Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2024/00980

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2024/00980

Орхон аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би, ******* нэхэмжлэлтэй, ******* холбогдох 360,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* нь 2023 онд *******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* нь нэхэмжлэлийг нь эс зөвшөөрч Шүүхийн шинжилгээний газраар эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэж, шинжилгээний байгууллагын хариугаар *******гийн хүүхдийн төрсөн эцэг нь ******* биш гэсэн хариу гарсан. Ингээд шинжилгээний байгууллагын дүгнэлтийг үндэслэж, ******* нь шүүхэд гаргасан тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан. Дээрх хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд *******гийн гэр бүлийн зүгээс бидэнд хандаж, дарамт шахалт ирүүлсэн, бидний хувьд энэ байдлаас болж эдийн засгийн болон сэтгэл санааны хохирол амссан. Дээрх илтэд үндэслэлгүй нэхэмжлэлээс болж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжилгээний зардал болох 360,000 төгрөгийг гаргасан бөгөөд хэрвээ ийм ор үндэсгүй нэхэмжлэл гаргаагүй байсан бол ийм зардал гарахгүй байсан. Иймд 360,000 төгрөгийг *******гаас гаргуулж *******д олгож өгнө үү. гэжээ

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* миний бие шүүхэд өргөдөл бичиж өгөхдөө ч гэсэн төлөх ёстой үнийн дүнг төлсөн. Хэн нь ялгаагүй зарлага гаргасан. Энэ мөнгөн дүнг төлмөөргүй байна. Би одоо ганц бие ээж хүн илүүдээ гарсан мөнгө төгрөг байхгүй. Надаас нэхэж байгаа 360,000 төгрөгийн зардал миний гаргасан зардлын хаана нь ч хүрэхгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч би Анхзаяад гаргасан 360,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна. гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч, ******* холбогдуулан 360,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* нэхэмжлэлтэй, ******* холбогдох 360,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН