| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00853/И |
| Дугаар | 155/ШШ2024/00845 |
| Огноо | 2024-07-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 155/ШШ2024/00845
| 2024 оны 07 сарын 31 өдөр | Дугаар 155/ШШ2024/00845 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,
Нэхэмжлэгч:Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ****************** байрлах ГБ хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *************** оршин суух, У С-ийн Д (************ )-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,898,392.52 (таван сая найман зуун ерэн найман мянга гурван зуун ерэн хоёр төгрөг тавин хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ГБ хувьцаат компаний зээл цуглуулах газрын захирал Б.Энхтүвшин гаргасан нэхэмжлэлдээ:
Зэзлдэгч С.Д /************ / нь ГБ тай 2023 оны 6-р сарын 16-ны өдөр дугаар 3255161737 зээл болон барьцааны гэрээ байгуулан 24 сарын хугацаатай, жилийн 14,4 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож 7,000,000 төгрөгийг, цалингийн зээлийг авсан болно. Зээлдэгч С.Д нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн, гэрээний хавсралтад заагдсан хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрөө төлж барагдуулахгүй байгаа нь гэрээний 2-р зүйлийн 2.4-д зааснаар зээлийн гэрээг ноцтой зөрчсөн үндэслэл бий болсон тул, гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.4-т зааснаар дугаар 3255161737 зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, түүнд холбогдуулан дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага үндсэн зэзл 5,435,760.88 төгрөг, үндсэн хүү 448,069.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14.561.70 төгрөг, гийт дүн 5,898,392.52 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч С.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Сумъяабаяр овогтой Д миний бие 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ГБ аас цалингийн зээл 7,000,000 төгрөгийг авсан. Тодорхой хугацаандаа зээлээ төлж барагдуулж байгаад гэнэт ажлаас халагдаж төлөх боломжгүй байсан. Одоо надад 5,898,392 төгрөг үлдсэн. Энэхүү зээлээ төлж барагдуулна.Би үлдсэн зээл болох 5,898,392.52 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Нэхэмжлэгч ГБ хувьцаат компанийн зээл цуглуулах газрын захирал Б.Энхтүвшин нь хариуцагч С.Д гээс зээлийн гэрээний үүрэгт 5,898,392.52 (таван сая найман зуун ерэн найман мянга гурван зуун ерэн хоёр төгрөг тавин хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Д нь ...үлдсэн зээл болох 5,898,392.52 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна... гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иймээс нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109,324.28 (нэг зуун есөн мянга гурван зуун хорин дөрвөн мянга хорин найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Д гээс 54,662 (тавин дөрвөн мянга зургаан зуун жаран хоёр) төгрөгийг, улсын орлогоос 54,662 (тавин дөрвөн мянга зургаан зуун жаран хоёр) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ГБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Д д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 5,898,392.52 (таван сая найман зуун ерэн найман мянга гурван зуун ерэн хоёр төгрөг тавин хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 5,898,392.52 (таван сая найман зуун ерэн найман мянга гурван зуун ерэн хоёр төгрөг тавин хоёр мөнгө) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,324.28 (нэг зуун есөн мянга гурван зуун хорин дөрвөн мянга хорин найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Д гээс 54,662 (тавин дөрвөн мянга зургаан зуун жаран хоёр) төгрөгийг, улсын орлогоос 54,662 (тавин дөрвөн мянга зургаан зуун жаран хоёр) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ