Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2024/00792

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2024/00792

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,

Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ************** НФ корпораци ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймаг, Мөрөн сумын *************** оршин суух, О В-н Д (*************)-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 3,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,533,150.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 135,667.4 төгрөг, нийт 4,668,817.99 (дөрвөн сая зургаан зуун жаран найман мянга найман зуун арван долоон төгрөг ерэн ес мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202оны 06 дугаар сарын 10ы өдөр хүлээн авч2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч НФ корпораци ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Иргэн В.Д нь 2023 оны 04 дүгээр сары 06-ны өдөр iphone 13 про маркийн гар утас лизингээр худалдан авах зорилгоор 3,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай 3,6 хувийн хүүтэйгээр ИС-100925015 тоот зээлийн гэрээ байгуулж зээлсэн болно. Зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй олон сар хугацаа хэтрүүлсэн. Тус компаний зүгээс удаа дараа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, хаягаар болон ажлын цагаар нь байнга очиж уулзаж байсан. Зээлдэгч В.Д нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүнд 160,000 төгрөг, үндсэн зээлд 0 төгрөг нийт 160,000 төгрөг хийснээс хойш үндсэн зээлийн төлбөрөөс төлөлт хийхгүй, дутуу төлөлттэй, зээлийн төлөлт хийх хугацаа 398 хоног хэтэрсэн байгаа тул зээлийн гэрээг цуцалж байна.

Иймд иргэн В.Дгоос ИС-100925015 тоот гэрээний төлбөрийн үндсэн зээл 3,000,000 төгрөг, үндсэн хүү 1,533,150.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 135,667.4 төгрөг, нийт 4,668,817.99 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч В.Д нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Вандангомбо овогтой Д би НФ ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 4,668,817.99 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч НФ корпораци ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч В.Дгоос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 3,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,533,150.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 135,667.4 төгрөг, нийт 4,668,817.99 (дөрвөн сая зургаан зуун жаран найман мянга найман зуун арван долоон төгрөг ерэн ес мөнгө) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нь ... 4,668,817.99 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрч байна...гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн ба хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иймд НФ корпораци ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,651.09 (наян есөн мянга зургаан зуун тавин нэгэн төгрөг есөн мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Дгоос 44,825 (дөчин дөрвөн мянга найман зуун хорин тавтөгрөгийг, улсын орлогоос буцаан 44,825 (дөчин дөрвөн мянга найман зуун хорин тавтөгрөгийг гаргуулж нэхэмжлэгч НФ корпораци ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч НФ корпораци ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн  нэхэмжлэлийн шаардлага Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 3,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,533,150.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 135,667.4 төгрөг, нийт 4,668,817.99 (дөрвөн сая зургаан зуун жаран найман мянга найман зуун арван долоон төгрөг ерэн ес мөнгө) төгрөгийг хариуцагч В.Д төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч НФ корпораци ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89,651.09 (наян есөн мянга зургаан зуун тавин нэгэн төгрөг есөн мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Дгоос 44,825 (дөчин дөрвөн мянга найман зуун хорин тавтөгрөгийг, улсын орлогоос буцаан 44,825 (дөчин дөрвөн мянга найман зуун хорин тавтөгрөгийг гаргуулж нэхэмжлэгч НФ корпораци ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ