Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 140/ШШ2024/00354

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би,

Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай овгийн ын т холбогдох,

400,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч П.*******ын нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...2024 оны 7 дугаар сарын 03-ны орой уулзсан бөгөөд хоёр пиво уусан ба би жолоо барих боломжгүй байсан учир машиндаа унтаад сэрэхэд миний зөвшөөрөлгүй жолооны ард суусан байсан ба дэнжид Ойгон дэлгүүрийн хажууд байрлах цагаан байрны тэнд уг ******* улсын дугаартай миний машиныг мөргүүлсэн байсан. Ухрах гэж байгаад мөргөсөн гэсэн ба тухайн үед засварын хөлсийг барагдуулна гээд одоог хүртэл барагдуулаагүй болно...Иймд иргэн Ө.ээс 400,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч П.*******  нь хариуцагч Ө.т холбогдуулан 400,000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч П.*******ын нэхэмжилсэн 400,000 төгрөгийг хариуцагч Ө. нь бүрэн төлж барагдуулсан болох нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хаан банкны тоот дансанд 200,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 200,000 төгрөгийг тус тус тушаасан баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч Ө. нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч П.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.ээс 6325 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 6325 төгрөг тус тус гаргуулж, нийт 12650 төгрөгийг нэхэмжлэгч П.*******т олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч П.*******  нь хариуцагч Ө.т холбогдуулан 400,000 төгрөгийг хариуцагч Ө. нь бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч П.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.ээс 6325 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 6325 төгрөг тус тус гаргуулж, нийт 12650 төгрөгийг нэхэмжлэгч П.*******т  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

  ШҮҮГЧ  Ш.ОДОНЗУЛ