| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01008/И |
| Дугаар | 142/ШШ2024/01153 |
| Огноо | 2024-09-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 142/ШШ2024/01153
2024 09 04 142/ШШ2024/01153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ....... 60 настай, эрэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сумын Уртбулаг багийн . тоотод... оршин суух хаягтай, ******* ******* ******* ******* /регистрийн дугаар: *******, утас:******* /-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч М.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч М.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие М.******* нь 1989 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн ерөнхий нябо, 1992 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1995 он хүртэл мөн сумын Давшилт ХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтрийн бичилт зөрүүтэй, дээрх үеийн ажилласан байдлын архивын лавлагаа, баримт олдохгүй, ажилласан жилд тооцох боломжгүй байгаа тул Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд 1989-1992 онд, Давшилт ХК-д 1993-1994 оны хооронд нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү... гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 3/, хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар /хх-ийн 4-5/, Увс аймгийн Ардын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комисын 1992 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 39 дугаартай тогтоол /хх-ийн 6-7/, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн лавлагаа /хх-ийн 8/, Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1988 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 67 дугаартай тушаал /хх-ийн 9-10/, Увс аймгийн Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн удирдах газрын даргын 1989 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 61 дугаартай тушаал /хх-ийн 11/, Увс аймгийн Зүүнхангай сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаартай захирамж /хх-ийн 12-13/, Увс аймгийн Зүүнхангай сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11 дугаартай захирамж /хх-ийн 14/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн Засаг даргын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-19/, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн архивын лавлагаа, хамт ажиллаж байсан ....... нарын тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч ******* ******* Мангын ******* нь Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд 1989 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ерөнхий нягтлан бодогчоор, Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт ХК-д 1992 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацаанд нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь:
Түүнд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хөдөө аж ахуйн дээд сургуулиас олгосон 176347 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар,
Увс аймгийн Ардын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комисын 1992 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 39 дугаартай тогтоол /хх-ийн 6-7/,
Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн лавлагаа /хх-ийн 8/,
Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1988 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 67 дугаартай тушаал /хх-ийн 9-10/,
Увс аймгийн Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн удирдах газрын даргын 1989 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 61 дугаартай тушаал /хх-ийн 11/,
Увс аймгийн Зүүнхангай сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаартай захирамж /хх-ийн 12-13/,
Увс аймгийн Зүүнхангай сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11 дугаартай захирамж /хх-ийн 14/,
Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн архивын лавлагаа,
Хамт ажиллаж байсан О.Цэнд-Аюушийн Миний бие 1962 онд Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн. О.Цэнд-Аюуш би сумандаа дунд сургууль төгсөж, Увс аймгийн Баруун туруун суманд трокторын жолоочийн курс төгссөн. 1986 оноос Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд трокторын жолооч 1986-1994 он хүртэл ажилсан. 1995 оноос тус суманд мал маллаж байгаад Эрдэнэт хотод шилжиж ирсэн. Намайг Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд ажиллаж байхад Манга ******* ******* нь тус нэгдэлд 1988-1994 онд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсаныг гэрчилж байна...гэх тодорхойлолт,
Хамт ажиллаж байсан Ц.Отгонжаргалын Миний бие 1963 онд төрсөн. Отгонжаргал би Зүүнхангай сумандаа Давшилт нэгдэлд 1985-1990 онд малчин байсан. 2000 онд Эрдэнэт хотод шилжиж ирсэн. Намайг Увс аймгийн Зүүнхангай суманд Давшилт нэгдэлд байхад М.******* нь тус нэгдэл 1988-1994 онд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсныг гэрчилж байна... гэх тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдон тогтоогдож байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд 1989 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ерөнхий нягтлан бодогчоор, Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт ХК-д 1992 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацаанд нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ