Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2024/00827

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2024/00827

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тариалан сумын **************** оршин суух, Х П-н Б  (************* )-ийн хүсэлттэй,

Хугацаат цэргийн алба хаасан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч П.Б ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншай

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Б  нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Б  миний бие 1969 онд Хөвсгөл аймгийн Их-Уул суманд П-н 3 дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд, Хөвсгөл аймгийн Тариалан 10 жилийн сургуулийг 1985 онд төгсөөд Төв аймгийн Угтаал сумын ТМС-д тракторын жолооч мэргэжлээр 1987 онд төгссөн. Би Батлан хамгаалах яамны сайдын 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс н/507 дугаар тушаалаар Булган аймгаас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 073 дугаар ангид алба хааж мөн сайдын 1989 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн н/347 дугаар тушаалаар 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 650529 дугаарын цэргийн батлахтай цэргээс халагдсан. Миний овгийг цэргийн алба хаах хугацаанд хойд эцэг Чимэддоржоор овоглосон байдаг. Энэ байдлаас хугацаат цэргийн алба хаасан жилүүд ажилласан жилд тооцогдохгүй байна.

Иймд намайг Барилгын цэргийн 073 дугаар ангид 1987 оны 10 дугаар сарын

 

15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан байдпыг тогтоож өгнө үү гэв.

Нотлох баримт:

Нэхэмжлэгчээс Монгол Улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 06/1659 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн CVL2467010001004536 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтыг ирүүлжээ. (хх-ийн 2, 5 дахь тал)

Онцгой ажиллагааны журмаар шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс П.Бат-Эрдэнийн хаатр-21 (А), Хаатр 01 (А), хаягийн хуудас № 7 баримт, Батлан хамгаалах яам, Батлах хамгаалахын төв архиваас цэргийн албанд татагчдын анкетын хуулбар (хх-ийн 18-25, 30, 31 дахь тал) зэргийг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х П-н Б  (************* нь Барилгын цэргийн 073 дугаар ангид 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

П.Б  нь Барилгын цэргийн 073 дугаар ангид 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан болох нь:

Түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хуралдаанд гаргасан тайлбар,

Монгол Улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 06/1659 дугаартай...Чимэддоржийн Б  БХЯ-ны сайдын 1987.09.25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар Булган аймгаас 1987.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 073 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1989.09.26-ны өдрийн н/347 дугаар тушаалаар 1989.10.15-ны өдөр 650529 дугаарын цэргийн батлахтай халагдсан...гэх Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №CVL2467010001004536 дугаартай эцэг /эх/-ийн нэр: Пагамдулам, өөрийн нэр: Б , хүйс: эрэгтэй, төрсөн он, сар, өдөр: 1969-07-21, бүртгэсэн газар... Хөвсгөл, Их-Уул, бүртгэлийн дугаар: №104, бүртгэсэн он, сар, өдөр: 1969-08-18, эцэг /эх/-ийн нэр: Баасан, өөрийн нэр: Пагамдулам...гэх Төрсний бүртгэлийн лавлагаа,

Булган аймгийн Хутаг Өндөр сумаас 1987 онд цэргийн албанд тэнцэгчдийн овог, нэр: Чимэддоржийн Б , төрсөн он, сар, өдөр, нас: 1969-07-21, мэргэжил тракторын жолоо, ам бүл: ам бүл 5, аав Чимэддорж ХБА манаач, ах Нямдорж...гэх анкетын хуулбар,

Х П-н Бат-Эрдэнийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

Х П-н Бат-Эрдэнийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан) зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэв. (хх-ийн 18-21 дахь тал)

Нэхэмжлэгчийн "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Х П-н Б  (************* )-ийн Барилгын цэргийн 073 дугаар ангид 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ДАВААХҮҮ