| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00757/И |
| Дугаар | 155/ШШ2024/00815 |
| Огноо | 2024-07-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2024/00815
| 2024 оны 07 сарын 22 өдөр | Дугаар 155/ШШ2024/00815 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******************* өөрийн байранд байрлах, ТБхувьцаат компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************* оршин суух, М Р-н М (*********** ),
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************ тоотод оршин суух, Х Ч-н О (************ ) нарт холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 32,336,037.04 (гучин хоёр сая гурван зуун гучин зургаан мянга гучин долоон төгрөг дөрвөн мөнгө) төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ТБХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Р.М , Ч.О нар нь ТБХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дугаар 20/139 тоот Зээлийн гэрээ байгуулан 19,000,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн, сарын 1,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээл авсан. Зээлдэгч нар нь ТБХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан дугаар 20/139 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дугаар 20/139 тоот Фидуцийн гэрээг байгуулж дараах хөрөнгийг барьцаалсан.
11-04 УНБ улсын дугаартай, 0\У82040022666 аралын дугаар, 02961110 гэрчилгээний дугаартай тоёота кровн маркийн автомашин.
Банк нь Зээлийн гэрээ-ний дагуу зээлдэгч Р.Марал-Эрдэнийн ТБдахь 384000133203 тоот харилцах дансанд 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 19,000,000 төгрөгийг шилжүүлэн олгосон. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш үндсэн зээлээс 543,742.47 төгрөг, хүүнээс 259,857.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нийт 803,600 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Р.М , Ч.О нар нь 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар 20/139 тоот зээлийн гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул банкнаас, 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр, тус тус зээлийн гэрээний үүргээ биелүүлэх, нэмэлт хугацаа олгох мэдэгдэл, тайлбар-ыг зээлдэгчид удаа дараа хүргүүлсэн боловч зээлдэгчид нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Зээлдэгч Р.М , Ч.О нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 18.456,257.53 төгрөг, хүү 12,368,625.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,511,154.29 төгрөг, нийт 32.336.037.04 төгрөг хуримтлагдаж банкийг хохироож байна.
Иймд ТБнь дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 20/139 тоот зээлийн гэрээний 6.2.1 дэх заалтыг үндэслэн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 18,456,257.53 төгрөг, хүү 12,368,625.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,511,154.29 төгрөг нийт 32,336,037.04 төгрөгийг зээлдэгч Р.М , Ч.О нараас гаргуулж Төрийн банкинд олгуулах.
Зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох 11-04 УНБ улсын дугаартай, GWS2040022666 аралын дугаар, 02961110 гэрчилгээний дугаартай тоёота кровн маркийн автомашиныг албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ТБХК нь хариуцагч Р.М , Ч.О нараас зээлийн гэрээний үүрэгт 32,336,037.04 (гучин хоёр сая гурван зуун гучин зургаан мянга гучин долоон төгрөг дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 11-04 УНБ улсын дугаартай, GWS2040022666 аралын дугаар, 02961110 гэрчилгээний дугаартай тоёота кровн маркийн автомашиныг албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа...Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлага 32,336,37.07 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулах, зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд тоёота кровн машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн ба хариуцагч нарын зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
ТБХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 391,779 (гурван зуун ерэн нэгэн мянга долоон зуун далан ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.М , Ч.О нараас 195,889 төгрөгийг, улсын орлогоос буцаан 195,889 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ТБХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ТБХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 32,336,037.04 (гучин хоёр сая гурван зуун гучин зургаан мянга гучин долоон төгрөг дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 11-04 УНБ улсын дугаартай, GWS2040022666 аралын дугаар, 02961110 гэрчилгээний дугаартай тоёота кровн маркийн автомашиныг албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ТБХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 391,779 (гурван зуун ерэн нэгэн мянга долоон зуун далан ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.М , Ч.О нараас 195,889 (нэг зуун ерэн таван мянга найман зуун наян ес) төгрөгийг, улсын орлогоос буцаан 195,889 (нэг зуун ерэн таван мянга найман зуун наян ес) төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ТБХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ