Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2024/00893

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2024/00893

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Г.Даваахүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************** тоотод оршин суух, И Б-ийн Р (********)-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр, нэхэмжлэгч Б.Р  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Р  нь  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Авто тээврийн Барилга угсралтын засварын трестийн 2 дугаар конторт 1985 оноос 1987 он хүртэл зуны амралтаараа ажиллаж байгаад 10 дугаар ангиа төгсөж, 1987-1989 оны хооронд хугацаат цэргийн албыг хаасан. Цэргээс 1989 онд халагдаж ирээд үргэлжлүүлэн Авто тээврийн Барилга угсралтын засварын трестэд 1989 оноос 1991 он хүртэл нормчноор ажилласан. Би Авто тээврийн Барилга угсралтын засварын трестийн 02 дугаар конторт 1985 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нормчиноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгөөч гэж шүүхэд хандсан. Би 1985-1987 оны хооронд Мөрөн сумын 2 дугаар 10 жил одоогийн Титэм сургуульд суралцаж байсан хугацаагаа тогтоолгохоор буруу бичжээ. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа дараахи байдлаар багасгаж, өөрчиллөө.

Иймд намайг Авто тээврийн Барилга угсралтын засварын трестийн 02 дугаар конторт 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нормчиноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нотлох баримтаар:Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 11/687 дугаартай тодорхойлолт, Авто тээврийн Барилга угсралтын засварын трестээс нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт Батлан хамгаалахын төвийн архивын 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтуудыг ирүүлсэн. (хх-ийн 5-7, 58 дахь тал)

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Л.Батхуяг, Д.Лхагвасүрэн нарыг гэрчээр асуусан ба онцгой ажиллагааны журмаар шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Ренчиндамбын хаатр-21 (А), хаягийн хуудас № 7, Хаатр 01 (А), Батлан хамгаалахын тав архиваас цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет, Нийслэлийн Архив болон Архивын Ерөнхий газар Үндэсний төв архиваас Авто тээврийн Барилга угсралтын засварын трестийн даргын тушаал, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газраас ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон талаарх лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын Титэм сургуулиас сурч байсантай холбоотой лавлагаа гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 15-18, 31-42, 49-52, 57, 58 дахь тал)

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн 

судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  И Б-ийн Р (********нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба тэрээр шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа өөрчлөн багасгасан болно.

Б.Р  нь Авто тээврийн Барилга угсралтын засварын трестийн 02 дугаар конторт 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нормчиноор тус тус ажиллаж байсан болох нь тухайлбал:

Нэхэмжлэгчид Авто тээврийн Барилга угсралтын засварын трестээс нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Б.Ренчиндамбын ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1991 оны 06 дугаар сараас 1999 оны 12 дугаар сарыг дуустал нөхөн тооцуулсан тухай Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын газрын архивын 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн лавлагаа,

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Л.Батхуягийн:...Б.Р  нь...цэргээс 1989 онд халагдаж ирээд, 2 дугаар конторт 1991 оны 6 дугаар сар хүртэл ажиллаад ажлаасаа гарч байсан. Тухайн үед авто тээврийн барилга угсралтын засварын трестийн 2 дугаар контор нь Хөвсгөл аймгийн нефть хангамжийн баазын захиалгаар Чимэдийн толгой Нефть хангамжийн баазын захиалгаар Чимэдийн толгой нефть хангамжийн баазыг барьж байсан юм... гэх мэдүүлэг, гэрч Д.Лхагвасүрэнгийн:...Авто тээврийн барилга угсралтын засварын трестийн 2 дугаар контор нь Улаанбаатар хотоос томилолтоор Хөвсгөл аймгийн Нефть хангамжийн баазын захиалгаар Ханх сумын Нефть хангамжийн баазын өргөтгөл, Чимэдийн толгой нефть хангамжийн бааз, Цагаан Уул сумын нефть хангамжийн баазыг барихаар томилогдож ирж байсан юм. Б.Р  нь 1987-1989 он хүртэл хугацаат цэргийн 2 жилийн албыг хаасан. Тэрээр цэргээс 1989 онд халагдаж ирээд 2 дугаар контортоо Чимэдийн толгой нефть хангамжийн баазыг өргөтгөхөд нормчноор ажиллаж байсан...гэх мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул  багасгасан шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас 1987 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын Титэм сургуулийн захирал С.Мөнхболдын албан бичгээр ирүүлсэн баримтуудыг үнэлээгүй ба учир нь хэрэгт хамааралгүй баримт болно.

Мөн И Б-ийн Р (********)-ын Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаягийн хуудас №7 маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

И Б-ийн Р (********)-ын Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

И Б-ийн Р (********)-ын Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын Ерөнхий газар Үндэсний төв архивын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 02/779 дугаартай ...манай архивын сан хөмрөгт Авто тээврийн Барилга угсралт засварын трестийн баримт шилжиж ирээгүй тул Бямбасүрэнгийн Р д холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна... гэх,

Нийслэлийн Архивын газрын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 02/836 дугартай...Тус архивт Авто тээврийн Барилга угсралтын засварын трестийн баримт хадгалагддагүй болно... гэх тодорхойлолтууд,

Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ...Б-ийн Р БХЯ-ны сайдын 1987.9.25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1987.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 014 дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1989.09.29-ний өдрийн н/347 дугаар тушаалаар 1989.10.15-ны өдөр 596527 дугаарын цэргийн батлахтай халагдсан... гэх Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг баримтууд авагдсан ба хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог  болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  И Б-ийн Р (********)-ын Авто тээврийн Барилга угсралтын засварын трестийн 02 дугаар конторт 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нормчиноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ