| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/01107/И |
| Дугаар | 142/ШШ2024/01008 |
| Огноо | 2024-07-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 142/ШШ2024/01008
2024 07 05 142/ШШ2024/001008
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолбор өөрийн байранд байрлах, ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум Говил баг, Булагт В2 дугаар гудамж 14 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох 684,075 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* нь ******* ББСБ-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 140000683933 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, хугацаанд нь төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Д.******* нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 04 сарын 04-ний өдөр 400,000 төгрөгийг сарын 2,6 хувийн хүүтэйгээр авч, 2022 оны 05 сарын 05-ны өдөр төлж барагдуулахаар байсан боловч төлөөгүй. Зээлдэгчийн гэрээн дээрх холбоо барих дугааруудаар холбогдохоор оролдсон боловч холбогдож чадаагүй болно.
Д.*******н зээлийн гэрээний үүрэг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 400,000 төгрөг, зээлийн хүү 239,360 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,715 төгрөг, нийт 684,075 төгрөг байна. ******* ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Д.*******гаас гэрээний үүрэгт нийт 684,075 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.******* нь ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэл 684,075 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төлнө. гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан 684,075 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн 684,075 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,968 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гаас 10,484 төгрөг, төрийн сангаас 10484 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 684,075 төгрөгийг хариуцагч Д.******* нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН