| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/04375/И |
| Дугаар | 101/ШШ2024/04025 |
| Огноо | 2024-08-27 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2024/04025
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хариуцагч Б******* овогт Л******* Ч******* /Регистрийн дугаар *******/-ээр 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Б******* овогт Ч*******гийн А******* /Регистрийн дугаар *******/, 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Б******* овогт Ч*******гийн А******* /Регистрийн дугаар *******/ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тус тус тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Б******* овогт Ч*******гийн А******* /Регистрийн дугаар *******/, 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Б******* овогт Ч*******гийн А******* /Регистрийн дугаар *******/ нарын эцэг нь Б******* овогт Л******* Ч******* /Регистрийн дугаар *******/, эх нь Сагаангууд овогт Г Э /Регистрийн дугаар / болохыг захиргааны журмаар тогтоон бүртгэсэн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 160,709 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ч*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 160,709 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Эт олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР