Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2019/0906

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би Т.Ц******ын нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л******* нь тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Түдэвийн Ц******ын нэхэмжлэлтэй Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргад холбогдох Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 210 дугаар тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг 20 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх 14,694,269 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх мөн хууль бус шийдвэрийн улмаас олгогдоогүй 2018 оны урамшууллыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ, 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно, 69 дүгээр зүйлийн 69.2-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж тус тус заасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлж байх бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Т.Ц******ын Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргад холбогдуулан гаргасан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаартай Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 210 дугаар тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 20 дугаар тушаалыг хүчингүй болгосон тогтоолыг биелүүлэхийг Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргад даалгах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дээрх хууль бус шийдвэрийн улмаас олгогдоогүй 2018 оны урамшууллыг олгуулахыг тус тус даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ