Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2024/00951

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2024/00951

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 1988 онд төрсөн, ******* настай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* хороолол ******* оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн

Хариуцагч: 1960 онд төрсөн ******* настай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, баг, тоотод оршин суух ******* овогт /РД:/,

Хариуцагч: 1965 онд төрсөн настай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, баг, тоотод оршин суух овогт /РД:/ нарт холбогдох үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.*******, хариуцагч Ц., С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч У.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие овогтой ******* нь хүү 2010 оны 12 сарын 28-ны онд төрүүлсэн. Би 2009 онд Орхон аймгийн МСҮТ-ийг барилгын засал чимэглэгчийн мэргэжил эзэмшин төгссөн бөгөөд сургуулиа төгсөхдөө жирэмсэн болтлоо мэдээд хөдөө Булган аймгийн Бугат суманд эмээ дээр очиж тэндээ байж байгаад хүүгээ төрүүлсэн. Ингээд 2013 оны хүртэл хүүгээ өөрийн гараар өсгөн хүмүүжүүлж. халамжилж өсгөсөн бөгөөд залуу байсан тул өөрийн амьдрал ахуйг дээшлүүлэх, хэл сурах, мэргэжил боловсорлоо дээшлүүлье гэж бодон Солонгос улс руу хэлний бэлтгэл сурахаар болсон. 2013 оны сард Солонгос улс руу сурахаар явахад удаж магадгүй байсан тул намайг явсан хойгуур хүү маань сургуульд элсэн орох болон бусад төрийн үйлчилгээнд хамрагдахад шаардлагатай байх гэж бодоод явахаас өмнө хүүгээ өөрийн төрсөн ээж С., эцэг Ц. нарт үрчлүүлэхээр шийдэж, 2013 оны 07 сарын 17-ны өдөр Улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргаж, хүүгээ албан ёсоор аав ээждээ үрчлүүлсэн. Солонгос улсад миний бие 2 жил хэлний бэлтгэлд суралцаад буцаад Монголдоо ирсэн бөгөөд намайг ирэхэд 1 дүгээр ангид суралцаж байсан. Ингээд 2016 онд би өөрийнхөө хүүг өөр дээрээ авч, тэр хугацаанаас хойш ээжтэйгээ хамтдаа амьдарч байгаа. Одоо хүү маань 13 настай бөгөөд 13-р сургуулийн 8а ангид суралцдаг, эрүүл саруул өсөж бойжиж байна. Би хүүтэйгээ хоёулаа амьдарч байгаад 2017 онд Б.Сайханжаргалтай танилцан гэр бүл болж бид нийлснээсээ хойш 3 хүүхэд төрүүлсэн. Мөн нөхөр маань анх надтай нийлэхдээ 2 хүүхэдтэйгээ ирсэн учраас одоо бид ам бүл 8 уулаа амьдарч байна. Одоо ээж аав маань өндөр настай, бие эрүүл мэндийн хувьд асуудалтай, мөн дээрээс нь хамаатны өндөр настай хүнээ асарч хамтдаа амьдардаг. Албан ёсны бичиг баримтын хувьд хүү минь аав ээжийн нэр дээр бүртгэлтэй байдаг боловч 2016 оноос хойш би өөрөө хамтдаа амьдарч, өсгөж хүмүүжүүлсэн. Иймд хүү У. эцэг С., эх С. нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч Ц., С. нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ц., С. бид 1987 он гэр бүл болсон бөгөөд бид 3 хүүхэдтэй болсон. У.******* бол бидний дунд охин. Охин маань 8 жилээ төгсөөд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд элсэн суралцаж сургуулиа төгссөн. Сургуулиа төгсөхдөө жирэмсэн болж, хүүхдээ төрүүлсэн. Ингээд хүүхдээ төрүүлээд өөрөө өсгөж байгаад гадаад улс руу сурч боловсрохоор явахаар шийдэж эхэлсэн. Ганц бие ганцаараа хүүгээ өсгөж хүмүүжүүлж байсан бөгөөд охин хүүхдийнхээ цаашдын ирээдүй мэдлэг боловсрол амьдрал ахуйг нь бодож тал талдаа хичээж , гадаад улс руу явсан хойгуур нь хүүхдийг нь өөрсдөө өсгөж хүмүүжүүлэхээр болсон. Охин У.*******ийг гадаад улс руу явсан хойгуур нь хүү Эрдэнэбилэг сургуульд орох нас нь болж байсан бөгөөд гадагшаа явсан хойгуур нь янзын бүрийн бичиг баримт ээжийн гарын үсэг сургуульд соёл бусад байгууллагад шаардлагатай болж магадгүй тэр үед ирж чадахгүй, мөн охин маань удаан хугацаагаар явах гэж байсан тул бид хүүгээ өөрсдийн нэр дээр шилжүүлж авахаар үрчлэлт хийлгэж бүртгүүлсэн. Гэтэл У.******* маань Солонгос улсад удаан хугацаагаар удаж амьдраагүй хэдэн жил болоод буцаад ирсэн. Монголд ирснээсээ хойш өнөөдрийг хүртэл хүү өөрөө асарч, хүмүүжүүлж байгаа. Өөрөөр хэлбэл төрсний бүртгэл бусад бүртгэл бичиг баримт дээр надаар овоглож үрчлэлт хэвээр байгаа боловч бодит байдал дээр ээжтэйгээ амьдарсаар байгаа. Охин У.******* маань сүүлд хүнтэй сууж, гэр бүл болж Эрдэнэбилэг хүүгээс минь хойш 3 хүүхэд төрүүлсэн, бүгд сайхан амьдарч байна. Иймд Ц., С. бид хүү үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг хүлээж зөвшөөрч байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. гэжээ

Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-3/, У.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, Ц.******* иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5/, С.ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-6/, CVL2461000001000949 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа /хх-7/, Нийцэл ӨЭМТ-ын тодорхойлолт /хх-8/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/102 дугаартай албан бичиг /хх-9/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 02/192 дугаартай албан бичиг /хх-10/, Орхон аймгийн 13-р сургуулийн тодорхойлолт /хх-11/, CVL2461000001000996 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа /хх-18/-г нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У.*******ийн хариуцагч Ц., С. нарт холбогдуулан гаргасан үрчлэлт хүчингүйд толцуулах тухай хүсэлт гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4-т заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй байна.

1.Нэхэмжлэгч У.******* нь 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү У. хариуцагч Ц., С. нарт үрчлүүлсэн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд

2. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно гэж, мөн 61.2-т Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж тус тус заасан.

3. Нэхэмжлэгч У.*******ийн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай шаардлагатай хариуцагч Ц., С. нар нь маргахгүй байх бөгөөд, хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан үрчлэлтийг хүчингүйд тооцох нөхцөл байдал тогтоогдоогүй боловч хүү нь одоо У.*******ийн асрамжид өсөж торнин, хүмүүжиж байгаа, хүүхдийн цаашдын амьдрах орчин нөхцөл, боловсрол, хүмүүжил, Ц., С. нарын насны байдал зэргийг харгалзан У.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

Иймд У.*******ийн 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн У. , т нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, хүү У. эх У.*******ийн асрамжид шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

5. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг баримтлан 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн У. үрчлүүлэгч эх У.*******аас үрчлэн авсан эцэг Ц., эх С.т нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д заасныг баримтлан хүү Б. эх У.*******ийн нарын асрамжид шилжүүлсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болмогц Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Д.Одончимэг/-т даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН