| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00849/И |
| Дугаар | 155/ШШ2024/00848 |
| Огноо | 2024-07-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 155/ШШ2024/00848
| 2024 оны 07 сарын 31 өдөр | Дугаар 155/ШШ2024/00848 | Хөвсгөл аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************** оршин суух, М Б-н Н (****************)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **************** тоотод оршин суух, Х М-ын Н (************* )-д холбогдох,
6,000,000 (зургаан сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Батсуурь овогтой Н нь М-ын Н д 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 6,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлдүүлсэн билээ.
Хариуцагч М.Н нь харилцан тохиролцсоны үндсэн дээр хугацаандаа төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрээд байна. Төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс хойш нэг ч төгрөг төлөөгүй байгаа болно.
Иймд миннй зээлдүүлсэн 6,000,000 төгрөгийг иргэн М.Н гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Би Б.Н ийн нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Бид ярилцаад 2,500,000 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор, үлдэх 2,500,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.
Нэхэмжлэгч Б.Н шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: М.Н гаас 5,000,000 төгрөгийг гаргуулан авахаар, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.
Уг мөнгөнөөс 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 2,500,000 төгрөгийг, үлдэх 2,500,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус хариуцагч М.Н гаас гаргуулан авахыг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч М.Н д холбогдуулан 6,000,000 (зургаан сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага 6,000,000 (зургаан сая) төгрөгнөөс 1,000,000 төгрөгийг хасч, үлдэх 5,000,000 (таван сая) төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч М.Н нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 5,000,000 (нэг сая) төгрөгийг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5,000,000 (таван сая) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 94,950 (ерэн дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийн 50 хувь 47,475 (дөчин долоон мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч М.Н д холбогдуулан 6,000,000 (зургаан сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.Н нь нийт шаардлагаас 1,000,000 төгрөгийг хасч, 5,000,000 (таван сая) төгрөг төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч М.Н нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 5,000,000 (таван сая) төгрөгийг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6-д зааснаар Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 (нэг зуун арван мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5,000,000 (таван сая) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 94,950 (ерэн дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийн 50 хувь хувь 47,475 (дөчин долоон мянга дөрвөн зуун далан тав) төрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Н т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.Н нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ