Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2024/04027

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                               ТОГТООХ нь: 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хариуцагч О******* овогт Б******* Б******* /Регистрийн дугаар *******/-аар 2010 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин О******* овогт Б*******ын Н******* /Регистрийн дугаар *******/, 2014 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин О******* овогт Б*******ын Н /Регистрийн дугаар / нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б*******аас охин Б.С сургалтын төлбөр 11,671,500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эхрэгсэхгүй болгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар 2011 оны 2 дугаар сарын 09-ны өдөр төрсөн охин О******* овогт Б*******ын Н******* /Регистрийн дугаар *******/, 2014 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин О******* овогт Б*******ын Н /Регистрийн дугаар / нарын эцэг нь О******* овогт Б******* Б******* /Регистрийн дугаар *******/, эх нь Б овогт Ц У /Регистрийн дугаар / болохыг захиргааны журмаар тогтоон бүртгэсэн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 362,405 төгрөг /201,694 төгрөг, 58,554 төгрөг, 102,157төгрөг/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б*******аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 160,711 төгрөг /58,554 төгрөг, 102,157төгрөг/-ийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Уд олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР