| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/00290/И |
| Дугаар | 142/ШШ2024/00940 |
| Огноо | 2024-06-19 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 142/ШШ2024/00940
|
|
|
|
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Б.Дэлгэрцэцэг, шүүгч Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1981 онд төрсөн ******* настай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ******* тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ТӨҮГ-т холбогдох
нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж, худал мэдээлэл тараасан гэдгийг тогтоолгох, уг мэдээллийг тараасан арга хэлбэрээр няцаахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* хариуцагч ******* ******* ТӨҮГ-т холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж, худал мэдээлэл тараасан болохыг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэрээр нь няцаахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч М.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтэн М.******* миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан, гутаасан илт худал мэдээллийг 2019 оноос хойш ******* ******* ТӨҮГ-ын Хүний нөөцийн захиргааны хэлтэс, Хуулийн хэлтсийн дунд хүргэгдсэн төдийгүй Орхон аймгийн Цагдаагийн газарт надад мэдэгдэхгүй өгч хэрэг бүрдүүлэлтийн материал болгон хуулийн байгууллагад буруутай мэт ойлголт төрүүлсэн төдийгүй 2023 оны 03 сараас Барилга засварын цехийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах хугацаанд *******чний эвлэлийн гишүүдийг шүүхийн процесст нөлөөлөх зорилгоор нэхэмжлэлийн татуулах арга хэрэгсэл болгон Хуулийн хэлтсийн зүгээс цехийн дарга дамжуулан ажилтнуудыг нэхэмжлэлийг татуулах зорилгоор хөдөлмөрийн гэрээгүй удахгүй явна, цалин хөлс олгогдохгүй байгаа, сэтгэцийн өвчтэй авгайгийн үгэнд орлоо. Та нарт олдохгүй гэх мэтчилэн цехийн ажилтнуудын хурлыг хэсэг бүлгээр нь цуглуулж хуралдаж байсан төдийгүй одоо манай цехэд ч байхгүй дэмий хүн дагасан мэтээр ойлгуулах зорилготойгоор *******ийн газрын Хуулийн хэлтэс болон Хүний нөөцийн хэлтэст албан бичгээр хандаж Хүний нөөцийн программ хангамжийг хаалгах, Санхүү бүртгэлийн хэлтэст хандан цалин хөлс зогсоох гэх мэтчилэн сэтгэл санааны хүнд байдалд удаан хугацаанд байлгасан төдийгүй Монгол Улсын үндсэн хуулийг олгогдсон үндсэн эрх болон нэр төр, алдар хүндийг гутаах үйлдлүүдийг идэвхитэйгээр зохион байгуулж байсан. Мөн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ******* ******* ТӨҮГ-ын тайлангийн бланс хамгаалах хуралд ******* ******* ТӨҮГ-ын Ерөнхий инженер , Тамгын дарга , Хуулийн хэлтсийн дарга , Хүний нөөц захиргааны хэлтсийн дарга нар нь цехийн тайлангийн хурал сонсох бус харин ажилтан намайг оролцоогүй байхад худал мэдээлэл түгээх замаар нэр төрд халдаж дарга болох л сонирхолтой гэж ярьсан төдийгүй цалин мөнгө нь орохгүй байгаа эсэхийг ярилцаж, улс төр хийж байгаа мөн ажиллаж чадахгүй бол явуулах хэрэгтэй гэх мэтчилэн тухайн хуралд суусан ажилтнуудыг итгэлийг хөсөрдүүлэх оролдлого хийж байсан, та нар хохирсон юм байхгүй юун үндсэн цалингийн зөрүү танай наад шүүхийн асуудлаас болж та нар аж ахуйн тооцоонд оруулах тайлан бланс гаргуулахаар болж байгаа гэх мэтчилэн хамт олны дунд буруутай мэтээр ойлгуулах оролдлогыг удаа хийж байсан. ******* ******* ТӨҮГ-ын удирдлагуудын энэхүү үйлдлийг Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын зүгээс Зөвлөмж өгөхдөө ялгаварлан гадуурхсаныг тогтоосон төдийгүй худал мэдээлэл тараасныг ч мөн тогтоосон байдаг. Иймд Монгол улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасны дагуу миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж, худал мэдээлэл тараасан гэдгийг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр арга хэлбэрээр нь няцаах үүргийг ******* ******* ТӨҮГ-т даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.
2.Хариуцагч ******* ******* ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барилга засварын цехийн Хүний нөөцийн мэргэжилтэн М.*******гийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж худал мэдээлэл тараасан зүйл байхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.
3.Шүүх нэхэмжлэгч М.*******гийн хүсэлтээр ******* ******* ТӨҮГ-аас 2023.09.07-ны өдрийн 07/49 дугаартай Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүний зөвлөмж, 2023.09.28-ны өдрийн 2023-01 дугаартай Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын Хүний эрхийн Хамгаалагчийн хорооны Дүгнэлт, 2019.12.09-ний өдрийн Хуулийн Хэлтсийн дарга ын Дүгнэлт хүргүүлэх тухай албан бичиг, 2019.11.28-ны өдрийн 113/527 дугаартай Захиргаа Хүний нөөцийн бодлогын газрын даргын албан бичиг, 2022.10.17-ны өдрийн Хуулийн хэлтэст өгсөн М.*******гийн өргөдөл, 2022.1 1.18-ны өдрийн Хуулийн хэлтэст өгсөн М.*******гийн өргөдөл, 2022.11.16-ны өдрийн Хуулийн хэлтсийн дарга ын 117/1123 дугаартай албан бичиг, 2021.02.16-ны өдрийн Захиргаа, Хүний нөөцийн бодлогын газрын 113/95 дугаартай албан бичиг, 2022.12.08-ны өдрийн 117/1209 дугаартай Хуулийн хэлтсийн албан бичиг, 2022.11.18-ны өдрийн ******* ******* ТӨҮГ-ын Ерөнхий инженер Ёс зүйн хорооны дарга өд гаргасан М.*******гийн өргөдөл, 117/1219 дугаартай Хуулийн хэлтсийн даргын албан бичиг Ёс зүйн хорооны М.*******д хариу хүргүүлсэн тухай бичиг, 2023.01.03-ны өдрийн Хүний нөөц, Захиргааны хэлтсийн дарга т гаргасан М.*******гийн өргөдөл, 2023.01.12-ны өдрийн 113/31 дугаартай Хүний нөөц, Захиргааны хэлтсийн даргын албан бичиг, 2023.05.17-ны өдрийн ******* *******' ТӨҮГ-ын Хуулийн хэлтэс, Дотоод Хяналт, Мөниторингийн Хэлтэс, Хүний нөөц, Захиргааны хэлтсийн удирдлагууд болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгч нартай хийсэн хурлын тэмдэглэл №1, ******* *******' ТӨҮГ-ын Ерөнхий захиралд өгсөн М.******* миний өргөдөл, 2023.04.03-ны 40/132 дугаартай БЗЦехийн дарга М.Төмөртогоогийн албан бичиг, 2023.04.06-ны өдрийн 40/140 БЗЦ-ийн дарга М.Төмөртогоогийн Хуулийн хэлтсийн дарга т явуулсан албан бичиг, 2023.04.06-ны өдрийн 40/141 Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга т явуулсан албан бичгүүд, 2023.10.03-ны өдрийн 40/3******* дугаартай БЗЦ-ийн дарга М.Төмөртогоогийн Хүсэлт гаргах тухай албан бичиг /хх-24-68/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.
4. Шүүх хариуцагч ******* ******* ТӨҮГ-ын хүсэлтээр Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн 192500889 дугаартай хэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
5.Иргэдийн төлөөлөгч Нэхэмжлэгч М.*******гийн ******* *******т нэр төрийг сэргээх талаах шүүх хуралд иргэний төлөөлөгчөөр сууж шүүх хурал хэрэн явагдаж байгаатай танилцаж шүүх хуралд суулаа. Нэхэмжлэгч талаас ******* *******ийн Барилга засвар хүний нөөцөд ажиллахдаа цех тайлан, тооцоог буруу хийдэг, хувийн ашиг сонирхолтой, гэж буруу гэх мэтээр бусад ажилчид ******* цехэд тараасан нь сэтгэл санаа нэр төрд халдсан гэж үзэж шүүхэд хандсан хариуцагч 2019 онд тус ******* цехэд цагдаад тус шалгагдаж байсан бөгөөд хаасан мөн гүтгэсэн гэж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгчийн ******* *******т биш цех даргад хүнд гаргасан хэрэгтэй байсан гэж үзэж байна гэсэн дүгнэлт гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч М.******* хариуцагч ******* ******* ТӨҮГ-т холбогдуулан гаргасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж, худал мэдээлэл тараасан гэдгийг тогтоолгох, уг мэдээллийг тараасан арга хэлбэрээр няцаахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч М.******* нь миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан, гутаасан илт худал мэдээллийг 2019 оноос хойш ******* ******* ТӨҮГ-ын Хүний нөөцийн захиргааны хэлтэс, Хуулийн хэлтсийн дунд хүргэгдсэн төдийгүй Орхон аймгийн Цагдаагийн газарт надад мэдэгдэхгүй өгч хэрэг бүрдүүлэлтийн материал болгон хуулийн байгууллагад буруутай мэт ойлголт төрүүлсэн. 2023 оны 03 сараас Хуулийн хэлтсийн зүгээс цехийн дарга дамжуулан ажилтнуудыг нэхэмжлэлийг татуулах зорилгоор хөдөлмөрийн гэрээгүй, удахгүй явна, цалин хөлс олгогдохгүй байгаа сэтгэцийн өвчтэй авгайгийн үгэнд орлоо гэх мэтчилэн цехийн ажилтнуудын хурлыг хэсэг бүлгээр нь цуглуулж хуралдаж байсан. Манай цехэд ч байхгүй дэмий хүн дагасан мэтээр ойлгуулах зорилготойгоор *******ийн газрын Хуулийн хэлтэс болон Хүний нөөцийн хэлтэст албан бичгээр хандаж Хүний нөөцийн программ хангамжийг хаалгах, Санхүү бүртгэлийн хэлтэст хандан цалин хөлс зогсоох гэх мэтчилэн сэтгэл санааны хүнд байдалд удаан хугацаанд байлгасан төдийгүй Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрх болон нэр төр, алдар хүндийг гутаах үйлдлүүдийг идэвхитэйгээр зохион байгуулж байсан. ******* ******* ТӨҮГ-ын удирдлагуудын энэхүү үйлдлийг Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын зүгээс Зөвлөмж өгөхдөө ялгаварлан гадуурхсаныг тогтоосон төдийгүй худал мэдээлэл тараасныг ч мөн тогтоосон гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.
3. Хариуцагч ******* ******* ТӨҮГ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Барилга засварын цехийн Хүний нөөцийн мэргэжилтэн М.*******гийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж худал мэдээлэл тараасан зүйл байхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.
******* ******* ТӨҮГ-ын Барилга засварын цехийн *******чний эвлэлийн хорооноос ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрхийг хамгаалж ажилласны төлөө ажлын байрны дарамтад өртөх болсон тул дүгнэлт гаргаж өгнө үү гэсэн гомдол мэдээллийг комисст ирүүлсний дагуу Хүний эрхийн Үндэсний комиссын Хүний эрх хамгаалагчийн хорооны орон тооны бус гишүүн 2023 оны 06 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд Орхон аймагт ажиллаж 2023-09-07-ны өдрийн 07/49 дугаартай Хүний эрхийн үндэсний комиссын зөвлөмж гаргажээ. Уг зөвлөмжид нэхэмжлэгч М.*******гийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж худал мэдээлэл тараасан талаар дүгнээгүй энэ тухай ямар нэгэн зөвлөмж гаргаагүй байна.
Харин уг зөвлөгөөнөөр ******* ******* ТӨҮГ-ын Барилга засварын цехийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагаагаа хэвийн явуулах,ажилтнуудын эвлэлдэн нэгдэх,үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байх зэрэг асуудлаар зөвлөсөн байна. Түүнчлэн Хүний эрх хамгаалагчийн хорооны 2023 оны 09 сарын 28-ны өдрийн 2023-01 дугаартай дүгнэлтэд нэхэмжлэгч М.*******г Хүний эрх хамгаалагч гэж үзсэн.М.*******г хүний эрх хамгаалагчийн хувьд явуулж буй үйл ажиллагааг нь хүндэтгэхгүй байх,худал мэдээлэл тараах,ялгаварлан гадуурхах,үйл ажиллагааг нь дэмжихгүй байх хэлбэрээр эрхийг нь зөрчсөн байна гэж дүгнэжээ.Энэхүү дүгнэлт нь хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэр төр,алдар хүнд,ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан гэж үзэх үндэслэл болохгүй байна.
******* ******* ТӨҮГазрын Захиргаа,хүний нөөцийн бодлогын газраас тус *******ийн газрын Хуулийн хэлтэст хандан 2019-11-28-ны өдрийн № 113/527 тоот албан бичгээр Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтэн тус газарт 2019-11-05-ны өдөр гаргасан 1696 өргөдлөөр гаргасан гомдлыг судалж,дүгнэлт гаргуулан хариу ирүүлэхийг хүссэн байна. Дээрх албан тоотод нь ... Амаржсан даруйд Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авахын тулд эмнэлгийн байгууллагаас амаржсан тухай хуудас бичүүлж,цехийн даргаар баталгаажуулах зорилгоор ажилтан М.*******д өгүүлсэн.Гэтэл ажилтан М.******* эмнэлгээс бичиж өгсөн хуудсыг дур мэдэн устгаж,өөрөө дахиж очин хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалыг ажил хуваарилагч болгон өөрчлөн бичүүлсэн. Энэхүү бичиг баримтыг хувийн санаа сэдлээр хуурамчаар үйлдсэн нь Монгол Улсын хууль,*******ийн газрын дүрэм,журмыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна гэсэн өргөдлийн агуулгыг тусгажээ.
******* ******* ТӨҮГ-ын Хуулийн хэлтсээс 201912 дугаар сарын 09-ний өдрийн 117/1274дугаар албан бичгээр Захиргаа,хүний нөөцийн бодлогын газарт дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгийн хариуг хүргүүлжээ. Уг дүгнэлтдээ баримт бичиг үндэслэлгүйгээр бүрдүүлсэн үйлдлийг шалгуулахаар холбогдох байгууллагад хүсэлт гаргаж байгаа болно гээд,харин гомдолд дурдсан М.*******д холбогдох үйлдлийг *******ийн газрын ёс зүйн хороогоор шалган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн байна.
******* ******* ТӨҮГ-ын Хуулийн хэлтсээс 201912 дугаар сарын 09-ний өдрийн 117/1274 дугаар албан бичигт М.*******д холбогдох үйлдлийг *******ийн газрын ёс зүйн хороогоор шалган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн байна. Үүнийг нэхэмжлэгч нэр төрд нь халдсан үйлдэл гэж үзэж байгаа боловч энэ нь ******* ******* ТӨҮГазрын Захиргаа,хүний нөөцийн бодлогын газраас тус *******ийн газрын Хуулийн хэлтэст хандан гаргасан 2019-11-28-ны өдрийн № 113/527 тоот албан бичгийн хариу байх ба ийнхүү бичсэнээр түүний нэр төрийг гутаасан худал мэдээ тараасан гэж үзэхгүй.
Мөн ******* ******* ТӨҮГазрын Хуулийн хэлтсийн 2022-12-12-ны өдрийн № 117/1219 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн өөрийнх нь зүгээс болон бусад албан тушаалтнуудаас нэхэмжлэгчид холбогдуулан 2019-2022 онуудын хооронд ******* ******* ТӨҮГ-ын Ёс зүйн хороонд хандсан өргөдөл гомдол ирээгүй болохыг нэхэмжлэгч М.*******д дээрх албан бичгээр хариу мэдэгдсэн байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй,хариуцагч нь нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж, худал мэдээлэл тараасан гэх үйл баримт нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Иймд дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож М.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 497 дугаар зүйлийн 497.1., 511 дүгээр зүйлийн 511.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.*******гийн хариуцагч ******* ******* ТӨҮГ-т холбогдуулан гаргасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж, худал мэдээлэл тараасан болохыг тогтоолгох, уг мэдээллийг тараасан арга хэлбэрээр няцаахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Б.ХИШИГДАВАА