| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2024/05081/И |
| Дугаар | 101/ШШ2024/04048 |
| Огноо | 2024-08-28 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2024/04048
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С******* дүүргийн ******* дүгээр хороо, Ч******* ө******* ч*******, Ц******* п*******, *******0 дугаар давхар, *******00******* тоотод оршин байрлах, Н ХХК /рд:4*******306/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б дүүргийн дугаар хороо, дүгээр байр, **************5 тоотод оршин суух, А б овогт О Г /ИБД:*********************9469**************03/-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3,860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн т*******лөгч Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ц нар, оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
Хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
*******. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний т*******лөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани нь Х аймгийн А сумын дугаар баг, Ц б, О зүүн эрэгт байрлах дөрвөн улирлын Т л амралтын бааз шинээр байгуулсан. Уг баазын гал тогооны үйл ажиллагааг явуулах зорилгоор тогоочоор О.Гтэй 03 оны ************** дүгээр сарын 9-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж сарын 7,000,000 төгрөг буюу жилийн 84,000,000 төгрөгийн ажлын хөлс олгохоор тохирч түүнийг 03 оны ************** дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн ажиллуулж эхэлсэн. О.Г нь гэрээний *******.4-т зааснаар гал тогооны стандартыг тогтоох, гал тогооны урсгал чиглэлийг нэг стандарттай болгох, баазын онцлогыг харуулсан бренл хоолтой болгох, хоолны бүх төрлийн меню болон технологийн картууд гаргах, хүнсний аюулгүй хангуулах, тогооч нарыг сургах, мэргэжлийн түвшинд хүргэх ажлыг гүйцэтгэх байсан. Гэрээний дагуу О.Гд ажлын хөлсний урьдчилгаа болгон *******,000,000 төгрөгийг 03 оны ************** дүгээр сарын 9-ний өдөр, *******,750,000 төгрөгийг 03 оны ******* дугаар сарын 08-ны өдөр, 3,500,000 төгрөгийг 03 оны ******* дугаар сарын -ны өдөр, *******,750,000 төгрөгийг 04 оны 0******* дүгээр сарын 03-ны өдөр тус тус О.Гийн эзэмшилийн Хаан банк дахь 5*******50394 тоот данс руу шилжүүлсэн. Мөн түүнд ажлаа гүйцэтгэхэд нь зориулж ,860,000 төгрөгийн үнэ бүхий Dell *******5 загварын зөөврийн компьютерыг хүлээлгэн өгсөн. Гэтэл тогооч О.Г нь 03 оны ************** дүгээр сарын 9-ний өдрөөс 04 оны 0******* дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл ажиллаад ажлын байраа ямар ч шалтгаангүй, бидэнд мэдэгдэгдэлгүй хаяж явсан. Манай амралтын баазын үйл ажиллагаа 04 оны 03 дугаар сарын 0*******-нд эхлэхээр бэлтгэл ажил хангагдсан, гадаад дотоодын олон зочдын захиалга авсан байсан боловч ахлах тогооч О.Гийн хариуцлагагүй үйлдэлээс болж манай байгууллага хохирсон. Иймд О.Галд*******с гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 8,000,000 төгрөгөөс ******* сар ажилласан ажлын хөлс болох 7,000,000 төгрөгийг хасаж үлдэгдэл *******,000,000 төгрөг, худалдаж авч өгсөн нотебүүкны үнэ болох ,860,000 төгрөг нийт 3,860,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэв.
. Хариуцагч О.Г нь 04 оны 06 дугаар сарын **************-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан. Хариуцагчийн хариу тайлбар гаргах хугацаа 04 оны 06 дугаар сарын 5-ны өдөр дууссан. Хариуцагчаас шүүхэд бичгээр хариу тайлбар болон нотлох баримт гараагүй.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.******* нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт, мөнгөн шилжүүлгийн баримтууд, нэхэмжлэх,тус шүүхийн шүүгчийн 04 оны 03 дугаар сарын **************-ний өдрийн *******0*******/ШЗ04/0708******* дүгээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, С******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн *******8*******/ШШ04/0*******87 дугаар шийдвэр, Б дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 04 оны 05 дугаар сарын 7-ны өдрийн 30ж-3884 тоот албан бичиг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
*******. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч О.Гд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3,860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
3. Зохигчдын хооронд 03 оны ************** дүгээр сарын 9-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр О.Г нь гал тогооны стандартыг тогтоох, гал тогооны урсгал чиглэлийг нэг стандарттай болгох, баазын онцлогыг харуулсан бренл хоолтой болгох, хоолны бүх төрлийн меню болон технологийн картууд гаргах, хүнсний аюулгүй хангуулах, тогооч нарыг сургах, мэргэжлийн түвшинд хүргэх ажлыг гүйцэтгэх, Н ХХК нь сарын 7,000,000 төгрөг буюу жилийн 84,000,000 төгрөгийн ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-5-8/
3.******* Талуудын хооронд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.******* дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
3. Захиалагч Н ХХК-иас гүйцэтгэгч О.Гийн эзэмшилийн Хаан банк дахь 5*******50394 тоот данс руу 03 оны ************** дүгээр сарын 9-ний өдөр *******,000,000 төгрөг, 03 оны ******* дугаар сарын 08-ны өдөр *******,750,000 төгрөг, 03 оны ******* дугаар сарын -ны өдөр 3,500,000 төгрөг, 04 оны 0******* дүгээр сарын 03-ны өдөр *******,750,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон. /хх-9-*******/
3.3 Мөн Н ХХК нь 03 оны ******* дугаар сарын *******-ний өдөр Гэгэтэч ХАБ ХХК-иас Dell *******5 загварын зөөврийн компьютерыг ,600,000 төгрөгөөр худалдсан авч, төлбөрийг төлсөн болох нь нэхэмжлэхийн баримт болон мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдсон. /хх-*******3-*******4/
4. Хариуцагч О.Г нь 04 оны 06 дугаар сарын **************-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхэд нэхэмжлэлийг үгүйсгэсэн хариу тайлбар, нотлох баримтыг гаргаагүй.
4.******* Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7. дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, 7.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 7.-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн *******00.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
4.*******а Хариуцагч О.Г нь 03 оны ************** дүгээр сарын 9-ний өдрөөс 04 оны 0******* дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл ажиллаж, уг өдрөөс ажил үүргээ гүйцэтгээгүй, ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй талаарх үйл баримтад маргаагүй.
4.*******б Түүнчлэн хариуцагч О.Г нь ,680,000 төгрөгийн үнэ бүхий Dell *******5 загварын зөөврийн компьютерыг нэхэмжлэгч Н ХХК-иас хүлээн авсан талаар маргаж, мэтгэлцээгүй.
5. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар хариуцагч О.Г нь 04 оны 0******* дүгээр сарын 03-ны өдөр ажлын байраа орхин явснаар талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан болох нь тогтоогдож байна.
5.******* Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, мөн хуулийн 05 дугаар зүйлийн 05.******* дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж тус тус заасан.
5. Иймд нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч О.Галд*******с түүний ажилласан хугацааны хөлс 7,000,000 төгрөгийг хасч, үлдэх *******,000,000 төгрөг, зөөврийн компьютерын үнэ ,860,000 төгрөг, нийт 3,860,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байх тул уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангасан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 77,50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
7. Хариуцагч О.Гд шүүх хуралдааны товыг түүний эзэмшлийн 9*********************080 дугаар утас руу 04 оны 8 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдэхэд тэрээр за ойлголоо гэх хариу өгсөн. Хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77. дахь хэсэгт зааснаар мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5..*******, **************6, **************8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.*******, 05 дугаар зүйлийн 05.******* дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О.Галд*******с 3,860,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 77,50 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0. дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн т*******лөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9. дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн **************9.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ