Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2019/0876

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн би даргалж, шүүх хуралдааны нарын бичгийн дарга П.Энхжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч*******, Ж.А*******, хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М*******, гуравдагч этгээд О.О*******, гуравдагч этгээд Ё.Д*******н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О******* нарыг оролцуулан Д.Л*******, П.Б******* нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газрын албанд тус тус холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасныг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч*******, Ж.А******* нар шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд хянагдаж буй Д.Л*******, П.Б******* нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газрын албанд тус тус холбогдох захиргааны хэрэгт доорх хэлбэрээр эвлэрэн хэлэлцлээ.

Нэхэмжлэгч нарын эзэмшиж, ашиглаж буй газар нь орц, гарцгүй болж эрх нь зөрчигдсөн байх тул 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албаны мэргэжилтэн Н.М*******, шүүгчийн туслах О.Энхжаргал, нэхэмжлэгч түүний төлөөлөгч Н.Ч*******, Ж.А*******, гуравдагч этгээд О.О******* нар оролцож, кадастрын зураг хийх эрхтэй Глобал мэп ХХК-иар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Шарга морьт зусланд газар эзэмшигч Ё.Дамдингийн газрыг 12 эргэлтийн цэгээр тогтооход 463 мкв болохыг Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Шарга морьтод зуслангийн газар эзэмшигч О.О*******ийн газрыг 6 эргэлтийн цэгээр тогтоон хэмжихэд 140.1 мкв газар болохыг, Сүхбаатар дүүргийн 15 хороо Шарга морьтод газар эзэмшигч Д.Л*******, П.Б******* нарын газрыг 13 эргэлтийн цэгээр тогтооход 335.7 мкв газар болохыг талууд хүлээн зөвшөөрч Глобал мэп ХХК-иар газрын эргэлтийн цэг бэхэлсэн зургаа хийлгэсэн болно.

Нэхэмжлэгч Д.Л*******, гуравдагч этгээд О.О******* Ё.Дамдин нар Глобал мэп ХХК-иар 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн нэгж талбарт заагдсан зургаар өөрсдийн газраа мэдээллийн санд бүртгүүлж газраа эзэмшихэд нь Сүхбаатар дүүргийн газрын алба, Засаг дарга нар яаралтай шийдвэрлэж өгөхөөр талууд тохиролцов.

Нэхэмжлэгч Д.Л*******гийн Глобал Мэп ХХК-иар 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хийлгэсэн 1-13 эргэлтийн цэг бэхэлсэн 13 дугаар цэгээр Д.Л******* хаалгаа татаж гэрчилгээ гаргуулна.

Нэхэмжлэгч Д.Л*******, П.Б******* нь гуравдагч этгээд О.О******* 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Глобал мэп ХХК-иар хийлгэсэн зургаар кадастрын зурагт өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн учир, гуравдагчтай эвлэрсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заагдсанаар татгалзсан болно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Л******* П.Б******* нар нь Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газрын албанд тус тус холбогдуулан Д.Л*******д газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх олгохыг даалгуулж, Д.Л*******гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох зуслангийн байрны орц гарцыг хааж олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/138 тоот захирамжийн О.О*******т холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/548 тоот захирамжийн О.О*******т холбогдох хэсэгт тус тус өөрчлөлт оруулж, орц, гарц гаргаж өгөхийг даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч*******т нэхэмжлэгч Д.Л*******гээс 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэлээр, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А*******д 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэлээр тус тус нэхэмжлэгчийн эдэлдэг бүх эрхийг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах эрх олгогдсон байх бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч*******, Ж.А******* нар нь гуравдагч этгээд О.О*******тэй эвлэрч, нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар тайлбарласан бөгөөд түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.

Иймд нэхэмжлэгч Д.Л******* П.Б******* нар нь Д.Л*******д газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх олгохыг даалгуулж, Д.Л*******гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох зуслангийн байрны орц гарцыг хааж олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/138 тоот захирамжийн О.О*******т холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/548 тоот захирамжийн О.О*******т холбогдох хэсэгт тус тус өөрчлөлт оруулж, орц, гарц гаргаж өгөхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Л******* П.Б******* нарын Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газрын албанд тус тус холбогдуулан гаргасан Д.Л*******д газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх олгохыг даалгуулж, Д.Л*******гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох зуслангийн байрны орц гарцыг хааж олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/138 тоот захирамжийн О.О*******т холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/548 тоот захирамжийн О.О*******т холбогдох хэсэгт тус тус өөрчлөлт оруулж, орц, гарц гаргаж өгөхийг даалгуулах

шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН