| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00640/И |
| Дугаар | 155/ШШ2024/00793 |
| Огноо | 2024-07-16 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 155/ШШ2024/00793
| 2024 оны 07 сарын 16 өдөр | Дугаар 155/ШШ2024/00793 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын *********** оршин суух, Ү Нн Э (********** )-ийн нэхэмжлэлтэй,
Гуравдагч этгээд: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ************ оршин суух, Ү Нн Б (РС73080817),
Гуравдагч этгээд: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ************* оршин суух, Ш Б-н Ц (РС77060905)
Хүүхэд үрчилснийг хүчингүй тооцуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Миний бие Н-ын Э нь 2008 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр охин Эгийн Х г төрүүлсэн бөгөөд өөрөө өсгөх амьдралын боломжгүй, сургуульд сурч байсан тул 2010 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн төрсөн ах Нн Бгийн гэр бүлд үрчлүүлсэн билээ. Одоо охиноо өөрөө өсгөж, хүмүүжүүлж байгаа, амьдралын боломжтой болсон тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.Э нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Миний бие Норовсамба овогтой Э нь хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох тухай хүсэлт гаргасан. Миний бие хувийн шалтгааны улмаас цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож чадахгүй болсон тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураар татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Э нь хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь... хувийн шалтгааны улмаас цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож чадахгүй болсон тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураар татгалзаж байна...гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүй татан авч болно гэж заасан.
Хуулийн дээрх заалтаас дүгнэвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эсэх, түүнийг дэмжих эсэх, мөн түүнээсээ татгалзах эсэх нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон эрх байна.
Иймд нэхэмжлэгч Н.Эгийн дээрх хүсэлт нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Н.Эгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Н.Эд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ү Нн Э (********** ) нь хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгөөс 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Н.Эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ