Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2024/00837

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2024/00837

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Г.Даваахүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ************ оршин суух, Ш П-н Э  (********** )-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн, нэхэмжлэгч П.Э  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Э  нь  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оноос 1988 он хүртэл чанарын ажилтнаар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хүн эмнэлэгт 1988 оноос 1989 он хүртэл галч, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын мал эмнэлэгт 1989 оноос 1995 он хүртэл галчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгөөч гэж шүүхэд хандсан. Би 1983-1986 оны хооронд цэргийн алба хааж байсан. Гэтэл нэхэмжлэлдээ уг хугацаанд ажилллаж байснаар тогтоолгохоор буруу бичжээ. Мөн улсаас нөхөн 11 жилийн тооцуулж авсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа дараахи байдлаар багасгаж, өөрчиллөө.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл чанарын ажилтан, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн халуун усанд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гачигар, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл чанарын ажилтан, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хүн эмнэлэгт 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл галч, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Мал эмнэлэгт 1989 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл аж ахуйн няраваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нотлох баримтаар:

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангиас 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Тагнуулын Ерөнхий газар Тусгай архивын 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 8/2044 дугаартай албан бичиг, Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолт, Гал түймэр гарсан тухай нотломжийн хуулбар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 13/142 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ЗДТГ-аас 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн П.Э ын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 11/646, 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 11/626 дугаарта тодорхойлолтууд, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 1989 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн №13 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд авах тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №34 дугаартай Арга хэмжээ авах тухай тушаалын хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн. (хх-ийн 5-21 дахь тал)

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд О.Ж , Д.Б нарыг гэрчээр асуусан ба онцгой ажиллагааны журмаар шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс П.Эрдэнбатын хаатр-21 (А), хаягийн хуудас №7, Хаатр 01 (Азэрэг баримтын лавлагаа гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 30-33 дахь тал)

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн 

судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Ш П-н Э  (********** нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба тэрээр шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа өөрчлөн багасгасан болно.

П.Эрдэнбат нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл чанарын ажилтан, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн халуун усанд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гачигар, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл чанарын ажилтан, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хүн эмнэлэгт 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл галч, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Мал эмнэлэгт 1989 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл аж ахуйн няраваар тус тус ажиллаж байсан болох нь Тухайлбал:

Нэхэмжлэгчид Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангиас 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ЗДТГ-аас 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн П.Э ын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 1989 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн №13 дугаартай...галч Э  ажлаас нь чөлөөлж...гэх Ажлаас чөлөөлж, ажилд авах тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 1987 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №34 дугаартай...П.Э  халуун усны ажил үйлчилгээг удаашруулж...гэх Арга хэмжээ авах тухай тушаалын хуулбар,

Ш П-н Э  (********** )-ын Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

Ш П-н Э  (********** )-ын Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гаргаж ирүүлсэн Хаягийн хуудас №7 маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

Ш П-н Э  (********** )-ын Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч О.Ж ын...П.Э  нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хүн эмнэлэгт 1988 оноос 1989 он хүртэл галчаар ажиллаж байгаад, тус сумынхаа мал эмнэлэгт 1989 оноос 1995 он хүртэл нярав галчаар тус тус ажиллаж байсан...гэх, гэрч Д.Батбаярын...П.Э  нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оноос 1988 он хүртэл чанар шалгагчаар ажиллаж байсан...гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул  багасгасан шаардлагыг хангаж шийдвэрлэв. (хх-ийн 5-21, 30-33, 41-44 дахь тал)

Хэрэгт П.Э ын ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1990 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал нөхөн тооцуулсан тухай 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн...Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гал түймэрт 1992-1998, 1999-2003 оны архивын бичиг баримт шатаж, эрүүгийн хэрэг үүсгэж прокурорт шилжүүлсэн нь үнэн...гэх,

2007 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Гал түймэр гарсан тухай нотломжийн хуулбар,

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 11/646 дугаартай...тус аймгийн Рэнчинлхүмбэ сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1988 оны захирамж, сумын хүн эмнэлгийн эрхлэгчийн 1988 оны тушаал тус тус шүүж үзэхэд П.Э ыг ажилд томилсон тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна...гэх,

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 11/626 дугаартай...Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1982-1983 оны тушаал шүүж үзэхэд П.Э ыг ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй, тус сумын Худалдаа бэлтгэлийн ангийн баримт, Рэнчинлхүмбэ сумын ЗДТГ-ын 2004-2006 оны захирамж тушаал тус тус манай архивд шилжиж ирээгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна...гэх тодорхойлолтууд,

Тагнуулын ерөнхий газар Тусгай архивын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 08/2044 дугаартай...П-н Э  нь Хөвсгөл аймгаас НАХЯ-ны сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 516 дуагар тушаалаар цэргийн албанд татагдаж, 0146 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1986 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн б/390 дүгээр тушаалаар 6 дугаар сарын 26-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ...гэх Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг баримтууд авагдсан ба хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог  болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв. (хх-ийн 9-11, 18, 19 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Ш П-н Э  (********** )-ын Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл чанарын ажилтан, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн халуун усанд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гачигар, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл чанарын ажилтан, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хүн эмнэлэгт 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл галч, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Мал эмнэлэгт 1989 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл аж ахуйн няраваар тус тус ажиллаж байсан  байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ