Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 763

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Э.Оюунтунгалаг,

шүүгдэгч Ж.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж-ын Х-д холбогдох эрүүгийн 1706 0257 80192 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, ажилтай, ам бүл , 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, Б овогт Ж-ын Х

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:  

Шүүгдэгч Ж.Х нь 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хос гутал худалдааны төвд ажилладаг иргэн Н.А-гийн хүүхдийг цэцэрлэгт оруулж өгнө гэж хэлж 200.000 төгрөгийг мобайл банкаар авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Х-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Хос гутал худалдааны төв дээр ээжтэйгээ хамт ариун цэврийн өрөөг түрээслүүлж ажиллуулдаг байсан. Тэгээд би тэнд ажиллаж байсан Н.А гэх эмэгтэйтэй 2017 оны 6 дугаар сард уулзаад 2 хүүхдийг нь цэцэрлэгт оруулж өгнө гэж хэлээд түүнээс 200.000 төгрөгийг найзынхаа дансаар авсан байгаа. Тэгээд би 2017 оны 09 сард оруулж өгнө гэж бодсон боловч оруулж чадаагүй нь үнэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 16 дугаар хуудас/,

Хохирогч Н.А-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Хос гутал худалдааны төв дээр ажилладаг байсан. Ж.Х гэх эмэгтэй нэг давхарт байх ариун цэврийн өрөөг ажиллуулдаг байсан. Тэгээд надад Ж.Х 2017 оны 6 сарын үеэр хүүхдийг чинь өөрийнхөө хүүхдийн явдаг цэцэрлэгт оруулаад өгье гэхээр нь би тэгвэл 2 хүүхдээ оруулая гэхэд 2 хүүхдийн 500.000 төгрөг болно, урьдчилгаа 200.000 төгрөгийг шилжүүлчих одоо бүртгэл явуулж байна гэхэд нь би зөвшөөрөөд, тэр өдрөө өөрийн утасны мобайл банкнаас түүний өгсөн данс руу 200.000 төгрөг шилжүүлээд, хүүхдийнхээ бичиг баримтыг хуулбарлаад өгсөн. Тэгээд 9 сар болоод манай хүүхдүүдийг 10 гаруй хоног дагуулж Хайлаастын цэцэрлэгээр явж байгаад сүүлдээ утсаа салгаад алга болохоор нь цагдаад хандаж байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 6-11 дүгээр хуудас/,

Деспозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 5 дүгаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 19 дугээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ж.Х нь 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хос гутал худалдааны төвд ажилладаг иргэн Н.А-гийн хүүхдийг цэцэрлэгт оруулж өгнө гэж хэлж 200.000 төгрөгийг мобайл банкаар авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ж.Х-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Ж.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ. Харин учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Ж.Х нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн байх тул өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.