Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 157/ШШ2024/00172

 

                                              Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                  

                                                хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                                     хэрэгсэхгүй болгох тухай

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би, нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,403,746 (нэг сая дөрвөн зуун гурван мянга долоон зуун дөчин зургаан) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хянаад                                                                     

    

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э.******* нь “Мобифинанс ББСБ”-тай 2021 оны 04 сарын 27-ны өдөр 140000627242 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан ба зээлдэгч нь дээрх гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99477486 дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Э.******* нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 09 сарын 08-ны өдөр 860,000 төгрөгийг сарын 2,5%-ын хүүтэйгээр авч, 2022 оны 10 сарын 08-ны өдөр төлж барагдуулахаар байсан боловч төлөөгүй. Өнгөрсөн хугацаанд Э.*******гаас зээлийн гэрээний үүргийг шаардаж мсж илгээх, 90232087 дугаар руу өөртэй нь холбогдож, хуваан төлөхөөр тохиролцсон хэдий ч одоог хүртэл төлбөр төлөөгүй байна. Э.*******гийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 860,000 төгрөг, зээлийн хүү 458,627 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85,119, нийт 1,403,746 төгрөг төлөх зөрчилтэй байгаа болно.

Мобифинанс ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Э.*******гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 1,403,746 /нэг сая дөрвөн зуун гурван мянга долоон дөчин зургаа/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна

Зээлийн төлбөрийг Мобифинанс ББСБ-ын Хаан банк дахь 5077152233 тоот дансанд төлж болно.” гэжээ.

 

2.Хариуцагч ******* овогт ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хариуцагч Э.******* миний бие нь “Мобифинанс ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 1,403,746 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2025 оны 03 сарын дотор төлж дуусгана. Учир нь бие жирэмсэн, мөн одоохондоо ажилгүй байгаа тул төлөх боломжгүй байсан.” гэжээ.

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК нь хариуцагч ******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,403,746 (нэг сая дөрвөн зуун гурван мянга долоон зуун дөчин зургаан) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

Нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК, хариуцагч Э.******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч Э.******* нь нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр №140000627242 дугаартай зээлийн эрх нээх гэрээг байгуулсан.

Дээрх зээлийн эрх нээх гэрээний үндсэн дээр хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагаас 860,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөрийн хамт төлөх үүрэг хүлээсэн байна.

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,403,746 (нэг сая дөрвөн зуун гурван мянга долоон зуун дөчин зургаан) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна. 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,403,746 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

            5.Хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,403,746 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

6.Нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,410 төгрөгийн тал хувь болох 18,705 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 18,705 төгрөгийг, хариуцагч Э.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 18,705 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 1,403,746 (нэг сая дөрвөн зуун гурван мянга долоон зуун дөчин зургаан) төгрөгийг хариуцагч Э.******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,410 төгрөгийн тал хувь болох 18,705 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 18,705 төгрөгийг, хариуцагч Э.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 18,705 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК-д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              М.ЭНХМАНДАХ