| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/01110/И |
| Дугаар | 142/ШШ2024/01007 |
| Огноо | 2024-07-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 142/ШШ2024/01007
| 2024 оны 0******* сарын 05 өдөр | Дугаар 142/ШШ2024/0100******* | Орхон аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал тауэр, ******* ******* *******12 тоотод байрлах, ББСБ ХХК /РД:60*******565*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум 22 дугаар баг, Яргуйт, ******* ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох 39*******,09******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ББСБ ХХК нь Х.*******тэй 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 11441 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй z000020361 тоот зээлийг Хаан банк дахь 5120041692 тоот дансанд, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 65,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй z0000892*******6 тоот зээлийг Хаан банк дахь 5120041692 тоот дансанд, дээрх зээлүүдийг зээлдэгч Х.******* нь шилжүүлэн авсан. Хариуцагч Х.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар: 1.z000020361 тоот зээл 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 65,116 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 234,884 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 211 хоногийн хүү 124,623 төгрөгөөс хүүд төлсөн 48,990 төгрөгийг хасаж хүү *******5,633 төгрөг, нийт 310,51******* төгрөг, 2.z0000892*******6 тоот зээл 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр дуусаж үндсэн зээл 65,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 140 хоногийн хүү 20,930 төгрөг, шимтгэл 650 төгрөг, нийт 86,580 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 299,884 төгрөг, нийт хүү 96,563 төгрөг, шимтгэл нийлбэр 650 төгрөг, бүгд нийлээд 39*******,09******* төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Х.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Х.******* ББСБ ХХК-ийн нэхэмжилж буй 39*******,09******* төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 2024 оны 08 дугаар сарын 31-нд төлж барагдуулна. Улсын тэмдэгтийн хураамжийг төлнө. гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч Х.*******д холбогдуулан 39*******,09******* төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.******* нь нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн 39*******,09******* төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,563 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.*******гээс 6,281.5 төгрөг, төрийн сангаас 6,281.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 39*******,09******* төгрөгийг хариуцагч Х.******* нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,563 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.*******гээс 6,281.5 төгрөг, төрийн сангаас 6,281.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН