| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2024/02472/И |
| Дугаар | Э-2204009232 |
| Огноо | 2024-08-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар Э-2204009232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ОХУ-ын иргэн О******* С******* В******* /паспорт №*******/, Б******* овогт Я******* Б******* /рд:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 0 дугаар зүйлийн 0.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-24023709 дугаарт бүртгэлтэй Б******* дүүргийн дугаар хороо, М д гудамж, тоотод байрлах, 145 м.кв талбай бүхий хувийн орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Э-24009232 дугаарт бүртгэлтэй Б******* дүүргийн дугаар хороо, М д гудамж, тоотод байрлах, 2100 м.кв газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-24024048 дугаарт бүртгэлтэй Б******* дүүргийн дугаар хороо, А гудамж, тоотод байрлах 412.5 м.кв талбай бүхий хувийн орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Э-24015542 дугаарт бүртгэлтэй Б******* дүүргийн дугаар хороо, А гудамж, тоотод байрлах 1562 м.кв газрыг өмчлөх/эзэмших/ эрхийг тус тус Я.Б*******т үлдээж, Я.Б*******ээс С ХХК /рд:/-ийн 100 хувийн хувьцааны эрхийг гаргуулж ОХУ-ын иргэн О******* С******* В*******ид шилжүүлсүгэй.
3. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Н.Нарантуяад даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 70,0 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоногийн дараа бичгэн хэлбэрээр гарсан шийдвэрийг талууд 14 хоногийн дотор өөрсдөө ирж гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ