| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00812/И |
| Дугаар | 155/ШШ2024/00851 |
| Огноо | 2024-07-31 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 155/ШШ2024/00851
| 2024 оны 07 сарын 31 өдөр | Дугаар 155/ШШ2024/00851 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ********** оршин суух, Х М-н Г (********** )-ийн хүсэлттэй,
Охин Р.Г -г 1999 онд үрчилж авсан болохыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн, нэхэмжлэгч М.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөр Г.Раднаабазартай 1995 онд гэр бүл болж, хамтын амьдралын явцад үр хүүхэд төрүүлээгүй тул 1999 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Эрдэнэзаяагийн Гантуяаг үрчилж авсан. Би охин Гантуяаг Эрдэнэзаяа гэж хүнээс үрчилж авсан бөгөөд Раднаабазарын Гандэлгэр гэж овог нэр өөрчилж байсан. Тухайн үедээ охиноо үрчилж авахаар холбогдох баримтаа бүрдүүлэн сумын Засаг даргадаа өгч байсан ч үрчлэлт хийгдээгүй харин овог нэр өөрчлөгдөж байсныг өндөр насны тэтгэвэрт орохоор материал бүрдүүлэх үедээ олж мэдлээ.
Иймд охин Раднаабазарын Г -г 1999 онд үрчилж авсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Нотлох баримтаар:
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 11/627 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1/849 дугаартай албан бичиг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, өөрчилсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Төрсний бүртгэлийн лавлагаа, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Гэрлэсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Раднаабазарын Г -н хүүхдийн мөнгөний дэвтэр зэрэг баримтуудыг ирүүлсэн. (хх-ийн 4-7, 14-8 дахь тал)
Шүүх онцгой ажиллагааны журмаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Архивын Ерөнхий газар Үндэсний төв архиваас лавлагаа гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 21-25 дахь тал)
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн
судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х М-н Г (********** ) нь тус шүүхэд охин Р.Г -г 1999 онд үрчилж авсан болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар нэхэмжлэх эрхтэй байна.
М.Г нь Охин Р.Г -г 1999 онд үрчилж авсан болохыг тогтоолгосноор 50 настай өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байгаа ба нэхэмжлэгч М.Г охин Р.Г -г 1999 онд үрчилж авсан болох нь:
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн...регистрийн дугаар: РЭ99040121, овог: буриад, эцэг /эх/-ийн нэр: Раднаабазар, өөрийн нэр: Гандэлгэр, бүртгэлийн дугаар 2, бүртгэсэн он сар өдөр 1999-12-20, өөрчлөхийн өмнөх мэдээлэл: регистрийн дугаар: РЭ99040121, эцэг /эх/-ийн нэр: Эрдэнэзаяа, өөрийн нэр: Гантуяа...гэх Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, өөрчилсний бүртгэлийн лавлагаа,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн...регистрийн дугаар: РЭ99040121, эцэг /эх/-ийн нэр: Эрдэнэзаяа, өөрийн нэр: Гантуяа, бүртгэсэн он, сар, өдөр: 1999-10-26, эхийн регисрийн дугаар: РЮ74030829, овог: Боржигон, эцэг /эх/-ийн нэр: Чулуун, өөрийн нэр: Эрдэнэзазяа ...гэх Төрсний бүртгэлийн лавлагаа,
Эрэгтэй, нэр: Раднаабазар, эмэгтэй, нэр: Г нар 1995 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсон учир 1995 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэв...гэх Гэрлэсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Р.Г -н хүүхдийн мөнгөний дэвтэр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын Ерөнхий газар Үндэсний төв архивын 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №03-02/4227 дугаартай...Хөвсгөл аймаг, Төмөрбулаг сумын 4 дүгээр баг, овог: Гомбодорж, нэр: Раднаабазар, өрхийн тэргүүний хамаарал: тэргүүлэгч өөрөө, төрсөн он: 1971, төрсөн сар 9, нас 28, хүйс эрэгтэй, овог: Раднаабазар, нэр: Гандэлгэр, өрхийн тэргүүний хамаарал: охин, төрсөн он: 1999, төрсөн сар 4, нас: 1, хүйс: эмэгтэй, овог: Мандшир, нэр: Г , өрхийн тэргүүний хамаарал: эхнэр, төрсөн он: 1974, төрсөн сар: 4, нас: 25, хүйс: эмэгтэй...гэх Хүн амын 2000 оны тооллогын баримт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын Ерөнхий газар Үндэсний төв архивын 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №03-02/4250 дугаартай...Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээлийн 4 дүгээр багийн оршин суугч, Гомбодоржийн Раднаабазар, эрэгтэй, 1971, төрсөн оны 9 дүгээр сард төрсөн, 39 настай, малчин, эхнэр Мандширын Г , 1974 оны 4 дүгээр сард төрсөн, 36 настай, малчин, охин Раднаабазарын Гандэлгэр, 1999 оны 4 дүгээр сард төрсөн, 11 настай...гэх Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоохоор заасан ба нэхэмжлэгч М.Г нь охин Р.Г -г 1999 онд үрчилж авсан болохыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Х М-н Г (********** ) нь охин Р.Г -г 1999 онд үрчилж авсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ
Ү