Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 129/ШШ2024/00393

 

 

                                                   

 

                                                    

                             

 

 

 

 

 

 

                                     129/ШШ2024/00393

   

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: У хот, Б дүүрэг, . тоотод оршин суух Б овгийн С.Р

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч С.Р

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч С.Р нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

 Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

 

- Би цэргийн албанд байхдаа 1984 онд намын түр гишүүн болж 1985 онд цэргийн албанаас халагдаж ирээд намын жинхэнэ гишүүн болсон. Тухайн үед намын гишүүнийг ажилгүй байлгадаггүй байсан учраас би 1985 онд Архангай аймгийн Өгийнуур суманд агент байсан. Би Архангай аймгийн Өгийнуур сумын Худалдаа бэлтгэлийн ангид агент, хүнсний няраваар 1985 оны 7 сарын 01-ний өдрөөс 1990 оны 4 сарын 22-ны өдөр хүртэл, Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд түүхий эдийн туслах, тоо бүртгэгч, нягтлан бодогчоор 1990 оны 7 сарын 03-ны өдрөөс 1992 оны 11 сарын 16-ны өдөр хүртэл, Архангай аймгийн Өгийнуур сумын Алтан тариа ББХК-д нягтлан бодогчоор 1993 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл тус тус ажиллаж байсан. 1994 оны 12 сарын 07-ны өдрөөс татварын байцаагчаар ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч архивт ажиллаж байсантай холбоотой тушаал, шийдвэрүүд бүрэн хадгалагдаж үлдээгүй учраас хөдөлмөрийн дэвтэрт үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй гэсэн. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Иймд миний Архангай аймгийн Өгийнуур сумын Худалдаа бэлтгэлийн ангид агент, хүнсний няраваар 1985 оны 7 сарын 01-ний өдрөөс 1990 оны 4 сарын 22-ны өдөр хүртэл, Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд түүхий эдийн туслах, тоо бүртгэгч, нягтлан бодогчоор 1990 оны 7 сарын 03-ны өдрөөс 1992 оны 11 сарын 16-ны өдөр хүртэл, Архангай аймгийн Өгийнуур сумын Алтан тариа ББХК-д нягтлан бодогчоор 1993 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас:

- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 сарын 04-ний өдрийн 614 тоот, 2024 оны 7 сарын 05-ны өдрийн 621 тоот тодорхойлолт

- 250394 дүгээр хөдөлмөрийн дэвтэр

- Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Архангай аймгийн Өгийнуур сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1985 оны 10 сарын 10-ны өдрийн “уран сайханчдыг шагнаж урамшуулах ба цалинжуулах тухай” 24 дүгээр тогтоол, Архангай аймгийн Өгийнуур сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1987 оны 02 сарын 10-ны өдрийн “комисс томилох тухай” 03 дугаар захирамж, Архангай аймгийн Өгийнуур сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 4 сарын 01-ний өдрийн “тооллогын комисс томилох тухай” 12 дугаар захирамж, Архангай аймгийн Өгийнуур сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 12 сарын 03-ны өдрийн “тооллогын ажилд хэсэг суурьт ажиллах төлөөлөгчид тоологчид томилох тухай” 51 дүгээр захирамж, Архангай аймгийн Өгийнуур сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 4 сарын 04-ний өдрийн “тооллогын комисс томилох тухай” 10 дугаар захирамж, Архангай аймгийн Өгийнуур сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 10 сарын 11-ний өдрийн “тооллогын комисс томилох тухай” 33 дугаар захирамж, Архангай аймгийн Өгийнуур сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 01 сарын 03-ны өдрийн “тооллогын комисс томилох тухай” 02 дугаар захирамж, Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдлийн даргын 1990 оны 8 сарын 20-ны өдрийн “ажилд томилох тухай” 46 дугаар тушаал, Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдлийн даргын 1992 оны 01 сарын 15-ны өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” 02 дугаар тушаал, Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдлийн даргын 1992 оны 11 сарын 14-ний өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар тушаал,

- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 8 сарын 13-ны өдрийн 08/697 тоот лавлагаа зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

           

            3. Хүсэлт гаргагч С.Р-н хүсэлтээр Ё.Д, Ц.Б, М.Ц нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

- нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 7 сарын 22-ны өдрийн 01/601 тоот лавлагаа

- 1988 оны 11 сарын 17-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, 1981 оны 01 сарын 13-ны өдрийн анх иргэний паспорт авсан маягт-1 /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/

- хүн ам, орон сууцны 1989 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 7 сарын 22-ны өдрийн 03-02/4075 тоот лавлагаа/

- Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргын Тамын газрын архивын лавлагаа болох Өгийнуур сумын Алтан тариа компанийн захирлын 1994 оны 12 сарын 31-ний өдрийн “хүүхдүүдэд бэлэг, дурсгалын зүйл өгөх тухай” 13 дугаар тушаал /Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргын Тамын газрын 2024 оны 8 сарын 28-ны өдрийн 131 тоот/ зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч С.Р-н Архангай аймгийн Өгийнуур сумын Худалдаа бэлтгэлийн ангид агент, хүнсний няраваар 1986 оноос 1990 оны 4 сарын 22-ны өдөр хүртэл, Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд түүхий эдийн туслах, тоо бүртгэгч, нягтлан бодогчоор 1990 оны 7 сарын 03-ны өдрөөс 1992 оны 11 сарын 16-ны өдөр хүртэл, Архангай аймгийн Өгийнуур сумын Алтан тариа ББХК-д нягтлан бодогчоор 1993 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Архангай аймгийн Өгийнуур сумын Худалдаа бэлтгэлийн ангид агент, хүнсний няраваар 1985 оны 7 сарын 01-ний өдрөөс 1986 он хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 сарын 04-ний өдрийн 614 тоот, 2024 оны 7 сарын 05-ны өдрийн 621 тоот тодорхойлолт, 250394 дүгээр хөдөлмөрийн дэвтэр, Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Архангай аймгийн Өгийнуур сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1985 оны 10 сарын 10-ны өдрийн “уран сайханчдыг шагнаж урамшуулах ба цалинжуулах тухай” 24 дүгээр тогтоол, Архангай аймгийн Өгийнуур сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1987 оны 02 сарын 10-ны өдрийн “комисс томилох тухай” 03 дугаар захирамж, Архангай аймгийн Өгийнуур сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 4 сарын 01-ний өдрийн “тооллогын комисс томилох тухай” 12 дугаар захирамж, Архангай аймгийн Өгийнуур сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 12 сарын 03-ны өдрийн “тооллогын ажилд хэсэг суурьт ажиллах төлөөлөгчид тоологчид томилох тухай” 51 дүгээр захирамж, Архангай аймгийн Өгийнуур сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 4 сарын 04-ний өдрийн “тооллогын комисс томилох тухай” 10 дугаар захирамж, Архангай аймгийн Өгийнуур сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 10 сарын 11-ний өдрийн “тооллогын комисс томилох тухай” 33 дугаар захирамж, Архангай аймгийн Өгийнуур сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 01 сарын 03-ны өдрийн “тооллогын комисс томилох тухай” 02 дугаар захирамж, Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдлийн даргын 1990 оны 8 сарын 20-ны өдрийн “ажилд томилох тухай” 46 дугаар тушаал, Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдлийн даргын 1992 оны 01 сарын 15-ны өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” 02 дугаар тушаал, Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдлийн даргын 1992 оны 11 сарын 14-ний өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар тушаал, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 8 сарын 13-ны өдрийн 08/697 тоот лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 7 сарын 22-ны өдрийн 01/601 тоот лавлагаа, 1988 оны 11 сарын 17-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, 1981 оны 01 сарын 13-ны өдрийн анх иргэний паспорт авсан маягт-1 /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, хүн ам, орон сууцны 1989 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 7 сарын 22-ны өдрийн 03-02/4075 тоот лавлагаа/, Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргын Тамын газрын архивын лавлагаа болох Өгийнуур сумын Алтан тариа компанийн захирлын 1994 оны 12 сарын 31-ний өдрийн “хүүхдүүдэд бэлэг, дурсгалын зүйл өгөх тухай” 13 дугаар тушаал /Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргын Тамын газрын 2024 оны 8 сарын 28-ны өдрийн 131 тоот/, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Ё.Д, Ц.Б, М.Ц нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3. “Соёл урлагийн 3 хоногийн концертонд татагдан оролцсон гэрийн ажилтай С.Р нарыг 20 хоногоор тооцон өдрийн 6 төгрөгөөр цалинжуулсугай” гэсэн Архангай аймгийн Өгийнуур сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1985 оны 10 сарын 10-ны өдрийн 24 тоот тогтоолоор хүсэлт гаргагч С.Р нь 1985 онд ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй байна. Мөн хүн амын регистрийн ХААТР-1 маягтад С.Р-г 1986 онд ажилд орсон гэж бүртгэжээ. Иймд С.Р-г 1985 онд ажил хөдөлмөр эрхэлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Тэрээр Архангай аймгийн Өгийнуур сумын Худалдаа бэлтгэлийн ангид агент, хүнсний няраваар 1986 оноос 1990 оны 4 сарын 22-ны өдөр хүртэл ажиллаж байсан нь: Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох “2. Тооллогын комиссуудыг хавсралт ёсоор баталсугай. Хавсралт Тоглох бригадын агентууд С.Р...” гэсэн Архангай аймгийн Өгийнуур сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1987 оны 02 сарын 10-ны өдрийн “комисс томилох тухай” 03 дугаар захирамж, “2. ХБ-ийн ангийн цэг салбаруудын бараа материалыг тоолох тооллогын комиссыг хавсралтаар баталсугай. Хавсралт нэрсийн жагсаалтын 1-д. Албан тушаал-хүнсний бараа, Р, тоолох хугацаа 4 сарын 4-ны өдрөөс 4 сарын 05, тоолох комисс Б, Ш” гэсэн Архангай аймгийн Өгийнуур сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 4 сарын 01-ний өдрийн “тооллогын комисс томилох тухай” 12 дугаар захирамж, “1. 1988 оны мал хөдөө аж ахуйн тэжээвэр амьтад тоолох ажлаар хэсэг бригадад ажиллах төлөөлөгчдийг 1 дүгээр хавсралтаар 1989 оны 1 сарын 5-9-нд явагдах хүн ам орон сууцны тооллогод ажиллах тоологч нарыг 2-р хавсралтаар тус тус томилон ажиллуулсугай. Хавсралт хэсэг-Бэлх, төлөөлөгчдийн ахлагчид Т.А, хянан шалгагч тоологч, наслагч, сүвлэгч С.Р” гэсэн Архангай аймгийн Өгийнуур сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 12 сарын 03-ны өдрийн “тооллогын ажилд хэсэг суурьт ажиллах төлөөлөгчид тоологчид томилох тухай” 51 дүгээр захирамж, “2. ХБА-ийн цэг салбаруудын бараа материалыг тоолох тооллогын комиссыг хавсралтаар баталсугай. Хавсралт албан тушаал-хүнсний барааг, эд хариуцагчийн нэр-Раднаабазар, хугацаа 4 сарын 7-ны өдрөөс 4 сарын 08, тооллогын комисс Ө, Э, А, Б” гэсэн Архангай аймгийн Өгийнуур сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 4 сарын 04-ний өдрийн “тооллогын комисс томилох тухай” 10 дугаар захирамж, “1. ХБА-ийн нярав Р-н склад дахь номыг тоолох комиссыг доорхи бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай. Комиссын даргад Ш.А /клубын эрхлэгч/, гишүүдэд Д.Б /кино механикч/” гэсэн Архангай аймгийн Өгийнуур сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 10 сарын 11-ний өдрийн “тооллогын комисс томилох тухай” 33 дугаар захирамж, “МАХН-ын Төв хорооны 340-р тогтоол, СнЗ-ийн 1968 оны 400-р тогтоолыг үндэслэн худалдаа бэлтгэлийн анги үндсэн хөрөнгө материал тоолох комиссуудыг хавсралтаар баталсугай. Хавсралтад: Хүнсний нярав С.Р” гэсэн Архангай аймгийн Өгийнуур сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 01 сарын 03-ны өдрийн “тооллогын комисс томилох тухай” 02 дугаар захирамж, “С.Р ажилладаг байгууллага-Худалдаа бэлтгэлийн анги, ажилд орсон он-1986, эрхэлдэг ажил-хүнсний нярав, эрхэлж эхэлсэн он-1987, Өгийнуур сум, 1988-11-17” гэсэн хүсэлт гаргагчийн регитсрийн ХААТР-1 маягт, “хүн ам, орон сууцны 1989 оны тооллогоор Архангай аймгийн Өгийнуур сумын Ихтамир багт оршин суух С.Р тэргүүлэгч өөрөө, нас-26, эрэгтэй, эрхэлдэг ажил-ХБ ангид нярав” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 7 сарын 22-ны өдрийн 03-02/4075 тоот лавлагаа, “С.Р БХЯ-ны сайдын 1982 оны 6 сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Архангай аймгаас 1982 оны 6 сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 119 дүгээр ангид алба хааж мөн сайдын 1985 оны 6 сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1985 оны 6 сарын 18-ны өдөр 500715 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэсэн Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 8 сарын 13-ны өдрийн 08/697 тоот лавлагаа, гэрч Ё.Д-н “Намайг Архангай аймгийн Өгийнуур сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 9 сард ажилд ороход С.Р тус Худалдаа бэлтгэлийн ангид няраваар ажиллаж байсан. С.Р Өгийнуур сумын Худалдаа бэлтгэлийн ангид надтай хамт 1988-1990 он хүртэл ажиллаж байгаад ажлаасаа гараад тус сумын Туяа нэгдэлд ажилласан. Туяа нэгдэлд ямар ажил хийснийг нь мэдэхгүй. Дээрх хугацаанд С.Р Өгийнуур сумын Худалдаа бэлтгэлийн ангийн няраваар ажиллаж байсан. Тухайн үед Өгийнуур сумын Худалдаа бэлтгэлийн ангид С.Р-с гадна А, О гэсэн няравууд байсан. С.Р Өгийнуур сумын Худалдаа бэлтгэлийн ангид няраваас өөр ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй. С.Р надаас өмнө Өгийнуур сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан учраас түүнийг яг хэдэн оноос тус байгууллагад орсныг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, гэрч М.Ц-н “С.Р 1985 онд цэргээс халагдаж Архангай аймгийн Өгийнуур суманд ирээд намын гишүүн болсон. С.Р Архангай аймгийн Өгийнуур сумын Худалдаа бэлтгэлийн ангид агент, няраваар 1985-1990 он хүртэл ажилласан. Би Архангай аймгийн Өгийнуур суманд ажиллаж амьдарч байсан хүний хувьд С.Р-г Өгийнуур сумын Худалдаа бэлтгэлийн ангид агент, няраваар ажиллаж байсныг нь мэддэг юм” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байх тул түүнийг Архангай аймгийн Өгийнуур сумын Худалдаа бэлтгэлийн ангид агент, хүнсний няраваар 1986 оноос 1990 оны 4 сарын 22-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож, тус байгууллагад 1985 оны 7 сарын 01-ний өдрөөс 1986 он хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

4. Хүсэлт гаргагч Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд түүхий эдийн туслах, тоо бүртгэгч, нягтлан бодогчоор 1990 оны 7 сарын 03-ны өдрөөс 1992 оны 11 сарын 16-ны өдөр хүртэл ажиллаж байсан нь: Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох “4. Түүхий эдийн бэлтгэлийн туслах бөгөөд тариа бригадын тоо бүртгэгчээр С.Р-г 07-р сарын 03-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай” гэсэн Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдлийн даргын 1990 оны 8 сарын 20-ны өдрийн “ажилд томилох тухай” 46 дугаар тушаал, “1. Туяа нэгдэл татан буугдсан учир ня-бо С.Р... нарыг 1992 оны 11 сарын 16-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэсэн Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдлийн даргын 1992 оны 11 сарын 14-ний өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар тушаал, гэрч Ц.Б-н “С.Р 1990 оны 7 сард Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд тоо бүртгэгчээр ажилд орж 1991 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байгаад үргэлжлүүлэн тус нэгдэлд нягтлан бодогчоор 1991 оны 02 сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 сарын 16-ны өдөр хүртэл буюу тус нэгдлийг хувьчлагдах хүртэл ажилласан. Энэ хугацаанд би түүнтэй хамт ажиллаж байсан. С.Р Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд 1990-1992 онд тоо бүртгэгч, нягтлан бодогчоор ажиллаж байхдаа ажилдаа хариуцлагатай, идэвхтэй ажилтан байсан” гэх мэдүүлэг, гэрч М.Ц-н “С.Р Өгийнуур сумын Туяа нэгдэлд тоо бүртгэгч, нягтлангаар 1990-1991 оныг дуустал буюу тус нэгдлийг хувьчлагдах хүртэл ажилласан” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

С.Р нь Өгийнуур сумын Туяа нэгдлийг хувьчлагдтал ня-богоор ажилласан гэж гэрч Ц.Б, М.Ц нар мэдүүлж, хүсэлт гаргагч тайлбар гаргадаг, мөн түүнийг Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдлийн даргын 1992 оны 11 сарын 14-ний өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар тушаал ня-богийн ажлаас чөлөөлсөн байх тул “...өөр ажилд шилжих болсон учир ня-бо С.Р-г, цахилгаанчин П.Н нарыг 1992 оны 01 сарын 10-ны өдрөөс эхлэн тус тус чөлөөлсүгэй” гэсэн Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдлийн даргын 1992 оны 01 сарын 15-ны өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” 02 дугаар тушаалыг хэрэгт ач холбогдолгүй гэж үзлээ. 

 

5. Архангай аймгийн Өгийнуур сумын Алтан тариа ББХК-д нягтлан бодогчоор 1993 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан нь: “1. Шинэ жилийн баярыг тохиолдуулан компанийн ажилчин, албан хаагчдын хүүхдүүд болон сурлага, сахилга, урлаг, спорт соёлоороо шалгарсан бүгд 182 хүүхэд, сурагчдад 32850 төгрөгийг бэлэг, дурсгалын зүйл авч өгөхөд зориулан зарлага болгосугай. Хавсралт нэрсийн жагсаалтын 38-д. Р.М, 39-т. Р.Д, 40. Э, 41-т. Ж ...” гэсэн Өгийнуур сумын Алтан тариа компанийн захирлын 1994 оны 12 сарын 31-ний өдрийн “хүүхдүүдэд бэлэг, дурсгалын зүйл өгөх тухай” 13 дугаар тушаал,  “Өгийнуур сумын Алтан тариа ББХК нь 1993-1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан” гэсэн Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 7 сарын 22-ны өдрийн 01/601 тоот лавлагаа, гэрч Ц.Б-н “Нэгдэл хувьчлагдсны дараа С.Р Архангай аймгийн Өгийнуур сумын Алтан тариа компанид нягтлан бодогчоор 1992 оны 11 сараас ажиллаж эхэлсэн. Би Алтан тариа компанид ажиллаагүй учраас С.Р-г тус компанид хэдэн он хүртэл ажилласныг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, гэрч М.Ц-н “С.Р Өгийнуур сумын Туяа нэгдэл хувьчлагдсны дараа Архангай аймгийн Өгийнуур сумын Алтан тариа компанид техникийн нягтлангаар 1992-1994 оныг дуустал ажилласан. Би тухайн үед Өгийнуур сумын Алтан тариа компанийн захирлаар ажиллаж байсан учраас С.Р-н тус компанид техникийн нягтлангаар ажилд авч байсан” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд С.Р-н Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд түүхий эдийн туслах, тоо бүртгэгч, нягтлан бодогчоор 1990 оны 7 сарын 03-ны өдрөөс 1992 оны 11 сарын 16-ны өдөр хүртэл, Архангай аймгийн Өгийнуур сумын Алтан тариа ББХК-д нягтлан бодогчоор 1993 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

6. С.Р-н хөдөлмөрийн дэвтрийн заримт бичилт нь архивын лавлагаатай тохирдоггүй учир үнэн зөв гэж үзээгүй, үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                          ТОГТООХ нь:                                 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овгийн С.Р-н

- Архангай аймгийн Өгийнуур сумын Худалдаа бэлтгэлийн ангид агент, хүнсний няраваар 1986 оноос 1990 оны 4 сарын 22-ны өдөр хүртэл,

- Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд түүхий эдийн туслах, тоо бүртгэгч, нягтлан бодогчоор 1990 оны 7 сарын 03-ны өдрөөс 1992 оны 11 сарын 16-ны өдөр хүртэл,

- Архангай аймгийн Өгийнуур сумын Алтан тариа ББХК-д нягтлан бодогчоор 1993 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс Архангай аймгийн Өгийнуур сумын Худалдаа бэлтгэлийн ангид агент, хүнсний няраваар 1985 оны 7 сарын 01-ний өдрөөс 1986 он хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА