| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/00590/И |
| Дугаар | 142/ШШ2024/00981 |
| Огноо | 2024-06-26 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 142/ШШ2024/00981
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, худгийн гудамж ******* тоотод байрлах, “” ГХО ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* багт байрлах Орхон аймаг дахь ******* ******* ******* -******* дугаар нээлттэй хорих анги /РД:*******/
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, 5-р хороолол , тоотод байрлах “ ” ХХК /РД:/ нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймгийн Шийдвэр ******* ХХК-иар дутуу баригдсан барилгын зах зээлийн үнэлгээг хийлгэхдээ төлбөр төлөгчөөс барилгын зураг бусад материал шаардаж аваагүйгээс зах зээлийн бодит үнэ цэнийг тогтоох ажиллагааг бүрэн хийгдээгүй болохыг тогтоолгох, 54 хувийн гүйцэтгэлтэй барилгын үнэлгээ үндэслэлгүй бага үнийн дүнтэй хийгдсэн тул үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “” ГХО ХХК нь хариуцагч Орхон аймаг дахь ******* ******* ******* -******* дугаар нээлттэй хорих анги, “ ” ХХК нарт холбогдуулан Орхон аймгийн Шийдвэр ******* ХХК-иар дутуу баригдсан барилгын зах зээлийн үнэлгээг хийлгэхдээ төлбөр төлөгчөөс барилгын зураг бусад материал шаардаж аваагүйгээс зах зээлийн бодит үнэ цэнийг тогтоох ажиллагааг бүрэн хийгдээгүй болохыг тогтоолгох, 54 хувийн гүйцэтгэлтэй барилгын үнэлгээ үндэслэлгүй бага үнийн дүнтэй хийгдсэн тул үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
. Нэхэмжлэгч “” ГХО ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Төлбөр төлөгч ХХК-ийн дутуу баригдсан 54 хувийн гүйцэтгэлтэй барилгын зах зээлийн бодит үнэлгээг хийсэн тухай тайлантай 04 оны дугаар сарын 8-ны өдөр Орхон аймгийн ******* ******* албанд очиж танилцсан. Үнэлгээг дутуу хийсэн, холбогдох баримт танилцаагүй байж ажпын хэмжээг худлаа гаргасан, ямар нэгэн нотолгооны баримтыг үндэслээгүй гаргасан, дутуу баригдсан барилгын зах зээлийн үнэлгээг бодит өртгөөс бага гаргасан гэж үзээд хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна. /55.7.Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно/. Орхон аймгийн Шийдвэр ******* ХХК-ийг сонгосон нь хууль зөрчиж байна. Үнэлгээний эрх бүхий олон компаниудаас ХХК-ийг сонгосон нь эргэлзээ төрүүлж байна. Тухайн үнэлгээний компанийг ямар үндэслэл дэс дарааллыг баримтлан сонгосон тухай баримт ******* гүйцэтгэлийн хэрэгт байхгүй тул эргэлзээтэй гэж үзэж гомдол гаргаж байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9-д хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлийг тусгасан байх тухай заажээ. Гэтэл тайланд үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл.нотолгоо, үнэлгээний тооцоолол байхгүй байна. Үнэлгээчиний зүгээс зах зээлийн бодит үнэ цэнийг тогтооно гэж бичсэн боловч үнэлгээний тайлангаас харахад тухайн барилгад хийгдсэн байгаа ажлыг үнэлсэн, эсвэл хийх ажлыг үнэлсэн нь ойлгомжгүй байна. Зах зээлийн бодит үнэ цэнэ тодорхойлж, шинжээчийн дүгнэлт гаргах гэж заасан байх боловч үнэлгээний материалд зах зээлийн үнийн судалгаа хавсаргаагүй тул ямар эх үүсвэрийн тооцололтой, ямар дүнгээс тооцсон болохыг мэдэх боломжгүй байна. Үнэлгээчин бетон зуурмагийн үнийг ХХК, арматурыг УБ менежмэнтийн үнийг баримталсан гэх боловч хэзээ хаанаас ямар судалгаа авсан баримт байхгүй байна. Үнэлгээний компани нь тухайн орон сууцны барилгыг дуусаагүй орон сууц, автомашины зогсоолтой гэж үзэн хөрөнгийн хандлагын аргаар үнэлэхийн оронд нийт орсон зуурмаг, шат, цонхны хэмжээг л үнэлсэн мэт болжээ. Тухайлбал: шат довжооны /1-0095/ ажилд 1кг, хана, хамар ханын /1-0095/ ажилд 900 төгрөгний хадаас л зарцуулсан байх уу. Нэг кг нь 3000 төгрөгний үнэтэй боолт гайк /1-0060/ Монголын зах зээл дээр одоо ч ийм үнээр байхгүй. 5 орцтой байрны 11 гишгүүртэй 40 гаруй шат, гараж руу орох шатны цутгуур хийх рам зангидах модон бүтээцийг бэлтгэхэд 1,5 кг хадаас орсон гэж үнэлгээ гаргасан нь хуулийн үндэслэлгүй байна. Үнсэн блокоор хана өрөх гэжээ. Гэтэл энэ орон сууцны барилгад үнсэн блокоор өрсөн нэгч ширхэг хана байхгүй юм. Мөн үнсэн блокоор хаана хэдэн ширхэг ашиглаж юу өгсөн, энэ ажлын болон барааны өртөг хэдэг төгрөг болсон нь үнэлгээний тайланд тусгагдаагүй байна. 000 оноос хойш Монгол улсад блокыг хайрга болон цемент ашиглан бүтээж байгаа. Орон сууцны барилгад үнс ороцуулан хийсэн блокийг ашиглахыг хуулиар хориглосон байгаа. Дээвэр дээр 15 мм буюу 1,5 см зузаан цементэн тэгшилгээ хийх гэж 655 436 төгрөгний ажил бичжээ. Монгол улсын барилгын норм дүрмээр дээвэр дээр 15 мм зузаантай цементэн тэгшилгээ хийдэг тийм технологи ажиллагаа Барилгын норм ба дүрэмд ерөөсөө ч байхгүй юм. Ийм мэт үндэслэлгүй ажил бичиж, бодит бус үнэлгээ гарсан байна. Барилгын өртгийн индекс тооцох аргачлал /ҮСГ-ын даргын 008.01.1-ний өдрийн 01/11 дүгээр тушаалыг баримтлах үүрэгтэй байсан. Ингэснээр дуусаагүй барилгын бодит өртөг тодорхойлогдох юм. Мөн үнэлгээний компани тухайн дуусаагүй барилгыг үнэлэхдээ орлогын хандлагын аргыг ашиглаагүйд гомдолтой байна. Тухайлбал дуусаагүй барилгын талбайн үнэлгээг гаргаж зарахад ямар тооцоо гарахыг дүгнэх үүрэгтэй байсан. Монгол улсад олон компани орон сууцыг хар ханаар нь худалдан авагчид борлуулж, түүний хүссэн хэмжээгээр засвар хийж борлуулж байгаа. Гэтэл энэ үнэлгээг хийсэнгүй. Төлбөр төлөгч ХХК-ийн зүгээс барилгын нийт талбайг 3305 м.кв. Үүнээс 800 м.кв талбай бүхий 60 айлын /1 айл -47 м.кв/ байрыг дутуу гээд 1800000 төгрөгөөр тооцоход 5 тэрбум төгрөг болно. Мөн тухайн байранд 30 машины зогсоолын талбай байгаа. Үүнийг 5 сая төгрөгөөр тооцоход 750 000 000 төгрөг болох юм гэж үнийн санал өгсөн байсан. Сүүлд нь дууссан тохиолдолд гэж үнэлэн мөн санал өгсөн байгаа. Гэтэл 5,7 тэрбум төгрөгний өртөгтэй барилгыг ,017,63,814 төгрөг гэж үнэлсэн нь төлбөр төлөгчийг ноцтой хохироох байдал хүргэж байна. Иймд Орхон аймгийн Шийдвэр ******* ХХК-иар дутуу баригдсан барилгын зах зээлийн үнэлгээг хийлгэхдээ төлбөр төлөгчөөс барилгын зураг бусад материал шаардаж аваагүйгээс Зах зээлийн бодит үнэ цэнийг тогтоох ажиллагааг бүрэн хийгдээгүй болохыг тогтоолгох, 54 хувийн гүйцэтгэлтэй барилгын үнэлгээ үндэслэлгүй бага үнийн дүнтэй хийгдсэн тул үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж байгааг *******лэж өгнө үү.” гэжээ
3. Хариуцагч Орхон аймаг дахь ******* ******* ******* -******* дугаар нээлттэй хорих анги шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 773 дугаар *******ээр “” ХХК-аас 485.797.09 төгрөг гаргуулж “Зун чен" ХХК-нд олгохоор *******лэсэн. Төлбөр төлөгч “” ХХК-нд холбогдох ******* баримт бичигт ******* ******* ажиллагаа явуулж тус компанийн өмчлөлийн 11 багийн Цагаанчулуут 7 дугаар хороолол 14 дүгээр байр 60 айлын 54 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү101013153 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхэд хориг тавьж, 03 оны 10 дугаар сарын 16-ны өдөр битүүмжилж, 03 оны 1 дугаар сарын 8-ны өдөр хураан авсан. Дээрх үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж төлбөрийг төлүүлэх зорилгоор талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнийн санал авч зөрүүтэй байх тул 04 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 01/0 дугаартай шинжээч томилох тогтоол үйлдэж “ ” ХХК-ийн шинжээч /мэргэшсэн үнэлгээчин/, төсөвчин шинжээч нарыг томилсон. Энэ тухай “” ХХК-ийн захирал А.Сүрэнд мэдэгдэж үнэлгээний тайланг 04 оны 0 дугаар сарын 8-ны өдөр танилцуулсан юм. ******* ******* ******* тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан Шинжээч оролцохыг хориглосон нөхцөл байдал илрээгүй, шинжээч томилсон ажиллагаатай холбогдуулан талуудаас ямар нэгэн санал, гомдол гараагүй болно. Иймд төлбөр төлөгч “” ХХК-наас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож *******лэж өгнө үү.” гэжээ
4. Хариуцагч “ ” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Асуулт-1: ... Хөрөнгийн унэлгээний тухай хуулийн 8 дугаар зуйлийн 8.3.9-д хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлийг тусгасан байх тухай заажээ. Гэтэл тайланд үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, үнэлгээний тооцоолол байхгүй байна”...
Хариулт-1: Монгол улсын “Хөрөнгийн үнэлгээний тухай хууль”-ийн 10..1 болон 10..4 дүгээр зүйлд үйлчлүүлэгчийн хүлээх үүргийг заасан байна. Энэ үүргийг биелүүлэх талаар үнэлгээ хийгдсэн дуусаагүй барилгын талаарх мэдээллийг бидэнд ирүүлээгүй болно. Бид ******* гүйцэтгэгчийн томилсон тогтоолын үүргийг хугацаанд нь биелүүлэхийн тулд 04 оны 01-р сарын -ны өдөр “” ХХК-ийн зөвлөх, Монгол улсын зөвлөх инженер, Тэргүүлэх төсөвчин , үнэлгээчний туслах , нар дээр биетээр үзэж танилцан зураг авсан болно. Биет үзлэг хийхээс өмнө болон хийсний дараа ******* ******* ******* газрын 51-р тоиргиин ахлах комиссар, ахмад Э.ЭрдэнэЬолдтои /утасны дугаар 89113390/ уулзаж үнэлгээний ажлын талаар ярилцаж, үнэлгээнд шаардлагатай барилгын ажлын, барилгын бүтээцийн зургийг гаргаж өгөхийг хүссэн. Орхон аймаг, Баян-Өндөр сумын 7-р хороолол, 14 байрны 3305.7 м.кв талбайтай, 54% -н гүйцэтгэлтэй орон сууцны зориулалттай барилгын ажлын болон бүтээцийн зураг ******* ******* байгууллага болон “” ХХК-иас гаргаж өгөөгүй /огг байхгүй гэх/ тул биет үзлэгт үндэслэн үнэлгээ хийхээс өөр аргагүй тухай мэдэгдэж зөвшилцсөн болно. Биег үзлэгийн зураг авалгаар хийсэн Орхон аймаг, Баян-Өндөр сумын Цагаан чулуут баг 7-р хороолол 14-р байрны 5 давхар орон сууцны барилгын ажлын төсөвт өртгийн тооцооллыг барилгын төсвийн эстимэтор лрограммаар гуйцэтгэсэн. Төсөвт өртгийн тооцооллын дэлгэрэнгүйг дүгнэлт тайлангийн хамт хүргүүлсэн болно. нь 004-онд Барилгын анхан шатны сургалтанд хам рагдсан.009 онд БСШУЯ-ны Сайдын 345-р тоот тушаалын дагуу барилгын төсөвчний нарийн мэргэжил эзэмших 45 хоногийн курст сурапцаж “барипгын ТӨСӨЙЧИН”-ИЙ нарийн мапгэжип эзэмшсэн. 01 онд мэрэгжил дээшлүүлж мэргэшсэн төсөвчин, 016 онд ээлжит давтан зэрэг ахиулах сургалтанд хамрагдаж тэргүүлэх зэргийн төсөвчин болсон. 017 онд “Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт”-ийн Хөрөнгө үнэлгээчний боловсрол олгох сургалтанд хамрагдсан. 010, 013, 016 онуудад монголын эрчим хүчний нарийн мэрэгжилийн төсөвчний сургалтанд хамрагдаж, “Тэргүүлэх төсөвчин’’-ий зэрэг цол авсан. 016 -онд Монгол улсын зөвлөх инженер болсон. Зөвлөх инженер, Тэргүүлэх төсөвчин цол, зэргийг 01 онд баталгаажуулж сунгалт хийсэн. Одоогоор 0 жил барилга, эрчим хучний төсвийн ажлуудыг гүйцэтгэж байна. БХБС-н 016 оны 05-р сарын 16-ны өдрийн №103 тоот тушаалаар батлагдсан "БАРИЛГЫН ТӨСӨВЧНИЙ ЁС ЗҮЙ, ДҮРЭМ"-н дагуу тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн болно.
Асуулт-: ... “Үнэлгээчний зүгээс зах зээлийн бодит үнэ цэнийг тогтооно гэж бичсзн боловч үнэлгээний тайлангаас харахад тухайн барилгад хийгдсэн байгаа ажлыг үнэлсэн, эсвэл хийх ажлыг үнэлсэн нь ойлгомжгүй байна...
Хариулт-: Үнзлгззний олон улсык стандарт /00 он/-104. Үнэ цзнийн сууриуд- 90 /90,1/; 100 /100.1/; 110/110.1/; 10 /10..6/ заалтуудыг баримтлан зах зээлийн бодит үнэ цэнийг тооцоолсон.
Асуупт-3: ”3ах зээпийн бодит үнэ цэнэ тодорхойпж, шинжээчийн дүгнэлт гаргах гэж заасан байх боловч үнэлгээний материалд зах зээлийн унийн судалгаа хавсаргаагүй туп ямар эх уусвэрийн тооцоопоптой, ямар дунгээс тооцсон бопохыг мэдэх боломжгүй байна.”...
Хариулт-3: Үнэлгээний тайлангийн “3. Үнэлгээний хандпага, арга зүй “ бүлэгг үнэлгээний ажлыг гүйцэтгэсэн ажлын уе шатыг дэлгэрэнгүй тусгасан ба олон нийтэд кзэлттэй үнийн мздээлэл ашигласак тул тайлакд хавсаргаагүй болно. Материалын унийг Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг бетон зуурмагийн үйлдвэрийн тухайн оны үнэ ханшаар тооцсон болно. Ажлын баримтад ашигласан унийн мэдээлпийн эх сурвалж болох Орхон аймагт байрлах бетон хийцийн үйлдвэр "ЭРДЭНЭТ-ОРГИЛ "ХХК, "ӨСӨХ БЕТОН" зуурмагиин үйлдвэриин үниин саналыг энэ тайлбарт хавсаргав.
Асуупт-4: . Үнэлгээний компами нь тухайн орон сууцны барипгыг дуусаагүй орон сууц, автомашины зогсоолтой гэж үзэн хөрөнгийн хандлагын аргаар унэлэхийн оронд нийт орсон зуурмаг, шат, цонхны хэмжээг л үнэлсэн мэт болжээ. Тухайлбал: шат довцооны /1-0095/ ажилд 1 кг, хана, хамар ханын /1-0095/ ажилд 900 төгрөгний хадаас л зарцуулсан байх уу. Нэг кг нь 3000 төгрегний үнэтэй боолт гайк /1-0060/ Монголын зах зээл дээр одоо ч ийм үнээр байхгүй. 5 орцтой байрны 11 гишгүүртэй 40 гаруй шат, гаражруу орох шатны цутгуур хийх рам зангидах модон бутээцийг бэлтгэхэд 1,5 кг хадаас орсон гэж үнэлгээ гаргасан нь хуулийн үндэслэлгүй байна. Үнсэн блокоор хана өрөх гэжээ. Гэтэл энэ орон сууцны барилгад үнсэн блокоор өрсөн нэгч ширхэг хана байхгүй юм. Мөн үнсэн блокоор хаана хэдэн ширхэг ашиглаж юу өосөн, энэ ажлын болон барааны өртөг хэдэн төгрөг болсон нь үнэлгээний тайланд тусгагдаагуй байна. 000 оноос хойш Монгол улсад блокыг хайрга болон цемент ашиглан бүтээж байгаа. Орон сууцны барилгад үнс оролцуулан хийсэн блокыг ашиглахыг хуулиар хориглосон байгаа. Дээвэр дээр 15 мм буюу 1,5 см зузаан цементэн тэгшилгээ хийх гэж 655436 төгрөгний ажил бичжээ. Монгол улсын барилгын норм дүрмээр дээвэр дээр 15 мм зузаантай цементэн тэгшилгээ хийдэг тийм технологи ажиллагаа Барилгын норм ба дүрэмд ерөөсөө ч байхгүй юм. Ийм мэт үндэслэлгүй ажил бичиж, бодит бус үнэлгээ гарсан байна. Барилгын өртгийн индекс тооцох аргачлал /ҮСГ-ын даргын 008.01.1-ний өдрийн 01/11 дүгээр тушаалыг баримтлах 'үүрзггэй байсан. Ингэснээр дуусаагуй барилгын бодит өртөг тодорхойлогдох юм.
Хариулт-4: Тухайн үед барилга байгууламжийн бодит байдалд хэмжилт хийж, зураг звсзн бзйдлаэр унэлгээний тооцоолпыг хийсэн Үүнд: шорооны ажил, барилгын буурь, суурь, үндсэн бетоны цутгалт, туслах материалын хийц технологийн угсрапт, цонх .хаапганы бутээцүүд гэх мэт Зоорийн даахапын азто машины гарашийн хамар хана ахуйн хэрэглээний блокоор өрсөн байлаа. Энэ нь үнсэн блок гэж барилга байгууламжийн хэллэгт орсон байдаг. Үнсэн блок / нэршил / нь цемент, хайрга ордог. Одоо тэндээ ил харагдах нөхцөлд байгаа юм. Барилгын норм дүрэмд шал, тааз, дзэврийн ажилд заагдсан бетон цутгалт хийгдсэн дараа өө, сэв, хазайлт, налуу үүсгэсэн хэсэгт 10-15мм хүртэлхи бетоны тэгшилгээ хийгддэг. Тухайн барилга нь 54% -н гүйцэтгэлтэй байгаа нь дээрхи ажилд хангалттай дүн гэж үзэж байна. Нийт барилга 100% гэж тооцвол одоо байгаа барилга бүтээц нь хийгдсэн ажлын дундаж хувь нь 58% -тай гэж үзэж байна. Үлдэгдэл ажил болох дотор засал, гадна засал, салхивч, халаалт, цэвэр бохир усдоноглол, гэрэлтүүлэг 3%, гадна тохижилт,цахилгаан, холбоо дохиолол, бусад ажилбарууд 10% байна гэж тооцсон. Монгол улсад мөрдөгдөж байгаа барилгын /estimor/ программыг ашиглаж, норм дүрэмд заагдсан бүх үзүүлэлтийг бүрэн оруулсан болно.
Асуулт-5: Мөн үнэлгээний компани тухайн дуусаагүй барилгыг үнэлэхдээ орлогын хандлагын аргыг ашиглаагүйд гомдолтой байна. Тухайлбал дуусаагүй барилгын талбайн үнэлгээг гаргаж зарахад ямар тооцоо гарахыг дүгнэх үүрэгтэй байсан. Монгоп улсад опон компани орон сууцыг хар ханаар нь худапдан авагчид борлуулж, түуний хуссэн хэмжээгээр засвар хийж борлуулж байгаа. Гэтэл энэ унэлгээг хийсэнгүй. Төлбөр төлөгч ХХК-ийн зүгээс барилгын нийт талбайг 3305 м.кв. Үүнээс 800 м.кв талбай бүхий 60 айлын /1 айл -47 м.кв/ байрыг дутуу гээд 1800000 төгрөгөөр тооцоход 5 тэрбум төгрөг болно. Мөн тухайн байранд 30 машины зогсоолын талбай байгаа. Үүнийг 5 сая төгрөгөөр тооцоход 750 000 000 төгрөг болох юм гэж үнийн санал өгсөн байна. Сүүлд нь дууссан тохиолдолд үнэлэн мөн үнийн санал өгсөн байгаа. Гэтэл 5,7 тэрбум төгрөгний өртөгтэй барилгыг ,017,63,814 төгрөг гэж үнэлсэн нь төлбөр төлөгчийг ноцтой хохироох байдал хүргэж байна.
Хариулт-5: Үнэлгээний олон улсын стандарт /00 он/ -"105.Үнэлгээний хандлагууд ба аргууд, 40. Орлогын хандлага, 40.1 Орлогын хандлага нь ирээдуйн мөнгөн гүйлгээг өнөөгийн нэг үнэ цэнэд хөрвүулснээр унэ цэнийн үзуулэлгээр хангадаг. Орлогын хандлагын дагуу тухайн хөрөнгийн бий болгох орлогын үнэ цэнэ, мөнгөн гүйлгээ эсвэл өртгийн хэмнэлтийг харгалзсанаар хөрөнгийн унэ цэнийг тодорхойлдог."... гэж тодорхойлсон. Энд, тухайлбал үнэлгээний хэмжилтийн өдрөөр бид тус дуусаагүй барилгын үлдэгдэл ажил болох дотор засал, гадна засал, салхивч, халаалт, цэвэр бохир ус.тоноглол, гэрэлтүүлэг, гадна тохижилт.цахилгаан, холбоо дохиолол, бусад ажилбарууд хийгдэж дууссаны дараа ямар барилга босч, ямар үнээр худапдах, түүнээс хэдэн төгрөгийн ашиг, орлого олох тухай мэдээлэл байхгүй тул орлогын хандлагыг хэрэглэн үнэлгээг хийх ямар ч боломжгүй юм. Бидний тодорхойлсон үнэ цэнийн суурь нь түүхэн өртгийн мэдээлэлд үндэслэдэг. Өнөөгийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд барилгыг 85-90 хувийн гүйцэтгэл гэй үед хар ханаар нь худалдан борлуулах нь бий. Бид энөедер барилгын гүйцэтгзлийг 54 хувьтай байна гэж үзэж унэлсэн ба дээрх гомдол, хохирлын тухай асуудал нь үндэслэлгүй, бидний гүйцэтгэсэн ажил үнэн зөв, бодитой хийгдсэн гэж үзэж байна.” гэжээ
5. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
5.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-6-7/, “ ” ХХК-ийн 04 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн ТХҮ-34-8919 дугаартай үнэлгээний тайлан /хх-8-44/, статистикийн мэдээ /хх-45-51/, төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэл хуудас /хх-5/ зэрэг баримтуудыг өгсөн.
5.. Хариуцагч Орхон аймаг дахь ******* ******* ******* -******* дугаар нээлттэй хорих ангиас шүүхийн ******* хуудас 674 дугаартай ******* хуудас /хх-70/, Орхон аймаг дахь сум дундын шүүхиййн шүүгчийн 013 он 09 дүгээр сарын 4-ний өдрийн 566 дугаартай захирамж /хх-71/, Орхон аймаг дахь сум дундын шүүхиййн шүүгчийн 013 оны 09 дүгээр сарын 04-ний 773 дугаартай захирамж /хх-7-75/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-77/, ******* гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-78,80,85-86/, эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-79/, “” ГХО ХХК -иас ирүүлсэн үнийн санал /хх-81/, “Зунчен” ХХК-иас ирүүлсэн үнийн санал /хх-8/, шинжээчид эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэл /хх-83/, шинжээч томилох тухай тогтоол /хх-84/, зэрэг баримтыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “” ГХО ХХК нь хариуцагч Орхон аймаг дахь ******* ******* ******* -******* дугаар нээлттэй хорих анги, “ ” ХХК нарт холбогдуулан Орхон аймгийн Шийдвэр ******* ХХК-иар дутуу баригдсан барилгын зах зээлийн үнэлгээг хийлгэхдээ төлбөр төлөгчөөс барилгын зураг бусад материал шаардаж аваагүйгээс зах зээлийн бодит үнэ цэнийг тогтоох ажиллагааг бүрэн хийгдээгүй болохыг тогтоолгох, 54 хувийн гүйцэтгэлтэй барилгын үнэлгээ үндэслэлгүй бага үнийн дүнтэй хийгдсэн тул үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож *******лэв.
Нэхэмжлэгч нь төлбөр төлөгч ХХК-ийн дутуу баригдсан 54 хувийн гүйцэтгэлтэй барилгын зах зээлийн бодит үнэлгээг хийсэн тухай тайлантай 04 оны дугаар сарын 8-ны өдөр Орхон аймгийн ******* ******* албанд очиж танилцсан. Үнэлгээг дутуу хийсэн, холбогдох баримт танилцаагүй байж ажпын хэмжээг худлаа гаргасан, ямар нэгэн нотолгооны баримтыг үндэслээгүй гаргасан, дутуу баригдсан барилгын зах зээлийн үнэлгээг бодит өртгөөс бага гаргасан гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.
Хариуцагч Шийдвэр ******* -******* дугаар нээлттэй хорих анги 04 оны 1 сарын 05-ны өдөр 01/0 дугаартай шинжээч томилох тогтоол үйлдэж ХХК-ийн шинжээч , төсөвчин шинжээч нарыг томилсон. Энэ тухай ХХК-ийн захирал А.Сүрэнд мэдэгдэж үнэлгээний тайланг 04-0-8-ны өдөр танилцуулсан юм. ******* ******* ******* тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан Шинжээч оролцохыг хориглосон нөхцөл байдал илрээгүй, шинжээч томилсон ажиллагаатай холбогдуулан талуудаас ямар нэгэн санал, гомдол гараагүй болно. Иймд төлбөр төлөгч Хуналу Хуантун ХХК-наас гаргасан нэхэмжлэлийн шаарлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ХХК Орхон аймаг, Баян-Өндөр сум, 7-р хороолол,14 дүгээр байрны 3305,7 м.кв талбайтай 54%-ийн гүйцэтгэлтэй орон сууцны зориулалттай барилгын болон бүтээцийн зураг ******* ******* байгууллага болон ХХК-иас гаргаж өгөөгүй тул биет үзлэгт үндэслэн үнэлгээ хийхээс өөр аргагүй тухай мэдэгдэж зөвшилцсөн болно. Барилгын ажлын төсөвт өртгийн тооцооллыг барилгын төсвийн эстимэтор программаар гүйцэтгэсэн. Үнэлгээний олон улсын стандарт, үнэ цэнийн суурь заалтуудыг баримтлан зах зээлийн бодит үнэ цэнийг тогтоосон гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч ХХК-ийг тухайн дуусаагүй барилгыг үнэлэхдээ орлогын хандлагын аргыг ашиглаагүй, дуусаагүй орон сууц, автомашины зогсоолтой гэж үзэн хөрөнгийн хандлагын аргаар үнэлэхийн оронд нийт орсон зуурмаг, шат, цонхны хэмжээг л үнэлсэн мэт болсон гэж хариуцагчийг буруутгаж байна. Үүнийг хариуцагч тайлбарлахдаа үнэлгээний олон улсын стандарт, үнэ цэнийн суурь заалтуудыг баримтлан зах зээлийн бодит үнэ цэнийг тогтоосон гэж нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэж байна.
Хариуцагч ХХК нь үнэлгээний тайлангийн үнэлгээний хандлага, арга зүй гэсэн бүлэгт үнэлгээний ажлыг гүйцэтгэсэн үе шатыг дэлгэрэнгүй тусгасан байх ба олон нийтэд нээлттэй үнийн мэдээлэл ашигласан, материалын үнийг Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг бетон зуурмагын үйлдвэрийн тухайн оны үнэ ханшаар тооцсоныг буруутгах боломжгүй байна.
Түүнчлэн хариуцагч ХХК нь үнэлгээний хэмжилтийн өдрөөр би тус дуусаагүй барилгын үлдэгдэл ажил болох дотор засал,гадна засал,салхивч,халаалт,цэвэр бохир ус, тоноглол, гэрэлтүүлэг, гадна тохижилт, цахилгаан, холбоо дохиолол,бусад ажилбарууд хийгдэж дууссаны дараа ямар барилга босч, ямар үнээр худалдах, түүнээс хэдэн төгрөгийн ашиг орлого олох тухай мэдээлэл байхгүй тул орлогын хандлагыг хэрэглэн үнэлгээг хийх ямар ч боломжгүй юм, бидний тодорхойлсон үнэ цэнийн суурь нь түүхэн өртгийн мэдээлэлд үндэслэдэг гэж тайлбарлаж байгаа нь үндэстэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 04-06-18-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан, нэхэмжлэгч дахин шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан боловч ирүүлсэн нотлох баримт нь шаардлага хангахгүй байх тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзэж түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан *******лэсэн болно.
Иргэний хэргийг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115..3,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Монгол Улсын ******* ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7,Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9-д заасныг баримтлан нэхэмжлэгч ГХО ХХК-ийн гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай хариуцагч Орхон аймаг дахь ******* ******* ******* *******-р нээлттэй хорих анги болон “ ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ГХО ХХК улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.-т зааснаар энэхүү ******* нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү *******ийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар *******ийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид *******ийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН