэйгээ миний найз хүүхэн гэж байсан. Тэр хүүхэн “хойшоо гараад маскаа оруулж ирнэ, би Сэлэнгэ дээрээс тосч авна” гэж ярьж байсан. Тэр хүүхний хажууд эдгээр яриаг ярьж байсан, нөгөө хүүхэн нь хүлээн зөвшөөрөөд байсан. ...Тэр хүүхэн “би хойшоо гараад рублийг нь өгнө” гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг,

гэрч Д.Д-гийн “...О нь нэг цэвэрхэн царайтай залуутай ярилцаад сууж байсан. Нэг хуүхэн нь хаалганы тэнд зогсож байсан...” гэх мэдүүлэг,

яллагдагчаар өгсөн Б.О-ын “...“Ланд 200” дээр Н, Г, Н нар байсан. Тухайн үед Маралаа буюу Нгийн найз хүүхэн яваагүй. “Ланд 200” аваад Дархан явсан, тэндээ зарах гэсэн боловч болоогүй юм. Тэгээд Сэлэнгэ явсан. Сэлэнгэд О-д өгөхөд Г, Н нар уг хүнийг зааж өгөөд Сэлэнгийн төвд буулгасан. Тэгээд О-тай уулзаж байхад Н, Г нар байнга залгаад байсан...” гэх мэдүүлэг,

иргэний хариуцагчаар Э.О-ын “...Тулгаа гэдэг найз маань хил дээр нэг найзынхаа хамт ирсэн юм. Тухайн үед манай 2 багын найз байгаа юм гээд одоо энэ Н болон Хохо нартай танилцуулсан. Тэгээд бид 3 Н гэдэг залуугийн цагаан өнгийн суудлын автомашинд архи уусан. Тулгаа надад хандан манай 2 багын найз машиныхаа бичиг баримтыг хаячихсан юм, чи нэг таньдаг мэддэг хүн байвал олоод өгөөч гэсэн. Тэгээд би Одгий ахын дугаарыг олсон. Дугаар нь 91913527, Одгий ахтай утсаар холбогдоод “машины бичиг баримтаа гээгдүүлсэн юм. Гаргаж өгөх боломжтой юу” гэсэн чинь нөгөө хүнийхээ дугаарыг өгчих би холбогдоод шийдчихье гэж хэлсэн. “Ланд 200” маркийн автомашины гэрчилгээ гаргуулчихмаар байна гэсэн юм. Тухайн үед тэр “Ланд 200”-д нэг эмэгтэй, 4 залуу сууж явсан. 4 залуугийн 1 нь Хохо, 1 нь Н байсан. Харин үлдсэн 2 эрэгтэйг нь танихгүй...” гэх мэдүүлэг,

гэрч Г.Н-ийн “...2020 оны 2 дугаар сарын 20-ны үед намайг гэртээ байхад О, Н, Г 3 хар өнгөтэй “Ланд 200” машинтай намайг гэрийн гадаанаас ирж авсан. Тэгээд бид 4 Сэлэнгэ аймаг руу явсан. О тухайн үед шүүхээс хилийн хоригтой байсан учраас Намайх, Г 2 Алтанбулагийн боомтоор Оыг хилээр гаргаж өгөхөөр явсан. Тэгээд Алтанбулаг дээр ирэхэд Н, О гэх мөнгөтэй ченж байдаг талаар От хэлсэн. Тэгээд О ченж О-тай уулзахаар хилийн хажууд байдаг оффис руу Оын араас орсон. Намайг ороход О тэр О гэх ченж ахтай юм яриад сууж байсан. Намайг ороход О “ОХУ-аас маск авах гэж байгаа, тэгээд мөнгө дутсан” талаар О-тай ярьж байсан. Би яг юу гэж ярьсан талаар нарийн сайн мэдэхгүй. Би тэр 2-ын ярианд огт оролцоогүй. ...О уг мөнгөнөөс Н, Г 2-т тус тусд нь 2-3 сая төгрөг өгсөн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг,

хохирогч Д.О нь 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч О, Н нарт бэлнээр 1.130.000 рубль өгсөн бөгөөд тухайн өдрийн Монгол банкны ханш 42.90 төгрөг байсан тул 1.130 000*42.90=48.477.000 төгрөг болж байна. Маргааш өдөр нь буюу 2 дугаар сарын 23-нд 42.792.400 төгрөг Нийн дансанд орсон байна. Мөн тухайн өдөр шүүгдэгч А.Г-ийн дансанд А.С-ээс 50.000 рубль солиулсны 2.150.000 төгрөг орсон байдаг.

Мөн хохирогч О-г шүүгдэгч Н зааж өгсөн талаар Н, шүүгдэгч О нар нь мэдүүлдэг ба шүүгдэгч Н нь өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлдэг.

Дээрх гэмт хэргүүд нь цаг хугацааны хувьд эхлээд “Ланд 100” загварын  автомашиныг түрээслэн авч Дарханд аваачиж зарсан. Дараа нь “Ланд 200” загварын  автомашиныг түрээслэн авч Сэлэнгэд аваачиж барьцаанд тавьсан ба Г.Н, шүүгдэгч А.Г, Х.Н нар нь шүүгдэгч О-ыг өөрийн эзэмшлийн автомашингүй, “Ланд 100”-г түрээслэж авсан талаар бүгд мэдэж байсан төдийгүй, тухайн автомашиньг Н олж аван утсаар ярьсан талаар хохирогч мэдүүлдэг тул “Ланд 100, Ланд 200” загварын автомашиныг бүгд зарах зорилгоор түрээслэж авсан талаар мэдэж байгаа нь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Тийм дээ ч дээрх гэмт хэргүүдийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч Оыг шүүхийн шатнаас оргуулан, хилээр гаргах талаар бүгд тохиролцож, шүүгдэгч Оыг Хөвсгөл аймгийн Ханх сумын хилээр хууль бусаар гаргахаар Г нь Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг руу явж, хилийн цаана нь Н, Н нар нь хүлээн авахаар тосч байсан талаар шүүгдэгч О, Н, Г, Н, гэрч Т болон хилийн албаны алба хаагчид бүгд мэдүүлсэн байдаг.

Хохирогч Д.Б нь анх эмэгтэй хүн ярьсны дагуу О нь 2 хүн дагуулж ирсэн гэж, шүүгдэгч О нь Н, Н, Г бид 3 хамт очсон гэж, хохирогч Б.Г 1 эмэгтэй, 2 эрэгтэй хүнтэй хамт ирсэн гэж тус тус мэдүүлээд байхад анхан шатны шүүх ямар үндэслэлээр хохирогч нарын мэдүүлэг болон шүүгдэгч О-ын мэдүүлгийг үгүйсгэж байгаа нь тодорхой бус байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч шүүгдэгч нарын мэдүүлэг нь нотлох баримтаар тооцогдох бөгөөд мэдүүлгийнхээ эх сурвалжийг шууд зааж чадаж байна гэж үзэж байна

Прокуророос О-ыг Н, Г, Н нартай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн хэмгээн яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлсэн байтал анхан шатны шүүх Н, Г нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байх ба Нээс хэргийн талаар тодруулах зайлшгүй шаардлага үүсэж байна. Учир нь, Н нь дээрх хэргүүдэд хэн нь ямар оролцоотой оролцсон, хэн нь хэдэн төгрөг авсан талаар маш тодорхой мэдүүлэх учиртай юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зуйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийг хэн үйлдсэн" 1 5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээ” зэргийг заавал нотлон тогтоохоор хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, Б-ийн“Ланд 100” загварын автомашиныг Г-д зарсан, Чинзоригийн “Ланд 200” загварын автомашиныг О-д барьцаанд тавьсан, “Новел Лизинг” ХХК-ийн “Приус 30” загварын автомашиныг Тунгалагтамирт зарсан, Дөлгөөний “Приус 30” загварын автомашиыг Жанлавцогзолд зарсан гэмт хэргүүдийг хэн үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд ямар оролцоотой оролцсон, хэн ямар хэмжээний хохирол учруулсан талаар бүрэн нотлоогүй байна.

Гэрчээр мэдүүлэг өгсөн Г.Н-ийн “Хаан” банкны 5023089668 тоот дансанд их хэмжээний орлого ордог бөгөөд өөрөө хувьдаа захиран зарцуулж, ар гэр рүүгээ мөнгө шилжүүлсэн байдаг. Мөн “Худалдаа хөгжлийн банк”-ны 499300553 тоот ам.долларын дансанд 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд 10.113 ам.долларын орлого орж, 10.118 ам.долларын зарлага гарсан байдаг. 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 5862.60 ам.долларын бэлэн зарлага гарсан байдаг ба шүүгдэгч Б.О-ыг  цагдан хоригдсоны дараа хийгдсэн гүйлгээ байна. Энэ мөнгө хаана байгаа талаар Нээс тодруулаагүй атлаа шүүгдэгч Б.О-аас дээрх хэргүүдийн хохирлыг бүгдийг гаргуулан шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Г.Н-ийн “Хаан” банкны 5023089668 тоот дансанд 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Цэнгэлбаяр гэх хүнээс “Инсайт” гэсэн гүйлгээний утгатай 5.900.000 төгрөгийн орлого орсон ба энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн эсэх талаар тодруулаагүй байна.

Прокуророос Г.Н-ийг Монгол Улсын хилээр гарч БНСУ-д зорчсон талаарх лавлагаа хавтаст хэрэгт авагдсан байх ба түүнийг ямар зорилгоор явсан, хэзээ ирэх талаар түүний ар гэрийнхэн болон ойр дотны хүмүүсээс тодруулсан ямар ч ажиллагаа хийгээгүй байдаг.

Мөн хохирогч Тунгалагтамирт, шүүгдэгч Б.О нь зуслангийн газрыг шилжүүлэн өгч, нотариатаар баталгаажуулсан ба хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн атал анхан шатны шүүхээс 8.500.000 төгрөг гаргуулан шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Н-г “Ланд 200” загварын автомашины бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан хэмээн залилах гэмт хэргийг үйлдсэн гэж шийдвэрлэсэн атлаа тухайн автомашины гэрчилгээг хуурамчаар үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, гардан гүйцэтгэсэн Г, Тулгаа, Одбаяр, Одгэрэл нарыг гэмт хэрэгт оролцооны талаар дүгнээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хангаагүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зэрчим”-д нийцээгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд бүх хүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гансүх, О, Тунгалагтамир, Жанлавцогзол нарыг хохирогчоор тогтоосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, тухайн автомашинуудыг түрээсийн гэрээгээр халхавчлан залилан авсны дараа буюу захиран зарцуулах эрхийг олж авсан нь залилан мэхлэх гэмт хэрэг төгсөж байна.

Харин тухайн автомашинуудыг шилжүүлсэн авсан гуравдагч этгээд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч болох учиртай юм. Үүнд:

Анхан шатны шүүх ямар ч дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Прокурорт буцааснаар хийгдэх ажиллагаануудын талаар:

“Ланд-100, Ланд-200” загварын автомашинуудыг залилсан гэмт хэрэгт Г.Нандицэцэгээс мэдүүлэг авч, шүүгдэгч А Г, Х.Н нар болон Тулгаа, Одбаяр, Одгэрэл нар нь ямар оролцоотой оролцсоныг тодруулах. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шударгаар олж тогтоох зарчимд нийцнэ.

Г.Н-ийн “Хаан” банкны дансаар болон “Худалдаа хөгжлийн” банкны ам.долларын дансаар орж байгаа их хэмжээний мөнгөний захиран зарцуулалтын талаар тодруулах, 5862.60 ам.доллар хаана байгаа талаар тодруулах,

А.Г, Х.Н нар нь Б.О-аас хэд хичнээн төгрөг авсан талаар Г.Нээс тодрлуулах,

Шүүгдэгч Б.О-ыг  хилээр хууль бусаар гаргахад хэн, хэн, ямар оролцоотой оролцсон талаар тодруулах,

Дээрх гэмт хэргүүдийн үйлдэх сэдэлт, зорилгыг хэн санаачилсан талаар тодруулах,

Иймд Б-ийн“Ланд 100” загварын автомашиныг Г-д зарсан, Чинзоригийн “Ланд 200” загварын автомашиныг О-д барьцаанд тавьсан, “Новел Лизинг” ХХК-ийн “Приус 30” загварын автомашиныг Тунгалагтамирт зарсан, Дөлгөөний “Приус 30” загварын автомашиыг Жанлавцогзолд зарсан гэмт хэргүүдийг хэн үйлдсэн, гэмт хэрэг үйпдэхэд ямар оролцоотой оролцсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хэн, хэр хэмжээгээр барагдуулах талаар бүрэн тогтоож чадаагүй байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/595 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Т.Баярцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүургийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дугээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/595 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/ гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж мөн хуулийн 497.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хууль зааснаас бусад тохиолдолд гэмт хор учруулсаны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэжээ.

Анхан шатны шүүх тодорхойлох хэсэгтээ О-ыг Н-тэй бүлэглэн хэрэг үйлдсэн гэдэг боловч Н нь Монгол Улсын хилээр гарч явсан, түүний яллагдагчаар татаагүй мөн хохирогч нарын эрх ашгийн үүднээс хохирлыг Б.О-аас гаргуулахаар шийдвэрлэлээ гэсэн байна.

Мөн О, Г нарыг Ж-ыг залилсан хэрэгт гэм буруутайд тооцсон боловч мөнгийг зарцуулсан, авсан байдлыг харгалзаж Гөөс 1.000.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн.

Оыг Нтай бүлэглэн О-г залилсан гэсэн атлаа Нгаас хохирол төлбөр гаргуулаагүй байдаг.

Оыг Х, Т нартай бүлэглэн Г-ийг залилсан гэсэн атлаа хохирол төлбөрийг хувь тэнцүүлэн гаргуулсан байдаг. Гэтэл яллагдагчаар Т болон Х нар нь мэдүүлэхдээ О-т 500.000 төгрөг өгсөн байхад хувь тэнцүүлэн хохирлыг гаргуулсан.

Н, Г нарыг мөнгийг авсан, зарцуулсан байдлыг харгалзан Г-өөс 1.000.000 төгрөг, Н-гаас төлбөр гаргуулахгүй шийдвэрлэсэн атлаа, яг адилхан авсан зарцуулсан байдлыг харгалзахгүй Г-ийг залилсан гэх үйлдэлд О, Т, Х нараас хохирлыг хувь тэнцүүлэн гаргасан.

Өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийг хамт үйлдсэн Н, Г, Н нарыг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон эсэхийг тогтоолгохоор хүсэлт гаргасаны дагуу шүүхээс хэргийг буцааж, оролцоог тодорхойлохоор шийдвэрлэсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа хийж Г, Н, Н нар нь О-тай залилан мэхлэх гэмт хэрэг хамтран үйлдсэн болохыг тогтоож хохирол төлбөрийг хувь тэнцүүлэн гаргуулахаар яллах дүгнэлтэд дурдсан. Гэвч анхан шатны шүүх Н, Г нарыг Болд-Эрдэнэ, Гансүх, Чинзориг нарыг залилсан гэх үйлдэл тогтоогдоогүй гэж тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгодог боловч үндэслэлээ зааж өгөөгүй.

Мөн өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэрэгт хамгийн их оролцоотой Н гэх эмэгтэйг оролцуулж хэргийг шийдвэрлүүлэх нь ач холбогдолтой, хэргийг прокурорт буцаах байр суурьтай шүүх хуралд оролцсон боловч энэ талаар ямар нэгэн дүгнэлт гаргаагүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр буюу түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж 2 дахь хэсэгт “бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн үүрэг оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулан” гэж заажээ.

Н гэх эмэгтэйг оролцуулж байж хэргийг шийдвэрлэх нь хохирол төлбөр гаргуулах, Н, Г нарын оролцоог тогтоолгоход чухал ач холбогдолтой байгаа болно.

О-ын үйлдэл холбогдлыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчилж шүүхээс зүйлчлэл тохирсон гэдэг. Гэтэл дээрх нэр бүхий хохирогч нарыг залилан мэхэлж олсон орлогоо Н нартай нэг сар орчим хугацаанд хамт явж байхдаа хэрэглэж дуусгасан байгаа амьдралдаа зарцуулж, амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчилж байгаа нь зүйлчлэл тохироогүй гэж үзэж байна.

Иймд  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/595 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Х, Т.Т нарын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ч.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож, 2 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн боловч гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хор уршиг арилсан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хэд хэдэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг үндэслэн хуульд заасан ялыг сонгон хэрэглэж, хорих ялыг торгох ялаар сольж, үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хохирлоо төлсөн үндэслэлээр түүнд оногдуулсан хорих ялыг хоёрны нэг болох хугацаагаар хөнгөрүүлэн шийдвэрлэх хуулийн бүрэн боломжтой байна гэж үзэж шүүгдэгч Ч.Х-ынөмгөөлөгчийн зүгээс гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шүүгдэгч Ч.Х нь өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч, хохирогч Н.Г-ийн нэхэмжилсэн хохирол төлбөрөөс өөрт ноогдох 7.000.000 төгрөгийг шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулсан бөгөөд ял оногдуулахад зайлшгүй харгалзан үзвэл зохих, хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг бүрэн хангасан гэж үзэж байна.

Хэдийгээр хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээд ял шийггэл хүлээх нь гарцаагүй боловч дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгч Ч.Х-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийтгэх тоггоолд зөвхөн ял шийтгэлийн хувьд хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь заалт, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, торгох ялыг биелүүлэх боломжит хугацаа тогтоож, үүрэг хүлээлгэн, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан хохирлоо төлсөн үндэслэлээр анхан шатны шүүхээс оноосон 2 жилийн хорих ялыг багасган 1 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр хөнгөрүүлэн шийдвэрлэх тус тус боломжтой байх тул шүүгдэгч Ч.Х-т анхан шатны шүүхээс оноосон ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.

Шүүгдэгч Т.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож 2 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн боловч гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн, хохирлыг гуравдагч этгээд буюу “К п” ББСБ-аар төлүүлж тооцох бүрэн боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хэд хэдэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг зөрчсөн, хэрэгт хохирлыг хариуцвал зохих этгээд болох “К п” ББСБ-ыг иргэний хариуцагчаар татан оролцуулалгүй шийдвэрлэснээр шүүгдэгчийн шударгаар төлсөн 20.000.000 төгрөгийг хэн хариуцах нь шууд орхигдож, шүүгдэгчийн эрх зүйн байдал илт дордсон үндэслэлээр шийтгэх тогтоолын Т.Тт хамаарах хэсгийг эс зөвшөөрч уг гомдлыг гаргаж байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан “К п” ББСБ-ыг яллагдагч Ч.Х, Т.Т нарын “Тоёота кроун мажеста” автомашины урьдчилгаа төлбөрт төлсөн 10.400.000 төгрөг, “Тоёота велфайр” автомашины урьдчилгаа төлбөрт төлсөн 9.600.000 төгрөг, нийт 20.000.000 төгрөгийг хариуцах иргэний хариуцагчаар татан оролцуулж, төлбөрийг хохирогч Н.Ганзориг, О.У-д олгуулан шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй байхад шүүх уг хүсэлтийг ямарч хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзаж шийдвэрлэсэн.

Гэмт хэргийн шинж илэрсэн үед “К п” ББСБ нь 7 хоногийн дотор зээлийн барьцааны машиныг хураан авсан бөгөөд энэ хэрэгт хохирогчоор бус иргэний хариуцагчаар тогтоогдох байтал хохирогчоор тогтоож шалгаснаар Т.Т нарын эрх зүйн байдал илт дордсон үйл баримт байхад анхан шатны шүүх илтэд үл хэрэгссэн зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 31.4 дэх заалтуудыг анхан шатны шүүх баримтлаагүй гэж үзэж уг гомдлыг шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгчийн гаргаж буйг хүлээн авч хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шударгаар төлөгдсөн 20.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг хариуцвал зохих этгээд болох “К п” ББСБ-ыг иргэний хариуцагчаар татан оролцуулж, уг мөнгийг төлбөрт тооцуулан хохирогч Н.Г, О.У-д нарт зохих тооцоогоор олгуулан шийдвэрлүүлэх, хохирол төлбөрөө барагдуулсан үндэслэлээр хуулийн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлаар ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.

Жич: Гэмт хэрэг үйлдсэн нь уг үйлдсэн этгээдийн хууль ёсоор бусдад төлсөн төлбөрийг хариуцвал зохих этгээдээс буцаан гаргуулахаас татгалзах, тухайн эд зүйлийн үнэлгээг шалтгаангүйгээр бууруулах, хохирогчийн эрхийг зөрчихийг зөвшөөрөх, хамгаалах, хохирогч нэрийн дор хөрөнгө завшихийг зөвшөөрөх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасныг  зөрчихийг зөвшөөрөх үндэслэл болохгүй бөгөөд анхан шатны шүүх уг байдлыг илтэд орхигдуулсан нь гомдлын үндэслэл болж байгааг анхаарч шийдвэрлэх шаардлагатай гэж үзнэ. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Х-ын өмгөөлөгч Ж.Давааням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/595 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Гэм буруу болон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар:

Шүүгдэгч Ч.Х нь Т.Т, Б.О нартай бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “К п” ХХК-д 41.600.000 төгрөгийн барьцаанд тавьсан. 66-04 УНЯ улсын дугаартай “Тоёото кровн мажеста” загварын тээврийн хэрэгслийн зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй байхдаа тус тээврийн хэрэгслийг Б.О-ын өмчлөлийнх гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар Н.Г-ийг төөрөгдөлд оруулж, түүнд тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, иргэн Н.Г-т 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруугийн талаар маргахгүй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн зөвшөөрч байсан.

Харин “К п” ХХК-тай байгуулсан Зээлийн гэрээний төлбөрийг бүрэн төлөөгүй байхдаа тус компанийн эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, 66-04 УНЯ улсын дугаартай “Тоёото кровн мажеста” загварын тээврийн хэрэгслийг залилж 41.600.000 төгрөгийн хохирол, 49-37 УБК улсын дугаартай “Тоёота велпайр” загварын тээврийн хэрэгсэлийг залилж 32.400.000 төгрөгийн хохирол буюу тус компанид нийт 74.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг хууль зүйн үүднээс авч үзвэл “К п” ХХК нь тус гэмт хэргийн хохирогч байх боломжгүй байна.

Учир нь зээлдүүлэгч буюу “К п” ХХК нь барьцааны зүйл эрсдэлд орж байгаа, орсон талаар мэдмэгцээ цагдаагийн байгууллагад мэдэгдэж, барьцааны зүйл болох дээрх 2 тээврийн хэрэгслийг буцаан авсан. Хууль зүйн ойлголтын хувьд гэм буруутай этгээд нь гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх санаа зорилго, сэдэлтээр хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн буюу бусдын эзэмшилд шилжүүлснээр “Залилах” гэмт хэргийн шинж хангагддаг.

Гэтэл шүүгдэгч нар нь хохирогчийн дээрх 2 тээврийн хэрэгслийг шилжүүлж аваагүй. Залилах гэмт хэрэг нь завдалтаар төгсдөг гэмт хэрэг биш бөгөөд бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авснаар төгсдөг. Гэвч гэмт хэргийн улмаас хохирол учраагүй “К п” ХХК-ийг хохирогчоор тогтоож, тус компанид 74.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн нь гэмт хэргийг хүндрүүлж зүйлчлэхэд хүргэсэн болохыг давж заалдах шатны шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Зүй нь, шүүгдэгч Ч.Х нь Т.Т, Б.О нартай бүлэглэн хохирогч Н.Г-т 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэлийг хүлээлгэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй байна.

Гэмт хэргийн санаа сэдэл, учир холбогдлын талаар:

Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгөтэй холбоотой хариу төлбөр хийхгүйгээр өөрт ашиг, хонжоо олох зорилготой байдаг. Гэтэл шүүгдэгч Х.Х нь “К п” ХХК-тай Зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу 32.400.000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлсэн ба ингэхдээ 49-37 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан.

Харин шүүгдэгч Т.Т нь “К п” ХХК-тай Зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу 41.600.000 төгрөгийг сарын 2,0 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлсэн ба ингэхдээ 66-04 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан. Улмаар Т.Т-ын зээлийн барьцаанд байсан 66-04 УНЯ улсын дугаартай “Тоёото кровн мажеста” загварын тээврийн хэрэгслийг хохирогч Н.Г-т 30.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан.

Үүнээс үзэхэд, Т.Т нь “К п” ХХК-д 41.600.000 төгрөгийн зээлийн өртэй хэвээр үлдэж байх бөгөөд хохирогч Н.Г-оос хүлээн авсан 30.000.000 төгрөгийг бүхэлд нь зээлийн төлбөрт төлсөн байлаа ч шүүгдэгч Т.Т цаана нь 11.600.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөртэй үлдэхээр байна.

Харин Х.Х нь зээлийн барьцаанд байсан 49-37 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулж амжсан бол уг тээврийн хэрэгслийг бусдад хэдэн төгрөгөөр худалдаалах байсныг мэдэх боломжгүй юм. Ямартай ч Т.Т-ын үйлдэлтэй харьцуулж үзэхэд Х.Х мөн л зээлийн төлбөрөөс илт бага үнээр худалдаалах байсан нь харагдаж байна.

Гэтэл дээрхээс үзэхэд, шүүгдэгч Ч.Х нь өөрийн хийж буй үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй байсан болох нь харагдаж байх бөгөөд энэ ч утгаараа шүүгдэгч Х.Х нь нийгэмд аюултай гэмт этгээд биш болох нь харагдаж байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын талаар:

Шүүгдэгч Ч.Х нь хохирогч Н.Г-т учруулсан хохирол болох 30.000.000 төгрөгийн хохирлоос өөрийн хариуцах 10.000.000 төгрөгийн хохирлыг дараах байдлаар бүрэн төлж барагдуулсан.

Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны үед тухайн үеийн зах зээлийн ханшаар 15.000.000 орчим төгрөгийн үнэлгээ бүхий 27-83 УНГ улсын дугаартай “Хонда Идекс” загварын автомашиныг 3.000.000 төгрөгөөр тооцож хохирогчид өгсөн. Мөн шүүгдэгч буюу түүний ар гэрээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан хэмжээгээр буюу 7.000.000 төгрөгийн хохирлыг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Н.Г-т бэлнээр хүлээлгэн өгч бичгээр баримт үйлдсэнийг Баянгол дүүргийн тойргийн нотариатч П.М гэрчилсэн.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Х-т 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Шүүгдэгч Ч.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн. Үүнтэй холбоотойгоор хохирогч Н.Ганзориг нь 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шүүгдэгч Ч.Х-ын эхнэр Л.Н-ээс хохирлын төлбөр болох 7.000.000 төгрөгийг бүрэн хүлээн авч, гомдолгүй болж эвлэрсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар Ч.Х-ын ялыг хөнгөрүүлж шийдвэрлэх, хорихоос өөр төрлийн ялыг боломжит доод хэмжээгээр шийдвэрлэж өгөхийг хүсч, давж заалдах шатны шүүх хуралд оролцохгүй тухайгаа бичгээр илэрхийлснийг Баянгол дүүргийн тойргийн нотариатч П.Мөнх-Эрдэнэ гэрчилсэн. Үүнээс үзэхэд, шүүгдэгч Ч.Х-ынүйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн хор уршиг бүрэн арилсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Тиймээс давж заалдах шатны шүүх гомдлыг хянан хэлэлцээд шүүгдэгч Ч.Х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь бага насны буюу 7 болон 10 насны 2 хүүхэдтэй, ажил хөдөлмөр тогтвортой эрхэлдэг хувийн байдлыг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү.

Хэрэв давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.Х-т хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй гэж үзэх тохиолдолд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршиг арилсан болон хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж, Ч.Х-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүйгээр буюу 2 жилийн хорих ялыг 1 жил болгон бууруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Г-ийн өмгөөлөгч С.Болорчулуун давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/595 дугаартай шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

Хохирогч М.Ж-ын мэдүүлэгт: Хавтаст хэргийн 134-135 дүгээр хуудсанд “...Г гэх залуу нь Оыг надад “Приус-30” загварын машиныг худалдах гэж байхад энэ машин бол ямар ч асуудалгүй, Оын эхнэр нь унадаг ямар ч асуудалгүй. Одоо ингээд О эхнэрийнхээ машиныг зарчихаар эхнэр нь уурлах байхдаа гэж хоёулаа хоорондоо ярьж, надад бас хандаж хэлж байсан. О тэгж байгаад л эхнэртэй жижиг тэрэг авч өгөхөөс гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч А.Г-ийн шүүх хурал дээр мэдүүлсэн “...Б.О нь тухайн 62-80 УБТ улсын дугаартай хар өнгийн “Приус 30” загварын машиныг Хөвсгөл явахаас өмнө манай эхнэрийн машин гэж хэлж байсан. Би эхнэрийнх нь л машин гэж итгэсэн. Энэ талаараа хохирогч М.Жанланцогзолд эхнэрийнхээ машиныг зарчихаар эхнэр нь уурлах байхдаа гэж хэлж байсан. Б.О дээрх машиныг эхнэрийнхээ машин гэж хохирогч бид 2-т итгүүлэн бид хоёрыг залилсан байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Отгогонбаярын "... Өмнө нь манай эхнэр “Приус-30” загварын машинтай байсан. Би Хөвсгөл явахаас өмнө хэний машин юм бэ гэхэд нь манай эхнэрийн машин байгаа юм аа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар А.Г нь Б.О-ыг  М.Ж-ыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэхэд нь санаатай хамтран нэгдэж дэмжлэг үзүүлсэн зүйлгүй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ, 3 дах хэсэг “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан.

А.Г-ийн хувьд Б.О-ыг  гэмт хэрэг үйлдэж байна гэж мэдээгүй, мэдэх боломжгүй байсан байна.

Ниймгийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан. Учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.Г-ийн хувьд хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзэхээр байна.

Тодруулбал, шүүгдэгч Б.О нь 62-80 УБТ улсын дугаартай хар өнгийн “Приус 30” загварын машиныг А.Г-т өөрийн эхнэрийн машин гэж итгүүлсэн болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Б.О нь А.Г-тэй М.Ж-ыг залилан мэхлэх талаар урьдчилан ярилцаж тохиролцоогүй бөгөөд М.Ж-той Б.О нь таараад л залилах бодол төрсөн талаараа шүүхэд мэдүүлдэг.

Шүүгдэгч А.Г нь Б.О нь өөрийн эхнэрийн машин гэж итгүүлсэн тул эхнэрийнхээ нь машиныг зарчихаар эхнэртэй юу гэж хэлэх юм бол гэж хэлсэн байдаг.

Шүүгдэгч А.Г нь гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдсэн үйл баримт тогтоогдохгүй байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдэх гэсэн санаа бодол байхгүй, Б.О-ын хэлснээр эхнэрийнх нь машин л гэж хэлсэн байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж заасан. Мөн Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 569 дугаартай тогтоолд “...Хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана...” гэж заасан бөгөөд А.Г нь хохирогчийн эд хөрөнгийг шилжүүлж аваагүй, өөрийн эзэмшилд байлгаагүй болно.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтанд “Өмчлөлийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэсэн байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогчийн өмчлөлийн эд хөрөнгийг А.Г аваагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг, 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй байгаа байдал нь шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан “Дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй байдал” гэсэн үндэслэлээр шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

2. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...А.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, шийтгэх тогтоолын 5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Г-т Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй гэж шийтгэх тогтоолын 6 дахь заалтад “...А.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тус тус тогтоосугай..." гэж заасан нь шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” байна.

Шүүгдэгч А.Г-т Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийн хугацаа нь 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдөр дууссан бөгөөд энэ талаар Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр албадлагын арга хэмжээ дуусгавар болсон тухай тогтоол гаргаж, ахлах шийдвэр гүйцэтгэгч С.Буянхишиг гарын үсэг зуран, тус газрын дарга хурандаа Б.Мөнхзул, ахлах прокурор С.Батзул хянаж гарын үсэг зуран баталгаажуулсан байна.

Мөн шүүхийн шийдвэр дууссан талаар Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 01/312 дугаартай албан бичгээр Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, дүн шинжилгээ шуурхай удирдлагын албанд хүргүүлсэн.

Шүүгдэгч А.Г-ийг тэнссэн шүүхийн шийдвэрийн хугацаа дуусаж, А.Г нь ял шийтгэлгүй болсон байхад Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/595 дугаартай шийтгэх тогтоолоор А.Г-ийг урьд үйлдсэн гэмт хэрэгтэй ял шийтгэлтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, өмнөх шийтгэх тогтоол нь бүрэн хэрэгжиж дууссан бөгөөд өмнөх шийтгэх тогтоолын үйлчлэл дууссан байхад А.Г-т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулаад зогсохгүй, шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан шударга ёсны зарчмыг зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хүүль, энэ хүүлийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэх үндэслэлээр эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд зааснаар “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх”, “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/595 дугаартай шийтгэх тогтоолын дүгнэх хэсгийн 79, 80 дугаар хуудсанд А.Г-ийн үйлдлийг дүгнэсэн дүгнэлтүүдийг хүчингүй болгож, тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4, 5, 6, 7, 11, 12, 14 дүгээр хэсэгт заасан шүүгдэгч А.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч А.Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Давж заалдах шатны шүүхээс А.Г-ийг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоолын дүгнэлт хэсгийн 79-80 дугаар хуудсанд авагдсан А.Г-т холбогдох хэсгийг хасах, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дүгээр заалтад заасан шүүгдэгч А.Г-т холбогдох хэсгийг “А.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” гэж, 5, 6, 7 заалтаас шүүгдэгч А.Г-т холбогдох хэсгийг хасах, 12 дахь заалтын А.Г-т холбогдох хэсгийг “А.Г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай” гэж өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.Н-гийн өмгөөлөгч Л.Чинбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх зүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/595 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй талаар:

Шүүгдэгч А.Г нь шүүх хуралдаанд “...О, Н хоёр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг явах ажил гарлаа явах уу гэхээр нь Цагаан сар болох гэж байсан болохоор Н бид хоёр тэр хоёртой машинд нь дайгдаж яваад Сэлэнгэ аймаг дээр очоод вокзалын ар талд Н бид хоёр буугаад О, Н хоёр явсан. Замдаа юм ярьж явахдаа Н Сэлэнгэд манай найзын ах нь Алтанбулагт ченж хийдэг хүн байдаг гэж ярьж байсан...” гэж мэдүүлсэн.

Шүүгдэгч Х.Н шүүх хуралдаанд “...О намайг Алтанбулагийн таньдаг ченжийг зааж өгсөн гэж мэдүүлэг өгсөн байсан. Би О, Н нарыг Сэлэнгэ явах ажилтай болчихлоо явах уу гэхээр нь Цагаан сар болох гэж байгаа тэгээд ч манай аав, ээж Сэлэнгэ аймагт байдаг болохоор хамт дайгдаж явахаар болсон. Тэгээд А.Г-ийнх бас Сэлэнгэ аймагт байдаг болохоор аваад бид нар явах замдаа би өөрийн найз Бааска гэдэг залуугийн тухай тэд нарт ярьж байгаад ах нь О гэж валютын ченж хийдэг хүн байдаг талаар л ярьж байсан. Тэрнээс Оыг очиж уулз гэж хэлээгүй, очиж уулзана чинээ ч бодоогүй найзыгаа ярьж байгаад л ах О-г нь ярьсан...” гэж мэдүүлсэн.

Хохирогч Д.О-гийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэгт “...2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Б.О гэх залуу нэг эмэгтэй хүнтэй хамт ОХУ-ын “Алтанбулаг” боомт дээр манай ажил дээр ирсэн. Тухайн үед 16-17 цагийн хооронд байсан гэж санаж байна. Тухайн өдөр валют арилжаанууд ажиллаагүй байсан бөгөөд би ч бараг хаах гэж байсан. Тэгээд Б.О нь орж ирээд надад хандан “Би ОХУ-аас амны маскны наймаа хийх гэсэн юм, өөрийнхөө машиныг барьцаанд тавья, 50.000.000 төгрөг зээлэх үү, 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдөр 50.000.000 төгрөг дээр чинь 3.000.000 төгрөг өгье, өөрийнхөө машины бичиг, баримттай нь барьцаанд үлдээе” гэж хэлсэн. Би Б.О-т 1.130.000 рубль өгөөд барьцаалсан зээл авсан гэсэн утгатай бичиг өөрөөр нь бичүүлээд авсан. Учир нь нотариат ажиллахгүй хаасан байсан. Зээлийн гэрээ хийж чадаагүй, 11-55 УБО улсын дугаартай “Тоёота Ланд-200” загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээг харахад өмчлөгч хэсэгт Батчулууны О гэдэг нэр байсан. Тэгээд би өөрийнх нь тээврийн хэрэгсэл мөн байна гэж итгэсэн. Тэгээд дараа нь 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Б.О-тай холбогдож мөнгөө авъя гэж хэлсэн чинь “Одоо би 2-3 хоноод очлоо, угаасаа машин танд байгаа биз дээ” гэж хэлсэн. Тэрнээс хойш холбоо бариагүй... ” гэсэн мэдүүлэг 4-р хх 63-34, 4-р хх 76-78, 10-р хх 113/,

Иргэний хариуцагч Э.О-ын мэдүүлэгт “...Одко надтай утсаар холбогдоод “ахаа хаячихсан гэрчилгээ нөхөн авах гэсэн юм” гэхээр нь өөрөө яагаад нөхөөд авчихаж болохгүй байгаа юм гэсэн чинь “эзэмшигч нь байхгүй байгаа гадуур бичиг баримтгүй явахаар цагдаа зогсоовол асуудалтай болчихоод байна” үзүүлж харуулах юм хэрэгтэй байна. /10-р хх 161-162/,

Х.Н-гийн сэжигтэнээр, яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “...О “Ланд-200 загварын машинтай ирж уулзаад энэ машины бичиг баримт хэрэгтэй байна гэхээр нь бичиг баримт нь яаасан юм бэ, хэний машин юм бэ гэхэд манай найзын машин, бичиг баримт өөрт нь байгаа, өөрөө эзэнгүй байгаа, би хэд хоног унах гэж байгаа юм гадуур явахад цагдаа зогоогоод бичиг баримтгүй машин гээд журамлах байх гэхээр нь би О гэдэг найзтай холбож өгсөн. Би цагдаад үзүүлэх хуурамч бичиг баримт хэрэгтэй юм байна гэж ойлгож байсан. ...” гэсэн мэдүүлэг /11-р хх 42-45, 11-р хх 80-82/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар Х.Н нь Б.О-ыг , Д.О-г залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэхэд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаатай нэгдсэн мөн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэх талаар үрьдчилан үгсэн тохиролцсоныг эсхүл урьдчилан угсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлд заасан үйлдэл хийсэн үйл баримт тогтоогдохгүй байна. Б.О нь Х.Н-д зөвхөн Сэлэнгэ аймаг ажлаар явж байгаа гэсэн ойлголт төрүүлсэн. 11-55 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг түрээсээр унаж байгаа, мөн барьцаанд тавих гэж байгаа талаараа огт хэлээгүй байсан. Харин Б.О нь Сэлэнгэ аймаг явах замдаа Н нь найз Бааскааг дурсан ярьж ах нь Д.О гэдэг хүн валютын ченж хийдэг гэж ярьсаныг овжин ашигласан байгаа нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн шүүхээс Х.Н-г шүүгдэгч Б.О-ыг  Л.Ч-ийн өмчлөлийн “Ланд-200” тээврийн хэрэгслийг залилан авсаны дараа тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж өмчлөгч Батчулууны О болгон “02645028” дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Д.О-г залилах гэмт хэргийг үйлдэхэд санаатай нэгдсэн, дэмжлэг үзүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Харин Э.О, Ж.О нарыг хуурамч бичиг баримт үйлдэхэд нь зуучилж, дэмжлэг үзүүлсэн байхад Х.Н-г Отай бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, санаатай нэгдсэн гэж үзээд Э.О, Ж.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан хуурамч бичиг баримт үйлдэх гэмт хэрэг үйлдсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр шалгаагүй зэрэг нь хэргийн бодит байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Өмчилөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж заасан, мөн Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 569 дугаартай тогтоолд “Хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана” гэж заасан бөгөөд Х.Н-д хохирогчийн ямарч эд хөрөнгийг шилжүүлж аваагүй, өөрийн эзэмшилд байлгаагүй байдаг.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Х.Н-д ял оногдуулахад гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар тус тус тогтоосугай...” гэжээ.

ОХУ-ын мөнгөн дэвсгэрт болох 1 рубль нь 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Монгол банкны ханшаар 42.90 төгрөг байсан буюу хохирогч Д.О нь Б.О-т өгсөн гэх 1.130.000 рубль нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд 48.477.000 төгрөг болохыг нотолсон Монгол банкны лавлагаа 4-р хх 36 дугаар талд байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар /хохирогч Д.О-д их хэмжээний хохирол учруулсан гэж/ зүйлчилж ял оногдуулсан нь буруу байна гэж үзэж байна. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг гэж заасан байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, “эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/595 дугаартай шийтгэх тогтоолын дүгнэлт хэсгийн 66 дугаар хуудсанд заасан Х.Н-гийнүйлдэлийг дүгнэсэн дүгнэлтүүдийг хүчингүй болгож, тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч Х.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Давж заалдах шатны шүүхээс Х.Н-н гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт зааснаар Х.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Х.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Ямарч гэрч, нотлох баримт байхгүй байхад нэг хүний мэдүүлгээр яллаж байгааг зөвшөөрөхгүй байна. ...” гэв.

Хохирогч “К п” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.Ган-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“К п” ХХК-иас хоёр машины урьдчилгаа төлбөр болох 20.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулъя гэх агуулгатай гомдол гаргасан байна. “К п” ХХК-нд автомашины урьдчилгаа төлбөр төлөгдөөгүй. “Авто маркет” гэх компанитай худалдах, худалдан авах гэрээ хийгдээд урьдчилгаа төлбөрөө “Авто маркет” компанид төлөөд “Авто маркет” компаниас хүсэлт орж ирсэний дагуу үлдэгдэл санхүүжилтийг “К п” ХХК-иас санхүүжүүлсэн нөхцөл байдал байдаг. “К п” ХХК ямар нэгэн байдлаар урьдчилгаа төлбөр аваагүй.

2019 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 96 дугаартай зээлийн гэрээ байгуулаад Ч.Х-т 32.400.000 төгрөгийг төлсөн. Дараа нь 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 88 дугаартай зээлийн гэрээ байгуулж иргэн Т.Тт 41.600.000 төгрөгийг зээлж “Тоёота кровн мажеста” маркийн машиныг барьцаанд авсан. Тухайн үед 2-3 хоноод машинуудаа буцаагаад авсан учраас хохирол төлбөр барагдуулсан гэх агуулгатай тайлбар хэлж байна. Машинууд манай гүйцэтгэх захирлын хамаарал бүхий таньдаг хүнийх нь хашаанд байгаа нь үнэн. Гэхдээ прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн тул захиран, зарцуулах, ашиглах, эзэмших боломжгүйгээр хашаанд байгаа. Тухайн үед хохирол төлсөн гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. ...” гэв.

Хохирогч О.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Хохирогч Н.Г-ийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч Ч.Х-аасхохирлоо авсан. Ч.Х-ын ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд татгалзах зүйл байхгүй. Б.О Т.Тхоёроос хохирлоо аваагүй байна. ...” гэв.

Прокурор Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Уг хэрэг 2019 онд үйлдэгдсэн. 3 шүүгдэгчтэй 4 үйлдэлтэй хэрэг байсан. Шүүхийн шатанд хэрэг хянагдаж байх үед шүүгдэгч Б.О оргон зайлсан. Оргон зайлах явцдаа гэмт хэрэг дахин үйлдсэн байдаг. Цаашаа зугтах зорилгоор ОХУ-руу хууль бусаар нэвтрэх гэж байхад нь барьсан. Улсын хилээр хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэнтэй холбоотойгоор дагнасан чиг үүрэгтэй байгууллага буюу Тагнуулын байгууллага шалгасан. Нийслэлийн прокуророос хяналт тавьсан. Б.О-т холбогдох хэргүүд бүгд нэгтгэгдсэн. Тухайн үед Б.О-аас мэдүүлэг авахад “...Би ганцаараа үйлдсэн. Надтай хамтран гэмт хэрэг үйлдсэн хүн байхгүй...” гэж мэдүүлсэн. Уг мэдүүлгийг нь үндэслэн прокуророос Б.О-ыг  ялласан. Анхан шатны шүүх оролцогч нараас гаргасан хүсэлтүүдийг хүлээн аваад гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоог тогтоох шаардлагатай гэж прокурорт хэргийг буцаасан. Прокуророос хэргээ хүлээж аваад хамтран оролцсон байдал болон хохирлыг нарийн шалгаж тогтоосон. Дахин мөрдөн шалгах ажиллагаа хийгдэх үед Н нь Монгол Улсын хилээр гарсан байдаг. Энэ нь Хилийн ерөнхий газрын лавлагаагаар тогтоогддог. Нийн хувьд Б.О-тай бүлэглэн үйлдсэн гэх бүх хэрэг дээр нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Нийг эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байгаа. Өмгөөлөгч Г.Нямсүрэнгээс гаргасан гомдолд хариу тайлбар хэлэхэд, прокурорын зүгээс гэмт хэрэгт хэн, хэн яаж оролцсон талаар тогтоогоод яллах дүгнэлт үйлдээд гэм бурууг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн Н гэх хүний 5023089668, 499300553 гэх дансуудыг шалгасан. Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны дансны хуулгыг авч мөрдөгчөөс үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн байдаг. Уг үзлэгээр Н нь 3 дугаар сарын 7, 9-ний өдрүүдэд ОХУ-д Б.О-ыг  хүлээж байсан байдаг. Тухайн цаг хугацаанд Б.О нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээтэй байсан. Нийн дансанд цугларсан мөнгөөр ОХУ-д амьдрах зорилготой байсан харагддаг. Гэвч Монгол Улсын хилээр гарч чадалгүй Б.О нь хилийн цэрэгт баригдаад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан. Б.О нь Монгол Улсын хилээр гарахаасаа өмнө уг мөнгийг аваагүй, зарцуулаагүй гэж мэдүүлдэг. Эхнэрийнхээ ахын данс руу 4.000.000 төгрөг шилжүүлсэн баримт байдаг. Өмгөөлөгч нараас мөнгөнүүд нь ор сураггүй алга болсон мэтээр тайлбарлаж байгаа тайлбарууд нь үндэслэлгүй юм. Прокурорт хэргийг буцааж яг ямар ажиллагаа хийлгүүлэх гээд байгаагаа тодорхой хэлж чадсангүй. Хохирогч, иргэний нэхэмжлэгчийг буруу тогтоосон гэж байна. Бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийнх мөн гэж итгүүлээд хохирогчийн эд хөрөнгөд шууд халдаж байгаа нь хоёр хохирогчтой гэмт хэрэг гэж үзсэн. Анхан шатны шүүхээс үүнийг зөв гэж дүгнэсэн учраас прокуророос эсэргүүцэл бичээгүй. Л.Ч-ийн эзэмшлийн “Ланд 200” маркийн тээврийн хэрэгслийг Б.О түрээсэлж аваад цааш нь зарсан. Тухайн “Ланд 200” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б.О-ын нэр дээр болгох асуудал дээр Х.Н оролцсон. Ингээд О, О нараар тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б.О-ын нэр дээр болгож хуурамчаар баримт үйлдсэн. О хохирогч дээр Б.О Н нар очоод 50.000.000 төгрөгт машинаа зарахаар ярилцаж байх хооронд Х.Н маш их залгасан талаар Б.О мэдүүлдэг. Мөн энэ талаар Н гэрчээр өгсөн мэдүүлэгтээ давхар нотолж мэдүүлсэн. О нь ченж хийдэг байсан. Тухайн үед Сэлэнгэ аймагт зарагдаж байсан ханшаар нь машиныг авахаар тохиролцсон гэдэг. Энэ талаар 4 дүгээр хавтас хэргийн 101 дүгээр хуудсанд авагдсан. Хохирогч М.Ж мэдүүлэхдээ “Г хэлэхдээ, “... эхнэрийнхээ машиныг зарж байна. Яаж байгаа юм болоо. Чи энэ машиныг авдаг азтай залуу байна...” гэж байсан...” гэсэн байдаг. Б.О-ын эзэмшлийн машин биш гэдгийг мэдсээр байж М.Ж-ыг ятгаж байгаа нь залилах гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн гэж харж байна. Энэ үйлдлийнхээ төлөө А.Г 1.000.000 төгрөг авсан байдаг. Шүүх үүнийг дүгнээд шүүгдэгч А.Г-өөс 1.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч А.Г нь 2007 онд Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 10 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 жилийн хорих ялаас өршөөгдсөн. 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял авсан. Уг хугацаа 2021 оны 2 дугаар сарын 11-нд дуусах байсан. Гэтэл 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн нь тэнсэнтэй хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн гэх хууль зүйн ойлголтод бүрэн хамаарч байна. Шүүх ялыг нэмж нэгтгэн 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Шүүгдэгч Ч.Х нь 2019 оноос 2022 оны хугацаанд хохирол төлбөр төлөөгүй байж байгаад шүүхийн шийдвэр гарсаны дараа хохирогч Н.Г-т 7.000.000 төгрөгийг төлсөн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Үүнд, прокуророос тусгайлан гаргах тайлбар байхгүй байна. “К п” ХХК-тай холбоотой үйлдэл дээр анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Шүүгдэгч Б.О анх 4 үйлдэлтэй байсан. Шүүхийн шатнаас оргох явцдаа дахин нэмж 8 гэмт хэрэг үйлдсэн. Нийт 12 үйлдэлтэй. Үйлдлээ нуун далдлах зорилгоор Монгол Улсын хилээр нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн. Иймд Б.О-ыг  амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлж зүйлчилсэн нь үндэслэлтэй. Прокуророос шүүгдэгч Х.Н-д холбогдуулан 4 үйлдэл дээр, А.Г-т холбогдуулан 6 үйлдэл дээр гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүлсэн боловч хохирогч Болор-Эрдэнэ, Гансүх, Чинзориг, Дөлгөөн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоод Х.Н-г хохирогч О-г залилсан гэмт хэрэгт хамтран оролцсон. А.Г-ийг хохирогч Жанлавцогзолыг залилан мэхэлсэн гэмт хэрэгт хамтран оролцсон гэж анхан шатны шүүх гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан. Прокуророос шийтгэх тогтоолыг хүлээж аваад анхан шатны шүүх бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн гэж үзээд эсэргүүцэл бичээгүй. Иймд шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.О, Х.Н, А.Г, Ч.Хүрэлбаатар, Т.Т нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Тодруулбал;

Прокуророос А.Г-ийг Б.О, Х.Н, Г.Н нартай бүлэглэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Хоногийн 200.000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр тээврийн хэрэгслийн чинь түрээслэнэ” гэж хуурч, түрээсийн төлбөрт 600.000 төгрөг төлж итгэл төрүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Л.Б-ийг төөрөгдөлд оруулж, 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тэмүүлэл автомотив” засварын газраас 00-58 УНХ улсын дугаартай “Тоёота Ланд Крузейр 100” загварын тээврийн хэрэгслийг залилан авч, иргэн Л.Б-д 25.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Л.Б-ээс залилан авсан 00-58 УНХ улсын дугаартай “Тоёота Ланд Крузейр 100” загварын тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 07-14 УБВ, арлын дугаарыг JТЗНТ05J2Ү0113959 болгон хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багын нутагт үйл ажиллагаа явуулах “Дархан Монбет” авто засварын газарт 00-58 УНХ улсын дугаартай, Т111ТJА008001642 арлын дугаартай, “Тоёота Ланд Крузейр 100” загварын тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн 07-14 УБВ улсын дугаартай, JТЗНТ05J2Ү0113959 арлын дугаартай тээврийн хэрэгсэл гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар Б.Г-ийг төөрөгдөлд оруулж, түүнд тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, 11.000.000 хохирол учруулсан,

2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Л.Ч-той “Хоногийн 350.000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр тээврийн хэрэгслийн чинь хоёр хоног түрээслэнэ” гэж автомашин түрээслүүлэх гэрээг байгуулж, гэрээгээр халхавчлан хуурч, түрээсийн төлбөрт 1.400.000 төгрөгийг төлж итгэл төрүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Л.Ч-ийг төөрөгдөлд оруулж, 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 83 дугаар байрны В1 давхрын авто зогсоолоос 11-55 УБО улсын дугаартай, “Тоёота Ланд Крузейр 200” загварын тээврийн хэрэгслийг залилан авч, иргэн Л.Ч-т 141.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 11-55 УБО улсын дугаартай “Тоёота Ланд Крузейр 200” загварын тээврийн хэрэгслийн 02737740 дугаартай гэрчилгээг тус тээврийн хэрэгслийн өмчлөгч Б-ны О болгон “02645028” дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт 11-55 УБО улсын дугаартай “Тоёота Ланд Крузейр 200” загварын тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Д.Отгондавааг төөрөгдөлд оруулж, тухайн тээврийн хэрэгслийг барьцаалж, “өндөр хүү төлөхөөр амлаж” 50.000.000 төгрөгийг зээлэхээр тохирч, улмаар ОХУ-ын мөнгөн дэвсгэрт 1.130.000 рублийг Д.О-аас залилан авч, түүнд 50.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Б.О-тай бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 64 дүгээр байрны гадна иргэн Г.Д-тэй “Хоногийн 50.000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр тээврийн хэрэгслийг чинь 5 хоног түрээслэнэ” гэж хуурч, түрээсийн төлбөрт 450.000 төгрөгийг төлж итгэл төрүүлж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Г.Д-ийг төөрөгдөлд оруулж, мөн өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 64 дүгээр байрны гадна 62-80 УБТ улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийг залилан авч, иргэн Г.Д-д 12.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Г.Д-өөс залилан авсан 62-80 УБТ улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 39-53 УБЦ болгон тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт байрлах “Голомт” банкны орчимд 62-80 УБТ улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн 39-53 УБЦ улсын дугаартай, тээврийн хэрэгсэл гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар Ж.Ж-ыг төөрөгдөлд оруулж, түүнд тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх дээрх үйлдлээс Л.Б, М.Г, Л.Ч, Б.Д нарыг залилсан гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож, А.Г-ийг Б.О-тай бүлэглэн Ж.Ж-ыг хуурч 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэхдээ Б.О, Х.Н, Г.Н нартай бүлэглэн Д.О-г хуурч, төөрөгдөлд оруулан 50.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэрхэн шийдвэрлэсэн талаар шийтгэх тогтоолд тусгаагүй, шийдвэр гаргаагүй орхигдуулсан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал”, 2.4-т заасан “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт”, 2.5-д заасан “хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга”-ыг тусгана гэж тус тус заасантай нийцэхгүй, энэ зөрчил нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр байна.

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.О, Х.Н, А.Г, Ч.Х, Т.Т нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч А.Г-ийн өмгөөлөгч С.Болорчулууны “...А.Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэв шүүхээс гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзвэл ял шийтгэлийг багасгаж өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх, шүүгдэгч Х.Н-гийн өмгөөлөгч Л.Чинбатын “...Х.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэв шүүхээс гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзвэл Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх, шүүгдэгч Ч.Х-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн “...Ч.Х-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлж өгнө үү...” гэх, түүний өмгөөлөгч Ж.Даваанямын “...Ч.Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бага насны 2 хүүхэдтэй, тогтвортой ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзэж 10.000 нэгжээр торгож өгнө үү. Эсхүл ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүйгээр буюу 2 жилийн хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлж өгнө үү...” гэх, шүүгдэгч Т.Т-ын “...Оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү...” гэх, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн “...Т.Т-т оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү...” гэх, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг, Г.Нямсүрэн нараас “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүйг дурдаж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/595 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.О, Х.Н, А.Г, Т.Т, Ч.Х нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.О, Х.Н, А.Г, Т.Т, Ч.Х нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   ДАРГАЛАГЧ,

   ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

 

   ШҮҮГЧ                                                             Б.БАТЗОРИГ

 

   ШҮҮГЧ                                                             Б.ЗОРИГ