Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2024/00794

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2024/00794

Хөвсгөл аймаг

 

Зохигчдын татгалзал, эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Г.Даваахүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Б.Жгийн нэхэмжлэлтэй, хариуцагч МБХХК, Х.Б  нарт холбогдох, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Хоймор тауэр орон сууцны барилгын 5 дугаар давхрын Е буюу 52 тоот 59,45 м2 орон сууц, В буюу 49 тоот 59,45 м2 орон сууц, 2 дугаар давхрын үйлчилгээний зориулалттай 207 тоот 33,31 м2 орон сууц, 208 тоот 54,1Зм2 орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тэдгээр орон сууцуудын гэрчилгээг Б.Жгийн нэр дээр шилжүүлэхийг МБХХК-д даалгаж, Х.Б аас 24,000,000 төгрөг  гаргуулах  тухай үндсэн  нэхэмжлэлтэй, хариуцагч МБХХК-ийн алданги 456,000,000 төгрөг, газар чөлөөлөх буулгалтын зардал 150,000,000 төгрөг, сул зардал 120,000,000 төгрөг, нийт 735,000,000 (долоон зуун гучин таван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Ж-д холбогдох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д,

түүний өмгөөлөгч Б.Э,

хариуцагч компаний гүйцэтгэх захирал, хариуцагч Х.Б ,

түүний өмгөөлөгч н.Бу,

гуравдагч этгээд Г.Д, Ц.До, Б.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч МБХХК, Х.Б  нарт холбогдуулан, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Хоймор тауэр орон сууцны барилгын 5 дугаар давхрын Е буюу 52 тоот 59,45 м2 орон сууц, В буюу 49 тоот 59,45 м2 орон сууц, 2 дугаар давхрын үйлчилгээний зориулалттай 207 тоот 33,31 м2 орон сууц, 208 тоот 54,1Зм2 орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоож, тэдгээр орон сууцуудын гэрчилгээг Б.Жгийн нэр дээр шилжүүлэхийг МБХХК-д даалгаж, Х.Б аас 24,000,000 төгрөг  гаргуулах  тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг,

хариуцагч МБХХК нь  алданги 456,000,000 төгрөг, газар чөлөөлөх буулгалтын зардал 150,000,000 төгрөг, сул зардал 120,000,000 төгрөг, нийт 735,000,000 (долоон зуун гучин таван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Жд холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.

Нэхэмжлэгч Б.Ж нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

А/Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Б.Ж би нөхөр Г.Дтэй зөвшилцөн МБХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр А/01 дугаартай Хамтын ажиллагааны гэрээ-г байгуулсан. Тус гэрээгээр Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011,03.22-ны өдрийн А/79 тоот шийдвэрийг үндэслэж, 210700048 дугаартай худалдаа үйлчилгээний зориулалттай Мөрөн сумын 8-р баг, 15-р байрны баруун талд Б.Жд олгогдсон 1415,8мкв газарт 30*19 метрийн харьцаатай зоорьтой 14 давхар барилгын барилга угсралт, инженерийн шугам сүлжээ, цахилгаан, цэвэр, бохир ус, дулаан хангамж, гадна орчны тохижилт зэргийг хийж гүйцэтгэн үйлчилгээ, орон сууцны барилгыг МУ-ын хууль тогтоомжийн дагуу барьж ашиглалтад оруулахад хамтран ажиллахтай холбогдох харилцаа-г зохицуулсан байдаг. Хамтын ажиллагааны гэрээний 6.2-д заасны дагуу 210700048 дугаартай худалдаа үйлчилгээний зориулалттай Мөрөн сумын 8-р баг 15-р байрны баруун талд байрлах Б.Жгийн нэр дээр олгогдсон 1415,8м2 газар дээр баригдсан 30*19 метрийн харьцаатай зоорьтой 14 давхар үйлчилгээтэй, орон сууцны барилгаас нийт 760 метр квадрат буюу 1 дүгээр давхраас 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 тоотын нийт 216,15 м2, 2-р давхраас 6, 7, 8, 9, 10, 11 тоотын нийт 130 м, 5 дугаар давхраас А(47), Б(48), В(49), Г(50), Д(51), Е(52), Ё(53), 3(54) тоотын 384,14 мбайрыг Б.Ж миний өмчлөлд шилжүүлэх, 2 ширхэг авто зогсоолыг 24 сая төгрөгөөр худалдан авах, мөн талбайн зөрүү 30,000,000 төгрөг, нийт 54,000,000 төгрөгийг А талд төлөхөөр тохиролцсон. Гэрээний Б тал болох Б.Ж би гэрээнд заасан үүргээ бүрэн гүйцэтгэсэн боловч А тал болох МБХХК нь гэрээний зарим үүргээ биелүүлээгүй байна. Би Хоймор Таур барилгын 5 давхрын 52 тоот орон сууцны түлхүүрийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гардан авч, МБХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б тай 24/03 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-г байгуулсан. Гэтэл 2024 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн үеэр 52 тоот орон сууцанд өөр айл нүүн орж, хаалганы цоожны голыг сольсноор тухайн байрыг өөрийн эзэмшилд авах боломжгүй болоод байгаа юм. Энэ талаар МБХХК-ийн удирдлагуудад мэдэгдэхзд 48 тоот орон сууцыг танайх аваарай гэсэн хариуг өгсөн бөгөөд 48 буюу 5 давхрын Б тоот нь анхнаасаа Б.Ж надад ирэх ёстой орон сууц юм. Түүнчлэн удаа дараа бичгээр санал хүсэлт өгөхөд МБХХК-ийн зүгээс ямар нэгэн хариу өгөөгүй, тохиролцоонд хүрээгүй тул ийнхүү 52 тоог орон сууцны өмчлөгч мөн болохоо тогтоолгох зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Бидний байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд байрны квадрат метрийн үнэ тусгагдаагүй тул би 1 метр квадратын үнийг барилгын компанийн 2021 онд захиалга авч байсан үнэ болох 1,200,000 төгрөгөөр тооцож, 5 давхрын Е буюу 52 тоот 59,45 м2 орон сууцыг 71,340,000 төгрөгөөр үнэлж байна.

Иймд Билгээгийн Ж намайг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Хоймор таур орон сууцны барилгын 5 дугаар давхрын Е буюу 52 тоот 59,45 м2 орон сууцны хууль ёсны өмлөгч мөн болохыг тогтоолгож, тус орон сууцны гэрчилгээг Билгээгийн Жгийн нэр дээр шилжүүлэхийг МБХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Б/Шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ:

Б.Ж миний бие тус шүүхэд Билгээгийн Жг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р багт байрлах Хоймор таур орон сууцны барилгын 5 дугаар давхрын Е буюу 52 тоот 59,45 м2 орон сууцны хууль ёсны өмлөгч мөн болохыг тогтоолгож. тус орон сууцны гэрчилгээг Билгээгийн Жгийн нэр дээр шилжүүлэхийг МБХХК-д даалгах тухай нэхэмжпэлийг гаргасан байсан бөгөөд тус шаардпага дээр нэмж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэгч Б.Ж би нөхөр Г.Дтэй зөвшилцөн МБХХК-тай 2021.03.01-ний өдөр А/01 дугаартай Хамтын ажиллагааны гэрээ-г байгуулж, гэрээг нотариатаар батлуулж байсан. Миний хувьд гэрээнд заасан үүргээ бүрэн гүйцэтгэж газраа чөлөөлж, шилжүүлж өгсөн. Хамтын ажиллагааны гэрээний 6.2, 6.3-д заасны дагуу нийт 760 м2 орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэхээр дараах байдлаар тохиролцсон. Үүнд:

-                      1-р давхраас 1.2,3, 4, 5, 6, 7, 8 тоотын нийт 216,15м2

-                      2-р давхраас 6. 7. 8,9,10,11 тоотын нийт 130м2

-                      5-р давхраас А(47), Б(48), В(49), Г(50), Д(51), Е(52), Ё(53), 3(54) тоотын

384,14м2 байрыг Б.Ж миний өмчлөлд шилжүүлэх

-                      2 ширхэг авто зогсоол (30м2)-ыг 24 сая төгрөгөөр худалдан авах, мөн талбайн зөрүү 30 сая төгрөг, нийт 54 сая төгрөгийг А талд төлөх, МБХХК нь барилгыг барьж ашиглалтад оруулаад байгаа боловч гэрээний 6.2-д заасан орон сууцуудаас одоогийн байдлаар 5 дугаар давхарын 52 тоот орон сууцнаас гадна 5 дугаар давхарын 49 тоот 59,45м2 орон сууц, 2 дугаар давхрын үйлчилгээний зориулалттай объектоос гэрээнд болон барилгын зурагт 6, 7, 11 тоотоор тэмдэглэгдсэн орон сууцууд буюу одоо 6 тоот нь 207 тоот болж өөрчлөгдсөн 33,31 мг орон сууц, 7, 11 тоот нь нэгтгэгдэж 208 тоот болон өөрчлөгдсөн 54,13м2 орон сууц. мөн зоорийн давхарын ЗОм2 хэмжээтэй 2 автомашины зогсоолыг миний эзэмшил. өмчлөлд шилжүүлж өгөөгүй байна. Нөхөр Д бид 2 гэрээний 3.4-д заасан шаардах эрхийн дагуу удаа дараа МБХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б , түүний эхнэр Пилжидмаа нартай уулзаж, утсаар ярьж. бичиг хүргэж гэрээнд заасан орон сууцуудыг шилжүүлж өгөхийг шаардсан боловч танд нэмж байр өгөхгүй гэж хэлдэг ба миний өмчлөлд шилжүүлэх ёстой зарим орон сууц. авто машинны зогсоол зэргийг өөр этгээдүүдийн эзэмшилд шилжүүлээд байгаа юм. Одоо барилгыг улсын комисс хүлээн авсан бөгөөд тус компанийн нэр дээр шилжүүлэх ажиллагаа явагдаж байгаа нь миний гэрээгээр үүссэн өмчлөх эрх зөрчигдөх эрсдлийг бий болгоод байгаа тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хамтын ажиллагааны гэрээнд байрны үнийг тусгаагүй тул би орон сууцны 1м2 талбайн үнийг барилгын компанийн 2021 онд захиалга авч байсан үнэ болох 1.200.000 төгрөгөөр тооцож, нэмэгдүүлсэн шаардлагад дурдаж буй 5 давхрын В буюу 49 тоот 59,45м^ орон сууцыг 71,340,000 төгрөгөөр. 2 дугаар давхрын 207 тоот 33,31 м2 орон сууцыг (гэрээ, барилгын зурагт 6 тоот гэж заасан) 39,972,000 төгрөгөөр, 208 тоот 54,13м2 орон сууцыг (гэрээ, барилгын зурагт 7, 11 тоот гэж заасан) 64,956,000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Харин З0м2 хэмжээтэй 2 автомашины зогсоолыг 24,000,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээнд тохиролцож, би талбайн зөрүү мөнгөний хамт 54,000,000 төгрөгийг Х.Б  руу шилжүүлсэн боловч надад 2 авто машины зогсоолыг мөн өгөөгүй. Тиймээс би автомашины зогсоол худалдаж авахаар шилжүүлсэн 24,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна.

Иймд Билгээгийн Ж намайг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р багт байрлах Хоймор таур орон сууцны барилгын 5 дугаар давхрын Е буюу 52 тоот 59,45 м" орон сууц, В буюу 49 тоот 59,45 м2 орон сууц, 2 дугаар давхрын үйлчилгээний зориулалттай 207 тоот 33,31 м2 орон сууц, 208 тоот 54,13м2 орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоож, тэдгээр орон сууцуудын гэрчилгээг Б.Ж миний нэр дээр шилжүүлэхийг МБХХК-д даалгаж, мөн МБХХК-с 24,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

В/Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг өөрчлөн тодруулж, хамтран хариуцагч татсан нэхэмжлэлдээ:

Б.Ж миний бие тус шүүхэд Билгээгийн Ж намайг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Хоймор таур орон сууцны барилгын 5 дугаар давхрын Е буюу 52 тоот 59,45 м2 орон сууц, В буюу 49 тоот 59,45 м2 орон сууц, 2 дугаар давхрын үйлчилгээний зориулалттай 207 тоот 33,31 м2 орон сууц, 208 тоот 54,13м2 орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоож, тэдгээр орон сууцуудын гэрчилгээг Б.Жгийн нэр дээр шилжүүлэхийг МБХХК-д даалгаж, мөн МБХХК-с 24,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийг гаргасан билээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1/509 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Ү-1723010041 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн 000902767 тоот гэрчилгээ, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Ү-1723010041 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн 000903445 тоот гэрчилгээ, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Ү-1723010041 дугаартай үл хөдпөх эд хөрөнгийн 001206030 тоот гэрчилгээ зэргээс харахад Хөвсгөп аймгийн Мөрөн сумын 8-р баг, Дамдинбазар-2 дугаар гудамжинд байрлах 203 дугаар байр буюу Хоймор таур барилгын анханы өмчлөгчөөр иргэн Х.Б  бүртгэгдсэн байна. Иргэн Х.Б  нь МБХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд компанийн нэр дээр надтай хамтран ажиллах гэрээ байгуулж, орон сууцны барилгыг эхлүүлж байсан боловч барьж ашиглалтад оруулах, улсын комисст хүлээлгэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлэхдээ өөрийнхөө хувь хүний нэр дээр бүртгүүлсэн нь дээрх баримтаар тогтоогдож байна. Тиймээс би маргаан бүхий үл хөдпөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр бүртгэгдсэн иргэн Хайчаагийн Б ыг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлтэй байна. Түүнчлэн нэхэмжпэлд дурдсан талбайн зөрүү болон 2 авто зогсоолын төлбөр болох 54,000,000 төгрөгийг

Хайчаагийн Б ын хувийн данс руу шилжүүлсэн тул авто зогсоол худалдан авахад төлсөн 24,000,000 төгрөгийг Х.Б аас гаргуулахаар нэхэмжлэлд өөрчлөлт оруулах шаардпагатай байна.

Мөн дээр дурдсан үл хөдпөх эд хөрөнгийн гэрчилгээнд тулгуурлаж нэхэмжлэлийн шаардлагыг Билгээгийн Ж намайг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р багт байрлах орон сууц, үйлчилгээ, авто зогсоолын зориулалттай 14 давхар Хоймор таур барилга буюу 203 дугаар байрны 5 дугаар давхрын Е буюу 52 тоот 59.45 м' орон сууцны зориулалттай үл хөдпөх эд хөрөнгө, В буюу 49 тоот 59,45 м^ орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2 дугаар давхрын 207 тоот 33,31 м2 үйлчилгээний зориулалттай үл хөдпөх эд хөрөнгө, 208 тоот 54,13м2 үйлчилгээний зориулалттай үл хөдпөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тус тус тогтоож, тэдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээг Б.Ж миний нэр дээр шилжүүлэхийг МБХХК, Х.Б  нарт даалгаж, мөн иргэн Х.Б аас авто зогсоолын төлбөрт төлсөн 24,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардпагаа тодруулан өөрчилж байна гэжээ.

Хариуцагч МБХХК, Х.Б  нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж дараах үндэслэлээр татгалзсан. Үүнд:

А/Шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Тус шүүхэд Б.Жгаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Хоймор тауэр орон сууцны барилгын 5 дугаар давхрын Е байр буюу 52 тоот 59,45морон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгож, тус орон сууцны гэрчилгээг нэр дээрээ шилжүүлэхийг МБХХК-д даалгуулах шаардлага бүхийн нэхэмжлэл гаргажээ. Бид 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр А01 тоот хамтын ажилагааны гэрээг байгуулсан ба тухайн гэрээ ёсоор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах 1514,8м.кв газарт барилгын угсралт, инженерийн шугам сүлжээ, цахилгаан, цэвэр, бохир ус, дулаан хангамж, гадна орчны тохижилт зэргийг хийж гүйцэтгэн үйлчилгээтэй орон сууцны зориулалттай барилгыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу барьж ашиглалтад оруулахад хамтран ажиллах юм. Гэтэл нэхэмжпэгч өөрөө тухайн гэрээнийхээ 1.4 дэх хэсэг болон 3 дугаар бүлэгт заасныг тус тус зөрчсөн буюу хамтран ажиллаагүй. Манай зүгэзс тухайн төслөө гардан ажиллаж дуусгасан ба гэрээний хугацаанд нэхэмжлэгч талаас үүргээ огт биелүүлээгүйн улмаас миний бизнес зогсонги байдалд орсон байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдэж өгнө үү гэжээ.

Б/Шүүхэд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:

Тус шүүхэд иргэн Б.Жгаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах 'Хоймор тауэр орон сууцны барилгын 1 дүгээр давхараас 216м2, 2 дугаар давхаразс 130 м2, 5 дугаар давхараас 384м2 орон сууцыг тус тус өөрийн емчлөлд шилжүүлэх болон 54.000.000 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Бид 2021 оны 03 сарын 01-ний өдөр А01 тоот Хамтын ажиллагааны гэрээг байгуулсан ба тухайн гэрээ ёсоор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах 1415,8 мкв газарт барилгын угсралт, инженерийн шугам сүлжээ, цахилгаан, цэвэр, бохир ус, дулаан хангамж, гадна орчны тохижилт зэргийг хийж гүйцэтгэн үйлчилгээтэй, орон сууцны зориулалттай барилгыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу барьж ашиглалтанд оруулохад хамтран ажиллах юм. Гэтэл нэхэмжлэгч өөрөө тухайн гэрээнийхээ 1,4 дзх хэсэг болон 3 дугаар бүлэгт заасныг тус тус зөрчсөн буюу хамтран ажиллаагүй. Манай зүгээс тухайн төслөө гардан ажиллаж дуусгасан ба гэрээний хугацаанд нэхэмжлэгч талаас үүргээ огт биелүүлээгүйн улмаас миний- бизнес маш том хэмжээний алдангид орж одоогийн байдлаар үйл ажиллагаа маань зогсонги байдалд орсон.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр МБХХК-ний захирал Х.Б тай орон сууц захиалах гэрээг 3 давхарын Е тоот буюу 59.45 мкв 2 өрөө байрны 30% урдчилгааг төлж гэрээ байгуулсан. Гэвч өнөөдрийн байдлаар маргаан үүссэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан. Б.Б би эхнэр Г.Дтай гэрлээд 21 жил болж байна.

Авто ослын улмаас нуруу нугасны гэмтэлтэй, тэргэнцэр дээр суудаг. Хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан. Гэсэн хэдий ч хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Эхнэр бид хоёр 16 жил хувиараа хөдөлмөр эрхэлж, олсон ашигаасаа Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Хоймор тауэр орон сууцанд захиалга өгсөн.

Хамтын гэр бүлийн шийдвэрээр ярилцаж байж байр захиалах шийдвэр гаргасан. Өөрийн бие бялдрын онцлогийг тус барилгын удирдлагуудад удаа дараа хэлж байсан. Барилгад байр захиалах үеэр Хайчаагийн Б , Пилжидмаа нартай танилцсан. Миний бие тэргэнцэртэй учир лифттэй, төвд байрлалтай орж, гарахад амархан, хүртээмжтэй байдлыг бодолцон тус байрыг сонгож захиалсан.

Гэвч өнөөдөр захиалсан байр дээр маргаан үүслээ. Хэд хэдэн удаа газрын эзэн, Х.Б  нартай уулзлаа. Шүүхэд ч дуудагдлаа. Миний хувьд эрүүл, саруул хүн шиг дуртай цагтаа хэн нэгэнтэй уулзах, албан газар луу орох боломж энэ аймагт хэр хүртээмжтэй вэ. Надад хэцүү байна.

Бид нар уг асуудлыг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мэдсэн. Үүнээс хойш өнөөдөр 210 хоног явчихлаа. Бид нар энэ байраа авсан бол өнөөдөр орчихсон дотор нь амьдарч байх ёстой. Дээр нь үл хөдлөхөө авчихсан цааш нь бизнестээ үл хөдлөхөө барьцаалаад зээлээ аваад асуудлаа шийдээд явах байсан. Гэтэл өнөөдөр өдий хүртэл ингэж намайг чирэгдүүлж байгаад үнэхээр гомдолтой байна. Хариуцагч, нэхэмжлэгч, хоёр талын өмгөөлөгч нар бас бодох хэрэгтэй. Та нар ёс зүй ярих хэрэгтэй. Хүнлэг чанар ярих хэрэгтэй. Яагаад өнөөдөр намайг онцлоод хөгжлийн бэрхшээлтэй хүнийг үнэн цагаан хөдөлмөрөөрөө нэг байрны төлбөр хийгээд төлөөд орох гэж байхад ийм асуудал үүсгээд байгаа юм бэ. Өнөөдөр энэ өмгөөлөгч нар нь, энд сууж байгаа бүх хүмүүс сонсчих хэрэгтэй. Та нартай адилхан эрх үүргээ заагдсан боловч би энэ шүүх рүү чинь орж ирэхэд миний эрх зөрчигдөж байна. Би үнэндээ энэ машинаа тавих газар байхгүй байна. Өнөөдөр энэ рүү орж ирэхэд би бусдын тусламжтай орж ирж байна. Энэ мэтийг яагаад харгалзаж үзэж болдоггүй юм, эд нарыг яагаад та нар хэлж болдоггүй юм. Эцэс сүүлд нь хэлэхэд Л.Д гуайн энэ хүмүүсийг чирэгдүүлэхгүй гэж байгаад нь нэг талдаа баярлаж байна.

Нөгөө талдаа хариуцагч Х.Б  гуайд гомдож байна. Үнэхээр байрыг нь өгөхгүй гэсэн бол яагаад ингэж намайг хохироох болов. Одоо шүүгчийн өмнө энэ талаар тайлбар авмаар байна. Энэ хүмүүсээс яагаад намайг онцолж өнөөдөр өдий хүртэл ингэж явуулсан, дээр нь яагаад намайг ингэж ялгаварлан гадуурхсан бэ гэдгийг асуумаар байна, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль гэж байдаг. Тэр тусмаа хүний эрх гэж байдаг. Дээр нь энэ бүгдийг би хамруулаад холбогдох хуулиудыг тусгасан өргөдөл гомдлоо гаргана гэдгийг албан ёсоор мэдэгдэх байна. Өнөөдөр би ийм нийгэмд амьдарч байгаадаа гутарч байна. Гомдож байна гэв.

Гуравдагч этгээд Ц.До шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Цогбадрах овогтой До миний бие 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр иргэн Х.Б тай Хоймор тауэр 36мүйлчилгээний зориулалттай байрыг 1мкв үнэ 2,400,000 төгрөгөөр буюу нийт 86,400,000 төгрөгийг 10 хувь бэлэн төлөлтөөр худалдан авах гэрээг хийж худалдаж авсан. Тухайн барилга ашиглалтад орохгүй явсаар одоо ашиглалтад ороход бага зэрэг метр квадратын зөрүү үүсэн одоогийн хэмжээ болох 33,31 метр квадраттын үнэ 79,444,000 төгрөг болсон. Зөрүү төлбөрийг буцаан олгохоор тохиролцон шинэчилсэн гэрээг хийсэн. Миний бие үйл ажиллагаагаа эхлэхээр тавилга, хэрэгслүүдээ захиалсан байгаа. Энэ үед миний худалдан авсан талбай буюу Хоймор таэр 2 давхар 207 тоот байрыг тухайн барилгатай газар батерын маргаантай байгаа Ж гэгч иргэн тухайн асуудлаасаа болоод авахыг хүссэн нэхэмжлэл шүүхэд өгсөн байгаа нь миний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа тул хуулийн дагуу эрхээ хамгаалуулж тухайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна гэжээ.

Бид нар нөгөө үр хүүхдэдээ өгөх эд хөрөнгөө сайхан сэтгэл гаргаад өгч байна гэж ярьж байна. Бид нар таны үр хүүхдийн эд хөрөнгийг аваагүй. Өөрсдөө 100 хувь төлбөрөө төлж гэрээгээ хийснийхээ дагуу энэ эд хөрөнгөө өөрийнхөө нэр дээр ингэж захиалж авсан байгаа шүү гэдгийг бас тодруулж хэлмээр санагдлаа. Тэгэхгүй бол бид нарт бид нарын мөнгөө төлөөд авсан юмыг бэлэглэж байгаа юм шиг утгатай яриад байна. Надад тэгж сонсогдлоо гэв.

Гуравдагч этгээд Г.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ байрыг манайх анх 5 дугаар сарын 13-ны өдөр захиалга өгсөн. Тэгээд Л.Д даргын дараа юм байна лээ. Ерөнхий материалтай нь танилцаж байхад анхнаасаа эд нар барилга барих гэрээ байгуулсан болохоос биш яг тухайн тоотууд дээр гэрээ байгуулаагүй нь харагдаж л байсан. Хэдхэн хүнтэй харьцаж байж зориуд анхнаасаа ийм залилангийн шинжтэй давхар юм зарсан юм. Энэний золиос нь яагаад манайх болж байгаа юм. Бид хоёр нэг гэр бүл. Бид нар хамтын хөдөлмөрөөрөө анх удаагаа байр захиалж байгаа. Огт танихгүй Л.Д даргатай би анх удаа тэр байран дээр уулзаж байсан. Анх удаа тэгж уулзаж байхад бид нарыг хэрэлдүүлж байсан. Хэрэлдсэн, уурласан сошиалд бичсэн. Буруу ойлголт өгсөн учраас Л.Д даргатай би ямар ч гэм хийгээгүй, ямар ч харилцаагүй байж байж зөвхөн тэр байрнаас болж муудалцаж байсан. Дараа нь уучлалт гуйж байсан. Ямар ч анхан шатны баримт материал байхгүй. Харин бид нар юмаа хадгалж авч үлдсэн тулдаа материал байна. Яагаад заавал хөгжлийн бэрхшээлтэй манай нөхөр бид хоёрыг ингэж олноос авч байсан юм. 53 тоотыг тэгж зарахгүй яасан юм бол. Гайхаад бас энэ дээр тайлбар авъя гэж бодоод байгаа. 53 тоотыг эсхүл 50 тоотыг зарахгүй яасан юм. Манайхыг орхичихгүй. Муухай санагдаж байна. Л.Дай дарга сая хэлж байна. Б.Батбилигт байр өгөхгүй шүү гэж байсан гэж байна. Ёстой муухай санагдаж байна надад. Бид нар бол байраа авмаар байна. Өчнөөн олон хүмүүс байраа аваад дараагийнхаа амьдрал нь цэгцрээд явж байхад бид нар өнөөдөр байхгүй. Байрыг битүүмжилчихсэн. Тэгээд ийм байдлаар явж байна. Надад муухай л санагдаж байна гэв.

Гуравдагч этгээд Б.Сарантуяа шүүхэд гаргасан хүсэлт болон тайлбар, шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ:

Б.Жгийн нэхэмжлэлтэй, МБХХК-д холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаж байна. Учир нь миний бие хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Хоймор тауэр орон сууцны 5 дугаар давхарын 49 тоот 73.1 мкв орон сууцыг захиалж, 131,600,000 төгрөгийг МБХХК-д шилжүүлсэн. Гэтэл уг байрны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Б.Ж шүүхэд гаргасан нь миний эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байна.

Иргэн Б.Жгийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайбарыг гаргаж байна. Би МБХХКомпани Мөрөнгийн А бүсэд орон сууцны барилга барьж байгаа, захиалга авч байгаа тухайгаа олон нийтэд мэдээлж байсан мэдээллийг пэсбүүкээс авч, тус компаний байрлаж байсан албаны өрөөнд ирж уулзсан, тэхэд байгаа байруудаа захирал Б , менежер Пилжидмаа, нягтлан бодогч эмэгтэй нар танилцуулсны дагуу 9 давхарт 73 м.кв байрыг захиалахаар болж 30,000,000 төгрөг байршуулаад гэрээгээ хий гэсний дагуу мөнгөө шилжүүлэхээр банк явж байтал араас Пилжидмаа утасдаад 100 хувь мөнгөө бариад хүн ирлээ, 5 давхарт ижил хэмжээний байр байна гэсэн" тэгээд мөнгөө шилжүүлээд, тэр өдрөө 2021 оны 10 сарын 20 ний өдөр орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ" хийж, тус байрны 5 давхарт 73.15 м.кв байрыг метр квадратыг 1800.000 төгрөгөөр, нийт 131 670 000 төгрөгөөр захиалан хөрөнгө оруулалт хииж, тэр ондоо төлбөрөө хийж дуусгасан. Гэрээ хуулийн дагуу, ямар нэгэн алдаагүй хийгдсэн гэж бодож байна. Гэрээ хийж байх үед 49 тоот нь 53 м.кв биш, 73.15 м.кв гэсэн зураг байсанг үзсэн. 2022 оны 4 сарын 1-ний өдөр байрыг хүлээлгэж өгнө гэсэн боловч хугацаандаа өгөөгүй 2024 оны 2 дугаар сард байраа хүлээж авсан.

Би энэ 49 тоот байрыг төлбөрөө төлж, өөрийн өмч болгосон. Эдгээр хүмүүсийн үүсгэсэн иргэний хэрэгт хуулиар хамгаалагдсан өөрийн эрх ба ашиг сонирхлоо хамгаалж байна. Барилгын гүйцэтгэгч нь иргэн Жтай хамтран ажиллах гэрээ байгуулсантай танилцлаа. Хамтран ажиллах гэрээ хийсэн юм бол энэ бүтэн 4 жилийн хугацаанд гэрээндээ явцын хяналт тавьж, маргаан гаргахгүй байх хугацаа бүтэн 4 жил байсан байна. Мөн 2024 оны 01 сарын дундуураас байраа хүлээн авч цэвэрлэгээгээ өөрсдөө хий гэж мэдэгдсэний дагуу өөрийн байранд обой солих, 2 волкан доторлох, банн жорлон крант солих, тавилгууд хийлгэх гээд бүтэн сар засвар цэвэрлэгээ хийж, сар гаран болоход гэрээний нэг тал Д /нэхэмжпэгчийн нөхөр/ нь 5,6 давхарыг хариуцан дутуу зүйлийг засуулахаар явж байгаа гээд олон удаа тааралдсан нэг ч удаа миний байрыг өөрийнхөө байр гэж хэлж байгаагүй. Тэгээд ч миний захиалсан байр 59.45 м2 биш бөгөөд зургаараа 73,15 м2 хэмжээтэй байр юм.2024 оны 2 сарын 15 ны орчим барилга барьсан компаний менежер Солонгоо намайг хотод байхад та үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулж аваарай. таны нэрийг улсын бүртгэлд хүргүүлсэн байгаа гэж хэлсэн Би 4 сарын эхээр хотоос ирж, улсын бүртгэлийн газраэс байрны гэрчилгээгээ авах гэтэл таны байр асуудалтай байгаа" гээд өгөөгүй.Би орон сууц захиалан төлбөрөө төлөн байрандаа орсон боловч дуусаагүй барилгыг хүлээн авсан улсын комиссын акттай, дутуу барилгад өдөр болгон асуудалтай амьдарч байна гэжээ.

Тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа.Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 9 цаг 30 минутад товлогдсон бөгөөд хувийн шалтгааны улмаас шүүх хуралд хүрэлцэн ирж бичелэн оролцох боломжгүй тул намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд С.Ц шүүхэд гаргасан хүсэлт болон тайлбартаа:

Б.Жгийн нэхэмжлэлтэй, МБХХК-д холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаж байна. Учир нь миний бие хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Хоймор тауэр орон сууцны 2 дугаар давхарын 208 тоот 68 мкв үйлчилгээний зориулалттай сууцыг захиалж, 170,000,000 төгрөгийг МБХХК-д шилжүүлж, төлбөрийг 100 % төлж барагдуулсан.

Гэтэл уг байрны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Б.Ж шүүхэд гаргасан нь миний эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байна гэжээ.

Хариуцагч МБХХК нь нэхэмжлэгч Б.Жд холбогдуулан алданги 456,000,000 төгрөг, газар чөлөөлөх буулгалтын зардал 150,000,000 төгрөг, сул зардал 120,000,000 төгрөг, нийт 735,000,000 (долоон зуун гучин таван сая) төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан  ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

А/Шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Б.Жтай харилцан тохиролцож 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр а/01 дугаартай Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 1.4 т зааснаар Б тал болох Б.Ж өөрт нь олгогдсон 1415.8 мкв газрын зориулалтыг өөрчилж дундын өмчлөлд шилжүүлж, барилга угсралт бусад холбогдох ажиллагаанд мөнгөн хөрөнгө оруулахаас бусад хэлбэрзэр хамтпан ажиллана гэсэн үүргээ биелүүлээгүй. Талуудын байгуулсан гэрээ Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1д заасан хамтран ажиллах гэрээ бөгөөд мөн хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.2 д зааснаар Б.Жгийн оруулсан 1415.8 мкв газар дундаа өмчлөх хөрөнгө болно. Энэ тохиолдолд мөн хуулийн 477.4 д зааснаар дундаа өмчлөх хөрөнгийн үр шим болох барилга ,хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө болох бөгөөд гэрээний 6.2 т зааснаар болон Иргэний хуулийн 478.8 д зааснаар Б.Ж ашигт орон сууцны барилгаас 216.15 мкв,130 мкв, 384.14 мкв зэрэг орон сууцыг төлсөн хураамждаа хувь тэнцүүлэн авах эрхтэй бөгөөд алдагдалыг ч хувь тэнцүүлэн хариуцах нь шударга ёсонд нийцнэ. Бидний хамтран ажиллах гэрээний үр дүнд бий болсон барилгын үе шатны ажилд хамтрах үүргээ огт биелүүлээгүй атлаа ашгаас хүртэнэ гэдэг нь гэрээний итгэлцлэлийг зөрчсөн үйлдэл болно. Талууд гэрээний 5.1-д Хамтын ажиллагааны улмаас бий болсон алдагдал.хохирол ,бусад этгээдийн өмнө үүсэх хариуцлагыг талууд дундаа өмчлөх хөрөнгийн үр шим.түүнийг нэгтгэн нийлүүлснээс бий болсон хөрөнгийг ирээдүйд эзэмших өмчлөх хувь хэмжээний дагуу хариуцана гэж харилцан үүрэг хүлээсэн. Б.Ж бид нарыг харилцан ажиллаж эхлэх үед барилгын үе шатны төсөвт өртөг бага байснаас ковид болон бусад шалтгаанаас үүдэлтэй барилгын материал, тээвэр, ажиллах хүчний зардал өндөр хувиар өсөж энэ хирээр алдагдал хүлээсэн. Гэрээний 5.1 болон Иргэний хуулийн 478.11 д зааснаар хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдалыг гэрээний талууд хамтран хариуцана гэсэн нь талуудын гадагшаа байгуулсан гэрээний явцад хүлээсэн хариуцлага, алдагдапыг хамтран хариуцах, 478 дугаар зүйлийн 478.12 д зааснаар хүлээх хариуцлага нь гэрээний талууд дотооддоо хүлээх хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэх тухай ойлголт болно.

Иймд гэрээний 5.1-д зааснаар алдагдал, хохиролд буюу гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй 70 хоногийн алданги 456,000,000 төгрөг, газар чөлөөлөх, буулгалтын зардал 150,000,000 төгрөг, 70 хоногийн хугацаанд гарсан сул зардал 120,000,000 төгрөг. Нийт 735,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  үгүйсгэж дараах үндэслэлээр татгалзсан. Үүнд:

А/Шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Жгийн гаргасан нэхэмжлэлд холбогдуулж МБХХК-с гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Б.Ж болон МБХХК-ийн хооронд байгуулагдсан Хамтын ажиллагааны гэрээ-ний 1.4-д Б талын зүгээс өөрийн эзэмшлийн 210700048 дугаартай худалдаа үйлчилгээний зориулалттай Мөрөн сумын 8-р баг 15-р байрны баруун талд Б талд олгогдсон 1415,8 мкв газарт газрын зориулалтыг өөрчлүүлж дундын өмчлөлд шилжүүлж, барилга угсралт бусад холбогдох үйл ажиллагаанд мөнгөн хөрөнгө оруулахаас бусад хэлбэрээр хамтран ажиллана гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Ж нь өөрийн газраа Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021.03.23- ны өдрийн А/154 дүгээр захирамж, түүний хавсралтын 4-д зааснаар МБХХК-ийн гүйцэтгэх захирал Хайчаагийн Б ын нэр дээр шилжүүлсэн байдаг. Ингэснээр Б.Ж нь гэрээний 1.4, 3.1-д заасан үндсэн үүргээ гүйцэтгэсэн. Мөн гэрээний 3 дахь хэсэгт заасан үүргүүдээ бүрэн биелүүлснээр МБХХК-ийн барьсан Хоймор таур 14 давхар үйлчилгээтэй, орон сууцны барилгыг улсын комисс хүлээн авч, ашиглалтад ороод байна. Сөрөг нэхэмжлэлд гэрээний 5.1-д зааснаар алдагдал, хохиролд буюу гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй 70 хоногийн алданги 456,000,000 төгрөг, газар чөлөөлөх буулгалтын зардал 150,000,000 төгрөг, 70 хоногийн хугацаанд гарсан сул зардал 120,000,000 төгрөг нийт 735,000,000 төгрөг нэхэмжилжээ. Гэрээний Б тал нь 2021.03.20-ны өдөр гэхэд газар дээр байрлаж байсан 4 автомашины грааш, гадна хашаа, барилгын цонх, доторх өрөөнүүдийг бүрэн буулган зөөвөрлөж дуусган, үндсэн барилгын зөвхөн хүнд механизм, техник орох хэсгийг орхин дам нурууны хучилтын хавтангуудыг буулгалтын хөлсөнд оруулж тооцохоор МБХХК-ийн захирал Х.Б тай тохиролцон өөрсдөөр нь буулгуулсан. 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэхэд барилгын суурь ажил хийгдэж дуусч байх үеэр Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын хяналтын улсын байцаагч барилгын зураг гараагүй байхад барилгын ажпыг эхлүүлсэн гэж барилгын ажлыг зогсоох гэж байхад нь нэхэмжлэгч Б.Жгийн нөхөр Л.Д нь Х.Б тай хамт барилгын зургийг гаргуулж, мөн барилгын ажлыг үргэлжлүүлэх түр зөвшөөрлийг авч байсан зэрэг нь Б тал гэрээний 3-д заасан үүргээ биелүүлснээр ирснийг харуулахаас гадна А тал өөрөө барилгыг хугацаандаа барьж эхлүүлэх бэлтгэл ажлаа хангаагүй байсан болохыг, түүнчлэн Б талаас болж барилгын ажил нь 70 хоногоор хойшлоогүй болохыг харуулж байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлд дурдаад байгаа үнийг нэхэмжлэгч Б.Ж төлөх үндэслэлгүй юм. Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гэрээний 5.1-д зааснаар нэхэмжилж байгаа гэж дурдсан боловч гэрээний 3.6-д зааснаар Б тал буюу Б.Ж нь өөрийн буруутай үйл ажиллагаанаас бусад аливаа эрсдлийг хариуцахгүй байх эрхтэй юм.

Энэхүү Хамтын ажиллагааны гэрээ-ээр нэхэмжлэгч Б.Ж нь барилгыг барьж ашиглалтад оруулсны дараа ашгаас хүртэх талаар тохиролцоогүй, харин оруулсан хөрөнгөдөө хувь тэнцүүлэн гэрээний 6.2-д заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөлдөө авах талаар тохиролцсон байдаг.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр эвлэрэл нэртэй уулзалт болсон. Тэгэхээр энэ уулзалтын хувьд нэг талыг барьсан, тулган шаардсан маягтай ийм уулзалт болсон гэж би үзэж байгаа. Ер нь эвлэрэл аль аль талаасаа буулт хийж тохиролцож аливаа асуудлыг тал талдаа ашигтай хэлбэрээр тохиролцох ёстой гэж үздэг. Гэтэл энэ дээр тулгах, болохгүй бол одоо гарлаа шүү гэх ийм байдлаар асуудалд хандаж байсныг би зориуд энэ хурлын протоколд оруулах нь зүйтэй байх. Энэ хурлыг судалдаг, дүгнэдэг судлаачид бол цаана нь одоо байгаа гэж бодож байна. Өөрсдийнх нь алдагдал, буруу хийсэн үйлдлүүдээ ковид гэдэг аюултай холбогдуулж их алдагдал үүссэн гэдэг шалтгаанаар биднийг хохиролд учруулсан арга хэмжээ болсон. Яагаад бид энэ эвлэрэлд хүрэх болов гэхээр хэд хэдэн шалтгаанаар зөвхөн Б.Ж бид хоёрын энэрэнгүй сэтгэл ухамсраар энэ эвлэрлийн асуудал шийдэгдэж байна гэж үзээсэй. Гурав дахь этгээдээр оролцож байгаа хүмүүсийг зориуд ойлгоосой гэж би ингэж хэлмээр байна. Адгийн зарга 10 хоногтой гэдэг.

Цаашид шүүхээр явах юм бол олон сар болно. Өнөөдрийн байдлаар 3 сар гаруй болж байна. Тэгээд олон сар, жилээр үргэлжилбэл бидэнд, гуравдагч этгээдүүдэд сэтгэл зүйн хувьд, эд хөрөнгийн хувьд ч гэсэн нэлээн бэрхшээл үүсэх юм байна гэдэг шалтгааныг тавьсан. Хэрүүл тэмцэл, гүтгэх гүжирдэх, доромжлох энэ үйл ажиллагаа сэтгэл зүйд айхтар нөлөөлдгийг бол бид хоёр мах цусандаа шингэтэл амслаа. Тэгээд энэ зүйлийг бодоод, эрүүл мэндээ бодоод эвлэрсэн гэдгийг би зориуд хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Энэ асуудал анхнаасаа төлөвлөсөн, залилах хэлбэртэй байсан юм уу ч гэж бодож үзэж байгаа гэдгийг энд хэлэх хэрэгтэй. Х.Б  манайхтай нотариатаар 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдөр гэрээгээ байгуулсан, барилга барьж эхлээгүй байхдаа уг асуудлыг би залилж эхэлсэн гэж ингэж хэлж байгаа юм. Жишээлбэл н.Дтай 2021 оны 5 дугаар сарын 13-нд давхар гэрээ байгуулсан. н.Дотай 2021 оны 5 дугаар сарын 4-ний өдөр, Б.Сарантуяатай 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр, н.Цтой 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр давхар гэрээнүүдээ байгуулсан. Х.Б  сөрөг нэхэмжлэлтэй олон тоо баримт, судалгаагүй ийм зүйл хүссэн. Би жишээ хэлье гэж бодож байна. Жишээлбэл 150,000,000 төгрөгөөр барилга буулгасан гэж энэ дээр дурдсан байгаа юм. Мөрөн хотын одоо хот тохижилтын компанитай 10,000,000 төгрөгөөр уг компани барилгыг буулгасан байгаа юм. Гэхдээ барилга буулгах талаар тохиролцоод 40 ширхэг хучилтын 1,2 метр өргөнтэй, 6 метр урттай хавтанг хөлсөнд нь өгсөн. Сөрөг нэхэмжлэл буруу байсан. Өөрсдийнхөө 40 гаруй жил хөдөлмөрлөсөн хөдөлмөрийнхөө бүтээсэн үр хүүхдэдээ үлдээгдэж байсан хөрөнгөө бол энд үл тоомсорлон асуудалд хандсан шүү гэдгийг би зориуд сайн сэтгэлээрээ хэлье.

Тэгээд бид хоёр шүүх хуралдаанд эвлэрэл байгуулснаар бид ялагдаагүй. Би үнэн юм үнэнээрээ байдаг бол ёс зүйгээрээ ялсан гэж ингэж үзэж байгаа шүү гэж хэлье. н.Дгийн хувьд өөрөө байж байна. Бид хоёр анх муудалцаж байсан. Тэгээд явц дундаа ойлгосон. Нийгмийн сүлжээгээр намайг доромжлуулж, янз бүрийн үг хэлээр хэлсэн. Энэ дээр урьдчилж уулзаад буруу байсан юм байна гэдгийг хэлсэн. Тэгэхээр би итгэл хүлээлгэж байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр, бас нийгмийн сүлжээгээр энэ зүйлийнхээ гол шалтгаан нь энд байсан юм байна гэдгийг тайлчихна биз дээ гэж хүсэх байна. Х.Б тай уулзаж байхад н. Дд байрыг нь өгөхгүй гэж ярьж байсан шүү. Бид тахир, дутуу хүнийг гэдэг утгаар нь энэрэнгүй хандаж энэ байрыг нь энэ хүнд нь олгоё хүнлэг сэтгэлээр асуудалд хандсан гэдгийг протоколд оруулъя гэж бодож байна. Шүүх бүрэлдэхүүнд бас талархлаа илэрхийлье гэж бодож байна. 1 ширхэг авто машины граш буюу зогсоол, 35,000,000 төгрөгийг хариуцагч МБХХК-иас гаргуулах тул хариуцагч Х.Б аас татгалзаж байна. Бид шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээ байгуулж ирсэн бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.

Хариуцагч МБХХК, Х.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх гэрээ хийсний сарын дараа 350,000,000 төгрөгөөр зарна гэж байсан. Анхнаасаа бид хоёр уг мөнгөн дүнгээр ярьж тохирч байсан. Тухайн үедээ 350,000,000 төгрөг гэж ярьж байсан. Сүүлд ирэхдээ 500,000,000 төгрөг гээд эхнэр бид хоёртой уулзахдаа хэлсэн. Тухайн үед 500,000,000 төгрөгийг 2 хуваагаад өгчихөж болох юм байна гэж тооцож байсан. Тэгж байтал барилгын зураг хийгээд твиттер дээр манай нэг найз Хөвсгөл аймагт нэг ийм гоё өндөр байшин баригдахаар болж байна гээд тавьсныг Л.Дай дарга харчхаад чи ийм их том өндөр юм барих юм байна. Чи их ашиг олох юм байна. Хоёулаа ерөөсөө 500,000,000 төгрөг гэдгээ болиод метр квадрат дээр тохирч ярья гэсэн. Яг тухайн үед чатаар харьцаж байсан, бие биедээ захиа бичиж байсан бүх баримтууд байгаа. Тэгээд 3 сард гэрээ хийчихээд тухайн үед нэг тонн арматур одоо 2,800,000 төгрөгөөс 1,800,000 төгрөг байж байгаад хил гааль хаагдаад ковидын энэ нөхцөл байдлаас үүсээд одоо 3,400,000 төгрөг хүртлээ арматур, бетон, цементийн үнэ өсөж ийм нөхцөл байдал үүслээ. Ашиг олох биш маш их алдагдалтай. Өнөөдөр яг үнэнийг хэлэхэд би энэ байшингаас 2,000,000,000,000 төгрөгийн алдагдалд ороод өрөнд орчихсон. Одоо бүх банкуудад, хадгаламж зээлийн хоршоод, хувь хүмүүст өр зээл тавьж дараа дараагийн энэ хямралаас өөрөө яаж гарахаа ч мэдэхгүй байна. Энэ олон хүмүүсийг барилга зогсох юм бол энэнээсээ илүү хүнд байдалд орж энэ олон улсуудын эрх ашиг хөндөгдөх учраас би яаж ийж байгаад дуусгасан. Би өөрөө өр ширэнд ороод сардаа 50,000,000 төгрөгийн хүү төлж байгаа. Одоо Хаан банк, Голомт банк, олон хадгаламж зээлтэй байгаа. Би нэг үйлдвэр, үйлчилгээ эрхэлж байгаагийн хувьд өөрөө энэ эрсдэлийг үүрээд өр ширнээс яаж ийж байгаад гарна. Тийм учраас Л.Дай ах таны юмыг үрэн таран хийлгээгүй. Харин энийг би өөрийнхөө хүч хөдөлмөр, нойр хоолгүй зүтгэж байж өдий зэрэгтэй босгоод өглөө. Та 1 дүгээр сарын 1-ээс эхлээд ашгаа хүртээд Голомтоосоо түрээсээ аваад сууж байгаа. Би хүү төлөөд манай эхнэр ч хүртэл энэнээс болоод маш их бие хаа нь муудаж байгаа.

Танай үр хүүхдүүд ашиг хүртээд сууж байдаг, миний үр хүүхдүүд хүү төлөөд хүүдээ идэгдээд дампуурлын ирмэг дээр ороход бэлэн байна. Үүнийг та ойлгооч гэж би уйлаад хүртэл Л.Дай, Б.Ж эгч хоёртой 4, 5 удаа уулзаж байсан.

Тухайн үед Л.Дай ах өөрөө гэрээгээ зөрчиж буулгалтыг хүртэл хойшлуулж байсан. Тэрнээс нь болоод би тухайн үедээ зээлээ авч чадаагүй.

Гэхдээ бид шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээ байгуулж ирсэн тул эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү. 1 ширхэг авто машины граш буюу зогсоол, 35,000,000 төгрөгийг хариуцагч МБХХК-иас өгнө гэв.

Шүүх хуралдаанд ирүүлсэн нэхэмжлэгч Б.Ж, хариуцагч МБХХК, Х.Б  нарын эвлэрлийн гэрээнд:

Тус шүүхэд иргэн Б. Жгаас Хойморь тауэр дахь барилгаас 5 дугаар давхарын 49, 52 тоот орон сууц, 2 дугаар давхарын 207, 208 тоот үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг даалгах, грашын төлбөрт төлсөн 24.000.000₮ гаргуулах үндсэн нэхэмжлэл, 2021.03.01-ны өдрийн... дугаар хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу алданги, хохиролд буюу гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй 70 хоногийн алданги 456.000.000 төгрөг, газар чөлөөлөх буулгалтын зардал 150.000.000 төгрөг, 70 хоногийн хугацаанд гарсан сул зардал 120.000.000 төгрөг ...735.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч талаас 1ш автомашины граш (Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р багт байрлах Хоймор тауэр буюу 203 дугаар байрны В1 давхарт байрлах) 35.000.000 (гучин таван сая/төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 10.000.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 10.000.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 10.000.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 5.000.000 төгрөг)-ийг хариуцагчаас гаргуулах саналыг нэхэмжлэгч бусад шаардлагаас хариуцагч сөрөг нэхэмжлэлээс бүхэлд нь тус тус татгалзан эвлэрэн хэлэлцэв гэжээ.

Нотлох баримтаар:

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар 01 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 01 хуудас, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/01 дугаартай Хамтын ажиллагааны гэрээ 4 хуудас, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 24/03 дугаартай Орон сууц захилагчтай байгуулах гэрээ 5 хуудас, 3-7 дугаар давхрын байгуулалтын зураг 01 хуудас, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №0061 дугаартай Итгэмжлэл 01 хуудас, хүснэгтэлсэн нэрс 01 хуудас, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Хоймор тауэр орон сууцны захиалгын хуудасны хуулбар 01 хуудас, 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №17 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар 01 хуудас, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өмгөөлөгч Б.Эг оролцуулж өгнө үү гэх хүсэлт 01 хуудас, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эгийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлсэн шилжилт, хөдөлгөөн хийхийг хязгаарлуулах арга хэмжээ авахуулах хүсэлт 01 хуудас, нэхэмжлэгч Б.Жгийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай хүсэлт 04 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 01 хуудас, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №0164 дугааартай Итгэмжлэл 01 хуудас, нэхэмжлэгчийн гэрлэсний гэрчилгээний хуулбар 01 хуудас, дансны хуулганы хуулбар 01 хуудас, давхрын байгуулалт М1:150 гэх баримтын хуулбар 01 хуудас, зоорийн давхрын зохион байгуулалт М1:150 гэх баримтын хуулбар, 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эгийн шилжилт хөдөлгөөн хийхийг хязгаарлах арга хэмжээ авахуулах хүсэлт 01 хуудас, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эгийн Хоймор таур орон сууцны барилгын 2 давхрын 6, 7, 11 тоот үйлчилгээний зориулалттай орон сууцууд, В буюу 48 тоот орон сууцууд, зоорины давхрын 2 автомашины зогсоолыг бусдад худалдахгүй, бусдын эзэмшил, ашиглалт, өмчлөлд шилжүүлэхгүй байхыг МБХХК-д даалгаж өгнө үү гэх хүсэлт 01 хуудас, 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай хүсэлт 02 хуудас, түүнд хавсарган ирүүлсэн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 01 хуудас, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №0164 дугаартай Итгэмжлэл 01 хуудас, гэрлэсний гэрчилгээний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/154 дугаартай захирамж, захирамжийн хавсралтын хуулбар, дансны хуулганы хуулбар, давхрын байгуулалт М1:150 гэх баримтын хуулбар, зоорийн давхрын байгуулалт М1:150 гэх баримтын хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эгийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн, Кингсий инженер энд констракшн ХХК-аар гүйцэтгүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Хоймор тауэр 14 давхар орон сууцны барилгын эх загвар зургийг МБхязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргуулах, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Хоймор тауэр 14 давхар орон сууцны барилгын барьж дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ-ний хуулбар, барилгыг улсын комисс хүлээн авсны дараа гарсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ-ний хуулбар зэргийг Хөвсөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулах, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Хоймор тауэр орон сууцны барилгын 5 дугаар давхрын 49 тоот 59,45 м2 сууц, 2 дугаар давхрын 207 тоот 33,31 м2 сууц, 208 тоот 54,1Зм2 сууц зэргийг бусдад худалдахгүй, бусдын эзэмшил, ашиглалт, өмчлөлд шилжүүлэхгүй байхыг МБХХК-д даалгах тухай хүсэлт 01 хуудас, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга 01 хуудас, нэхэмжлэгч Б.Жгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах хүсэлт, 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №440 дугаартай Итгэмжлэл 01 хуудас, нэхэмжлэгчйн өмгөөлөгчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй тухай эмнэлийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Эвлэрэх тухай гэх баримт 2 хуудас зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 500 дугаартай Итгэмжлэл 01 хуудас, Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 01 хуудас, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, үндсэн нэхэмжлэд гаргасан хариу тайлбар 01 хуудас, нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбар 01 хуудас, сөрөг нэхэмжлэл 02 хуудас, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь 01 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 01 хуудас, МБХХК-ийн дүрэм 4 хуудас, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хамтран ажиллах гэрээ хуудас, хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах хүсэлт 01 хуудас, хариуцагчийн өмгөөлөгч Б.Буын шинжээч томилуулах, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим НҮТББ-аас лавлагаа гаргуулах тухай хүсэлт 02 хуудас, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, мэдэгдэх хуудас, Эвлэрэх тухай гэх баримт 2 хуудас, 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар 3 хуудас зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Гуравдагч этгээд Г.Д, Б.Б нараас гуравдагч этгээдээр оролцох хүсэлт 01 хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар 01 хуудас, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа 01 хуудас, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №17 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ 4 хуудас, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээний хуулбар хувь 2 хуудас, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон иргэний үнэмлэхийн хуулбар 01 хуудас, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №17 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах гэрээний хуулбар 5 хуудас, 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №17 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар 2 хуудас, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс үл хөдлөх хөрөнгийн түүхчилсэн лавлагаа гаргуулах хүсэлт 3 хуудас, Депозит дансны хуулга 02 хуудас, Шилжүүлгийн мэдээллийн баримт 01 хуудас, гуравдагч этгээдийн тайлбар 4 хуудас зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Гуравдагч этгээд Б.Сарантуяа гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт 01 хуудас, гуравдагч этгээдийн тайлбар 02 хуудас, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №38 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар 4 хуудас, 4-5 давхрын байгуулалт гэх баримтын хуулбар хувь 01 хуудас, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалтын хуулбар хувь 01 хуудас, шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт 01 хуудас зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Гуравдагч этгээд Ц.Догаас гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт 01 хуудас, тайлбар 01 хуудас, 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №08 дугаартай Үйлчилгээний талбай захилагчтай байгуулах гэрээний хуулбар хувь 2 хуудас, 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №08 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний эх хувь 4 хуудас зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Гуравдагч этгээд С.Ц 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн №71 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар 4 хуудас, гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт, 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах гэрээ 2 хуудас зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн Хоймор тауэр 14 давхар орон сууцны барилгын эх загвар зургийг МБхязгаарлагдмал хариуцлагатай компаниас, Хоймор тауэр 14 давхар орон сууцны барилгын барьж дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, барилгыг улсын комисс хүлээн авсны дараа гарсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг Хөвсөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулсан,

Гуравдагч этгээд Г.Дгийн  хүсэлтээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Хоймор таур орон сууцны барилгын 5 дугаар давхрын Е буюу 52 тоот 59,45морон сууц нь Г.Дгийн /мөн өөр хэн нэгний/ нэр дээр урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн эсэх, уг байранд хэн нэгэн өмчлөгчөөр бүртгэгдсэн эсэх талаархи түүхчилсэн лавлагааг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч МБХХК, Х.Б  нарт холбогдуулан, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Хоймор тауэр орон сууцны барилгын 5 дугаар давхрын Е буюу 52 тоот 59,45 м2 орон сууц, В буюу 49 тоот 59,45 м2 орон сууц, 2 дугаар давхрын үйлчилгээний зориулалттай 207 тоот 33,31 м2 орон сууц, 208 тоот 54,1Зм2 орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоож, тэдгээр орон сууцуудын гэрчилгээг Б.Жгийн нэр дээр шилжүүлэхийг МБХХК-д даалгаж, Х.Б аас 24,000,000 төгрөг  гаргуулах  тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг,

хариуцагч МБХХК нь  алданги 456,000,000 төгрөг, газар чөлөөлөх буулгалтын зардал 150,000,000 төгрөг, сул зардал 120,000,000 төгрөг, нийт 735,000,000 (долоон зуун гучин таван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Жд холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан

2.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр А/01 гэрээг байгуулжээ.

Тодруулбал талуудын хооронд 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан, Хамтын ажиллагааны гэрээ гэж нэрлэсэн гэрээгээр, А тал болох МБХХК нь өөрийн 100%-ийн хөрөнгөөр барилга угсралт, инженерийн шугам сүлжээ, цахилгаан, цэвэр бохир ус, дулаан хангамж, гадна орчны тохижилт зэргийг хийж гүйцэтгэн орон сууц, үйлчилгээний зориулттай барилыг барьж ашиглалтанд оруулж, улсын комисст хүлээлгэн өгөх, Б тал болох Б.Ж нь өөрийн эзэмшлийн 210700048 дугаартай худалдаа үйлчилгээний зориулаттай Мөрөн сумын 8-р баг 15-р байрны баруун талд байрлах, 1415,8 мкв газрын зориулалтыг өөрчлүүлж дундын өмчлөлд шилжүүлж, барилга угсралт бусад холбогдох үйл ажиллагаанд мөнгөн хөрөнгө оруулахаас бусад хэлбэрээр хамтран ажиллахаар талууд харилцан тохиролцож, А талыг төлөөлөн МБХХК-ний захирал Х.Б , Б талыг төлөөлөн Б.Ж гарын үсэг зурж, баталгаажуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээний нотариатчаар баталгаажуулсан хуулбараар тогтоогдлоо.

3.Шүүх хуралдаанд зохигчид үндсэн болон сөрөг нэхэмжлэл дээр дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрэв.Үүнд:

Хариуцагч МБХХК нь нэхэмжлэгч Б.Жд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Хоймор тауэр, 203 дугаар байрны В1 давхарт байрлах 12,000,000 төгрөгний үнэ бүхий 10 дугаартай, 1 ширхэг авто машины граш /зогсоол/, мөн 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 35,000,000 (гучин таван саятөгрөгийг 4 хувааж тус тус шилжүүлэхээр, нэхэмжлэгч тал хариуцагч Х.Б аас татгалзаж, хэргийн зохигч үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг шаардлагаасаа тус тус татгалзан, эвлэрч, гэрээг бичгээр байгуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй хэмээн хуульчилсан ба хэргийн зохигч нарын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй  байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар  зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Гуравдагч этгээд Б.Сарантуяа оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн, мөн гуравдагч этгээд С.Ц, гуравдагч этгээд Б.Б, Г.Д нарын өмгөөлөгч Ц.Баасанбаяр нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Гэвч зохигч нар нь дээр дурдсан оролцогч нарын эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул гуравдагч этгээд Б.Сарантуяа, гуравдагч этгээд С.Ц, гуравдагч этгээд Б.Б, Г.Д нарын өмгөөлөгч Ц.Баасанбаяр нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,954,830 (нэг сая есөн зуун тавин дөрвөн мянга найман зуун гуч) төгрөгийг, хариуцагч МБХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 3,832,950 (гурван сая найман зуун гучин хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МБХХК-аас 47,000,000 (дөчин долоон сая) төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 392,950 (гурван зуун ерэн хоёр мянга есөн зуун тавьтөгрөгийн 50% болох 196,475 (нэг зуун ерэн зургаан мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Жд олгож шийдвэрлэв.

Хариуцагч МБХХК нь  шүүгчийн захирамжийг  сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Жгийн нэхэмжлэлтэй, хариуцагч МБХХК, Х.Б  нарт холбогдох, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Хоймор тауэр орон сууцны барилгын 5 дугаар давхрын Е буюу 52 тоот 59,45 м2 орон сууц, В буюу 49 тоот 59,45 м2 орон сууц, 2 дугаар давхрын үйлчилгээний зориулалттай 207 тоот 33,31 м2 орон сууц, 208 тоот 54,1Зм2 орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоож, тэдгээр орон сууцуудын гэрчилгээг Б.Жгийн нэр дээр шилжүүлэхийг МБХХК-д даалгаж, Х.Б аас 24,000,000 төгрөгийг гаргуулах  тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч МБХХК-ийн алданги 456,000,000 төгрөг, газар чөлөөлөх буулгалтын зардал 150,000,000 төгрөг, сул зардал 120,000,000 төгрөг, нийт 735,000,000 (долоон зуун гучин таван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Жд холбогдох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч МБХХК нь нэхэмжлэгч Б.Жд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Хоймор тауэр, 203 дугаар байрны В1 давхарт байрлах 12,000,000 төгрөгний үнэ бүхий 10 дугаартай, 1 ширхэг авто машины граш /зогсоол/, мөн 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 35,000,000 (гучин таван саятөгрөгийг 4 хувааж тус тус шилжүүлэх, нэхэмжлэгч тал хариуцагч Х.Б аас татгалзаж, хэргийн зохигч үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг шаардлагаасаа татгалзан, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч Б.Жгийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,954,830 (нэг сая есөн зуун тавин дөрвөн мянга найман зуун гуч) төгрөгийг, хариуцагч МБХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,832,950 (гурван сая найман зуун гучин хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МБХХК-иас 12,000,000 төгрөгийн үнэ бүхий авто машины граш /зогсоол/, 35,000,0000 төгрөг буюу нийт 47,000,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 392,950 (гурван зуун ерэн хоёр мянга есөн зуун тавьтөгрөгийн 50% болох 196,475 (нэг зуун ерэн зургаан мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Жд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69, 75 дугаар зүйлд заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн  2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 155/ШЗ2024/01199 дугаартай захирамжаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Хоймор таур орон сууцны барилгын 5 дугаар давхрын Е буюу 52 тоот 59,45морон сууцыг, тус шүүхийн шүүгчийн  2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 155/ШЗ2024/01728 дугаартай захирамжаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Хоймор тауэр орон сууцны барилгын 5 дугаар давхрын 49 тоот 59,45 м2 сууц, 2 дугаар давхрын 207 тоот 33,31 м2 сууц, 208 тоот 54,1Зм2 сууцыг тус тус  бусдад худалдахгүй, бусдын эзэмшил, ашиглалт, өмчлөлд шилжүүлэхгүй байхыг МБХХК-д даалгасан шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсныг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5.Энэ захирамжийн хувийг Хөвсгөл аймгийн Усын бүртгэлийн хэлтэст хүргүүсгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ  Г.ДАВААХҮҮ