Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 373

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, улсын яллагч Б.Уранцэцэг, хохирогч Ч.Л, хохирогчийн өмгөөлөгч Н.Одонтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Очбадрал,

шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт О.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626012802 дугаар, 2 хавтас хэргийг 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 38 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Зээлийн .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Огийн Э /РД:...../.

Яллагдагч О.Э нь согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 19 цагийн үед Сонгинохайран дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 1а гудамж, 02 тоотод хамтран амьдрагч Ч.Лг бусадтай хардсаны улмаас галын төмөр дэгээг зэвсгийн чанартай хэрэглэж, түүний толгой, нүүр, цээж, гуя руу олон удаа цохиж олон тооны гэмтэл шарх учруулан биед нь хөнгөн хохирол учруулан харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж тарчлаасан,

мөн 2014 оноос 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртлэх хугацаанд удаа дараагийн үйлдлээр хамтран амьдрагч Ч.Лгийн биед халдаж байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Зодсноо хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Ч.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ байж байХ Амараа нэг шил архитай ирснийг бид гурав хувааж уусан. Э гараад явсан. Алтантүлхүүртэй хардаад ногоон иштэй заазуураар Алтантүлхүүрийн толгойн баруун хэсэгт цохисон. Тэгээд намайг зодсон. Миний амыг барьдаггүй гэж байгаа нь худлаа. 17-19 цаг хүртэл чармай нүцгэн шалан дээр хэвтүүлсэн. Гаднаас хаалга тогшиход тайлаагүй. Эрүүл үедээ ч зоддог. 6 дугаар сарын 02-нд гарч ирээд зодсон. Сая хоёр хоногийн өмнө бас зодсон. О.Эаас нэхэмжлэх зүйлгүй. Маш их гомдолтой байна” гэв.

Эрүүгийн 201626012505 дугаар хэргээс мөрдөн байцаалтын шатанд

өгсөн:

Хохирогч Ч.Лгийн: "2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр би гэртээ хамтран амьдрагч О.Этай байж байХ өдөр 12 цагийн үед хөрш айлын Амараа гэх найз гаднаас 0.75 литрийн нэг шил архи авч орж ирээд Э, би, Амараа бид гурав хувааж уугаад 14 цагийн үед дууссан. Амараа, Э хоёр гэрээс цуг гарч явсан Э миний бичиг баримтыг авч, намайг цоожилчихоод явсан. Тэгээд 15 цаг өнгөрч байХ гаднаас архи нэмж уусан байдалтай нилээн согтуу Амараа, Э хоёр цуг орж ирсэн. Э их хартай, гэнэт л намайг Амараатай хардаад чи манай авгай руу хараад байна гээд маргаж эхэлсэн. Тэгээд босоод Э гэрийн зүүн талд байдаг цэнхэр өнгийн модон гал тогооны ком тавилганы дээд талаас ногоон иштэй заазуурыг очиж авангуутаа Амарааг толгойн тус газар нь нэг удаа цохичихсон чинь Амараа "пизда чи яагаад байгаа юм” гээд гэрээс гараад зугтсан. Э заазуураа гэрийн хана руу шидчихээд, миний хувцсыг урж тайлаад нүцгэлээд хаалгаа замган түгжээгээр нь цоожлоод галын төмөр дэгээ гартаа барьж байгаад хоолой боож намайг газар унагаагаад дэгээгээр миний гуян дундуур 3 удаа цохисон. Дараа нь шууд үснээс зулгааж чирээд миний дээрээс хөлөөрөө зүүн талын хавирган нь тус газар 3-4 удаа дэвссэн, баруун талын хавирган тус газар 3 удаа дэвссэн. Тэгээд миний нуруун тус газар гараараа 2-3 удаа, дэгээ төмрөөр 2-3 удаа цохисон. Миний толгой, нүд, дух, уруул, шүд рүү гараараа 4-5 удаа цохисон. Үснээс зулгааж байгаад толгойгоор газар мөргүүлсэн. Нүүрэн тус газар хөлөөрөө 3 удаа цохиж гэмтээсэн. Би зодуулж байХ толгой эргээд байсан, намайг юм хэлэх гэхээр ерөөсөө юм хэлүүлдэггүй, чимээгүй бай, дуугүй бай гэж миний амыг хүртэл дараад байсан. Намайг уйлуулдаг ч үгүй, уйлахаар хажуу талын хүмүүс сонсчихно, цагдаа дуудна гээд ерөөсөө чимээ гаргахгүй зодоод байдаг. Намайг 2 цаг гаруй зодчихоод дээшээ босож болохгүй шүү гээд Э орондоо ороод хэвтэж байсан. Би шалан дээр нүцгэн хэвтэж зөндөө удсан 1 цаг гаруй бол болсон. Э намайг "чи наанаа үхээрэй, дахиад гадагшаа гараад үзээрэй, чи муу цагдаагаа дуудах гэж байгаа биз” гэж дарамтлаад байсан. Тэгээд 19 цаг өнгөрч байХ гэрийн хаалгыг гаднаас нэг хүн тогшоод байсан. Би чимээ гаргах гэхээр Э миний гарыг нудраад битгий дуугар, чимээгүй бай гээд байсан. Дахиад буцаж ирээд Эаа хаалгаа тайл гэсэн чинь Э хаалгаа онгойлгохгүй байсан. Намайг дуу гаргаж болохгүй шүү пизда минь дуугүй бай гэж хэлээд намайг орон дээр гаргасан. Тэр үед би өөрөө фудволк, дотуур өмдөө өмсөөд орондоо ороод хэвтсэн. Гаднаас нэг хүн Эаа хаалгаа онгойлгохгүй бол эвдлээ шүү гэсэн чинь Э босоод гэрлээ асаагаад хаалгаа онгойлгосон. Амараагийн дүү Зулаа цагдаа дуудсан юм байна лээ. Зулаатай цуг гаднаас 2 цагдаа орж ирээд Эыг аваад явсан. Дараа нь манай гэрт Эын дүү болох Баяржаргал түүний ээж О нар манай гэрт орж ирээд "юу болсон яасан юм бэ” гэхээр нь би Э ингээд зодчихлоо гэж хэлсэн чинь шууд түргэн дуудсан. Түргэн тусламж ирээд намайг аваад явах гэхээр нь би тэр үед босох гэхээр толгой эргээд босож явж чадахгүй байсан учраас би явахгүй гэж хэлж байсан. Тэгээд түргэний эмч надад 8 цагийн хугацаатай өвчин намдаах тариа хийж өгөөд явсан. ...Манай гэрийн эргэн тойрны хүмүүс намайг Эт зодуулдаг талаар мэддэг. Би цагдаад 6-7 удаа нөхөр зодоод байна гэж хандаж байсан. Цагдаа О.Эыг ихэвчлэн 30 хоногоор баривчилдаг. Баривчилгаанаас гарч ирээд намайг цагдаад өгсөн гээд дахиад зодоод эхэлдэг. ...Бас өөрөө гэртээ байхдаа гэрийнхээ дотроос хатавчаар гараа гаргаад гаднаас хаалгаа цоожилчихоод хүнгүй, түгжсэн байдалтай харагдуулдаг. Намайг зодуулах үед манай гэрийн шал цус болсон байсан. Даанч сүүлд Баяржаргал орж ирээд манай гэрийг түргэн ирэх гэж байХ ийм аймаар байж болохгүй байх гээд цэвэрлэчихсэн. Гэхдээ манай гэрийн шар эрээн өнгийн хөнжлийн даавуу цус болсон харагдаж байсан. Ер нь намайг сардаа 10 гаруй удаа гар хүрч зодож гэмтээдэг. Би О.Эт би 2014 онд байхаа зодуулаад чихээ гэмтээж байсан. Бас миний эгэмийг хугалж байсан. Ер нь нүд хөхрөх, хавдах нь наад захын гэмтэл. Намайг зодсны дараа чи цагдаад хэлээд үзээрэй гэж хэлээд намайг айлгаж дарамтладаг. Сая бол галын дэгээ төмөр барьж байгаад миний толгой, нүүр, цээж, хавирган тус газар олон удаа цохиж гэмтээсэн. ...Тухайн үед би толгой, болон цээжний зураг авахуулах гэсэн чинь 140.000 төгрөг болж байсан надад мөнгө байгаагүй учир би бүрэн үзүүлж чадаагүй. Би одоо Э гэх хүнээс салмаар байна. Би энэ хүнээс их айж байна. Эт хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү, би маш их гомдолтой байна.

...Э надад эмийн сан яваад ирье гэж хэлээгүй” гэх мэдүүлэг /1хх-38-40, 41/,

Гэрч И.Өнөржаргалын "...Л нь надад хэлэхдээ Э нь хамт архи байгаад унтсан хойгуур гаднаас цоожлоод явсан байна. Би гэрийнхээ тооноор гараад ирлээ гэж хэлж байсан. Ер нь Л нь Эт зодуулсан гэж хэлээд нүд ам нь хөхөрч шалбарсан явж л байдаг. Тухайн үед тэгж зодож байгаа нь эхний удаагийнх биш. Би цагдаа дуудаад өгөхөөр дараа нь Л "...одоо цагдаагаас гарч ирээд намайг яах бол” гэж их л айдастай байдаг. Л өөрөө ч их олон удаа цагдаад дуудлага өгч байсан. Э нь гэртээ оруулж байгаад хүнгүй үед зодчихдог юм байна лээ. Өөрөө бол Эаас их айдаг. Нэг удаа Э баривчилгаанаас гарч ирэх болж байгаа, одоо яадаг юм билээ гээд айгаад явж байХ нь би хүүгийнхээ гэрт хонуулж байсан. Эын хажууд эрэгтэй, эмэгтэй ч бай хүнтэй олигтой ч яриулдаггүй аяархан шивнээд дохио зангаагаар ойлгохоос наагуур байдаг. Лг Э нь зодох дээрээ тулахаараа хаалга үүдээ дотор талаас нь цоожлоод дуу чимээ гаргахгүй байдлаар дарамталж зоддог байсан гэж хэлж байсан. Э Лг зодож байгаа энэ үйлдлийг би өөрөө нүдээрээ харж байгаагүй ч Лгийн хэлж ярьж байгаагаар тоймгүй олон удаа болж байна...” гэх мэдүүлэг /1хх-44-45/,

Гэрч Ө.Баяржаргалын: "...Л эгч гэрийнхээ баруун талын орон дээр нүцгэн ямар ч хувцасгүй хэвтэж байсан. Зулгаасан үснүүд нь газраар их унасан байсан. Орны урд талд галын төмөр дэгээ цус болчихсон, хулдаас нь бас цустай харагдаж байсан. Э ах Л эгчийг галын дэгээгээр зодсон юм байна лээ. Түргэний эмч ирэх гэж байХ ийм аймаар угтаж авах нь эвгүй гэж бодоод гэр орныг нь цэвэрлэчихсэн. Л эгчийг зөндөө л зодож байсан нүд, ам нь хэсэг байж байгаад л эрээн мяраан болчихсон байдаг. Л эгчийн ойр орчмын хүмүүс Эт зодуулдаг гэж мэддэг. Цагдаад зөндөө хандаж байсан ч нэг мэдэхэд баривчилгаанд явсан, удалгүй ирсэн байдаг...” гэх мэдүүлэг /1хх-46-47/,

Гэрч Б.Алтанзулын: "Тухайн үед 19 цагийн үед манай ах Амараа толгойноос нь цус гоожсон гаднаас орж ирсэн. Надад "Э намайг заазуурдчихлаа” гэж хэлсэн. Лгийн гэр рүү 20 цагийн үед очсон. Хаалга нь дотроосоо цоожтой, хаалгаа тайлж өгөхгүй байсан. ...Цагдаа нарын хамт ороход шалаар цус болчихсон, түүнийгээ арчих гэж оролдсон бололтой цус нь зууралдсан байдалтай байсан. Л орон дээрээ хэвтэж байсан. Нүүр ам нь танигдахын аргагүй болсон хөхөрч, хавдсан байдалтай, нүүр, ам, толгой нь цус болчихсон байхаар нь би Лгаас "чи яав, юу болов” гэсэн чинь "намайг Э зодчихлоо” гэж ярьж байсан. Лг ингэж зодож байгаа нь арай хэтэрч байгаа юм биш үү гэхэд миний гэр бүлийн асуудал, та нарт ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. ...Э галын дэгээ төмрөөр зодсон гэж Л өөрөө тэр цагдаа нарт хэлж байсан. Ер нь Л зодуулсан байдалтай, нүд ам нь хөхөрчихсөн, аймаар цохиулсан байдалтай 2-3 удаагийн тохиолдлыг мэднэ. Би хүртэл өөрөө Лг бие нь муу байХ дусал хийж өгч байсан. Э нь Лг сардаа 2 удаа бол зодчихсон байдаг. Цагдаад хэлж мэдэгдэхээр Э баригдаж яваад, буцаж ирээд "чи намайг цагдаад барьж өглөө” гээд зодоод унадаг гэж Л хэлж байсан. Л надад сүүлд хэлэхдээ Э тухайн хэрэг гардаг өдөр эмийн сан орох гээд явсан чинь манай ах шалан дээр хэвтэж байХ Л нь наад газар чинь хүйтэн, орон дээр хэвт гэсэн юм байна лээ. Тэгээд орон дээр дөнгөж босоод сууж байсан чинь Э гаднаас орж ирээд "та хоёр яаж байгаа юм” гээд хоолны шургуулганаас заазуур аваад цохисон гэсэн...” гэх мэдүүлэг /1хх-48-50/,

Гэрч Ч.Баянзулын: "...Лгийн нөмөрч байсан хөнжлийг нь сөхөөд харсан чинь нүүр, ам нь битүү хөхөрсөн хавдсан, биеийн ар нуруу, хавирга, бөгс гуя нь нилэнхүйдээ хөх няц болчихсон байсан. Л эгч "Э намайг нүүр нүдгүй дээрээс дэвсэж, үсдэж зодлоо. Галын дэгээ төмөр барьж авч байгаад зодсон” гэж хэлсэн. ...Зодсон гэх галын дэгээ төмөр нь орных нь урд муруйж тахийсан байдалтай байсан. Эын дүү Баяржаргал надаас түрүүлж ирээд шал, хивс энэ тэр нь цус болчихсон байсныг угааж цэвэрлэчихсэн” гэж надад өөрөө хэлж байсан...” гэх мэдүүлэг /1хх-50-51/,

Гэрч Т.Цогжаргалын: "...Тухайн үед би ахмад Лхагвадоржийн хамт 24, 9, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байсан. ...Манай ах бусдад заазуурдуулсан байна гэж дуудлага ирсэн. Заазуурдсан хүн болох Э нь энэ монгол гэрт байгаа гэж хэлээд байхаар нь Зээлийн 1а-2 тоотод байрлах монгол гэрийн хаалгыг нь татсан чинь дотроосоо цоожтой байсан. Та хаалгаа онгойлгох шаардлагатай байна. Цагдаагийн газраас явж байна гэж нилээн удаан тогшиж сүүлдээ хаалгыг чинь эвдлээ шүү гэсэн чинь "за одоо би онгойлголоо” гэж нэг залуу хэлээд онгойлгосон. ...Уг эмэгтэйг хараХ нүд, ам, уруул нь хөхөрч их зодуулсан байсан. Уг эмэгтэйн хэвтэж байсан ор, хөнжлийн даавуу цус болсон байсан. Тэгээд Э гэх залуу нь согтуу байсан учир түр саатуулахаар авч явсан. ...Уг монгол гэрийн гадна талд үүдний зүүн талд нэг заазуур зааж өгсөн. Түүнийг нь гэрийн эзэн болох эмэгтэйгээс ахмад Лхагвадорж түр хурааж авсан. Гэрт ороход гэрийн баруун талын орон дээр хэвтэж байсан эмэгтэйн буюу уг орны урд шалан дээр галын төмөр дэгээ харагдаж байсан” гэх мэдүүлэг /1хх-54-55/,

Гэрч М.Сарнайн: "...2 жилийн өмнөөс Ч.Л хамтран амьдрагчдаа зодуулчихлаа гээд манайд орж ирдэг байсан. Тэгээд би зодоод байдаг залууг нь хэн юм бол гэж бодоод байсан чинь Э байсан. Сүүлд Л намайг аймаар зодоод байна гээд манай гэрт 2-3 удаа цустайгаа холилдоод ирж байсан. Тэгээд 2015 оны 6 дугаар сарын сүүлчээр байсан байхаа Л ирээд "Э зодоод байна, арай ч гэж нэг юм зугтан гарч ирлээ, та нэг очоод өгөөч, охин маань гэртээ байгаа, та аваад ирээч” гэж хэлж байсан. Тухайн үед Лгийн уруул яз цохигдсон, баруун талын нүүрэн хэсэг нь хавдаад нүд нь юм харахгүй аниатай юм шиг болгочихсон байсан. Сая өнгөрдөг 2016 оны 11 дүгээр сарын эхээр Л, Э нартай таараХ Лгийн нүд, уруул, хөхөрчихсөн байсан. Харин сүүлд Баяржаргал над руу утсаар залгаад "Сарнай эгчээ Э ах нөгөө Боолаа /Лг авгайлдаг нэр/ эгчийг үхлүүт болтол нь зодчихжээ, эмнэлэг, цагдаа ирчихсэн, боломжтой бол та хүрээд ирээч” гэсэн. ...Гэртээ оруулж байгаад хаалгаа дотроос нь цоожлоод зодчихдог гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1хх-60-61/,

Гэрч А.Мөнхбаярын: "...Би Лг Этай хамтран амьдраад нэг гэрт орсныг 2015 оноос мэдэх болсон. Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд хөгжлийн төвийн ажилтан ирээд танай харъяатай Л гэх хүн 2 настай Оргил гэх хүүхдээ гудамжинд орхиж явчихаад цагдаагаас манайх руу дуудлага өгсөн байна гэж уулзаж байсан. Тэр үед л Гэр бүл хөгжлийн төвтэй хамтраад Лгийн 2 хүүхдийг нь Эрдэм төв болон Кристинан нобелийн хүүхдийн сангийн халамжийн төвд дүүргийн Засаг даргын захирамжаар тус тус шилжүүлсэн. Цагдаагийн газраас манай хэлтэст албан тоот ирсний дагуу цагдаагийн байгууллагад 102 дугаарын утсанд 78 удаа согтуугаар агсам тавилаа гэсэн дуудлага ирээд байсныг 24 дүгээр хорооны хамтарсан багийн гишүүдийн хамт уг дуудлага өгөөд байгаа хаяг дээр нь очиж уулзаХ Үерийн 1-020 тоотод Л, Э нар байсан. Хэсгийн байцаагч Энхбат тухайн үедээ торгох болон хуулийн дагуу арга хэмжээ авч байсан. ...Хэрэг гарснаас хойш эрсдлийн үнэлгээ тогтоох зорилгоор түр хамгаалах байранд 2017 оны 01 сарын 07-ны өдөр Лтай ярилцаХ хамтран амьдрагч Э нь зодож гар хүрдэг, эрүүл, согтуу алинд нь ч дарамтлаад гэрээсээ гаргадаггүй, хүмүүстэй уулзуулахгүй байдаг. Дотроосоо гэрийн хаалгаа цоожилдог. Цуг архи уусан эрэгтэй хүмүүстэй харддаг, тэрнээс болж гар хүрдэг энэ асуудал нь их удаж байна. ...Э нь ганцхан Лд ч биш ер нь гэр орондоо бас түгшүүр төрүүлж байдаг юм шиг байгаа юм. Энэ хүнд арга хэмжээг нь үр дүнтэй авах шаардлагатай гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /1хх-62-63/,

Гэрч Н.Энхбатын: "...2016 оны 4 дүгээр сарын үед иргэн Ч.Л над дээр өргөдлөө барьж ирсэн. Юу болсон талаар асууХ хамтран амьдрагч Э нь цэцэрлэгээс хүүхдээ авах гээд явах гэж байХ хаашаа, хэн рүүгээ явах гэж байгаа юм гээд согтуу байхдаа гэрт байсан заазуураар хөлийн шилбэн тус газар цохиж эрх чөлөөнд нь халдсан гэсэн. Лд шүүх эмнэлэгт үзүүлэх талаар хэлсэн боловч өөрөө татгалзаж үзүүлээгүй. Энэ үйл явдалд миний бие захиргааны журмаар О.Эыг 30 хоногийн хугацаатай баривчлуулж байсан. Ихэвчлэн Э нь ээж болон дүү Баяржаргал нартай маргалдаж ойр орчимдоо түгшүүр төрүүлж, уг байдал нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж удаа дараа түр болон албадан саатуулагдаж байдаг. ...Цагдаагийн сангийн гэр бүл хүчирхийлэгчийн бүртгэл судалгаанд Эыг бүртгэсэн” гэх мэдүүлэг /1 хх-65-66/,

Гэрч Д.Ганчимэгийн: "...Л болон Э нь хоёулаа нийлээд архи уучихдаг тэгээд хоорондоо зодолдож муудалцдаг. Би Лтай таараад "чи яасан юм, юу болов” гэхээр "архи уугаад Э зодчихлоо, та Эт битгий хэлээрэй, намайг зодоод эхлэнэ шүү” гэж захидаг. ...Хоёулаа л байнга архи уучихсан байдаг. Эрүүл явах хугацаа нь цөөхөн...” гэх мэдүүлэг /1хх-69-70/,

Гэрч Ц.Оюунгэрэлийн: "...Ер нь Э, Л нар нь маргаантай байдаг. 2015 оны үеэс л Э нь Лг архи уусан үедээ бусадтай хардаад ямар нэг шалтгаан олоод л зодчихсон байдаг. Дараа нь Лтай таарахаар нүд, ам нь хөхөрчихсөн, хавдсан байдалтай нөхөр Э нь зодчихсон гэж хэлээд л явж байдаг. ...Сүүлд надад Л "би гэртээ орилоод байвал та манай гэрт нэг ороод ирж байгаач, Э намайг зодоод байдаг юм” гэж хэлж байсан. ...Яг зодоод, орилж чарлаад байгаа зүйл сонсогддоггүй, дуу, чимээ байхгүй л байдаг. Харин маргааш нь эсвэл дараа нэг өдөр Лтай таарахаар нүд, ам нь хөхөрчихсөн, "яасан юм бэ” гэж асуухаар "Э зодчихсон” гэж хэлдэг...” гэх мэдүүлэг /1хх-71-73/,

Шинжээч Т.Чимэд-Оын: "Ч.Лгийн биед тогтоогдсон дух, нуруу, зүүн хацар, дээд уруул, эрүү, хүзүүнд хугаралт, цээж бүсэлхий, зүүн суга, өвчүү, зүүн шуу, сарвуу, баруун гарын тохой, зүүн бугалга, тохой, баруун зүүн гуяанд цус хуралт зэрэг эдгээр гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин дээрх гэмтлүүдээс гадна хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн цуурал, дээд баруун 1 дүгээр шүдний сулрал, тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Олон удаагийн үйлчлэл гэдэг нь нэг удаагийн үйлчлэлээр нэг зэрэг хэдэн гэмтэл үүсч болохыг тогтоох боломжгүй. Харин үзүүлэгч Ч.Лгийн биед хэсэг газрын үзлэгээр гэмтэл тус бүрт хүрч үйлчилсэн гэж үзвэл 20 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн гэж үзэхээр байна...” гэх мэдүүлэг /1хх-91-92/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2016.11.30-ны өдрийн 16120 дугаар шинжилгээний дүгнэлтэд: ‘Ч.Ч.Лгийн биед дух, хамрын нуруу, зүүн хацар, дээд уруул, эрүү, хүзүүнд зулгаралт, нуруу, цээж, бүсэлхий, зүүн суга, өвчүү, зүүн шуу, сарвуу, баруун гарын тохой, зүүн бугалга, тохой, баруун зүүн гуянд цус хуралт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд баруун 1-р шүдний сулрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. ...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд буюу 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /1хх-94/,

Шүүгдэгч О.Эын яллагдагчаар өгсөн: "2016 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө 10 цагийн орчим гэрээсээ гараад ээжийндээ очоод хоолны мах аваад иртэл Л "ганц шил архи авчихаач” гэж хэлсэн. "Хэрэггүй” гэтэл гуйгаад байсан. Л орны гудсан доороос 5500 төгрөг гаргаж ирээд нэг шил архи аваад ир гэхээр нь "Найрсаг” нэртэй архи аваад Лд өгчихөөд ахин гараад дэлгүүрээс гоймон авах гээд явж байгаад Амараа гэх залуутай тааралдсан. Би гэр рүүгээ дагуулж ороод гэрт байсан тал шил архиа бид нар хувааж уусан. Тэгтэл Амараа "надад барилгын шат байгаа зараад архи ууя” гэхээр нь "би өөрөө л мэд” гэж хэлсэн. Удалгүй дэлгүүрээс 2 шил архи, ундаа, хайрцаг тамхинд тавьсан. Бид хоёр манай гэр рүү ороод Л, Амараа буюу Алтантүлхүүрийн хамтаар архиа хувааж уусан. Л согтчихоод "миний гар татаад байна” гээд их хөлс гарсан байдалтай байсан. Би "архи уухаа боль” гэхэд архи уугаад байсан. Алтантүлхүүр наадах чинь архины шоконд орсон байна гэхээр нь би Алтантүлхүүр, Л хоёрыг орхиж гараад ээжийн гэрт очоод мөнгө асуутал “байхгүй” байсан. Мөнгө олдохгүй байхаар нь гэр рүүгээ яваад ортол Алтантүлхүүр Лгийн дээр гарсан байдалтай байхаар нь “би пизда чинь” гэсэн чинь Алтантүлхүүр өмдөө татаад босч ирээд, бид хоёр хэд цохилцоод, би галын төмөр аваад Алтантүлхүүрийг цохисон. Зугтаагаад явахаар нь би Лг "чи яаж байгаа юм бэ, чамаас болж хүн алах шахлаа” гэж хэлсэн. Би Лг гараараа нилээн хэдэн удаа нүүр рүү, бие рүү нь цохиод доошоо суухаар нь бие рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Би гараад Алтантүлхүүрийн гэр рүү очтол байгаагүй. Би гэртээ ороод хаалгаа түгжээд "одоо яах вэ цагдаа дуудъя” гэтэл Л "цагдаа дуудаад хэрэггүй, Алтантүлхүүртэй зохицъё” гэж хэлсэн. Тэгээд 19 цагийн орчим гэрийн хаалга татаад гадаа хүмүүс "хаалгаа онгойлго” гэхээр нь би онгойлгоогүй. Цагдаа нар ирээд манай гэрт зураг аваад үзлэг хийсэн. Лг галын төмрөөр цохиогүй, гар хөлөөрөө цохиж зодсон. Би урьд өмнө нь Лг "гэрээсээ гараад архи уулаа” гэж 2-3 удаа цохиж зодож байсан.

...Тэр өдөр архи ууж байгаад гэртээ орхиод гараад ирэхэд эхнэртэй минь нэг оронд байж байсан болохоор би юмаар цохисон. Тухайн үед би Алтантүлхүүрийг хайж явсан боловч олдоогүй. Алтантүлхүүр гомдолгүй гэхээр нь би ч гэсэн гомдолгүй гэсэн. Тэгтэл одоо шүүх эмнэлэгт үзүүлсэн байгаад нь зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх-118-119, 224-225/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-5-8/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлүүд /1хх-9-16/, түр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-17-22, шинжээч томилох тогтоол /1хх-102/,

О.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-120/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-121/, АСАП сангийн лавлагаа /хх1-138-154/, Баянгол, Хан-Уул, Сонгинхайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр /1хх-155, 156/, эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт /1хх-160-163/, цагдаагийн дуудлагын дэлгэрэнгүй лавлагаа /2хх-1-5/, гэрч С.Гийн мэдүүлэг /1хх-86-87/, шинжээчийн 2017.01.13- ны өдрийн 925 дугаар дүгнэлт /1хх-96/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв. Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч О.Эын гэм буруутай болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэж үзсэн болно.

Шүүгдэгч О.Э нь согтуурсан үедээ буюу 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 19 цагийн үед Сонгинохайран дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 1а гудамж, 02 тоотод хамтран амьдрагч Ч.Лг бусадтай хардсанаас галын дэгээ төмрийг зэвсгийн чанартай хэрэглэж, түүний толгой, нүүр, цээж, гуя руу олон удаа цохиж, олон тооны гэмтэл шарх бүхий хөнгөн хохирол учруулан зодсон, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ч.Лгийн "...Э миний хувцсыг урж тайлаад нүцгэлээд хаалгаа замган түгжээгээр нь цоожлоод галын төмөр дэгээ гартаа барьж байгаад хоолой боож намайг газар унагаагаад дэгээгээр миний гуян дундуур 3 удаа цохисон. Дараа нь шууд үснээс зулгааж чирээд миний дээрээс хөлөөрөө зүүн талын хавирган нь тус газар 3-4 удаа дэвссэн, баруун талын хавирган тус газар 3 удаа дэвссэн. Тэгээд миний нуруун тус газар гараараа 2-3 удаа, дэгээ төмрөөр 2-3 удаа цохисон. Миний толгой, нүд, дух, уруул, шүд рүү гараараа 4-5 удаа цохисон. Үснээс зулгааж байгаад толгойгоор газар мөргүүлсэн. Нүүрэн тус газар хөлөөрөө 3 удаа цохиж гэмтээсэн. Зодуулж байХ толгой эргээд байсан, намайг юм хэлэх гэхээр ерөөсөө юм хэлүүлдэггүй, чимээгүй бай, дуугүй бай гэж миний амыг хүртэл дараад байсан. ...Намайг 2 цаг гаруй зодчихоод дээшээ босож болохгүй шүү гэж хэлээд Э орондоо ороод хэвтэж байсан. Би шалан дээр нүцгэн хэвтэж зөндөө удсан 1 цаг гаруй бол болсон...” гэх мэдүүлэг /1хх-38-40/,

Гэрч Ө.Баяржаргалын: "...Л эгч гэрийнхээ баруун талын орон дээр нүцгэн ямар ч хувцасгүй хэвтэж байсан. Зулгаасан үснүүд нь газраар их унасан байдалтай байсан. Орны урд талд галын төмөр дэгээ нь цус болчихсон, хулдаас нь бас цустай харагдаж байсан. Э ах Л эгчийг галын дэгээгээр зодсон юм байна лээ...” гэх мэдүүлэг /1хх-46-47/,

Гэрч Б.Алтанзулын: "...Цагдаа нарын хамт ороход шалаар цус болчихсон, түүнийгээ арчих гэж оролдсон бололтой цус нь зууралдсан байдалтай байсан. Л орон дээрээ хэвтэж байсан. Нүүр ам нь танигдахын аргагүй болсон хөхөрч, хавдсан байдалтай, нүүр, ам, толгой нь

цус болчихсон байхаар нь би Лгаас "чи яав, юу болов” гэсэн чинь "намайг Э зодчихлоо” гэж ярьж байсан. ...Э галын дэгээ төмрөөр зодсон гэж Л өөрөө тэр цагдаа нарт хэлж байсан...” гэх мэдүүлэг /1хх-48-50/,

Гэрч Ч.Баянзулын: "...Лгийн нөмөрч байсан хөнжлийг нь сөхөөд харсан чинь нүүр, ам нь битүү хөхөрсөн хавдсан, биеийн ар нуруу, хавирга, бөгс гуя нь нилэнхүйдээ хөх няц болчихсон байсан. Л эгч "Э намайг нүүр нүдгүй дээрээс дэвсэж, үсдэж зодлоо. Галын дэгээ төмөр барьж авч байгаад зодсон” гэж хэлсэн. ...Зодсон гэх галын дэгээ төмөр нь орных нь урд муруйж тахийсан байдалтай байсан. Эын дүү Баяржаргал надаас түрүүлж ирээд шал болон хивс энэ тэр нь цус болчихсон байсныг нь угааж цэвэрлэчихсэн” гэж надад өөрөө хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-50-51/,

Гэрч Т.Цогжаргалын: "...Уг эмэгтэйг хараХ нүд, ам, уруул нь хөхөрч их зодуулсан байсан. Уг эмэгтэйн хэвтэж байсан ор, хөнжлийн даавуу цус болсон байсан. ...орны урд шалан дээр галын төмөр дэгээ харагдаж байсан” гэх мэдүүлэг /1 хх-54-55/,

Гэрч А.Мөнхбаярын: "...Хэрэг гарснаас хойш эрсдлийн үнэлгээ тогтоох зорилгоор түр хамгаалах байранд 2017 оны 01 сарын 07-ны өдөр Лтай ярилцаХ хамтран амьдрагч Э нь зодож гар хүрдэг, эрүүл, согтуу алинд нь ч дарамтлаад гэрээсээ гаргадаггүй, хүмүүстэй уулзуулахгүй байдаг. Дотроосоо гэрийн хаалгаа цоожилдог. Цуг архи уусан эрэгтэй хүмүүстэй харддаг, тэрнээс болж гар хүрдэг энэ асуудал нь их удаж байна...” гэх мэдүүлэг /1хх-62-63/,

Шинжээчийн дүгнэлтүүд /1хх-94,                           96/, шүүхийн хэлэлцүүлэгт

шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Харин прокуророос 2014 оноос 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртлэх хугацаанд удаа дараагийн үйлдлээр хамтран амьдрагч Ч.Лгийн биед халдаж байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан "байнга” гэх ойлголтод хамаарахгүй гэж дүгнэсэн болно. Харин 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн үйлдлийг удаан хугацаагаар үргэлжлүүлэн хохирогчийг зодсон,

харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх үйлдэлд гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч О.Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх үзсэн болно.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Лгийн бие махбодид хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр "Нэхэмжлэх зүйлгүй” гэснийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах арга хэмжээ авч өгнө үү” гэж,

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд "Шүүгдэгч зан үйлээ засч, ухаарч гэмшихгүй байна. Тиймээс биеэр ял эдлүүлэх саналтай” гэж,

Улсын яллагч шүүх хуралдаанд "Гэм буруугаа шүүгдэгч хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх үндэслэлгүй” гэж тус тус дүгнэлт, тайлбар гаргалаа.

Хэрэгт авагдсан баримтууд буюу гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шийтгэвэр, цагдаагийн АСАП сангийн лавлагаа, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн дээрх нөхцөл байдал, О.Эын хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч О.Эын 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 129 /нэг зуун хорин ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж

ирүүлсэн дэгээ төмөр 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон даавуу 1 ширхгийг тогтоол хүчин хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овогт Оийн Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эыг 11 /арван нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар О.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар О.Эын урьдчилан хоригдсон 119 /нэг зуун арван ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, О.Э бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
  6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн дэгээ төмөр 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон даавуу 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд О.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч,

 

тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР