Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 140/ШШ2024/00353

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Завхан аймаг дахь сум *******ын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* энгэрийн ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* *******ын хороололын  тоотод оршин суух хаягтай овгийн ын д холбогдох,

26.220.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******4 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, *******4 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...*******3 оны 6 дугаар сарын 15-ны өдөр орон сууцны захиалгын гэрээг ын тай харилцан тохиролцох гэрээг байгуулсан. Байрны урьдчилгаа болох 30 хувийн төлбөрийг *******3 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс *******3 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 20,000,000 төгрөгийг, 12,040,000 төгрөгийг тус тус өгч *******3 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 8,280,000 төгрөгийг нийт-40,320,000 төгрөгийг ын гийн тоот дансанд шилжүүлсэн. Гэрээг нотариатаар батлуулж хугацаандаа ашиглалтад орохгүй бол 0.5 хувийн алданги тооцохоор гэрээнд тусгасан. Захиалгын гэрээний хугацаанд орон сууц ашиглалтад ороогүй тул мөнгөө буцааж авахаар болсон. *******3 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Г.тай уулзаж мөнгөө буцаан авахаар тохиролцож, урьдчилгаа мөнгөнөөс 16,600,000 төгрөгийг миний данс болох тоот дансанд шилжүүлж авсан. Одоо үлдэгдэл мөнгө 40,320,000 төгрөг, алданги 0.5 хувиар тооцохоор 2,500,000 төгрөгийг өгөх байгаа. Нийт-26,220,000 төгрөг авах боловч өгнө өгнө гэж долоо долоо хоногоор хойшлуулж, мөнгө нэмж өгнө, шүүхэд өгөлгүй түр хүлээж байгаарай гээд өгөхгүй байсан учир тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж хандсан боловч удаа дараа утсаа авахгүй ирээгүй, ажиллагаа явагдаагүй тул иргэний хэргийн шүүхэд хандана уу гэсэн хариу өгсөн. Иймд иргэн Г.гаас 26,220,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн хүсэлтийг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь Г.д холбогдох орон сууцны захиалгын гэрээний 26.220.000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.******* нь орон сууцны захиалгын гэрээний 26.220.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар *******4 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүсэлт ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх учраас нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260.250 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 106 ДУГААР ЗҮЙЛИЙН 106.5-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 1. Нэхэмжлэгч Ц.******* нь Г.д холбогдох орон сууцны захиалгын гэрээний 26.220.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260,250 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ш.ОДОНЗУЛ