Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2024/00831

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2024/00831

Хөвсгөл аймаг

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Т  Б-ы Э (************* ), Ө  Д-ийн Б (************ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар  2012 оны 6 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Э.Г , 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Э.Э  нарыг төрсөн эх Д.Бяийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Э.Э д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Э.Г ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 100 хувиар сар бүр эцэг Б.Эаас  хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Д.Бя, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар  алданги төлөхийг хариуцагч Б.Э тус тус мэдэгдсүгэй.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Б.Э, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.Бя нарт тус тус үүрэг болгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, хариуцагч Б.Э цалингийн зээл 6,600,000 (зургаан сая зургаан зуун мянга) төгрөг гаргуулах шаардлагыг төлөхийг бүхэлд нь зөвшөөрсөн, нэхэмжлэгчийн татгалзал болоод хариуцагчийн зөвшөөрлийг тус тус баталсугай.

7.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу)  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, түүнээс цалингийн зээл 6,600,000 (зургаан сая зургаан зуун мянга) төгрөг гаргуулах шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 120,550 (нэг зуун хорин мянга таван зуун тавь) төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагчаас  улсын тэмдэгтийн хураамжид нийт 190,750 (нэг зуун ерэн мянга долоон зуун тавьтөгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Г.ДАВААХҮҮ