Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2024/00795

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2024/00795

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Г.Даваахүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын ********** оршин суух, Х Д.М (*********** )-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн, нэхэмжлэгч Д.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М нь  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал нэгдэлд 1986 оноос 1988 он хүртэл малчнаар ажиллаж байгаад, 1988-1990 он хүртэл хугацаат цэргийн албанд татагдсан. Цэргээс 1990 онд халагдаж ирээд үргэлжлүүлэн 1990 оноос 1993 он хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүйгээс миний улсад ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал нэгдэлд 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг дуустал, 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

...Би 1990 онд цэргээс халагдаж ирээд нэгдэлд малчнаар ажилласан. Гэвч хэрэгт авагдсан баримтанд 1990 онд цалин бичигдээгүй байна. Иймд дээрх хугацааг хүсэлтийн шаардлагаасаа хасаад 1991 оноос ажиллаж байсан байдлаа тогтоолгоё...гэв.

Нотлох баримтаар:

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 11/569 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал нэгдлийн 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №13 дугаартай Хүмүүсийг ажилд томилох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №74 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Засаг даргын 1992 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №08 дугаартай Малчин томилох захирамжийн хуулбар, Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын ЗДТГ-аас 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Мын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 4980 дугаартай Архивын лавлагаа, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Мын ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1993 оны 01 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сар, 1997 оны 01 сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал нөхөн тооцуулсан тухай Х Дорждэлэгийн Мын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал ХК-ийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №01 дугаартай Ажилд томилох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн. (хх-ийн 4-19, 39-44 дахь тал)

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.Ванчинсүрэн, Н.Дамбасүрэн нарыг гэрчээр асуусан ба онцгой ажиллагааны журмаар шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Л.Баттөрийн хаатр-21 (А), хаягийн хуудас № 7, Хаатр 01 (А), Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс лавлагаа зэрэг баримтын лавлагаа гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 33-38 дахь тал)

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн 

судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Х Д.М (*********** нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба тэрээр шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа хэрэгт байгаа баримтын хэмжээнд тогтоолгохоор өөрчилсөн болно.

Д.М нь Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал нэгдэлд 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, Бадрал ХК-нд 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Тухайлбал:

Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №13 дугаартай:...16.Д.М шарга бригадад хоньчин...гэх Хүмүүсийг ажилд томилох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,

Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №74 дугаартай:...17 Д.М хоньчин...гэх Ажлаас чөлөөлөх тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,

Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Засаг даргын 1992 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №08 дугаартай:...Дорждэлэг овогтой Мыг 1992-04-01-нээс эхлэн ажиллуулсугай... гэх Малчин томилох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын ЗДТГ-аас 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Мын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №477 дугаартай:...Цагаан Уул сумын Бадрал нэгдэл нь Шимтгэл төлөлтийн тайлан 1991 онд, Бадрал ББХК 1992 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно...гэх лавлагаа,

Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал ХК-ийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №01 дугаартай: ...82. Д.М малчнаар... гэх Ажилд томилох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,

Х Д.М (*********** )-ын Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

Х Д.М (*********** )-ын Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Д.Ванчинсүрэнгийн ...Д.М нь Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал нэгдэлд 1986 оноос 1988 он хүртэл малчнаар ажиллаж байгаад, 1988 онд цэргийн албанд татагдсан. Хугацаат цэргийн 2 жилийн албыг 1990 онд хааж дуусган, цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн тус нэгдэлдээ 1992 оныг дуустал буюу нэгдэл тартал тасралтгүй малчнаар ажиллаж байсан. Тэрээр адуу, хонь маллаж байсан... гэх, гэрч Н.Дамсүрэнгийн ...Д.М нь 1986 онд 8 дугаар анги төгсөөд, илгээлтээр Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал нэгдэлд малчнаар элсэн орж, 1988 он хүртэл ажилласан. Ингээд тэрээр 1988 оноос 1990 он хүртэл хугацаат цэргийн албыг хааж, цэргээс 1990 онд халагдаж ирээд үргэлжлүүлэн тус нэгдэлдээ малчнаар 1993 он хүртэл ажилласан... гэх мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул  шаардлагыг хангаж шийдвэрлэв. (хх-ийн 5-19, 31, 32, 33-43, 48 дахь тал)

Хэрэгт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 11/569 дугаартай ...Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1988, 1990 оны тушал шүүж үзэхэд Д.Мыг малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна... гэх тодорхойлолт,

Д.Мын ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1993 оны 01 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сар, 1997 оны 01 сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал нөхөн тооцуулсан тухай Х Дорждэлэгийн Мын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 4980 дугаартай...Д.М нь Хөвсгөл аймгаас НАХЯ-ны сайдын 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн б/308 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, 0129 дүгээр ангид алба хаагаад, УАБХЕГ-ын 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн б/307 дугаар тушаалаар халагджээ... гэх хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг баримтууд авагдсан ба хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог  болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв. (хх-ийн 4, 16, 18 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Х Д.М (*********** )-ын Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал нэгдэлд 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, Бадрал ХК-нд 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ