| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00822/И |
| Дугаар | 155/ШШ2024/00825 |
| Огноо | 2024-07-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 155/ШШ2024/00825
| 2024 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 155/ШШ2024/00825 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Ханх сумын ************ оршин суух, Ш Ч-ы Б (******** )-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч Ч.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1986-1988 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Хугацаат цэргийн алба 1988-1990 оны хооронд хааж, цэргээс 1990 онд халагдаж ирээд, үргэлжүүлэн тус нэгдэлдээ 1992 он хүртэл малчнаар тасралтгүй ажилласан юм. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтрийн тамга тэмдэг дутуу дарагдаж, дутуу бичигдсэн зэргээс миний улсад ажиллаж байсан байдал маань тогтоогдохгүй байна. Би улсаас 199-2000 оныг нөхөн тооцуулж авсан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нотлох баримтаар:
Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 11/637 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн №42 дугаартай Илгээлтийн охид хөвгүүдийг ажилд томилох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №82 дугаартай Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ЗДТГ-аас 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ч.Бат-Эрдэнийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн даргын 1986 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №59 дугаартай Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн. (хх-ийн 4-29, 43 дахь тал)
Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд М.А , Т.Б нарыг гэрчээр асуусан ба онцгой ажиллагааны журмаар шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ч.Бат-Эрдэнийн хаатр-21 (А), хаягийн хуудас № 7, Хаатр 01 (А), Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс лавлагаа зэрэг баримтын лавлагаа гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 33, 34, 37-41 дахь тал)
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн
судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш Ч-ы Б (******** ) нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба тэрээр шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа багасгасан болно.
Ч.Б нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Тухайлбал:
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №82 дугаартай...2.Чулуун Б , 5-р бригад, үхэрчин, 1988-10-20...гэх Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ЗДТГ-аас 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ч.Бат-Эрдэнийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн даргын 1986 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №59 дугаартай...Чулуугийн Б нарыг 8 сарын 01-нээс 5 дугаар бригадад үхэрчнээр...гэх Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Ш Ч-ы Б (******** )-ийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
Ш Ч-ы Б (******** )-ийн Улсын бүртгэлийн 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаягийн хуудас №7 маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
Ш Ч-ы Б (******** )-ийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч М.А ийн...Ч.Б нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1986 оноос 1988 он хүртэл малчнаар ажиллаж байгаад, 1988 онд цэргийн албанд татагдсан. Цэргээс 1990 онд халагдаж, үргэлжлүүлэн тус нэгдэлдээ 1992 он хүртэл тасралтгүй малчнаар ажилласан...гэх, гэрч Т.Б ын ...Ч.Б нь 1986 оноос 1988 он хүртэл Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд малчнаар ажиллаж байгаад, 1988 онд цэргийн албанд татагдсан. Цэргээс 1990 онд халагдаж, үргэлжлүүлэн 1992 он хүртэл тасралтгүй малчнаар ажилласан...гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул багасгасан шаардлагыг хангаж шийдвэрлэв. (хх-ийн 6-28, 43-47 дахь тал)
Хэрэгт Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №42 дугаартай Илгээлтийн охид хөвгүүдийг ажилд томилох тухай тушаалын хуулбар авагдсан ба үнэлээгүй. Учир нь тус баимт нь хэрэгт хамааралгүй болно.
Мөн Ч.Бат-Эрдэнийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1990 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал нөхөн тооцуулсан тухай 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа,
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 11/637 дугаартай...Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн даргын 1986, 1990 оны тушаал шүүж үзэхэд Ч.Бат-Эрдэнийг малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна... гэх тодорхойлолт,
Төрийн үйлчилгээний нэгдсэн сисемээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн...Ч-ы Б БХЯ-ны сайдын 1988.09.29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар Хөвсгөл аймгаас 1988.10.16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 251 дүгээр ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1990.10.11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990.10.16-ны өдрийн 643656 дугаарийн цэргийн батлахтай халагдсан...гэх Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг баримтууд авагдсан ба хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв. (хх-ийн 4, 29, 37 дахь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш Ч-ы Б (******** )-ийн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ