| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2024/00204/И |
| Дугаар | 137/ШШ2024/00178 |
| Огноо | 2024-08-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 137/ШШ2024/00178
2024 ... ... ...
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: ... хот ... дүүргийн ... хороо, ... тоотод байрлах, “...” ББСБ ХХК /УБД:..., РД:..., утас:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн ... сумын ... баг, ... гудамж ... тоотод оршин суух, Б овогт А-ийн Г /РД:..., утас:.../-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөрт 2,500,000 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,386,204.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 238,555.07 төгрөг, нотариатын зардалд 17,000 төгрөг нийт 4,141,759.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “... ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч А.Г нь “... ББСБ” ХХК-иас хэргэлээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр №.... дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ”, ... дугаартай Цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 2,500,000 төгрөгийн зээлийг сарын 2.3 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай буюу 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлдэгч А.Г нь анх зээл авсан өдрөөс хойш 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 0 төгрөгийг, хүүний төлбөрт 349,192.67 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 30,807.33 төгрөгийг нийт 380,000 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч А.Г нь 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 892 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Тодруулбал үндсэн зээлийн үлдэгдэл 2,500,000 төгрөг, зээлийн хүү 1,386,204.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 238,555.07 төгрөг нийт 4,124,759.24 төгрөг төлөхөөр байна. “... ББСБ” ХХК-ийн зүгээс зээлдэгч А.Г зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг уда адараа сануулж, утасаар холбогдож байсан. Зээлдэгч А.Г нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хоорондын байгуулсан №... дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, ... дугаартай Цахим зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 2,500,000 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,386,204.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 238,555.07 төгрөг, нотариатын зардалд 17,000 төгрөг нийт 4,141,759.24 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч А.Г-аас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч А.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э би “... ББСБ ХХК-ний нэхэмжилсэн 4,141,759.24 төгрөгийг төлж барагдуулна, хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “... ББСБ” ХХК нь, хариуцагч А.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөрт 2,500,000 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,386,204.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 238,555.07 төгрөг, нотариатын зардалд 17,000 төгрөг нийт 4,141,759.24 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Г нь зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөрт 2,500,000 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,386,204.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 238,555.07 төгрөг, нотариатын зардалд 17,000 төгрөг нийт 4,141,759.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “... ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Г-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөрт 2,500,000 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,386,204.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 238,555.07 төгрөг, нотариатын зардалд 17,000 төгрөг нийт 4,141,759.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Г нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 81,218 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 40,609 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 40,609 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.Ц