| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2017/0517/э |
| Дугаар | 729 |
| Огноо | 2017-11-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | О.Бгшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 729
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжав,
иргэдийн төлөөлөгч Ч.Чулуунбат,
улсын яллагч О.Багшбаяр,
хохирогч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс,
хохирогч Ч.Т, Г.А, Д.Э,
шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Ч.Содончимэг, Д.Энхтунгалаг,
шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Т.Багахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-н А, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-н М нарт холбогдох эрүүгийн 2014 25000 8252 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 19 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э-н А
2. Монгол Улсын иргэн, 19 оны 00 дугаар сарын 00-ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, нябо мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б овогт М-н М
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Э.А нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг Да хүрээ зах дээр байсан хохирогч Б.Нийн эзэмшлийн Тоёота Алион маркийн улсын дугаар гэрчилгээ аваагүй автомашиныг зарж өгнө гэж хуурч мэхлэх аргаар авч, бусдад 18 сая төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сарын 15-ны хооронд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Да хүрээ зах дээр хохирогч Ч.Т-с 600.000 төгрөгийн сэлбэг хэрэгсэл, бэлэн 4.500.000 төгрөгийг зээл нэрийдлээр итгэл эвдэх аргаар авч, бусдад 5.100.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,
2014 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Да хүрээ зах дээр хохирогч З.С-ын эзэмшлийн улсын дугаар, гэрчилгээ аваагүй цайвар цэнхэр өнгийн Тоёота Кроун маркийн автомашиныг зарж өгье гэж хуурч мэхлэх аргаар авч, бусдад 12 сая төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
2014 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Да хүрээ зах дээр З.С-ын эзэмшлийн улсын дугаар, гэрчилгээ аваагүй цайвар цэнхэр өнгийн Тоёота Кроун маркийн автомашиныг хохирогч Д.Э-т өөрийн автомашин гэж хэлж хуурч мэхлэн 5 сая төгрөгийн барьцаанд тавьж, Д.Э-т 5 сая төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,
2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг Да хүрээ зах дээр хохирогч Б.Т эзэмшлийн 2005 онд үйлдвэрлэсэн Тоёота Марк Х маркийн 15 сая төгрөгийн үнэ бүхий автомашиныг, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2005 онд үйлдвэрлэсэн Тоёота Кроун маркийн 16.200.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2009 онд үйлдвэрлэсэн Тоёота Приус 30 маркийн 16.500.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг, 2006 онд үйлдвэрлэсэн Тоёота Марк Х-О маркийн 15.200.000 төгрөгийн үнэ бүхий автомашинуудыг зарж өгье гэж итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авч, Б.Т-д 62.550.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
шүүгдэгч М.М-тай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.Б-ийн эзэмшлийн 81-82 УНЛ улсын дугаартай Тоёота Прадо маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хохирогч Г.А-с 28 сая төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан,
шүүгдэгч М.М нь Э.А-тай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.Б-н эзэмшлийн 81-82 УНЛ улсын дугаартай Тоёота Прадо маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хохирогч Г.А-с 28 сая төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2014 оны 10 сард хохирогч Таас бор Марк Х машин 15 сая, Кроун маркийн машиныг 15.6 сая төгрөгөөр, 2014 оны 11 сард Солонгосоос авч ирсэн Марк Х, Приус 30 маркийн машинууд заруулахаар машины түлхүүр бичиг баримтаа үлдээгээд явсаныг зараад мөнгийг нь өгөөгүй байгаа. Э ахаас С-ын машин байсныг 5 сая төгрөгийг зээлж авсан, хохирлоо төлж барагдуулсан. Н-с 2007 оны Аллион машин заруулахаар авсан өөрийнхөө нэр дээр шилжүүлж өөрөө унаж байгаад заръя гээд 3 сая төгрөг өгөөд авсан. Хохирогч Т эгчээс 1.8 сая төгрөг зээлээд эргүүлж өгөөд, 5.1 сая төгрөгийн хохиролтой болсон үүнээсээ 250.000 төгрөгийг өчигдөр өгсөн. А эгчид 2014 оны 12 сарын эхээр над дээр Прадо заруулах гээд тавьсныг авах уу гээд 28 сая төгрөгийг нь банкинд тоолж аваад машиныг нь өгсөн. Таас 4 машин авсан 60 орчим сая төгрөг байгаа, Э-ын 5 сая төгрөгийг төлсөн. Н-д 3 сая төгрөг өгсөн, 15 сая төгрөгийг өгөөгүй байгаа, Тд 4.850.000 төгрөгийг өгнө, А эгчид 28 сая төгрөгийн өртэй гэв.
Шүүгдэгч М.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2014 оны 12 сарын 13-ны өдөр гэртээ хүүхдээ хараад байж байхад Э.А ах Бөхийн өргөөн дээр хүрээд ирээ гэж хэлсэн. Над руу машин тэрэг зарж байгаа хүрээд ирээ гээд байхаар нь эхнэртээ хэлээд очоод ирье гээд яваад очиход нэг ах эгч хоёр байсан. Э.А ах орж ирээд миний машин гээд хэлээд өгөө гэхээр нь би өөрийнхөө машин гэж хэлсэн. Удалгүй цагдаа ирээд цагдаагийн газар явж очсон. А эгч Да хүрээ зах дээр машин зарсан гэж хэлсэн. Бид хэдийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газар яваад оч гэж хэлсэн, Э.А А эгчээ би мөнгийг чинь одоо гаргаад өгье гээд Хаан банкин дээр очсон боловч Э.А ах маргааш мөнгийг нь өгье гэж хэлэхэд нь А эгч юун балай юм яриад байгаа юм бэ гээд цагдаа руугаа явна гэсэн. Би юу болоод байгааг нь сайн ойлгоогүй, гэрт хүүхэд өвдөөд байсан болохоор нь би явлаа гээд хүүхдийн 100 дээр буугаад үлдсэн. Маргааш нь цагдаа дуудахад ийм асуудал болсон байсан гэв.
Хохирогч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2014 оны 10 сарын сүүлээр Солонгос явах ажил болсон. Э.А миний хажуу талын зогсоол дээр зогсдог байсан. Марк Х лизингээр хүн авахаар болчихлоо, Кроуныг бас авахаар болчихлоо гэж хэлсэн. Сүүлд нь Юнителийн дугаараас эдийн засагч болоод Э.А надтай ярьсан. Э.Атай ярихад машиныг зарчихсан гэж хэлсэн. Дараа нь ахиад машинаа авъя гэж хэлэхэд одоохон очиж байна гээд байсан тэр хооронд миний 2 машиныг ахиад зарсан байсан. Одоо 62.050.000 төгрөгийг нэхэмжилж байна. Кроун машинаа 16.200.000, Приус 30 машинаа 16.150.000, Марк Х машинаа 15.200.000, нөгөө нэг Марк Х машин 15.200.000 төгрөг болсон.Энэ хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хохирогч Ч.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би сэлбэг зардаг. 600 мянган төгрөгөөр сэлбэг авсан, 4.500.000 төгрөгийг зээлсэн. Ээж нь уржигдар надтай уулзаад миний данс руу 250.000 өгсөн. Одоо 4.850.000 нэхэмжилж байна гэв.
Хохирогч Г.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2014 оны 12 сарын 11-нд машин авах гээд явж байхад үл таних энэ Э.А-тай таарахад хямдхан машин байна гэж хэлсэн. Тэгээд банкин дээр мөнгөө тоолоод гараад ирэхэд М машины ардаас гупер тортой юм авсан. Маргааш нь буюу 12-нд залгаад нэрээ шилжүүлж чадсангүй гэхэд нь би наймаа буцъя гэхэд утсаа авахгүй байсаар нэг өдөр утсаар залгаад А-г Бөхийн өргөө дээр 1 цаг гаран хүлээж суусан. Э.А ирээд би эзнийг нь дуудсан гээд байсан. М ирээд та санаа зоволтгүй, би эзэн нь байна гэж хэлсэн. Нэрээ шилжүүлье гэхэд хагас сайн өдөр болсон байна гэхээр нь би цагдаа дуудсан. Цагдаа ирэхэд М тойроод яваад өгсөн, цагдаа ирээд хойноос нь яваад бариад ирсэн. Цагдаа дээр нь очиход М би ахаасаа 28 сая төгрөгийг нь авчихсан ажилтай болоод амжсангүй гэхээр нь би тэр хавиар орилоод наймаа буцъя гэхэд М мөнгийг нь би өгье гээд олон банкуудаар явахад 2 цаг өнгөрсөн байсан. Би мөнгө өгч чадахгүй бол машиндаа хоноё гэж хэлсэн. Гэтэл М ах руугаа хэлээд 4 гаалийн бичгээ өгчих гээд зах руу очоод хаалгыг нь онгойлгоод харуултай нь уулзаад очоод гаалийн бичиг гээд нэг бичиг өгсөн. Бүтэнсайн өдөр нь залгахад М мөнгөө өгөөгүй юм уу гэхэд за за өгчих байхөө та харин гаалийн бичиг битгий алга болгочихоорой гэж Э.А хэлсэн. 1 дэх өдрийн өглөө 10 цагт Э.А руу залгахад утас нь холбогдох боломжгүй болсон. Одоо 28 сая төгрөг нэхэмжилж байгаа гэв.
Хохирогч Д.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2011 оны сүүлээр Э.А над дээр ирж Кроун маркийн машин үлдээгээд барьцаанд тавьсан. Сүүлдээ алга болохоор нь мөрдөн байцаагчид сэв зураасгүй хүлээлгэж өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч Э.Э.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: “2014 оны 10 дугаар сард Таас бор өнгийн, “Марк-Х” маркийн 2005 онд үйлдвэрлэгдсэн 2014 оны 04 дүгээр сард орж ирсэн, номер аваагүй автомашин нэгийг 15 сая төгрөгөөр зарж өгнө гээд авсан. Цагаан өнгийн, Тоёота Кроун маркийн 2005 онд үйлдвэрлэгдсэн 2014 оны 06 дугаар сард орж ирсэн автомашиныг 16.5 сая төгрөгөөр зарж өгнө гэж авсан. 2014 оны 10 дугаар сард Кара Энхбат гэх хүнд Тоёота Кроуныг 11 сая төгрөгөөр зарсан, бор өнгийн Марк-Х машиныг хуучин машин зардаг Шинээ гэх хүнд 10.2 сая төгрөгөөр зарсан. Тэр хоёрт Т иргэний үнэмлэхний хуулбарыг өгсөн. Тухайн үед Т надаас хоёр машинаа асуухаар нь би “банкны зээлээр өгөх гээд тавиулсан байгаа” гэж хэлсэн. Дараа нь Таас 2009 онд үйлдвэрлэсэн Тоёота Приус-30 маркийн мөнгөлөг өнгийн автомашин, хар өнгийн Марк-Х маркийн автомашиныг зарж өгнө гэж авсан. 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б гэх таньдаг ахаараа Тоёота Приус автомашиныг Д гэх эмэгтэйн нэр дээр шилжүүлээд хуучин машин авна гэсэн зараар утасдаж танихгүй хүнд 12 сая төгрөгөөр зарсан. Хар өнгийн Марк-Х маркийн автомашиныг А гэх машин угаадаг хүүхдийн нэр дээр шилжүүлж, зараар утасдаж байгаад танихгүй хүнд 10 сая төгрөгөөр зарсан. 2014 оны зун машины ченж Ганбаяр гэх залуугийн найз Н нь 2007 онд үйлдвэрлэсэн 46-75 УБА улсын дугаартай цагаан өнгийн автомашиныг надаар 17 сая төгрөгөөр заруулахаар тавиулсан. Би Нтой яриад “чи над руу машинаа шилжүүлчих, одоо 4 сая төгрөг бэлнээр өгье, үлдсэн 13 сая төгрөгийг 2015 оны 01 дүгээр сард өгье” гэж гэрээ хийсэн. Нийн машиныг өөрийн нэр дээр шилжүүлээд Халдвартын ард талын авто ломбарданд 11 сая төгрөгөөр зараад худалдаж авсан гэсэн гэрээ хийж өгөөд үлдээсэн. С ахаас 2014 оны 10 дугаар сарын сүүлээр цэнхэр туяатай, 2005 онд үйлдвэрлэсэн Тоёота кроун маркийн автомашиныг 20 сая төгрөгөөр зарж өгнө гэж аваад Кара Энхбат ах дээр очоод 5 сая төгрөг зээлээд барьцаанд нь Тоёота Кроун машиныг үлдээсэн. Мөнгөө буцааж өгөөд машинаа авна гэж тохирсон. ...2014 оны 11 дүгээр сарын сүүлээр Б эгчийн 82-81 УБ гэсэн дугаартай Тоёота Прадо маркийн машин зарж өгнө гэж аваад хуучин машин авдаг Аод 2014 оны 12 дугаар сарын эхээр 28 сая төгрөгөөр зараад хэд хоногоос нэрийг нь шилжүүлж өгнө гэсэн. Т гэх сэлбэг зардаг эгчээс 2014 оны 12 дугаар сарын эхээр бэлнээр 4.5 сая төгрөг авсан. 600.000 төгрөгөнд гупер, крыло, гэрэл авсан. Уг мөнгөнөөс 2014 оны 11 дүгээр сарын сүүлээр Баярхүү ахаас авсан 26 сая төгрөгийн өрийг өгсөн. Ченж Лхагва гэх залууд 2014 оны 12 дугаар сарын эхээр 10 сая төгрөгийн өр өгсөн. Би нийт 120 сая төгрөгийн хохирол учруулсан. Таас 5 орчим сая төгрөг, Таас 4 тооны автомашин зарна гэж авсан бөгөөд энэ нь 60 орчим сая төгрөг, мөн Ноос нэг Алион маркийн автомашин зарж өгнө гэж хэлээд анх авч байсан юм. Өрний хэмжээ ихсээд ийм асуудалд холбогдсон. Би Оюунтунгалагийг танихгүй. Зүс таньдаг Баар автомашин шилжүүлэх талаар гуйж байгаад Ты машинуудыг шилжүүлэх гарын үсэг зуруулж О-р хар Марк-Х, Приус-30 зэргийг шилжүүлсэн, Баар цагаан Кроун, бор Марк-Х машиныг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1-р хавтас 144-149, 2-р хавтас 34, 103, 183-184, 3-р хавтас 241, 4-р хавтас 40, 225, 5-р хавтас 34, 46 дүгээр хуудас/,
Шүүгдэгч М.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “2014 оны 12 дугаар сард би Э.А ах руу залгаж машины сэлбэг асуусан. Тэгтэл хоёр хоногийн дараа над руу залгаад “ах нь чиний асуугаад байсан сэлбэгийг олчихсон, ирээд авчих” гэсэн. Намайг очтол Э.А ах “нэг Прадо машин зарах гэж байгаа юм, ХААН банкны нэр дээр байдаг машин, чи зүгээр тэр хүнд нь энэ миний машин байгаа юм, би нэг дэх өдөр нэрийг нь шилжүүлээд өгье” гээд хэлээд өгчих гээд Э.А ах миний авах гэж байсан гуперийг надад өгсөн. Тэр машиныг үзэж байсан ах надаас юм асуухаар нь би нэг их юм дуугараагүй байж байгаад явсан. Хэд хоногийн дараа Э.А ах над руу залгаад “Бөхийн өргөөн дээр хүрээд ир ахынхаа аминд ор, Прадо машины хүнтэй уулзах хэрэгтэй байна, энэ хүмүүс намайг цагдаад өгөх гээд байна, ах нь машиных нь нэрийг шилжүүлж амжаагүй юм, чи ахынхаа хэлснээр машины нэрийг шилжүүлж өгнө, асуудалгүй нэг дэх өдөр шилжүүлнэ гэж хэлээрэй, чи өөрийгөө барилгын компанитай, интернэт ажиллуулдаг” гэж хэлээрэй гэж хэлсэн. Би нөгөө машин дээр очтол нэг танихгүй залуу “энэ чиний машин уу” гэхээр нь би “тиймээ, энэ миний машин” гэж хэлээд явсан. Дараа нь Бөхийн өргөөн дээр эмэгтэй, эрэгтэй хоёрт би “ажил ихтэй байна, өнөөдөр нэрийг чинь шилжүүлж чадсангүй” гэтэл нөгөө эмэгтэй шууд цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /1-р хавтас 142-143, 2-р хавтас 24-26, 185-186, 220, 3-р хавтас 219-220, 5-р хавтас 40, 50 дугаар хуудас/,
Хохирогч Б.Т мөрдөн байцаалтанд өгсөн: “Э.А гэх Да хүрээ зах дээр хүний машин зардаг залуу байдаг. Уг залууд би 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Солонгос улс явах гээд А-тай уулзахад надад Тоёота кроун, Тоёота Марк Х маркийн машиныг чинь лизенгээр хүн авахаар болсон учир гражид тавьсан байгаа хоёр машины урьдчилгаа гээд надад 500.000 төгрөг өгсөн. Тэгээд Солонгос яваад ирэхэд А лизенг бүтээгүй, хүмүүс хөөцөлдөөд яваад байгаа гэсэн, дараа нь миний захиалсан байсан Приус 30, Марк Х маркийн машинууд гааль дээр бууж янзлаад, би зогсоол дээр тавьсан. 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Солонгосоос ирээд байж байтал манай охин өвдөөд би эмнэлэгт сахиж байсан. Тэгээд Атай утсаар яриад машин тэрэг юу болж байна гэхэд “банкинд таньдаг эдийн засагчдаа хэлсэн удахгүй байх аа” гэхээр нь би “надад утсыг нь өгөөдөх” гээд утсыг нь аваад ярихад удахгүй машины зээл гаргана гэж хэлсэн. 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр А миний машиныг бүгдийг нь зарж өөр хүний нэр дээр шилжүүлээд өөрөө зугтаагаад алга болсон байсан. Намайг байхгүйд миний машиныг яаж өөр хүний нэр дээр шилжүүлснийг сайн мэдэхгүй. А манай зогсоолын хажуугийн зогсоол дээр машин зардаг залуу, би итгээд орж ирсэн 4 машины гаалийн бичгийг өгөөд явсан, би гомдолтой байна, алдсан машинаа олж авмаар байна. 2014 оны 12 дугаар 14-ний өдөр А руу утсаар ярихад “би таны Марк Х, Кроун маркийн машиныг зарсан мөнгө нь өнөөдөр дансаар шилжиж орж ирнээ” гэхээр нь “чи намайг байхгүйд машинаа яаж шилжүүлсэн юм бэ” гэхэд “би таньдаг хүнээрээ машинуудаа шилжүүлсэн юмаа” гэсэн. Би “Ат чамайг цагдаагаар шалгуулна” гэхэд “маргааш өглөө Өмнөговиос мөнгө шилжиж ирнэ маргааш өглөө уулзана” гэсэн. Маргааш нь би А руу залгахад би одоо очлоо гээд өдөржин худлаа ярьсан. Би Ат “уг автомашинуудын түлхүүрүүдийг үлдээгээд хүмүүст үзүүлж байгаарай, хүйтэнд халаадаг юмаа гээд өгсөн. А бид хоёрт гэрээ хэлэлцээр байхгүй, хэрвээ машин зарах бол би очиж шилжүүлэг хийх ёстой байсан. Би Ааар сүүлийн нэг жил машин заруулаагүй” гэх мэдүүлэг /1-р хавтас 43-45, 2-р хавтас 73, 211, 3-р хавтас 242, 4-р хавтас 218 дүгээр хуудас/,
Хохирогч З.Сын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би “Алтан оньс” худалдааны төвд автомашин зардаг үйл ажиллагаа явуулдаг. 2014 оны 11 дүгээр сарын эхээр А гэх таньдаг залуу над дээр ирээд “С ахаа машиныг чинь зараад өгье” гээд 2005 оны Кроун машины гаалийн бичгийг авсан. 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Да хүрээ зах дээр очоод Ааас машинаа асуух гээд очтол А хүмүүсийн машиныг залилаад гадагшаа гарсан гэж хүмүүс ярьж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. А нь Да хүрээ зах дээр олон жил машин зарж байгаа болохоор таньдаг. Би автомашинаа хүлээж аваад өөр хүнд зарсан, одоо өөр хүний эзэмшилд байгаа, одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хавтас 46-47, 2-р хавтас 180 дугаар хуудас/,
Хохирогч Б.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2014 оны 09 дүгээр сарын 20-нд Монголд орж ирсэн ноймер аваагүй Тоёото Алион маркийн цагаан өнгийн автомашинаа Да хүрээ зах дээр Ганбаяр гэх хүнд тавиулсан юм, 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр очиход миний машинд А сууж байснаа “намайг машинаа зарчих би 5.000.000 төгрөг өгөөд миний нэр дээр шилжүүлчих унаж байгаад зараад өгье” гэж хэлсэн, маргааш нь над руу яриад “та машинаа зарах хэвээрээ юу, Автотээвэр дээр хүрээд ир” гэхээр нь явж очтол “одоо 5.000.000 төгрөг байхгүй, та миний нэр дээр шилжүүлээд дугаар авчих гээд иргэний лавлагаагаа өгөхөөр нь шилжүүлсэн, тэгээд Атай ярьтал нотариатч дээр хүрээд ир гэсэн. Намайг яваад очиход 2.000.000 төгрөг байна гээд үлдэгдэл 16.000.000 төгрөгийг 01 дүгээр сарын 20-ны дотор өгнө гэж гэрээ хийсэн юм. Тэр өдрөөс хойш А алга болсон, би одоо 16.000.000 төгрөгөө авч чадаагүй, миний машиныг одоо өөр хүн унаад 46-75 УБА дугаартай явж байна лээ. Би гомдолтой, 16.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Би машинаа 18.000.000 төгрөгөөр зарна гэж тохиролцоод гэрээ хийсэн, орой нь надад 3.000.000 төгрөг бэлнээр өгсөн, гэрээн дээр 4.000.000 төгрөг авсан гэж бичсэн, Ааас 15.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хавтас 48-49, 2-р хавтас 74, 181, 3-р хавтас 213, 4-р хавтас 219 дүгээр хуудас/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Да хүрээ зах дээр машин үзэж яваад бор саарал өнгийн 2006 онд үйлдвэрлэсэн Тоёота Марк-Х маркийн автомашиныг нэг залуугаас 15.5 сая төгрөг бэлэн өгөөд авсан. Э.А гэх залуу утсаар яриад миний машинд 32-24 ӨМА улсын дугаар авч өгсөн, түүнийг огт танихгүй. Би гомдолтой байна, 15.5 сая төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хавтас 50-51, 2-р хх 18, 212 дугаар хуудас/,
Хохирогч Ч.Тын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Да хүрээ зах дээр сэлбэг зардаг юм, манай хажуу талд А гэх залуу 3 жил зогсож байгаа юм. Тэр залуу 2014 оны 11 дүгээр сарын дундуур “түрээс нэхэгдээд байна гээд надаас хүүгүй 1.800.000 төгрөг авсан. Дараа нь А банкны барьцаа хийгээд эргүүлээд өгнө гээд 3.000.000 төгрөг аваад 1.800.000 төгрөг буцааж өгөөд 3.000.000 төгрөг үлдсэн. 2014 оны 12 дугаар сард 600.000 төгрөгийн машины сэлбэг зээлээр авсан. 2014 оны 12 дугаар сарын 15-нд надаас 1.500.000 төгрөг зээлчих гээд авсан. Тэгтэл дараа нь А нь хүмүүсээс баахан мөнгө зээлээд алга болсон байсан. Би гомдолтой байна, 5.100.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хавтас 52-53, 2-р хавтас 19-20 дугаар хуудас/,
Хохирогч Г.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Да хүрээ зах дээр миний таньдаг А гэх залуу таараад эгчээ Прадо-120 маркийн автомашин хямдхан худалдаж авахгүй юмуу, 30 сая төгрөгнөөс 28 сая төгрөгөнд зарчихна, мөнгөний хэрэг гараад хурдан зармаар байна” гэхээр нь би зөвшөөрч “мөнгийг нь өгөөд нэрээ шилжүүлье гэхэд А энэ машиныг Хаан банкинд мөнгөний хэрэг гараад барьцаанд тавьсан байгаа, та надад 28 сая төгрөгөө иргэний үнэмлэхтэй хамт өгчих, би маргааш таны нэр дээр шилжүүлээд аваад ирье гэхээр нь зөвшөөрч, Бичилийн Хаан банкны вип өрөөнд 28 сая төгрөг өгсөн. Би өөрт байсан бэлэн 12 сая төгрөг, хадгаламжийн данснаас 14.6 сая төгрөгийг авч өгсөн. Тэгээд 2 сая төгрөг дутахаар нь хүнээс зээлж Ат өгсөн. Ингээд маргааш нь 5 дахь өдөр байсан, өдөр 12 цагийн үед Атай ярихад “та санаа зоволтгүй, би машиныг шилжүүлээд орой тань руу залгая” гээд алга болсон. Намайг залгаж асуухад “эдийн засагч нь хуралтай байна, ажлын цаг тарчихлаа” гэсэн. Маргааш нь залгаад “би мөнгөө авъя машиныг чинь авахаа больё” гэхэд “юун сүртэй юм би ажилтай байна” гээд утсаа авахаа больсон. Тэгээд Атай Бөхийн өргөөний хажууд уулзахаар болж А надад “одоо машины жинхэнэ эзэн ирнэ, та уулзаадах” гэсэн, цагийн дараа Прадо машины эзэн М гэх залуу ирээд надад хандан “та юундаа сандраад байгаа юм бэ, би Ааас мөнгөө авчихсан” гэхээр нь би “мөнгөө авъя машиныг чинь худалдаж авахаа больчихлоо” гэж хэлэхэд М “би нэг дэх өдөр шилжүүлээд өгье” гэхэд нь цагдаад дуудлага өгсөн. М цагдаа нарт энэ хүнд зарсан Прадо машин миний машин байгаа юм, би Ааас 28 сая төгрөг тоолоод авчихсан, энэ эгчид нэрийг нь шилжүүлээд өгчихнө гэсэн” гэх мэдүүлэг /1-р хавтас 54-56, 2-р хавтас 21-23, 4-р хавтас 9, 222 дугаар хуудас/,
Хохирогч Д.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: “2014 оны 11 дүгээр сард Да хүрээ зах дээр машин зардаг А ирээд “Э ахаа 10 сая төгрөг хүүтэй зээлээч, хямдхан машин авах гэсэн юм” гэхээр нь би “10 сая төгрөг байхгүй барьцаатай бол 5 сая төгрөг зээлж болно” гэхэд мөнгөлөг цэнхэр өнгийн 2005 онд үйлдвэрлэсэн Тоёото Кроун маркийн автомашин 7 хоногийн хугацаатай 500.000 төгрөг болгож өгөхөөр 5 сая төгрөг бэлнээр авсан. Би машин авсан өдрөө Хаан банкны өөрийн данснаас 5 сая төгрөг бэлнээр гаргаж өгсөн. 7 хоногийн дараа утасдаж асуухад “дахиад 7 хоног сунгаач” гэсэн, тэгээд сүүлдээ утас нь холбогдохгүй ажил дээр нь очиж уулзахад хаана байгаа нь мэдэгдэхгүй, хүмүүс залилаад гадаад явсан сурагтай байсан. Тэгтэл тэр машиныг А нь С гэх хүнээс зарж өгье гэж аваад надад барьцаанд тавьсныг мэдээгүй. Би гомдолтой байна, 5 сая төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хавтас 57-58, 2-р хавтас 75 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Х.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “2015 оны 01 дүгээр сарын сүүлээр Тоёота Алион маркийн 2007 онд үйлдвэрлэгдсэн 46-75 УБА улсын дугаартай машиныг 14.7 сая төгрөгөөр худалдаж авч байсан, уг машиныг интернэтэд зарна гэсэн зар тавьсан байхаар нь очиж үзээд авсан. Надад хэлэхдээ байрны зөрүүнд уг машиныг авсан гэж байсан, Э.А гэх хүнийг танихгүй” гэх мэдүүлэг /2-р хавтас 182 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч А.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Г.А нь манай байгууллагад 40 сая төгрөгний зээлтэй байж байгаад барьцаа хөрөнгөө өөрчлүүлнэ гээд 74-40 УБҮ улсын дугаартай Тоёота Кроун маркийн автомашиныг тавьсан. Уг машин нь одоо 38 сая төгрөгийн барьцаанд байгаа, уг зээлийг төлж дуустал 74-40 УБҮ улсын дугаартай автомашин манай өмч байх юм. Г.Аын 74-40 УБҮ дугаартай Тоёота Кроун автомашиныг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /2-р хавтас 126-127 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч П.Сын мөрдөн байцаалтанд өгсөн: “...57-20 УБА улсын дугаартай автомашиныг 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Да хүрээ зах дээрээс С гэх залуугаас 14 сая төгрөгөөр худалдаж аваад өөрийн нэр дээр шилжүүлсэн. 57-20 УБА дугаартай Тоёота Кроун автомашиныг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /2-р хавтас 145-146 дугаар хуудас/,
Иргэний хариуцагч Т.М мөрдөн байцаалтанд өгсөн: “Манайх иргэний нэхэмжлэлийг хариуцахгүй. Учир нь тухайн үед манай байгууллага зам тээврийн хяналт бүртгэлийн газарт харъяалагдаж байсан юм. Тиймээс уг нэхэмжлэлийг манай байгууллага хариуцах боломжгүй юм” гэх мэдүүлэг /4-р хавтас 216-217 дугаар хуудас/,
Яллагдагч Б.Бы мөрдөн байцаалтанд өгсөн: “Т нь Да хүрээ зах дээр машины ченж ажилтай залуу байгаа юм. Т над дээр ирж 2 удаа машин шилжүүлж байсан. Тэгээд дараа нь Т Э.А гэх залуутай машин тэрэг шилжүүлэхээр ирсэн юм. 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би өөрийн биеээр шилжүүлсэн юм. Уг материалыг би байцаагчид өгсөн байгаа. Тэгээд явахдаа дараа нь машин тэрэг шилжүүлэхээр ирэх юм бол энэ залууг явуулна шүү гэж хэлж байсан. Тэгээд байж байтал Э.А 2014 оны 12 сарын 15-ны өдөр ирээд Приүс 30, Марк-Х маркийн хоёр машиныг өөр хүмүүсийн нэр дээр шилжүүлэх гээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би Т яасан юм гэж асуусан тэгтэл Э.А Т Япон явсан гэж хэлсэн. Тэгээд урьд нь энэ залууг машин тэрэг шилжүүлэх гээд ирвэл шилжүүлж өгч байгаарай гэснийг санаад шилжүүлж өгсөн. Э.Ат итгээд шилжүүлж өгсөн. Түүнээс биш би Э.Атай хуйвалдсан юм биш. Би бусадтай бүлэглэж машиныг залилсан зүйл байхгүй. Уг нь уг машины эзэмшигч болон гаалиар оруулж ирсэн хүн биеэр байхгүй бол шилжүүлж болохгүй. Би тухайн үед Э.Ат итгээд шилжүүлж өгсөн. Би тухайн үед ажилдаа хайнга хандсан юм. Тухайн шилжүүлж байгаа автомашины эзэмшигч нь өөрийн биеэр байхгүй эсвэл худалдан авах гэрээ байхгүй тохиолдолд шилжүүлж болохгүй гэсэн журмыг би зөрчөөд шилжүүлсэн юм. Автотээврийн санд шивээд оруулсан нь миний буруу юм. Би дөрвөн ширхэг машиныг хууль бусаар шилжүүлээд өгсөн нь үнэн. Би Э.Ат залилуулчихсан юм.” гэх мэдүүлэг /1-р хавтас 133-136, 2-р хавтас 104, 188, 3-р хавтас 227-229, 4-р хавтас 211 дүгээр хуудас/,
Гэрч Д.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: А Да хүрээ зах дээр машин зардаг юм, би 8 хувийн байрны зээлэнд хамрагдах гэтэл банкнаас автомашиныхаа лизенг барагдуулахгүй бол болохгүй гээд Хаан банкнаас лизенгээр авсан 81-82 УНЛ улсын дугаартай Тоёота Прадо 120 маркийн автомашины зээлийн үлдэгдэл 36 сая төгрөгийг О, Ж хоёроос авч төлсөн юм, гэтэл 2014 оны 12 дугаар сард О мөнгөө нэхэхээр нь машинаа зарж төлөхөөр болсон. Тэгээд Ат машинаа зараад өг гээд 12 дугаар сарын 07-ны өдөр өгсөн. 12 дугаар сарын 10-ны өдөр А залгаад “таньд 37 сая төгрөг өгчихөд болох юмуу болно гэвэл энэ 7 хоногийн сүүл гэхэд болчихно гэж ойлгоорой гэж” мессеж бичсэн, тэгээд машиныг чинь зээлээр өгөх болсон шүү гэж хэлж байсан, дараа нь “та машинаа банкинд зээлгүй гэсэн бичиг аваад өг” гэсэн. Намайг эдийн засагч руу залгахад хуралтай байна 1 дэх өдөр ирээд авчих гэж байсан. Тэгсэн 12 дугаар сарын 15-ны өдөр нэг эмэгтэй залгаад “би банкин дээр байна, нэрээ шилжүүлнэ гэсэн яасан бэ” гэж ярьсан, би түүнд хөдөө явж байна,өөртэй чинь машиныхаа нэрийг шилжүүлнэ гэж яриагүй” гэхэд эдийн засагчтай ярь гэсэн намайг “наад хүндээ автомашиныхаа зээлийг төлж дууссан, нэрийг нь шилжүүлж өгнө үү” гэж албан бичиг хийгээд өгчих гэхэд эдийн засагч “таниас өөр хүнд тийм бичиг хийж болохгүй” гэж хэлсэн. А 12 дугаар сарын 15-ны шөнө “наад хүндээ машиныхаа нэрийг битгий шилжүүлээрэй, мөнгөө дутуу өгсөн шүү” гэж хэлсэн, маргааш нь нөгөө эмэгтэй залгаад “би машиныг чинь авсан хүн байна, би хэд хоног хүлээх вэ, олон хоног хүлээлээ гээд нэг эрэгтэй хүн яриад та нар залилан хийгээд байх шиг байна, яг юу болсон юм яриадах гэхэд нь Ат машинаа заруулахаар өгсөн талаараа ярьсан, А надад “таны машиныг зээлээр авч байгаа юм” гэж хэлсэн болохоор тэр хүмүүсийг зээлээр авч байгаа юм байна гэж ойлгож байсан, би тэр хүмүүсээс “Ат хэдэн төгрөг өгсөн юм “гэхэд 28 сая төгрөг өгсөн” гэж байсан гэх мэдүүлэг /1-р хавтас 60-61 дүгээр хуудас/,
Гэрч Э.Жийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би орон сууцны зээлд хамрагдаад бэлэн 40 сая төгрөг авчихсан байх үед хадам эгч Б банкинд давхар зээлтэй, нэг зээлээ дарахгүй бол болохгүй байна гээд 35 сая төгрөг зээлсэн юм. Гэтэл манай захиалсан байр ашиглалтанд орж гэрээ хийх гээд мөнгө нэхэгдсэн. Тэгсэн Б өөрийн Прадо машинаа заръя гээд зар тавьсан боловч зарагдахгүй байсан юм. Манай эхнэр “танай хамаатан Э.А машин зардаг биз дээ” гээд Э.Атай яриад “37 сая төгрөгөөр зараад илүү гарсан мөнгөө өөрөө ав” гэж хэлсэн юм. Э.А зөвшөөрөөд Б, О хоёр Да хүрээ зах дээр Э.Ат аваачиж өгсөн. Э.А “машиныг чинь зарахаар болсон” гэж хэлсэн. Удалгүй нэг эмэгтэй Б эгч рүү яриад “машинаа шилжүүлж өг, би мөнгөө өгчихсөн” гэж яриад байна гэж хэлж байсан. Э.А руу залгахад утас нь холбогдохгүй, Б эгчид “наад хүн чинь мөнгөө дутуу өгсөн, нэрээ битгий шилжүүлээрэй“ гэж мессеж бичсэн байсан. Намайг Э.Аын аав, ээж рүү залгаж асуухад “мэдэхгүй” гэж хэлсэн, тэгээд Э.Аыг залилсан гэж мэдээд Б эгчийг цагдаад ханд гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /1-р хавтас 62 дугаар хуудас/,
Гэрч Д.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Э.Атай утсаар яриад “Прадо машин 37 сая төгрөгөөр зараад өг, илүү гарсан мөнгөө чи ав” гэхэд Да хүрээ дээр аваад ир гээд 12 дугаар сарын 07-ны өдөр Б эгчийн хамт аваачиж өгсөн. 12 дугаар сарын 11-ний өдөр Э.А “машиныг зээлээр өгөхөөр болсон” гэж хэлсэн байсан. Б эгч рүү эрэгтэй, эмэгтэй хүмүүс залгаад “яг одоо уулзаж машинаа шилжүүлж өг” гэж загнаад байна гэсэн. Э.Аын утас холбогдохгүй Э.Аын ээж нь Дүнжингарав худалдааны төв дээр ажилладаг болохоор тэнд очиход машин худалдаж авсан гэх эмэгтэй, эрэгтэй хоёр хүн ирээд бөөн хэрүүл болчихсон. Тэд 28 сая төгрөг Э.Ат өгч машин авсан гэсэн. Бид нар Э.Ат машинаа зээлээр өгсөн, мөнгөө удахгүй авна гэж ойлгоод явж байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас 63-64 дүгээр хуудас/,
Гэрч Г.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: “...74-40 УБҮ улсын дугаартай Тоёота Кроун маркийн автомашиныг би 2015 оны 03 дугаар сарын үед Да хүрээ зах дээрээс ченж Мягаа гэх залуугаас 15.5 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Энэ машин миний нэр дээр байдаг, би залилангийн машин гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг /1-р хавтас 66 дугаар хуудас/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын ¹470 дүгнэлтэд “Э.Э.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай, хэрэг хариуцах чадвартай байсан байна” гэжээ /1-р хавтас 96 дугаар хуудас/,
КЮ75060672 регистерийн дугаар бүхий бичиг баримттай Доржийн Эаас улсын дугааргүй, Тоёота Кроун маркийн мөнгөлөг цэнхэр өнгөтэй автомашиныг үзлэг хийхээр хураан авч хохирогч З.Ст хүлээлгэн өгсөн тухай тогтоол, тэмдэглэл /1-р хавтас 16-17, 23 дугаар хуудас/,
81-82 УНЛ улсын дугаартай Тоёота Ланд Круйзэр Прадо-20 маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /1-р хавтас 18-19 дүгээр хуудас/,
32-24 ӨМА маркийн Марк Х маркийн автомашиныг хураан авч битүүмжилж, битүүмжилсэн хөрөнгийг хадгалах, бүрэн бүтэн байлгахаар Н.Батцэцэгт шилжүүлсэн тогтоол, тэмдэглэл /1-р хавтас 20-22 хуудас/,
Хохирогч З.Ст цэнхэр саарал өнгийн Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хавтас 23 дугаар хуудас/,
ХААН банкны Д.Эын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтас 1 дүгээр хуудас/,
Хохирлын тооцоо /2-р хавтас 44, 108, 4-р хавтас 220 дугаар хуудас/,
Хас банкин дахь Э н Э.Аын дансны хуулга /1-р хавтас 248-250 дугаар хуудас/,
Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам /1-р хавтас 181-187 дугаар хуудас/,
“Мастер үнэлгээ” ХХК-ний 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2006 онд үйлдвэрлэсэн Тоёота Марк-Х маркийн GRX120-0071547 арлын дугаартай автомашиныг 15.2 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1-р хавтас 98-102 дугаар хуудас/,
“Мастер үнэлгээ” ХХК-ний 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2005 онд үйлдвэрлэсэн Тоёота Кроун маркийн GRS180-0021757 арлын дугаартай автомашиныг 16.2 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1-р хавтас 103-107 дугаар хуудас/,
“Мастер үнэлгээ” ХХК-ний 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2005 онд үйлдвэрлэсэн Тоёота Марк-Х маркийн GRX120-0021705 арлын дугаартай автомашиныг 15 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1-р хавтас 108-112 дугаар хуудас/,
“Мастер үнэлгээ” ХХК-ний 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2009 онд үйлдвэрлэсэн Тоёота Приус маркийн ZVW30-1076953 арлын дугаартай автомашиныг 16.5 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1-р хавтас 113-117 дугаар хуудас/,
“Сэлэнгэ эстимэйт” ХХК-ний 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2007 онд үйлдвэрлэсэн Тоёота Алион маркийн WZT260-3011629 арлын дугаартай автомашиныг 18 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1-р хавтас 120-132 дугаар хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ний 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2005 онд үйлдвэрлэсэн Тоёота Ланд Прадо маркийн VZJ1200010687 арлын дугаартай автомашиныг 30 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /2-р хавтас 77 дугаар хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ний 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2005 онд үйлдвэрлэсэн Тоёота Кроун маркийн З.Сын эзэмшлийн автомашиныг 12 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /2-р хавтас 88 дугаар хуудас/,
74-40 УБҮ улсын дугаартай Тоёота Короун маркийн автомашиныг битүүмжилж, битүүмжилсэн хөрөнгийг хадгалах, бүрэн бүтэн байлгахаар А.Бд шилжүүлэн өгсөн тогтоол, тэмдэглэл /2-р хавтас 128-129 дүгээр хуудас/,
57-20 УБА улсын дугаартай Тоёота Марк Х маркийн автомашиныг битүүмжилж, битүүмжилсэн хөрөнгийг хадгалах, бүрэн бүтэн байлгахаар П.Сад шилжүүлсэн тогтоол, тэмдэглэл /2-р хавтас 147-148 дугаар хуудас/,
57-20 УБА улсын дугаартай Тоёота Марк Х маркийн автомашин нь Пүрэвдоржийн Сүхбатын эзэмшилд байгаа талаарх тээврийн хэрэгслийн лавлагаа, /2-р хавтас 143 дугаар хуудас/
62-95 ОРХ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашин нь Ёндонсамбуугийн Нансалмаагийн эзэмшилд байгаа талаарх тээврийн хэрэгслийн лавлагаа, /2-р хавтас 149 дугаар хуудас/
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 25 дугаар прокурорын тогтоол /4-р хавтас 193 дугаар хуудас/,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 26 дугаар прокурорын тогтоол /4-р хавтас 195 дугаар хуудас/,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 27 дугаар прокурорын тогтоол /4-р хавтас 197 дугаар хуудас/,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар прокурорын тогтоол /4-р хавтас 247 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хавтас 199, 204 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хавтас 208, 209 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Э.А нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг Да хүрээ зах дээр байсан хохирогч Б.Нийн эзэмшлийн Тоёота Алион маркийн улсын дугаар гэрчилгээ аваагүй автомашиныг зарж өгнө гэж хуурч мэхлэх аргаар авч, Б.Нид 18 сая төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сарын 15-ны хооронд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Да хүрээ зах дээр хохирогч Ч.Таас 600.000 төгрөгийн сэлбэг хэрэгсэл, бэлэн 4.500.000 төгрөгийг зээл нэрийдлээр итгэл эвдэх аргаар авч, 5.100.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,
2014 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Да хүрээ зах дээр хохирогч З.Сын эзэмшлийн улсын дугаар, гэрчилгээ аваагүй, цайвар цэнхэр өнгийн Тоёота Кроун маркийн автомашиныг зарж өгье гэж хуурч мэхлэх аргаар авч, 12 сая төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
2014 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Да хүрээ зах дээр З.Сын эзэмшлийн улсын дугаар, гэрчилгээ аваагүй цайвар цэнхэр өнгийн Тоёота Кроун маркийн автомашиныг хохирогч Д.Эт өөрийн автомашин гэж хэлж хуурч мэхлэн 5 сая төгрөгийн барьцаанд тавьж, Д.Эт 5 сая төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,
2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг Да хүрээ зах дээр хохирогч Б.Ты эзэмшлийн 2005 онд үйлдвэрлэсэн Тоёота Марк Х маркийн 15 сая төгрөгийн үнэ бүхий автомашиныг, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2005 оны үйлдвэрлэсэн Тоёота Кроун маркийн 16.200.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2009 онд үйлдвэрлэсэн Тоёота Приус 30 маркийн 16.500.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг, 2006 онд үйлвэрлэсэн Тоёота Марк Х-О маркийн 15.200.000 төгрөгийн үнэ бүхий автомашинуудыг зарж өгье гэж итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авч, бусдад 62.550.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.Бийн эзэмшлийн 81-82 УНЛ улсын дугаартай Тоёота Прадо маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хохирогч Г.Аоос 28 сая төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:
Хохирогч Б.Ты мөрдөн байцаалтанд өгсөн: “Э.А гэх Да хүрээ зах дээр хүний машин зардаг залуу байдаг. Уг залууд би 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Солонгос улс явах гээд Атай уулзахад надад Тоёота кроун, Тоёота Марк Х маркийн машиныг чинь лизенгээр хүн авахаар болсон учир гражид тавьсан байгаа хоёр машины урьдчилгаа гээд надад 500.000 төгрөг өгсөн. Тэгээд Солонгос яваад ирэхэд А лизенг бүтээгүй, хүмүүс хөөцөлдөөд яваад байгаа гэсэн, дараа нь миний захиалсан байсан Приус 30, Марк Х маркийн машинууд гааль дээр бууж янзлаад, би зогсоол дээр тавьсан. 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Солонгосоос ирээд байж байтал манай охин өвдөөд би эмнэлэгт сахиж байсан. Тэгээд Атай утсаар яриад машин тэрэг юу болж байна гэхэд “банкинд таньдаг эдийн засагчдаа хэлсэн удахгүй байх аа” гэхээр нь би “надад утсыг нь өгөөдөх” гээд утсыг нь аваад ярихад удахгүй машины зээл гаргана гэж хэлсэн. 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр А миний машиныг бүгдийг нь зарж өөр хүний нэр дээр шилжүүлээд өөрөө зугтаагаад алга болсон байсан. Намайг байхгүйд миний машиныг яаж өөр хүний нэр дээр шилжүүлснийг сайн мэдэхгүй. А манай зогсоолын хажуугийн зогсоол дээр машин зардаг залуу, би итгээд орж ирсэн 4 машины гаалийн бичгийг өгөөд явсан, би гомдолтой байна, алдсан машинаа олж авмаар байна. 2014 оны 12 дугаар 14-ний өдөр А руу утсаар ярихад “би таны Марк Х, Кроун маркийн машиныг зарсан мөнгө нь өнөөдөр дансаар шилжиж орж ирнээ” гэхээр нь “чи намайг байхгүйд машинаа яаж шилжүүлсэн юм бэ” гэхэд “би таньдаг хүнээрээ машинуудаа шилжүүлсэн юмаа” гэсэн. Би “Ат чамайг цагдаагаар шалгуулна” гэхэд “маргааш өглөө Өмнөговиос мөнгө шилжиж ирнэ маргааш өглөө уулзана” гэсэн. Маргааш нь би А руу залгахад би одоо очлоо гээд өдөржин худлаа ярьсан. Би Ат “уг автомашинуудын түлхүүрүүдийг үлдээгээд хүмүүст үзүүлж байгаарай, хүйтэнд халаадаг юмаа гээд өгсөн. А бид хоёрт гэрээ хэлэлцээр байхгүй, хэрвээ машин зарах бол би очиж шилжүүлэг хийх ёстой байсан. Би Ааар сүүлийн нэг жил машин заруулаагүй” гэх мэдүүлэг /1-р хавтас 43-45, 2-р хавтас 73, 211, 3-р хавтас 242, 4-р хавтас 218 дүгээр хуудас/,
Хохирогч З.Сын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би “Алтан оньс” худалдааны төвд автомашин зардаг үйл ажиллагаа явуулдаг. 2014 оны 11 дүгээр сарын эхээр А гэх таньдаг залуу над дээр ирээд “С ахаа машиныг чинь зараад өгье” гээд 2005 оны Кроун машины гаалийн бичгийг авсан. 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Да хүрээ зах дээр очоод Ааас машинаа асуух гээд очтол А хүмүүсийн машиныг залилаад гадагшаа гарсан гэж хүмүүс ярьж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. А нь Да хүрээ зах дээр олон жил машин зарж байгаа болохоор таньдаг. Би автомашинаа хүлээж аваад өөр хүнд зарсан, одоо өөр хүний эзэмшилд байгаа, одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хавтас 46-47, 2-р хавтас 180 дугаар хуудас/,
Хохирогч Б.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2014 оны 09 дүгээр сарын 20-нд Монголд орж ирсэн ноймер аваагүй Тоёото Алион маркийн цагаан өнгийн автомашинаа Да хүрээ зах дээр Ганбаяр гэх хүнд тавиулсан юм, 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр очиход миний машинд А сууж байснаа “намайг машинаа зарчих би 5.000.000 төгрөг өгөөд миний нэр дээр шилжүүлчих унаж байгаад зараад өгье” гэж хэлсэн, маргааш нь над руу яриад “та машинаа зарах хэвээрээ юу, Автотээвэр дээр хүрээд ир” гэхээр нь явж очтол “одоо 5.000.000 төгрөг байхгүй, та миний нэр дээр шилжүүлээд дугаар авчих гээд иргэний лавлагаагаа өгөхөөр нь шилжүүлсэн, тэгээд Атай ярьтал нотариатч дээр хүрээд ир гэсэн. Намайг яваад очиход 2.000.000 төгрөг байна гээд үлдэгдэл 16.000.000 төгрөгийг 01 дүгээр сарын 20-ны дотор өгнө гэж гэрээ хийсэн юм. Тэр өдрөөс хойш А алга болсон, би одоо 16.000.000 төгрөгөө авч чадаагүй, миний машиныг одоо өөр хүн унаад 46-75 УБА дугаартай явж байна лээ. Би гомдолтой, 16.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Би машинаа 18.000.000 төгрөгөөр зарна гэж тохиролцоод гэрээ хийсэн, орой нь надад 3.000.000 төгрөг бэлнээр өгсөн, гэрээн дээр 4.000.000 төгрөг авсан гэж бичсэн, Ааас 15.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хавтас 48-49, 2-р хавтас 74, 181, 3-р хавтас 213, 4-р хавтас 219 дүгээр хуудас/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Да хүрээ зах дээр машин үзэж яваад бор саарал өнгийн 2006 онд үйлдвэрлэсэн Тоёота Марк-Х маркийн автомашиныг нэг залуугаас 15.5 сая төгрөг бэлэн өгөөд авсан. Э.А гэх залуу утсаар яриад миний машинд 32-24 ӨМА улсын дугаар авч өгсөн, түүнийг огт танихгүй. Би гомдолтой байна, 15.5 сая төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хавтас 50-51, 2-р хх 18, 212 дугаар хуудас/,
Хохирогч Ч.Тын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Да хүрээ зах дээр сэлбэг зардаг юм, манай хажуу талд А гэх залуу 3 жил зогсож байгаа юм. Тэр залуу 2014 оны 11 дүгээр сарын дундуур “түрээс нэхэгдээд байна гээд надаас хүүгүй 1.800.000 төгрөг авсан. Дараа нь А банкны барьцаа хийгээд эргүүлээд өгнө гээд 3.000.000 төгрөг аваад 1.800.000 төгрөг буцааж өгөөд 3.000.000 төгрөг үлдсэн. 2014 оны 12 дугаар сард 600.000 төгрөгийн машины сэлбэг зээлээр авсан. 2014 оны 12 дугаар сарын 15-нд надаас 1.500.000 төгрөг зээлчих гээд авсан. Тэгтэл дараа нь А нь хүмүүсээс баахан мөнгө зээлээд алга болсон байсан. Би гомдолтой байна, 5.100.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хавтас 52-53, 2-р хавтас 19-20 дугаар хуудас/,
Хохирогч Г.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Да хүрээ зах дээр миний таньдаг А гэх залуу таараад эгчээ Прадо-120 маркийн автомашин хямдхан худалдаж авахгүй юмуу, 30 сая төгрөгнөөс 28 сая төгрөгөнд зарчихна, мөнгөний хэрэг гараад хурдан зармаар байна” гэхээр нь би зөвшөөрч “мөнгийг нь өгөөд нэрээ шилжүүлье гэхэд А энэ машиныг Хаан банкинд мөнгөний хэрэг гараад барьцаанд тавьсан байгаа, та надад 28 сая төгрөгөө иргэний үнэмлэхтэй хамт өгчих, би маргааш таны нэр дээр шилжүүлээд аваад ирье гэхээр нь зөвшөөрч, Бичилийн Хаан банкны вип өрөөнд 28 сая төгрөг өгсөн. Би өөрт байсан бэлэн 12 сая төгрөг, хадгаламжийн данснаас 14.6 сая төгрөгийг авч өгсөн. Тэгээд 2 сая төгрөг дутахаар нь хүнээс зээлж Ат өгсөн. Ингээд маргааш нь 5 дахь өдөр байсан, өдөр 12 цагийн үед Атай ярихад “та санаа зоволтгүй, би машиныг шилжүүлээд орой тань руу залгая” гээд алга болсон. Намайг залгаж асуухад “эдийн засагч нь хуралтай байна, ажлын цаг тарчихлаа” гэсэн. Маргааш нь залгаад “би мөнгөө авъя машиныг чинь авахаа больё” гэхэд “юун сүртэй юм би ажилтай байна” гээд утсаа авахаа больсон. Тэгээд Атай Бөхийн өргөөний хажууд уулзахаар болж А надад “одоо машины жинхэнэ эзэн ирнэ, та уулзаадах” гэсэн, цагийн дараа Прадо машины эзэн М гэх залуу ирээд надад хандан “та юундаа сандраад байгаа юм бэ, би Ааас мөнгөө авчихсан” гэхээр нь би “мөнгөө авъя машиныг чинь худалдаж авахаа больчихлоо” гэж хэлэхэд М “би нэг дэх өдөр шилжүүлээд өгье” гэхэд нь цагдаад дуудлага өгсөн. М цагдаа нарт энэ хүнд зарсан Прадо машин миний машин байгаа юм, би Ааас 28 сая төгрөг тоолоод авчихсан, энэ эгчид нэрийг нь шилжүүлээд өгчихнө гэсэн” гэх мэдүүлэг /1-р хавтас 54-56, 2-р хавтас 21-23, 4-р хавтас 9, 222 дугаар хуудас/,
Хохирогч Д.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: “2014 оны 11 дүгээр сард Да хүрээ зах дээр машин зардаг А ирээд “Э ахаа 10 сая төгрөг хүүтэй зээлээч, хямдхан машин авах гэсэн юм” гэхээр нь би “10 сая төгрөг байхгүй барьцаатай бол 5 сая төгрөг зээлж болно” гэхэд мөнгөлөг цэнхэр өнгийн 2005 онд үйлдвэрлэсэн Тоёото Кроун маркийн автомашин 7 хоногийн хугацаатай 500.000 төгрөг болгож өгөхөөр 5 сая төгрөг бэлнээр авсан. Би машин авсан өдрөө Хаан банкны өөрийн данснаас 5 сая төгрөг бэлнээр гаргаж өгсөн. 7 хоногийн дараа утасдаж асуухад “дахиад 7 хоног сунгаач” гэсэн, тэгээд сүүлдээ утас нь холбогдохгүй ажил дээр нь очиж уулзахад хаана байгаа нь мэдэгдэхгүй, хүмүүс залилаад гадаад явсан сурагтай байсан. Тэгтэл тэр машиныг А нь С гэх хүнээс зарж өгье гэж аваад надад барьцаанд тавьсныг мэдээгүй. Би гомдолтой байна, 5 сая төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хавтас 57-58, 2-р хавтас 75 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Ат холбогдох дээрхи үйлдлүүдэд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байх тул түүний залилах гэмт хэрэг үйлдсэн үйлдэл тус бүрд нь зүйлчилж, ял оногдуулах шаардлагагүй гэж дүгнэв. Иймд Э.Э.Аын Б.Ты 4 машин буюу 62.550.000 төгрөгний, Б.Нийн 1 машин буюу 18.000.000 төгрөгний, З.Сын 1 машин буюу үнийн 12.000.000 төгрөг, нийт 6 машин, Г.Аод 28.000.000 төгрөгний, Ч.Тд 600.000 төгрөгний сэлбэг хэрэгсэл, бэлэн 4500.000 төгрөгний, Д.Эт 5000.000 төгрөг, хохирол учруулсан үйлдлүүдэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Харин шүүгдэгч М.М нь Э.Атай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.Бийн эзэмшлийн 81-82 УНЛ улсын дугаартай Тоёота Прадо маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хохирогч Г.Аоос 28 сая төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч уг гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь хохирогч Г.Аын мөрдөн байцаалтанд: “ 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Да хүрээ зах дээр миний таньдаг А гэх залуу таараад эгчээ Прадо-120 маркийн автомашин хямдхан худалдаж авахгүй юмуу, 30 сая төгрөгнөөс 28 сая төгрөгөнд зарчихна, мөнгөний хэрэг гараад хурдан зармаар байна” гэхээр нь би зөвшөөрч “мөнгийг нь өгөөд нэрээ шилжүүлье гэхэд А энэ машиныг Хаан банкинд мөнгөний хэрэг гараад барьцаанд тавьсан байгаа, та надад 28 сая төгрөгөө, иргэний үнэмлэхтэй хамт өгчих, би маргааш таны нэр дээр шилжүүлээд аваад ирье гэхээр нь зөвшөөрч, Бичилийн Хаан банкны вип өрөөнд 28 сая төгрөг өгсөн. Би өөрт байсан бэлэн 12 сая төгрөг, хадгаламжийн данснаас 14.6 сая төгрөгийг авч өгсөн. Тэгээд 2 сая төгрөг дутахаар нь хүнээс зээлж Ат өгсөн. Ингээд маргааш нь 5 дахь өдөр байсан, өдөр 12 цагийн үед Атай ярихад “та санаа зоволтгүй, би машиныг шилжүүлээд орой тань руу залгая” гээд алга болсон. Намайг залгаж асуухад “эдийн засагч нь хуралтай байна, ажлын цаг тарчихлаа” гэсэн. Маргааш нь залгаад “би мөнгөө авъя машиныг чинь авахаа больё” гэхэд “юун сүртэй юм би ажилтай байна” гээд утсаа авахаа больсон. Тэгээд Атай Бөхийн өргөөний хажууд уулзахаар болж А надад “одоо машины жинхэнэ эзэн ирнэ, та уулзаадах” гэсэн, цагийн дараа Прадо машины эзэн М гэх залуу ирсэн гэх мэдүүлэг болон шүүгдэгч нарын мэдүүлэгээр Г.А болон шүүгдэгч Э.Э.А нар нь 2014 оны 12 дугаар сарын 11-ны өдөр Да хүрээ зах дээр уулзаж 28.000.000 төгрөгөөр машин өгч авалцахаар тохиролцсон, Хаан банкин дээр 28.000.000 төгрөгийг хохирогч нь Э.Э.Ат хүлээлгэн өгсөн үйлдлүүдэд М.Мын оролцоо байгаагүй болох нь нотлогдож байна. Тухайлбал хохирогч Г.А нь М.Мын ямар ч оролцоогүйгээр машин авахаар 2014 оны 12 дугаар сарын 11-ны өдөр Э.Атай тохиролцож, мөнгөө хүлээлгэн өгсөн байна. Э.Э.А нь 28.000.000 төгрөгийг залилан мэхлэсний дараа буюу 2014 оны 12 сарын 13-ны өдөр Э.Э.Аын гуйлтаар М нь “миний машин” гэж хэлсэн нь гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэхээр байна.
Шүүх шүүгдэгч Э.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Иргэдийн төлөөлөгч Ч.Чулуунбат нь шүүгдэгч Э.Аыг гэмт буруутай гэж үзсэн болно.
Шүүгдэгч Э.Э.Ааас Б.Нид 18.000.000 төгрөгний хохирол учруулсанаас 2 сая төгрөгийг төлсөн тул 16.000.000 төгрөг, хохирогч Б.Тд 28.000.000 төгрөг тус тус гаргуулах, хохирогч З.С нь машинаа буцаан авсан, Ч.Тд 5.100.000 төгрөгийг, Д.Эт 5.000.000 төгрөг төлсөн болох нь хохирогч нарын мэдүүлгээр нотлогдсон болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн 32-34 ӨМА улсын дугаартай бор саарал өнгийн Тоёота Марк Х маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож иргэний нэхэмжлэгч О.Бт олгож,
энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СиДиг уг хэргийн хамт хадгалж,
Иргэний хуульд зааснаар Автотээврийн үндэсний төвөөс 62.050.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Тд олгохоор шийдвэрлэлээ.
Авто тээврийн үндэсний төвийн бүртгэлийн мэргэжилтэн Л.Оюунтунгалагын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр яллагдагч Б.Бы гуйлтаар Б.Ты эзэмшлийн 2 ширхэг автомашиныг эзэмшигчийг нь байхгүй байхад түүний зөвшөөрөлгүйгээр бүртгэлийн програмд оруулж бусдад шилжүүлсэн, мөн төвийн мэргэжилтэн Б.Бы Э.Э.Аын гуйлтаар хохирогч Б.Ты эзэмшлийн 2 ширхэг автомашиныг эзэмшигчийг нь байхгүй байхад, түүний зөвшөөрөлгүйгээр бүртгэлийн программд оруулан бусдад шилжүүлсэн яллагдагч Б.Б, Л.Оюунтунгалаг нарт холбогдох хэргийг Анхны Ардчилсан Сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 326 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хэргийн 4 хавтас, 247-250 хуудас/
Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ, төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцна” гэж зааснаар Б.Б, Л.Оюунтунгалаг нарын бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг Авто тээврийн үндэсний төв хариуцах үндэслэлтэй байна.
Иргэний хариуцагч Т.М нь мөрдөн байцаалтанд: “…тухайн үед манай байгууллага зам тээврийн хяналт бүртгэлийн газарт харьяалагдаж байсан учир нэхэмжлэлийг манай байгууллага хариуцахгүй гэж /4 хавтас, 217 хуудас/ мэдүүлж байсан боловч иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт хэрэгт ирүүлээгүй байна. Хэдийгээр байгууллагын харъяалал өөрчлөгдсөн гэх боловч тухайн байгууллагын үндсэн чиг үүргийг үргэлжлүүлэн хүлээж үйл ажиллагаа явуулж байгаа тул хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байна.
Мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн иргэний хариуцагчаар татах тогтоолоор Авто тээврийн үндэсний төвийг төлөөлж мэргэжилтэн Т.Мөнх-Эрдэнийг иргэний хариуцагчаар тогтоосон байна. /Хэргийн 4 хавтас 216 хуудас/
Шүүхээс иргэний хариуцагч Т.Мд шүүх хуралдааны товыг удаа дараа мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн боловч тэрээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул шүүх түүний хүсэлтийг ханган өмгөөлөгч авах боломжит хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна. Иймд хэргийг иргэний хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Э.Э.А нь 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 211 хоног, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 101 хоног, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 91 хоног, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 05 сарын 11-ны өдөр хүртэл 83 хоног, нийт 486 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэлээ.